Нийгэм, улс төр 8,185 нийтлэл байна

Баяжихад чинь хэн ч балаг тариагүй

Манайд чинь зөв чиглүүлж, өөрсдөө хичээж чадвал, улс төр нь цэгцэрчихвэл баялаг амьдрал ойрхон байгаа юм байна. Дэлхийн алтан дундаж улс болж чаджээ. Өөрсдөө л хичээвэл тэрхүү 12 мянган долларыг өсгөчихөд төдийлөн зовлон туулахгүй. Алтан дундажаа сүүл барьж байгаа нэр бүхий 5 улстай харьцуул л даа.

Н.Сэрээнэндоржийг томилох хүсэлтийн хариу бичигт Н.Сэрээнэндоржийн нэр байсангүй

-Ерөнхий инженерийн орлогч Ш.Нямсүрэнг “Элтеза”-гийн асуудлаар түр саатуулаад суллажээ-
##убтз

Хуульчлагдсан тонуулчдын дээрэнгүй инээмсэглэл...

Ерөнхийлөгчийн хамгийн гол үүрэг нь гадаадад ч, дотоодод эв нэгдэл, энх амгаланг хамгаалах, нандигнах, өмөөрөх. Өөр юу ч биш шүү.

Б.Ундармаа: Бидний амьдралын 30 жил бол Монголын бизнесийн туулсан 30 жил юм

УИХ-ын гишүүн асан Б.Ундармаа бол маш сонирхолтой фигурын нэг. Өмнө нь нэг ч удаа хэвлэлд дэлгэрэнгүй яриа өгч байгаагүй нь гэхэд л түүнийг сонин гэж харах нэг үндэслэл. Түүний залуу насны бүхий л он жилүүд монголын шинэ үеийн нийгмийг байгуулах, тэр дундаа тулгуур суурь нь болох хувийн хэвшил бүрэлдэн тогтох үйл явцад зориулагдсан байдаг.

Л.Оюун-Эрдэнийн мэдэгдэл, С.Зоригийн хэрэг ба Ерөнхийлөгчийн сонгууль

Л.Оюун-Эрдэнийг мэдэгдэл хийхээс гурав хоногийн өмнө “Зууны мэдээ” сонинд “Баасанцогтын байгуулсан шүүхийн төлөвлөгөөгөөр том хэргүүд шийдэгддэг үү?” гарчигтай нэгэн мэдээлэл гарсан. Тэнд “Б.Хурц нарын хэрэг” гэсэн бүлэг бий. Энэ л Ерөнхий сайдын олон нийтэд өгөх гэсэн гол мессеж.

Зуун дамнасан гажиг

(Хуучин бичвэрээ найдвар төрүүлсэн шинэ үедээ толилуулъя)

Худал мэдээ хэмээх цоо шинэ цензур хэвлэлийн эрх чөлөөг сүрдүүлж эхлэв

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлээс энэ өдрөөр өнөөдрийн нөхцөл байдал, сорилт бэрхшээлийг тодорхойлж, мэргэжлийн сэтгүүл зүйн ялгарлыг бий болгох зорилгыг тодотгон “ШИНЭ ЦАГ ҮЕ ба СЭТГҮҮЛ ЗҮЙН ЗАРЧИМ” тунхгийг гарган уриалга дэвшүүлж байна.

НЯЛХСЫН МАЙЛААН

Бүхий л зовлон тодорхойгүй байдлаас эхтэй билээ. Хэзээ дээрээс кран нурах бол, хаанаас согтуу жолооч ирээд мөргөх бол... зовлон мундахгүй. Дээр нь энэ асуулт, нөгөө асуулт болох Би хэн бэ? Хариулах гэхээр хэцүү, хариулахгүй байж болдоггүй. Хариулт нь бүхий л зүйлийг тодорхой болгоно, тэгээд хүнийг зовлонгоос чөлөөлнө. Энэ асуултад хариул гэж, Бурхан хүнд УХАМСАР заяажээ. Их, бага гэдгээрээ л ялгаатай болохоос, бүх хүн өөрийн гэсэн ухаантай тул заавал нэг ам таглах хариулт хэрэгтэй.
#ном

