/ өгүүллэг /

1223 он. Сүбээдэй жанжин, Зэв ноёнхоёр Чингис хааны илгээсэн 495 худалдаачин элчийг хөнөөж хамаг эд хөрөнгийг нь дээрэмдсэн Хорезм улсын султан Мохаммедийн араас мөшгиж байлаа. Сүбээдэй, Зэв хоёр Мохаммед султаны цэргийг Бухар, Самарканд, Отрар, Ургенч хотод бут цохиод Каспийн тэнгисийн урдуур гарчКавказын нурууг нэвтэлж замд таарсан кипчак цэргийг довтлон сарниулав.Чингис хааны цэргүүд Хорезмын том хотуудад бэхэлсэн Хорезмын цэргүүдийг бүсэлж уух усгүй, идэх хоолгүй болгож дайсны сүр сүлдийг нь мохоож ялж байлаа. Чингис хааны 9 түмэн / 90 000 / их цэрэг Хорезмын Мохаммед султаны 50 түмэн / 500 000 / цэргийг гуравхан сарын дотор бут цохилоо. Хорезмын султан Мохаммед зугтан явсаар Каспийн тэнгисийн нэгэн арал дээр нуугдаж удалгүй өвчнөөр өөд болжээ. Сүбээдэй,Зэв нар султан Мохаммедийг Каспийн тэнгисийн өмнүүр гарч Кавказ руу зугатаасан хэмээн таамаглаж байв. 

Сүбээдэйн морьт цэрэг Кавказыг нэвтлэн Калк голын дэргэд ирлээ. Сүбээдэй жанжин морьт цэргээ Калк голын дэргэд амсхийлгэж их тулаанд бэлтгэв. Анх эх нутгаасаа хамт гарсан гурвантүмэн / гучин мянган /монгол цэргийн нэг түмэн цэрэг нь Хорезм,Кавказынтулаанд амиа өргөжээ. Эдүгээ Сүбээдэй жанжны өмнө монгол цэргээс долоо дахин олон орос кипчакийн нэгдсэн 15 түмэн / 150 000 / цэргийг ялах зорилт тулгарав.

Сүбээдэй жанжны мэдэлд хоёртүмэн / хорин мянга / монгол цэрэг байлаа. Дайсны цэрэг монгол цэргээс долоо дахин олон байлаа.Энэ тулаанд хэн олон нь биш, хэн ухаантай нь ялна хэмээн Сүбээдэй баатар сэтгэх авай.Сүбээдэй баатар Кипчакийн Хотян хааны таван түмэн цэргийг мөшгисөөр оросын нутагтийм олон дайсантай нүүр тулна хэмээн огт бодож байсангүй.Монголын цэргээс зугатсан кипчакийн Хотян хаан оросын ван Мстислав Удатныйдээр очиж тэдэнд адуу, тэмээ, алт мөнгө бүхий үлэмж их бэлэг сэлт өгч, “Монголчууд бидний газрыг булаан эзэллээ. Маргааш танай газар нутгийг булаан эзлэх болно. Иймд хамтдаа буруу номтон монголчуудыг сөнөөн устгая” хэмээв. Хотян хаан тэднийг ийнхүү ятгаж монголын эсрэг Киев, Черниговский, Смоленскийн вант улсуудын арван түмэн /100 000 / орос цэргийг байлдуулахаар болов. Хотян хаан өөрийн таван түмэн цэргээ монголын эсрэг байлдахад бэлэн байгаагаа тэдэнд мэдэгджээ.

