“Гахайн хууль”-г Зарлан Тунхаглая
Монгол Улсад хууль цаазгүй үе эхэлсэнийг би тунхаглан зарлах гэсэн юм.
Үндсэн хуулиараа УИХ нь төрийн эрх барих дээд байгууллага, хууль тогтоох бүрэн эрхэт субьект гэж тунхагласан. Гэтэл УИХ-ын дарга нь Үндсэн Хуулиа зөрчдөг, зөрчсөнийг нь шүүх удаа дараа тогтоогоод байхад хамаагүй зөрчиж л байг гээд УИХ хамсаатан нь болж Үндсэн хуулийг уландаа гишгэж байгаа бол Монгол Улсад бусад ямар субьект, ямар иргэн хуулийг даган биелүүлэх ёстой юм бэ?
Дурын хармааны хулгайч үйлдэл дээрээ баригдсан ч гэсэн Эрүүгийн Хууль зөрчсөн нь чамд хамаагүй, та нар намайг таксины дээрэмчидийн хатгаасаар улс төржин шийтгэх гэж байна, би энэ хүний хармааг л цэвэрхэн байлгах гэсэндээдзэргийн мэргэшсэн хулгайч гэж хэлэхэд болох логик бүрэн бий боллоо.
Би хармааны хулгайчид үг үгээр нь зааж өгвөл: Хуулийн адекват зарчим
ёсоор УИХ-ын дарга нь Үндсэн Хуулиа зөрчөөд гардуулчихаад өөрсдийгөө зөвгээдбайгаа юм бол би бас 76 хармааны хулгайчаа цуглуулаад санал хураагаад тэр Эрүүгийн Хуулийг чинь зөрчих эсэхээ шийдэе гэж хэл гэмээр байна.
Тиймээ Үндсэн Хуулийг зөрчөөд намын эрх ашиг, санал хураалт
хоёроор зөвдөж болдог юм бол Эрүүгийн Хуулийг зөрчөөд хармааны хулгайчидын эрх ашиг, сайхан сэтгэлийг яриад 76 хулгайчийн санал хураалтаар яагаад шийдэж болохгүй гэж. УИХ ч, УИХ дарга ч, Болдсайхан эмч ч, хармааны хулгайч чхуулийн өмнө яг адилхан эрх үүрэгтэй бус уу? Эсвэл үнэхээр “амьтан болгон тэгшэрхтэй харингахай бүр илүү тэгш эрхтэй” гэсэн гахайн хууль л Монголд үйлчилдэгганц хуульболсоныг ард түмэндээ ойлгуулах гэж УИХ зүдэрч байна уу? Тэгвэл бүх хууль, бүр Үндсэн Хуулийн дээр нь ГАХАЙН ХУУЛЬ байна гээд УИХ-аар хэлэлцүүлж батлая. Дэлхий даяар тунхаглан зарлая. Тэртэй тэргүй бодит байдалд УИХ гишүүд, сайд нар, төрийн 3 өндөрлөгт өөр хууль үйлчилэхээ больж эхэлж байна.
Яг өнөөдөр Монгол Улсад “Ашигт малтмалын хууль”, “Нэмүү өртгийн
татварын хууль”, “ Авлигатай тэмцэх хууль” байгаа эсэх?, үйлчилж буй эсэх? эдгээрхуулиудтай холбоотой Авлигатай Тэмцэх Газар хууль ёсны эсэх? 2007 оныулсын төсөвхүчин төгөлдөр эсэх? зэрэг олон олон асуултанд хэн, ямар хуульч, төрийн ямар байгууллага, аль шүүх хариулт өгч чадах вэ?
Энэ гурван хуулийн хувьд 1. УИХ-ын эцсийн редакци, 2. УИХ-ын ТГ-
ын 171 засвар оруулж хэвлэлд нийтэлсэн хувилбар, 3. Ц.Нямдоржын 201 засвар хийж ёсчилон баталсан хувилбарын аль нь Монгол Улсад хүчин төгөлдөр хууль юм бэ? 4. Эсвэл Үндсэн Хуулийн Цэцийн дүгнэлтээр энэ хүчин төгөлдөр ёсчилон баталсан хувилбарууд нь Үндсэн Хууль зөрчин хийгдсэн хууль бус юм бол ер нь Монгол Улс адэнэ 3 хууль байна уу? Огт байхгүй юу? Энэ хуулиудыг УИХ дахин хэлэлцэж ёсчилон батлаж хүчин төгөлдөр болгох ёстой юу? Тэгвэл Үндсэн Хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хуулиудыг үндэслэн гаргасан 2007 оны төсөв, ЗГ-ын холбогдох шийдвэрүүд, АвТэГа, түүний бүрэлдэхүүн, гаргасан шийдвэрүүд Монгол Улсад хүчин төгөлдөр үү?
Хэрвээ та эхний 2 хэсэгт гарсан олон олон асуултанд хариулж
чадахгүй байгаа бол, Монгол Улсад “ГАХАЙН ХУУЛЬ” л ганцаар бодит үйлчилгээтэй болсон юм бол Монгол Улс хууль цаазгүй, Эрүүгийн байтугай Үндсэн Хуулиа ч биелүүлэх хэрэггүй дэлхийн цор ганц улс буюу ГАХАЙН ФЕРМ УЛС болон дэвшин хөгжих шатандаа амжилттай орлоо гэдгийг би зарлан тунхаглая.
Бидний энэ хаваржин шуугидаг уул нь УИХ-ын даргын тухай асуудал
биш, тэгэх тусмаа Ц.Нямдоржийн тухай асуудал бүр биш байх ёстой байсан юм. Монгол Улсад иргэн хүн Эрүүгийн хуулиасаа эхлээд Үндсэн хуулиа хүртэл даган мөрдөхёстой юу, үгүй юү гэдэг л хүүхэд ч хариулчихмаар энгийн асуудал байсан юм.
Ц.Нямдож гэдэг хүнийг би сайн мэдэхгүй, таних ч үгүй. Тэр хүн хэн ч байсан ямар нэртэй, Нямдорж ч байна уу Нямдорж ч байна уу, ямар мундаг, эсвэл мулгуу чбайсан над падлий үгүй. Тэр хүний ард түмнээ, Төр засгийг, УИХ-г, МАХН-г, АН-г, МонголУлсыг ч, бүхнийг удаа дараа хардан сэрдэж, учир битүүлэг занан сүрдүүлж, тагнан шантаажилж байгаа ч над хамаагүй, миний маргаашийн мэс засалд огт нөлөөлөхгүй.
Би УИХ, УИХ-ын даргын сахих ёстой хамгийн энгийн, хамгийн эхний зарчим буюу: Монгол Улсын Үндсэн Хууль, бусад хуулийг чанд даган биелүүлэх тухай л сануулах гэсэн юм. Нэг бол хуулийг дага эсвэл бүх нийтээрээ бүх хууль, бүх шатны шүүхийн шийдвэрийг 76 хам хэрэгтэнээ дуудаж ярьж байгаад санал хураагаад дагах эсэхээ шийддэг больё. Огт хуульгүй байснаас гахайн ч болтугай хуулийг зарлантунхаглая.
2007 оны 6 дугаар сар 2