Тахлын хөл хорио: УРАН ЗОХИОЛЫН БУС НОМ УНШИХ БОЛОМЖ

Гэр орондоо хөл хорьж, ахуйн хэрэгт хэн хүнгүй сатаарахын завсарт уран зохиолын ном гэхээсээ илүү уран зохиолын бус ном уншсан нь сонирхолтой байж мэдэх юм. Ялангуяа анхлан ном уншиж, амтанд нь орохыг хүсвэл хэн нэгний бүтээсэн зохиомол ертөнц биш ертөнцийн хаа нэгтэй тохиолдож, үйл хэрэг болсон үйл явдал, хүмүүсийн тухай унших таатай биш гэж үү?
#бидний цөөхөн монголчууд #nonfiction #намтар #ц.гомбосүрэн #с.эрдэнэ #халхын заяат харгуй

Тэд хийж чадаж байгаа бол бид ч бас хийж чадна

Сингапурт сонгуулийн кампанит ажил 9 хоног үргэлжилдэг нь нэг талаасаа зардал чирэгдэл гаргахгүй, нөгөө талаасаа хүмүүсийн ажлыг алдагдуулж сатааруулахгүй байх сайн талтай. Тэр нь ч Ардын үйл ажиллагааны намын ялалтыг хангуулаад байж болох юм. Ли Куан Югийн ууган хүү, одоогийн Ерөнхий сайд Ли Сиен Лунгийн хэлснээр бол, сингапурчууд Сингапурынхаа ирээдүйн зүг чигийг тодорхойлох удирдлагын багийг сонгодог учраас сонголт нь оновчтой, сонгуулийн дүнд ард түмэн нь хожсоор ирсэн гэнэ.

Монголын шүүх чонын зуултаас мултарч барын аманд орлоо!

Орчин цагийн Монголын шүүх байгууллага нь “Ерөнхийлөгчийн шүүх”, “Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шүүх”, “УИХ-ын буюу эрх баригч намын шүүх” гэсэн үе шаттайгаар хувьсаж байна. Үе үеийн шүүхийг эрхшээгч нар нь өөрсдийн сүр хүчийг мэдрүүлэх зорилгоор шүүгчдийг “бөөнөөр нь цовдолж” үзүүлэхээ хэзээ ч мартаж байгаагүй.
##хууль

Гадаад харилцааны яам дайны хөлд байгаа иргэдээ татан авч чадахгүй байна

Өчигдрийн байдлаар Мандалайд байгаа манай гурван иргэнд хамгийн их санаа тавьж, сэтгэлийн дэм өгөн тайтгаруулж байгаа хүмүүс нь твиттерийн жиргээчид л байлаа.

Судлаач Ганаа, Баабар нарын өгүүллийг уншаад...

Үнэндээ коммунист намаас эдэнд уламжилсан зүйл байхгүй, хожим барьсан нэг цагаан байшин байсныг “7 дугаар сарын 1”-ны үймээнээр шатаачихсан. Ардчилсан дэглэмд коммунист намыг зөвшөөрөөгүй хориглосон тул Н.Энхбаярын удирдсан жилүүдэд МАХН өөрийгөө ардчилсан зүүн төвийн нам гэж зарласан. ​

Зуун жилийн “ганцаардал”

Дахин дахин түүх давтагдаад ч байгаа юм шиг. Үйлийн үрийн хүрднээс гарч чадахгүй… учраа мэдэхгүй, яах ёстойгоо ойлгохгүй төөрч будилж байгаа л нэг удмын угийн бичиг. Яг л зүүд зэрэглээ шиг, шидэт реализм.

О.Баасанхүү: Ерөнхийлөгч Х.Баттулга "АН-аас нэр дэвшмээр байна" гэж нэг ч удаа хэлээгүй

Цаана нь нэр дэвшүүлэх эрхтэй гурван нам байна. Өнгөрсөн дөрвөн жил хамтарч ажилласан гэдэг утгаараа МАН-д ч гэсэн Х.Баттулгыг нэр дэвшүүлэх боломж байгаа.