Сүбээдэй баатар Эзэн Богд Чингис хааныхаа “ Монголын дайсныг хаа байгаа газарт нь хүрч очоод даран сөнөөтүгэй” гэсэн хатуу зарлигийг өглөө бүрсанаж байлаа. Сүбээдэй баатар ямар ч байсан монголын дайсан кипчакуудыг орогнуулж байгаа оросын вангуудад захидал бичиж элч илгээх нь зүйтэй хэмээн шийдэв. Хамгийн зоригтой, тэвчээртэй таван монгол цэргээ бэлтгэж элч болгон бэлэг сэлт, захидалын хамт оросын ван Мстислав Романовичад илгээв. Сүбээдэй жанжин захидалдаа: “ Оросын вангууд та нар кипчакуудын худал үгэнд хууртаж монголчууд бидний эсрэг дайтах гэж байна уу. Кипчакууд болоросын эртний дайсан.Та нар одоо кипчакуудаас өшөөгөө ав. Монголчууд бид оросын цэрэгтэй дайтах ямар ч шалтгаан байхгүй. Танай газар нутгийг бид эзлэх ямар ч санаа байхгүй. Оросын ардыг доромжилжхөнөөх санаа бидэнд огт байхгүй.“ хэмээжээ. Элчээр очсон монголын элч нарын зэвсгийг оросын цэргүүд хурааж тэднийг оросын ванд бараалхуулав. Захидал, бэлэг сэлтийг хүлээн авсан оросын ван Мстислав монголын элчийг хараадихэд ёжтой инээж өгүүлрүүн: “Буруу номтон зэрлэг монголчууд та нароросын ариун дагшин газар дэмий явж иржээ. Одоо би та нарыг цаазлах болно” гэв. Оросын вангууд монголын таван элч цэргийг цаазаар аваад ялалт байгуулсан мэт их л маадгар байлаа.

Оросын вангуудын энэ харгис зэрлэг үйлдлийгсонссон Сүбээдэй баатаруур хилэнгээ ихэд барьж байлаа. Сүбээдэй баатар хамаг цэргээ тэр даруй дагуулж Орос руу дайрсангүй. Дахин юү хийхээ сайтар тунгаан бодлоо. Оросын вангууд Киев хотод цугларч байгааг сонссон Сүбээдэй жанжин15 монгол элчийгдахин Киевтилгээлээ.Энэ цугларалтад Оросын гурван том ноёнМстислав Романович, Мстислав Мстиславич, Мстислав Стятославич нар гол үүрэг гүйцэтгэж байв.Оросын вангууд монгол цэргийн жанжинСүбээдэйгээсирүүлсэн бэлэг сэлт, захидлыг үзээдхөхрөлдөж:“Монголчууд биднээс айгаад бэлэг сэлт дахин явуулжээ” гэцгээв. Оросын ван Мстислав монголчуудын илгээсэн 15 элчийг бүгдийг нь цаазаар авав. Үүнийг сонссон Сүбээдэй баатарихэд хилэгнэж,зоригт дайчин элч нараа алдсандаа үлэмж харамсан гашуудав.

Сүбээдэй жанжин уут дүүрэн шагай авчрахыг тушаалаа.Тэр бээр бүх шагайгаа ширдэг дээр өрж орос кипчакийн нэгдсэн цэргийг хэрхэн бут цохих төлөвлөгөгөөг бодож оллоо. Сүбээдэй баатарын “цалам” хэмээх байлдааны аргыг ямар ч дайсан ухаарч ойлгодоггүй байв. Дайсны цэргийнхүчийг жагсаалаас нь өдөөж гаргаад гол хүчийг нь тарамдуулан цувруулан нэг нэгээр нь таслан цохиж эцэст нь эцэж сульдсан дайсны гол хүчийг бүрмөсөн устгахад энэ төлөвлөгөөний гол санаа оршиж байлаа. Дошгин эмнэг морийг ижил сүргээс нь таслан хөөж эцээгээд тасардаггүй бөх цалмаар бугуйлдан авч номхруулдаг монгол арга байдаг даа. Яг ийм аргаар дайснын хүчийг нь сулруулж мохоогоод урхинд оруулж ялах талаар Сүбээдэй жанжин бодож байлаа. 

