Парламентад сөрөг хүчин байхгүй бол сөрөг хүчин чинь гудамжинд гарчихдаг юмаа. Тэр гудамжинд чинь тамганы оронд чулуу бий... гэж нэг мэргэн хүн хэлж билээ. Харин тэр чулуу өнөөдөр МАН-ын цагаан байр луу биш, Төрийн ордон луу л нисэх болов уу. Төрийн эргэлт рүү л явна аа гэсэнүг. Чулуу нэгэнт нүүгээд эхэлбэл хүний өөрийн, танай манай гэж ялгах болов уу?
ЭТТ компани юм бол хуулийн дагуу хуваарилах ёстой ноогдол ашгаа тараах ёстой. Хуульд захирагддаггүй, хувьцаа эзэмшигчиддээ хянагддаггүй "хувьцаат компани" гэж хаана байсан юм?
“Үндсэн хуулийг өөрчлөлт” гэдэг үнэгний сүүлтэй хөөцөлдөхийн оронд сонгуулийн тогтолцоондоо анхаарал хандуулья. 2024 оны УИХ-ын сонгуульд хуучин хуультайгаа ороод, хуучин бүрэлдэхүүнээ л сонгож гаргаж ирвэл дахиад нэг "долоон сарын 1" л болох байх.
Сангийн сайд ганцаараа юу ч гэж "цэцэн хурга" царайлаад нэмэргүй л болов уу. УИХ-ын дарга нь хүртэл “Буруу бодлого, ялгаварлал болсон” гээд хэлчихлээ.
ҮБХ-ны олонхи гишүүд нь нөгөө талдаа гарчихсан үед Х.Баттулга, С.Эрдэнэ хоёр нийлээд нийлээд 50 хувийг бүрдүүлж чадахгүй. С.Эрдэнэ Баянголынхоо намыг цуглуулж “Их хурал” хуралдууллаа гээд тэр нь намын нийт гишүүдийг төлөөлөхгүй.
Ард нь заавал нэг захиалагч байж таарна. МАН бол өлхөн чадна...