Намуудыг татан буулгаад шинээр эмхлэн байгуулъя

Масс гэж ойлгогдон зохион байгуулагдсан улс төрийн нам нь нийгмийн шаар болсон люмпэнгүүдэд дээш өгссөөр төрийн жолоонд хүрэх шат нь болдог. Том жижиг улс төрийн намуудаар, ялангуяа МАН, АН-аар дамжин өөд өгсөж төрийн удирдлагын бүхий л салбарын оройд гарч ирсэн люмпэн-элит давхарга улс орныг өөрсдийн эрх ашигт тохируулан залж жолоодох явдал манай нийгэмд улам бүр энгийн үзэгдэл болсоор байна. Эхний товчоо зөрүүлбэл үлдсэн нь бүгд буруу товчлогддог.

Энэ нэг залхуутай “е-е-е” гэсэн улигт хөгжмийг хогийн саванд чихээч ээ!

Өнөөгийн энэ даяаршил гэж нэрлээд буй үзэгдлийн анхдагч хүчин зүйл нь рок-поп хөгжим байсан гэх онол бараг зөв байх. Тэр онолыг зөвшөөрөгчийн нэг нь би өөрөө юм. Би ба миний үеийнхэн өөрсөд дээрээ туршсан биет амьд жишээ нь.

“Зулбасан” Засгийн газрын буурин дээр төрсөн Х.Баттулгын засаглал

У.Хүрэлсүхийн танхимаа тараах жүжгийн төгсгөлд “Х.Баттулгын” Засгийн газар байгуулагдсан нь
##1072

Чернобылийн хохирогчид

“Хоёр дахин хүчижсэн хүсэл, шунал болдог. Хоёр дахин хүчижсэн шунал, тачаал болдог” гэж үг бий. Харин тачаал гэдэг барьж болдоггүй, гаргахгүй байж болдоггүй зүйл. Тэгээд тэр тачаалаа хаана гаргадаг вэ? Өөрийнхөө “фэйсбүүкт”. Худал хуурмагийнхаа булан тохойд. Эцэст нь юу болдог вэ? “Чернобылийн сүйрэл”.
##төр ##нийгэм #социализм

Прокурорын ярианы задлан буюу Сү.Батболдын эсрэг Баярцогт ажиллагаа

Үйл явдлын ард хэн байгаа нь яг таг тодорхой бус. Улс төрийн өрсөлдөгч талаас нь харвал Сү.Батболд нь Х.Баттулгын биш, У.Хүрэлсүхийн өрсөлдөгч. Тэгээд ч Х.Баттулгын хувьд хоёр дахиа нэр дэвших боломж нь Үндсэн хуулиар хязгаарлагдчихаад байгаа.

Их Д.Нацагдоржоо төгрөг дээр залъя!

Орчин цагийн монгол утга зохиолын хэлийг хөгжин төлөвшихөд гол нөлөө үзүүлж, цаг төрийн хэрэгт хүчээ өргөсөн Дашдоржийн Нацагдоржийн дүрийг аль нэг мөнгөн дэвсгэрт дээр залахад буруудах зүйлгүй мэт. Нэр алдар, үйлс бүтээл нь цагийн шалгуурыг давж, хойч үеийнхээ сэтгэл зүрхийг догдлуулсаар байгаа их зохиолчоо ийнхүү мөнхжүүлэх нь хөшөөний газрыг нь булаацалдахаас илүү өнө хойчийг харсан алхам хэмээн мунхагланам.
#дашдоржийн нацагдорж #д.нацагдорж #мөнгөн дэвсгэрт #төгрөг

Үүлэн чөлөөний нар

Ерөнхийлөгч хэн болох нь гол бус хэдэн төслөө л хөдөлгөөсэй гэсэн нэг буурайн 3 саяынхаа төлөөх залбирал шүү гэдгээ хэлье.