Эхний шатанд дайсны гол хүч рүү дайсныгөдөөн гаргах хоёр мянган монгол цэрэг явуулж гол хүчтэй нь тулалдаж байснаа гэнэт зарим зэр зэвсгээ хаян зугатаах аргаар гол хүчийг нь сарниулжКалк гол руу зугатах. Дараагийн шатанд зугатах замдаа үхэр, тэрэг, эд зүйлсийг зориуд орхиж дайсныг улам омогшуулангол хүчнээс нь улам холдуулах. Гуравдах шатанд хэдэн өдөр, шөнө монгол цэргийн араас хөөсөн дайсны гол хүчийг Калк голын зүүн эрэг дээр гармагц бүслэн устгах. Үлдсэн дайсны цэрэгт түр зугатах зурвас гарган Калк гол гатлуулан зугтаалгаж баруун эрэг дээр хориглох байрлалд нь оруулах. Дөрөвдүгээр шат. Калк голын баруун эрэг дээр байрлалдаа очсон дайсны усны эх үүсвэрийг ньтаслан бүсэлж шөнө дайсны унтаж амарч байгаа байрлалыг бүслэн галт сумаар харваж майхануудыг нь шатаах . Тавдугаар шат. Дайсны ар талаас ирэх хүнсийг нь замд нь булаан авч хүнс хоолгүй болгох. Зургадугаар шат. Усгүй, хоолгүй болсон дайсныг санаа сэтгэлээр унагаж бууж өгвөл хоол унд өгч амьд үлдээж нутаг руу нь буцаах тухайярьж ятгах. Наймдугааршат. Хэрэв дайсан бууж өгөхгүй бол бүслэлтээ улам хумижунд, хоолгүй болсон гол хүчийг нь улам сулруулан доройтуулж тал талаас нь дайрч дайсныг бүрмөсөн устгах гэсэн ерөнхий төлөвлөгөө гаргав.

Сүбээдэй жанжин оросын цэргээс монгол цэрэг юугаараа давуу байгааг сайтар тунгаав. Орос цэргүүд хүнд зэвсэгтэй, урт жадтай, сүх, сэлмээр зэвсэглэсэн, нум сумтай боловч сум нь хол газар тусдаггүй. Монгол цэргийн сум хөнгөхөн, орос цэргийн сумнаасхоёр дахин хол зайд тусдаг. Оросын морьд холын зайнд явахдаа амархан эцэж цуцдаг. Морьд нь тэжээл байхгүй бол өлбөрдөг. Монгол цэрэг бүр хөтөлгөө морьтой, морьд нь холын замд тэсвэртэй, хурдан, бэлчээрийн өвсний сорыг идэж амархан тарга тэвээр авдаг, монгол морьт цэрэг хурдан хугацаанд ямар ч газрыг хурдан туулдаг чадвартай. Орос цэрэг холын замыг хурдан туулах чадваргүй. Орос цэрэг талх хүнсгүй бол ганц долоо хоног чтэсэхгүй. Монгол цэрэг борц, ааруул,шар тостойгоо байсан цагт хэдэн сар ч тэснэ. 

