Нэг зүйлийг баталгаатай хэлье. Уучлаарай, бид одоо яаж ч гуйгаад, ёстой нөгөө “тогос шиг гоёж, хөхөө шиг донгодоод” нэг хэсэгтээ л манайд гаднын хөрөнгө оруулагчид орж ирэхгүй. Түүнээс наана дотоодынхоо хөрөнгө оруулагчдыг дэмжих, үүд хаалгыг нь нээж өгөх явдал нэн тэргүүнд. Тэгж чадвал Монгол Улсын өрсөлдөх чадвар одоо байгаагаасаа урагш ахих боломжтой. 69-р байраас 50 руу дэвших тийм хүнд зүйл биш шүү дээ.
МАН-ын бүлгийнхний санааг зовоож байгаа зүйл нь Х.Булгантуяаг чөлөөлөх, чөлөөлөхгүйдээ биш. Хэрвээ Цэцийн дүгнэлтийг хүлээгээд авчихвал “Үндсэн хууль зөрчсөн” гэдгээр араас нь УИХ-ын гишүүнээс эргүүлэн татах асуудал яригдах гээд байна гэдэг айдас. Олон ч гишүүн энэ тухай ярьсан байна лээ. Энэ ч гэсэн УИХ-ын бүрэн эрхийн асуудал, МАН-ын бүлгийн асуудал биш. Үүнээс болоод УИХ дахиад Үндсэн хуулиа зөрчиж болохгүй. Энэ л АН-ын бүлгийн барьж байгаа зарчим..
Засаг тэргүүлж байгаа хүнд мэдлэг, боловсрол, туршлага, ачаалал даах чадвар гэдэг зүйл маш чухал. Тийм юмгүй бол хүний үгээр яваад, тоглоом тохуу болоод дуусна. Ядаж тэрбумын дотор тоо бүрэн уншиж чаддаггүй хүнийг Ерөнхий сайдаар тавиад юунд хүрснээ бод доо, МАН-ынхан минь
УИХ энэ удаад Цэцийн их суудлын дүгнэлттэй холбогдуулж ямар нэгэн процессийн ажиллагаа явуулахгүй. УИХ-ын 95-р тогтоол Цэцийн Их суудлын дүгнэлт гарсан цагаас хүчингүй болсон.
Харин одоо “Үндсэн хууль зөрчсөн” гэдэг дүгнэлт гаргуулчихаад байгаа УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг УИХ-ын гишүүнээс эргүүлэн татах тухай яригдана.
Танхимаас санал өгсөн 37 гишүүн дээр санал хураалтад оролцоогүй 34 гишүүнийг нэмэхээр УИХ-ын нийт гишүүдийн олонхи буюу 71 гишүүн Г.Занданшатарыг огцруулахыг дэмжсэн гэдэг үр дүнд хүрч байна. Ийм л луйвар болсон.
Тодорхой байгаа нэг зүйл бол У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нарыг огцруулсан жишиг, хуулийн хэм хэмжээ энэ удаад үйлчлэхгүй шүү. Үндсэн хуульд тусад нь заасан байгаа шүү гэдэг л зүйл. Хэрвээ "УИХ Үндсэн хууль зөрчсөн" гэдэг Цэцийн дүгнэлт гарвал үүнийг ямар ч "ард түмний эрх ашиг, төсвийн яаралтай байдал" яриад зөвтгөх боломжгүй юм.