Х.Нямбаатар хотын даргаар ажилласан сүүлийн хоёр жилийн гаруйн хугацаанд нийслэлийн төсөв бараг дөрөв дахин нэмэгдсэн. 2026 онд зарцуулах төсөв нь гэхэд 11 их наяд. Атал нийслэлчүүдэд юу наалдсан бэ? Энэ их ялаас өөрөөр яаж мултрах вэ, тэр хүн...
Шинээр томилогдсон намын дарга Н.Учрал Засгийн газрыг тогтвортой ажиллуулахын тулд Ерөнхий сайдын албан тушаалаас татгалзаж, УИХ-ын даргын суудалд суусан боловч энэ мөчөөс жинхэнээсээ “тогтворгүй байдал” эхлэв. Нэг талаас намын тамгагүй Ерөнхий сайд, нөгөө талаас засаггүй намын дарга. Энэ байдлаар хэр удаан оршин тогтнохыг таахад бэрх.
Одоо ч гэсэн “АН сөрөг хүчнийхээ үүргийг гүйцэтгэж чадах эсэхийг нь харъя” хэмээн ам асууж суугаа МАН-ын гишүүдээс “Оруулаад ирвэл кнопдоод явуулна даа“ гэсэн нэг тийм шүд зуулт амтагдсаар. Ч.Хүрэлбаатарын ахалсан “эвлэрлийн” ажлын хэсэг ажлаа хийж чадсангүй ээ л гэсэн үг...
Гурван жил АН-ын Тэргүүн дэд даргаар ажиллахдаа нэг ч удаа дуугараагүй хүн Оюутолгойн сонсголын гэрчийн хувиар олон нийтийн өмнө гарч ирээд их улс төрд эргэн ирж буйгаа зарлалаа. Ирэхдээ жаахан эвгүй, “хажуугийн цохилт”-той л орж ирлээ.
Монголын Засгийн газрын эзэмших хувийг тодорхой болгох асуудлаар “Оюу толгой” ХХК-ийн зүгээс ч, “Онтрэ” компанийн зүгээс ч санаачлага гаргаад, саналаа илэрхийлээд хоёр жил гаруйн хугацаа өнгөрсөн байна. Харин Монголын талын холбогдох албан тушаалтнууд хойш суусаар өдийг хүрчээ. Харин яагаад вэ? гэдэг нь асуулт…
Л.Өлзийсайхан даргаас ч гэсэн асуучихмаар асуулт олон хүнд байсан байх. УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад УИХ-аас нэр дэвшүүлээд Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдсон. Гэтэл яагаад бүрэн эрхийн хугацааг дуусаагүй байхад чөлөөлөгдөх хүсэлтээ өгч байгаа юм бэ? гэх мэтчилэн... Х.Тэмүүжин гишүүний хэлсэн “Ирэх сонгуульд МАН-аас нэр дэвших юм байна” гэдэг хардлага үнэний ортой байх. Л.Өлзийсайхан байхгүй бол УИХ хуралдаж чадахаа байчихна гэдэг харин худлаа байх.
Түр хорооны сонсголын тухайд шуудхан хэлэхэд “хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах, олон улсын жишигт нийцүүлэх асуудлаар хяналт шалгалт хийх” гэдэг нь анхнаасаа илүүц байлаа. Энэ бол гэрээний оролцогч талууд болох Рио Тинто групп, Монгол Улсын Засгийн газар хоорондоо ярилцаад шийдвэрлэх ёстой асуудал. Тэр тусмаа хувьцаа эзэмшигчид хоорондоо хэлэлцээр хийгээд эхэлчихсэн үед парламентын оролцоо бүр ч шаардлагагүй. Угаасаа гэрээндээ “Зээлийн хүүг 7 жилд нэг удаа хэлэлцэнэ” гээд тусгачихсан, тэр дагуугаа хэлэлцээр хийгээд явж байгаа энэ үед ямар ч улс төржилт хэрэггүй. “Гүйх нохойд гүйхгүй нохой сайд” гэдэг л болно.