Сүбээдэй жанжин мянгатын ноёдоо цуглуулан төлөвлөгөөгөө танилцуулж биелүүлэхийгтушаав. Сүбээдэй баатар Зэв ноёнд хандаж: “Зэв ноён минь. Орос хүн хорезмынхүн адил шуналтай, омогтой. Энэ зангийг нь ашиглаж цөөхөн монгол цэргээр их цэргийг нь өдөөж зугатах замдаа мал сүрэг, эд хөрөнгө зориуд орхиж шунал омгийг нь бадраагаад орос кипчакийн их цэргийг цувуулаад дагуулан ирээрэй. Бид энд тэдэнд зориулж гарахын аргагүй урхи тавьчихна” гэв. Монгол цэргийн түрүүч ангийн хоёр мянган цэргийг Зэв ноён тэргүүлэн дайсны гол хүч хуримталсан Днепр мөрний зүг мордлоо. Монгол цэргийн гол их хүчээ авч үлдсэн Сүбээдэй жанжин Калк голын зүүн эргийн нэгэн өндөрлөгийг эзэлж тэнд хийхих тулаандаа бэлтгэж эхлэв. Днепр мөрний зүүн эрэг дээр гарсан дайсны гол цэрэгтэйтэргүүн эгнээнд явуулсан Зэв ноёны хоёр мянган морьт цэрэг тосож байлдлаа. Эхлээд монгол цэргүүд орос цэргүүдтэй ширүүн тулаан хийж байснаа гэнэт ухарч зугатлаа. Араас нь дайснууд элдэн хөөнө. Монголчууд дайснаас хэт холдохгүй, зөвхөнбарааг нь алсаас харах зайны хэмжээнд зугатна. Монгол цэргүүд сандарсан дүр эсгэж ухрах замдаа үхэр мал, ачаа тэрэг,эд зүйлсээ зориуд орхино. Дайснууд тэдгээрзүйлийг олзолж аваад улам омогшин дайрна. Ийм байдлаар монгол цэрэг 9 өдөр, шөнийн турш орос цэргээс зугатаж оросын гол хүчийг тарамдуулан явсаар Калк голын ойролцоо ирлээ. Бүтэн 9 өдөр, шөнө монголчуудыг хөөсөн дайснууд ихэд эцэж цуцсан байлаа. 9 өдрийн турш Калк голын орчим тулаанд бэлтгэсэн Сүбээдэй баатарын хоёр түмэн монгол цэргүүдийн морьд нь тарган, цэрэг нь цатгалан, сүр хүч нь багтан ядаж байлаа. Оросын их цэргээс зугатан оросын их цэргийг нь араасаа цувуулан дагуулж ирсэн Зэв ноёны морьт цэргүүд Сүбээдэй жанжны байрлалд буцан ирж их цэрэгтэйгээ нийлж морьдоо сольж, борцтой хоолоо идэж жаахан амраад дахин хүчээ сэргээж их цэрэгтэйгээ хамт тулалдахад бэлэн болов.

Сүбээдэй жанжин монгол цэргийн дайны хар сүлдээ уулын оройд аваачиж нар салхинд намируулан хийсгэж тэнгэрийн хүчийг шингээжхар сүлдээ догшруулан тахив. Дайсны загалмайтайтугийг уулын уруу харуулан доош хатгаж дайсны сүлд хийморийг доройтуулав.

Тулаан Сүбээдэй жанжны төлөвлөгөөний дагуу явагдав. Мстислав Удалый гол хүчээ хүлээлгүй яаранКалк голыггатлан зүүн эрэг дээр гарч түүнийг өдөөн дайрсанцөөхөн монгол морьт цэргийг хөөсөөрмонгол цэргийн отолтын газар иржээ. Киевийн их ноён Мстислав орос цэргийн гол хүчээКалк голын баруун эрэг дээр нэгэн хонхор газар олон майхнаа ойр ойрхон байрлуулж тэндээ үлдэж нөгөө зүүн эрэгийн цаана байлдаж буй орос монгол цэргийн хоорондох тулааныг зүгээр л ажиглаж байв. Киевийн МстиславтКалк голын нөгөө эрэг дээр монголчуудад ялагдаж байгаа орос цэрэгтээ туслах санаа огтхон ч төрсөнгүй.Нэг дор шавааралдан байрласан дайсны байрлалыгСүбээдэй жанжин олж мэдлээ. Дайсныг шөнө унтаж байхад нь галт сумаар энэ байрлалыг нь харваж шатаан устгах юм байна гэдгээ Сүбээдэй жанжин сайтар ойлголоо. Дайсны байрлал Калк голоос баруун талд уснаасаа нилээд зайтай байв. Энэ байдлыг ашиглан монгол цэргүүд голын зүүн эрэгт тулалдаж байгаа дайсныг голын баруун байрлалд нь хөөж оруулаад Калк голын уснаас тасалждайсныундны усыг хаах хэрэгтэйг Сүбээдэй баатар сайтар ойлгов. Дайсан баруун зүгт байдаг Днепр мөрний ус хүртэл 9 өдрийн газар байгаа тул баруун зүгт усанд хүрэх ямар ч боломжгүй юм байна гэдгийг сайтар ойлгов. Тэгээд эцэст нь дайсныгКалк голын баруун эрэгт бүсэлж галт сумаар байрлалыг нь зогсоо зайгүй харваж устгах нь зөв арга юм байна гэдгээ мэдлээ. 

