Энэ 7 хоногт
-
Даваадорж
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
Зэсийн ойрын ирээдүй ба үнэ
2010 оны зэсийн үнийн төлөв байдал улс орнуудын анхаарлын төвд байна.
2010 оны зэсийн үнийн төлөв байдал улс орнуудын анхаарлын төвд байна. Ялангуяа төсөв санхүү нь зэсээс хамаардаг манайх шиг улс орны Засгийн газар энэхүү металлын үнийн өөрчлөлтийг түлхүү судалдаг. Манай Сангийн яамнаас ирэх оны зэсийн дундаж ханшийг олон улсын хөрөнгө оруулалтын банкууд болон Олон улсын валютын сангаас гаргасан зэсийн үнийн судалгааг үндэслэн 5184 ам.доллараар тогтоосноор Эрдэнэт үйлдвэрээс 329,9 тэрбум төгрөгийг орлогод төвлөрүүлэхээр тооцсон нь нийт нэгдсэн төсвийн 14,3 хувийг эзэлж байгаа юм. Дээрх металлын үнээс эдийн засаг нь хамаардаг өөр нэг улс бол Чили. Тус улсын Сангийн сайдын зөвлөх Эрик Паррадогийн хэлснээр зэсийн үнийг олон жилийн дунджаар тогтоодог юм байна. Мөн эрдэс баялгаасаа олсон орлогоосоо ДНБ-ий 0,2-0,5 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг Тэтгэврийн сан руугаа ямар ч нөхцөлд заавал хийдэг аж. Харин манайх нийгмийн даатгалын санд мөнгө нөөцлөх нь бүү хэл Засгийн газар нь аваад хэрэглэчихсэн суугаа шүү дээ. Шинэ оноос эхлэн цаашдаа ч Оюутолгой төслөөс тодорхой хэмжээний ашиг, орлогууд төсөвт орж ирнэ. Тиймээс дэлхийн зах зээл дээрх зэсийн үнэ монголчууд бидний хувьд хамгийн сонирхол татах металлуудын нэг хэвээр байсаар байх болно. Ингээд 2010 оны дэлхийн зах зээл дээрх зэсийн ханшийн төлөвийг тоймлон хүргэж байна.
Sonami холбооны төлөөлөгч Альфредо Овайе “Бид 2010 онд зэсийн үнэ огцом биш ч бага багаар нэмэгдэнэ гэж тооцож байгаа учраас хэд хэдэн төсөл хэрэгжиж эхэлнэ. Мөн зэсийн өнөөгийн үнэ компаниудад ашигтай ажиллах боломж олгож байгаа. БНХАУ-ын зэсийн эрэлт ч тогтвортой хэвээр хадгалагдах болно” хэмээн мэдэгдсэн. Урд хөрш орны хувьд сүүлийн хэдэн жил дэлхийн зах зээл дээрх зэсийн эрэлтийг улам ихэсгэж байсан, хэрэглээгээрээ ч дэлхийд нэгдүгээрт ордог том гүрэн юм. Олон улсын зэс судлалын группийн тооцоогоор дэлхийн зэс олборлолтын хэмжээ энэ онд 2,9 хувиар өсч, 15835 сая тоннд хүрэх бөгөөд энэ нь өнгөрсөн 20 жилээс хойших хамгийн доод түвшин болж байна. Тэгвэл ирэх онд олборлолт 6,7 хувиар өсч, 16891 сая тоннд хүрэх нь. Ер нь мэргэжилтнүүдийн ярьснаар бол 2009 оны зэсийн үйлдвэрлэлийн бууралт эрэлтэд онцгой нөлөө үзүүлж чадахгүй гэнэ.
“АНУ болон Европт зэсийн эрэлт сэргэх байдал ажиглагдахгүй байна. Багахан хэмжээний өсөлт АНУ-д 2009 оны дөрөвдүгээр улирлаас эхэлнэ. Энэ нь 2010 онд зах зээл тэнцвэртэй байдалд хүрэхэд тус болно. Бид 2011 онд илүү таатай нөхцөл бүрдэнэ гэж хүлээж байна” гэж Rio Tinto компанийн төлөөлөгч ярьжээ. АНУ нь зэсийн хэрэглээний хэмжээгээрээ Хятадын дараа орох том зах зээл билээ.
Дэлхийн хэмжээнд цэвэршүүлсэн зэсийн үйлдвэрлэлийн хэмжээ энэ онд 0.4, 2010 онд 7.5 хувиар өсөх нь. Харин АНУ, Европын холбоо, Японд эрэлт буурахаар байгаа бол Хятадад эрэлт 26 хувь нэмэгдэх хандлагатай байна. 2011 онд эдийн засгийн байдал сэргэж, зах зээл тэнцвэртэй байдалд шилжсэнээр зэсийн эрэлт өснө гэж судлаачид үзсэн. Францын Calyon Credit Agricole CIB банкны прогнозоор цэвэршүүлсэн зэсийн дундаж үнэ 2009 оны дөрөвдүгээр улиралд 6345, ирэх онд зэсийн жилийн дундаж үнэ 7500, 2011 онд 8000 ам.долларт хүрэх гэнэ. Тэгвэл Чилийн Cochilco агентлагын судалгаагаар цэвэршүүлсэн зэсийн жилийн дундаж үнэ 2010 онд 5909, дараа жил нь 6306 ам.доллар байх дүн гарчээ.
Дэлхийн зэс үйлдвэрлэлийн 40 гаруй хувийг хангадаг 14 томоохон ордуудын үйл ажиллагаа өнөөдрийн байдлаар нэлээд хуучрах, өөрөөр хэлбэл, хөгшрөх насандаа орсон нь зэсийн ирээдүйд нөлөөлж магадгүй талаар дэлхийн мэдээллийн хэрэгсэл цацаж байна. Тухайлбал, эдгээр үйлдвэрийн хоёр нь л гэхэд 100 гаруй жилийн настай гэнэ. Тэгэхээр шинээр орд газрууд нээх, нөөцийг тодорхойлох, шинэхэн үйлдвэрүүдийг ашиглалтад оруулах асуудал дэлхийн улс орнуудын анхаарлыг татсаар байна. Үүнтэй уялдан манай орны газар дорх их баялаг, ялангуяа зэсийн нөөцөөр дэлхийд нэлээд дээгүүрт орох Оюутолгой төсөл гаднынхны сонирхлын төвд орох нь зүй хэрэг юм. Ийн дээрх мэдээллүүдийг дүгнээд үзвэл зэсийн үнэ ойрын хэдэн жилд өсөх шатлал харагдаж байна. Зах зээлийн энэхүү тааламжтай үе манай улсын эдийн засагт тодорхой хэмжээний орлого өгөх нь мэдээж. Ялангуяа Оюутолгойн үйлдвэрүүд баригдаж, ашиглалтад ороод ирэхийн цагт зэсийн үнийн өндөр ханшны ашгийг амьдрал дээрээ бодитойгоор мэдрэх цаг монголчууд бидэнд ойрхон болой.
Д.Бэхээ