Би ч бас Ерөнхийлөгчөө ​захиалъя

Клабхаус хэмээх шинэхэн платформд бидний захиалах Ерөнхийлөгч хэн байвал дээр вэ гэдгийг хэдхэн хоногийн өмнө хэлэлцэв. Өрөө дүүрэн хүн. Зарим нь өөрийгөө санал болгож байна. Урьд өмнө нэр сонсож байгаагүй ч салбартаа тэргүүлсэн шинэ үеийн шижигнэсэн залуусыг санал болгож байна. Яагаад болохгүй гэж. Монголчуудын олонхи нь “эв нэгдэл хангах, боловсролтой, олон улсын тавцанд тоглолт хийж чадах,эрч хүчтэй, парламентын засаглалаа дэмждэг, эрх баригч намтай ойлголцож чадах, шуналгүй, зарчимтай, ёс суртахуунтай, хүний эрхийг дээдэлдэг” Ерөнхийлөгчийг хүсэж байгаа ажээ. Зарим нь бүр гадаад байдал, имижийг нь ч санал болгож байлаа.

ДЭЭЛЭЭ СОЛЬСОН 37

Өнөөдөр “Онцгой бүрэн эрхт комисс” дээлээ сольж, зүсээ хувилган “Үндэсний аюулгүй байдлын зөвлөл” гэдэг нэрээр эргэн амилав. Харин шинэ цагийн хэлмэгдсэн улс төрчид нь гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтыг татаж эдийн засгийн тусгаар тогтнолыг бэхжүүлэх үйлсэд зүтгэсэн, их гурвалын эгдүү зэвүүг хүргэж улс төрийн зөрүү нүүдэл хийсэн зэрэг нийтлэг ялтай.
##хэлмэгдүүлэлт

Б.Жавхлан: Ажлын байраа хадгалах нь “10 их наядын” төлөвлөгөөний гол зорилго

-Би шийддэг байсан бол хамгийн түрүүнд хил дээр байгаа 10 мянган жолоочид л вакцин хийлгэмээр байна-
##зг

Шилийн “сайн” нийтлэлч /2/

Хүчирхэг гүрэн, хүчирхэг корпорац, хүчирхэг бие хүмүүс хүн төрөлхтнийг ингэж л өөрийн identity-н тусламжтай ховсдон араасаа дагуулж, капитал хуримтлуулдаг. Энэ бол маш өндөр түвшний "гэрээ". Үл үзэгдэх "нано технологи". Гэтэл манайхан ийм "гэрээ" санаачлан хүн төрөлхтөнтэй байгуулах нь битгий хэл… хэдэн зууны өмнө соёл нь үүссэн сонгодог гэрээ болох цагаан дээр хараар бичсэн, тамга дарсан хэдэн хуудас цаасныхаа ч учрыг олж чадахгүй арав хорин жил хэмлэлдэх шинжтэй.

НАМЫН ШИНЭЧЛЭЛТИЙН ТҮҮХЭН ХУУДСЫГ СӨХӨХҮЙ – 2

Улс төрийн хэт давамгай байдлыг хязгаарлаж, парламентын түвшинд хүчтэй сөрөг хүчнийг төлөвшүүлж, улс төрийн шударга, нээлттэй өрсөлдөөнийг бий болгодог сонгуулийн холимог тогтолцооны давуу тал гэдэг үүнд л оршдог гэдгийг би тэр цаг үеэс сурч, мэдэж авсан юм даа. Одоо ч түүнийгээ итгэлтэй хэлсээр байна.

Төрийн албан тушаалтны ёс суртахуун

Дөнгөж хүүхэд төрүүлсэн эмэгтэйг хүндэтгэж хүн ёсоор үйлчлээгүй төрийн дунд шатны зарим албан тушаалтаны буруугаас, тэдний өмнөөс уурчлалт гуйж Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорлоо. Засгийн газрын энэ огцролтыг хариуцлага хүлээдэг байхад үлгэр болж байгаа зөв үйлдэл гэж дүгнэж болох боловч уламжлал болгох сайн жишиг гэж бодохгүй байна.

Дэлхий ертөнцийг хэн өөрчилж байна вэ?

Дэлхий ертөнцийг хэн өөрчилж байна вэ? Энэ асуултад хариулахын тулд дэлхийн 144 орны төр, хувийн хэвшил, боловсролын салбарын 2000 гаруй төлөөлөл Дубай хотод болсон Дэлхийн Боловсролын Форумд оролцов.
#боловсрол