Монгол цэргүүдийг хөөж омогшсон кипчак цэргүүд болон Волыний орос цэргүүд оросын вангуудын гол хүчнээс хэт түрүүлж Калк голын зүүн эрэгт ирснийг ажигласан Сүбээдэй жанжинмонгол цэргүүдэд кипчак болон орос цэргүүдийгтүргэн бүсэлж устгах зарлиг өгөв. Кипчакийн цэргүүд толгодын цаанаас гэнэт гарч ирсэн олон морьт монгол цэргүүдийг хараад ихэд цочин сүрдэж хэсэг тулалдсаны дараа хамаг морьд, хагас цэргээ алдаад монгол цэргийн дайралтыг тэсэж чадалгүй Калк гол руу зугатааж тэнд байсан оросын ван Мстислав Черниговскийн цэргүүдийн морьдыг булаан авч цааш баруун зүг зугатаалаа.

Кипчак цэргийн араас нь Калк гол дээр ирсэн Оросын ван Мстислав Голыцин эхний тулаанд монголчуудтай байлдаж ялагдаад ихэд айж мэгдэн зугатааж араас нь монгол цэргүүд хөөж ирнэ хэмээн болгоомжилж Калк голын зүүн эрэг дээр байсан хамаг завь онгоцоо шатааж устгасан нь маш том алдаа байлаа. Зүүн эргийн цаана үлдсэн оросын цэрэг ухрахдаа Калк голыг гаталж чадахгүй болов. Голын эрэг дээр бөөгнөрсөн орос цэргийн толгой дээр монголчууд суман мөндөр буулгаж байв. Харин Хотян хааны кипчак цэргүүд Калк голын өмнөд гармаар зугатааж баруун зүг уусан алга болов. Одоо зөвхөн орос цэргээс бүрдсэн хүч нь суларсан оросын арми монголчуудыг хүлээж байлаа. Монгол цэргүүд Мстислав Луцкий, Олег Курскийн цэргийг бүрмөсөн бут цохилоо.

Тулаан яг л Сүбээдэй жанжны санааны дагуу болж байлаа. Калк голын баруун эрэг дээр Киевийн вангийн байрлалд зугатан ирсэн дайсныг шөнө унтаж байхад нь монгол цэргүүд галт сумаар харвав. Дайсны ойр ойрхон барьсан майханууд амархан галд автаж дайсны цэргүүд шатаж байлаа. Монгол цэргүүд Киевийн Мстиславын цэргүүдийг гурав хоног бүсэлж Калк голын ус руу очих бүх замыг нь хаасан тул орос цэргүүд ихэд цангаж өлсөж байлаа. Дайсны салхин дээр нь монголчууд зориуд мах шарж өлссөн дайсны цэргүүдийн хоол идэх дуршлыг нь өдөөж зовоож байв. Өлссөн дайсны цэргүүд санаа сэтгэлээр бүрмөсөн унажээ. Усгүй цангасан орос цэргүүд улам суларч доройтжээ. Монгол цэргүүд бүслэгдсэн орос цэргүүдэд хандаж: “ Та нар бууж өгвөл амьд үлдээж ус хоол өгч гэрт чинь буцаана” гэж байв. Оросын вангууд аргаа барж цэргүүдийнхээ хамт монголчуудад бууж өгчээ. “Бууж өгсөн оросын ван, цэргүүдээс оросын вангуудад хөнөөгдсөн монгол элч нарынхаа өшөөг заавал авч түргэн устгаарай” гэсэн Сүбээдэй жанжны нууц тушаалыг монгол цэргүүд хурдан биелүүлэв.

