Намын эв нэгдэл, гишүүний дархан эрхээр шалтаглаад парламентын засаглалаа битгий сулруулаад, олон нийтийн өмнө шившиглээд байгаач ээ. Парламентын засаглалаа авч үлдэхийн тулд парламент өөрөө нээлттэй, ил тод, иргэдийн хяналттай, хашгирсан ч цуурай нь хүрдэг байх ёстой шүү л гэсэн санаа шүү дээ.
МоАХ фракцийн ард манай Ерөнхийлөгч асан байдаг нь үнэн. Байн байн Дарханд ирж заавар зөвлөгөө өгч, мөнгө санхүүгээр тусалж байгаа нь ч ойлгомжтой. Энэ мэт дүрмийн бус үйл ажиллагаанууд л АН-ыг хагарал бутрал руу түлхдэг.
Хуучин сэтгэлгээгээр хөгжил дэвшлийг бүтээж чадахгүй. Монгол хөгжиж дэвжсэн, нэгэндээ тусалж чаддаг, нийтээрээ урагшаа хөдөлдөг, хүмүүн бүр нь эрх чөлөөтэй ийм сайн цагийг авч ирэхийн тулд Ардчилсан нам зайлшгүй ялах ёстой. МАН-ыг буугаад өгчих гэж би хэлэхгүй.
Д.Энхзул "Д.Ангар сошиал орчинд хэргийн үйл явцын талаар мэдээлэл хийж миний нэр хүндэд халдахын зэрэгцээ шууд бусаар прокуророос гарах шийдвэрт нөлөөлөх бусармаг аргаа дахин ашиглаж байна".
Нэгэнт эхэлсэн энэ ажил улс төржилтөөс ангид, эдийн засгийн бодит үндэслэл, тооцоолол дээр суурилах ёстой. Хамгийн гол нь хувийн хэвшил, хөрөнгө оруулагч нарынхаа эрх ашгийг гаргуунд гаргахгүй, хууль зөрчихгүй байх явдал.
Угаасаа АН-ын хувьд оны өмнөөс Засгийн газрыг огцруулах шаардлагад УИХ-ын гишүүдээс гарын үсэг цуглуулаад эхэлчихсэн. Хаврын чуулган эхэллээ л бол өргөн барих нь цаг хугацааных.