АН-ынхан энэ удаа намаа дээд шүүхэд бүртгэлтэй, тамгатай, даргатай болгохын тулд намын дүрэм, Улс төрийн намын тухай хуулиас гадна “Дээд шүүхээс тавьсан болзлыг хангах” шаардлагатай болсон юм.
Л.Гантөмөр: Ахмад үе, дунд үе, залуу үе гэсэн залгамж чанар байж нам ч, төр ч тогтвортой байдаг. Өнгөрснөө харахгүйгээр, өмнөх хүмүүсийнхээ үйл хэргийг мэдэхгүйгээр, цоо шинээр юмыг бүтээх гэж оролдохоор л дандаа алддаг.
Ирэх хоёр удаагийн сонгуульд лав АН-д ялалт байхгүй. МАН муу байх тусмаа сайн гэдэг үзлээр хол явахгүй. Ийм сэтгэлийн бэлтгэлтэйгээр намын даргад нэр дэвшиж, ирэх онуудад хийх ёстой ажил, хүрэх газраа төлөвлөж чадсан хүн л АН-ын дарга болох ёстой.
Энэ тохиолдолд Л.Оюун-Эрдэнэ хэн байх нь хамаагүй, хулгана барьж л байвал хаваасаг болж байна. Тэрнээс наана хөгжлийн хичнээн том хөтөлбөр дэвшүүлээд хий хоосон зүйл, савангийн хөөс болохыг өнгөрсөн цаг хугацаа, төмөр замын хэрэг, нүүрсний хулгай харууллаа.
УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлнэ гэхээр УИХ-ын гишүүд нь өөрсдөө “Би хэн ч биш болох гээд байна” гээд эсэргүүцэж байна. Бүр нэг хэн ч биш болгож баймаар нөхөд энэ парламент дотор хэтэрхий олон байна.
УИХ, парламент нь жинхэнэ утгаараа ард түмний төлөөлөл байхын тулд нийгмийн бүх бүлгүүд энд байх ёстой юм байна. Ингэхийн тулд сонгуулийн зардлыг бууруулж, улс төрд мөнгөний нөлөөллийг багасгаж, тэгш шударгаар өрсөлдөх боломжийг нь нээж өгөх ёстой. Энэ бол сонгуулийн тогтолцооноос шууд хамааралтай асуудал.