Зуны эхэн сарын шинийн 8 буюу 5-р сарын 30- ны өдөр. Калк голын тулааны талбарт монгол цэргийн хар сүлд тулааны талбарыг хөндлөн гулд туулж яваа нь харагдлаа. Энэ бол монгол цэргийн ялалтын дохио байлаа.

Сүбээдэй жанжин ийнхүү долоо дахин их хүчтэй дайсныг бүслэн устгаж орос вангуудыг олзлов. Сүбээдэй жанжин энэ тулаанд дайсны 10 түмэн /100 000/ орос кипчакийн цэргийг устгаж томялалт байгууллаа. Дайны талбараас цөөхөн орос цэрэг амьд үлдэж, гурван түмэн кипчак цэргээ тулаанд алдсан Хотян хаан амьд үлдсэн хоёр түмэн кипчак цэргээ дагуулан Днепр мөрөн рүү зугатаажээ. Монголчууд энэхүү их тулаанд оросын 9 ванг хөнөөж, оросын 70 баатар эрийг устгав. Ялалтын дараа Сүбээдэй жанжин тулалдаанд олзлогдсон оросын Мстислав Романович, Андрей, Александр Дубровский нарын арван хоёр ванг авчрахыг тушаав.

Сүбээдэй жанжин олзлогдсон орос вангуудад хандаж: “Би та нарт найрамдалыг тогтооё хэмээн хоёр удаахорин элчээ нөхрийн ёсоор захидал, бэлэг сэлттэй илгээсэн. Та нар миний бүх элчүүдийг цаазлан хөнөөж маш том нүгэл үйлдэв. Танай оросын ёсонд “Око за око, зуб за зуб – Нүдний оронд нүд, шүдний оронд шүд” гэдэг биз дээ. Манай монгол ёсонд айлд очсон зочныг алж хөнөөдөггүй, зочилж дайлаад гэрт нь буцаадаг юм. Хэрэв алж хөнөөвөл тэрхүн хамгийн адгийн нүгэлт амьтан болдог юм. Одоо та нар хийсэн нүглийнхээ хариуг амсаж, тэнгэрийн гэсгээл хүртэх болно. Амийг амиар солино ” гэв. 

Сүбээдэй жанжны тушаалаар олзлогдсон зургаан орос ванг нурууг нь хугалж цаазаар авлаа. Монгол цэргүүд моднуудыг тэгшлэн засаж том шал болгоод түүн дор үлдсэн зургаан орос ванг хүлж хэвтүүлэн дээр нь монгол цэргийн мянгатын ноёд ялалтын найраа хийлээ. 

Монгол уртын дуу оросын тэнгэрт хадаж, монгол цэргийн ноёдын найрын дуун шалан дорхи оросын вангуудын ёолон бахирах чимээг дарж монголчуудын их найр гурав хоног үргэлжлэв.

Шороон түмэн орос цэргийг цаламдан урхидаж ялсан Сүбээдэй жанжин ээлжит ялалтынхаа дараа салхи мэт хурдан хоёр түмэн монгол цэргээ дагуулан кипчакийн Хотян хааны толгой хоргодож байгаа европын Унгар улсын зүг монгол цэргийн хар сүлдээ мандуулан мордлоо. Их Монголын ялагдашгүй морьт цэргийн өмнө дэлхий дахин сөхөрч байлаа.