БУРХАНЫ НОМЫГ БЯСАЛГАХУЙ
Сансарын бүх зовлон, хүний сэтгэлийн гэмийг хэрхэн арилгаж, Нирвааны зам мөрд хэрхэн орж,Боди сэтгэлийг хэрхэн олж, Хоосон чанарыг хэрхэн онож, зургаан билиг барамидийг хэрхэн эзэмшиж,Бусдыг боловсруулагч дөрвөн хураангуйд хэрхэн суралцаж,Нууц тарний үрийг хэрхэн олохыг энэхүү””Ламрим” сударт тодорхой бөгөөд дэс дараатай өгүүлжээ.
Өнөө өглөө би гэнэт эрт сэрэв. Цагаа хартал үүрийн 04 цаг болж байлаа. Өглөө эрт сэрсний хэрэг юү билээ. Би шууд лбосож гар нүүрээ угааж, амаа цэвэрлээд нэг аяга буцалгасан ус уусны дараа Бурхандаа тахилаа өргөж, Гурван эрдэнэдээ аврал одуулаад ном судраа уншиж эхэллээ. Эргэн тойрон нам гүм.Цонхоор харахад нэг ч айл босч, гэрлээ асаагаагүй,түнэр харанхуй байв. Миний унших дуртай судар бол “Ламрим” судар, “Ганжуур” судар. Эгэл сүсэгтэн надад долоон мэргэн ламын туурвисан долоон “Ламрим” судар байдаг юм. Энэ удаа би Цаст Түвдийн Амдуу нутгийн мэргэн лам Шаамар Гэндэнданзанжамц /1852-1913/ гэгээнтний туурвисан “Шаамар Ламрим” судрыг уншлаа. Энэхүү“Амар мөр, Шаамар Ламрим” хэмээх судрыг түвд хэлнээсмонгол хэлнээ хөрвүүлэн буулгасан шунлайв гавж С.Гантөмөр багш, лам У.Пүрэвсүх нартаа маш их баярлалаа. Монгол эх хэл дээрээ “Ламрим” судрыг уншина гэдэг их зол завшаан шүү. Ламрим судрын зөвхөн гарчгийг нь уншихад л гэгээрэлийн шат бүхнийг дэс дараатай заасан ховор нандин агуу судар гэдэг нь мэдрэгддэг юм. Уншсан судрынхаа зарим хэсгээс уншигч та бүхэнтэйгээ хуваалцъя.
Хүмүүс бид хүний төрлийг олж төрсөн нь үнэхээр ховор завшаан юм байна. Гэтэл хүмүүс бид энэхүү ховор завшаанаа зөв ашиглаж чаддаггүй, ахуй ертөнцийн аахар шаахар зүйлд сатаарч хамаг цагаа дэмий өнгөрөөдөг аж. Хүмүүс бид Гурван эрдэнэд аврал одуулж, буян үйлдэж гэгээрэлийн замд орохын оронд уур, шунал, мунхаглал гэсэн гурван хорт нисваанист хорлогдож хүний төрлийг утга учиргүйөнгөрөөдөг аж. Хүмүүс бид ямар буруу үзэлд автаж,ямар зовлонд унаад байгаагаа сайтар ойлгох хэрэгтэй, хүмүүс бид үйлийн үр хийгээднисваанисийн хор уршгийг сайтар мэдэх хэрэгтэй. Хүмүүс бид жаргал, зовлонг гаднаас ирдэг хэмэн буруу ойлгодог. Жаргалыг гаднаас бус дотроосоо хайх хэрэгтэй. Сэтгэлийн гүнд бугшсан зовлон, нисваанисийг танин барьж дарах хэрэгтэй.
“Ламрим” сударт үйлийн үрийн тухай нэгэн сонгодог жишээ байдаг. Нэгэн удаа хутагт Модгалян Магхадад байхдаа бинваад идээ барихаар нэгэн айлд морилон саатжээ.Тэр айлын гэрийн эзэн хүүхдээ өвөр дээрээ суулгаад загасны цутан идэж байсан бөгөөд дэргэдээ цомцойн суух хар жингэр нохойд загасны яс шидэж өгөхийг харсан Модгалян хутагт тэдний өмнөх төрлийг шинжиж үзээд хажууд нь сууж байсан нутгийн нэгэн мэргэн хүнд хандаж хэлсэн нь: “Энэ гэрийн эзний идэж буй загас нь өөрийнх нь эцэг нь юм байна.Эцэг нь гэрийнхээ хойно оршдог нуураас олон удаа загас гохдон идсэн тул нас бармагцаа тэрхүү нуурын усанд загасны төрөл авч төрсныг нь хүү нь мэдэлгүй олон зуун удаа тэндээс загас гохдон авч идэж байсан ч эцэг нь тэндээ загасны төрөлд ахин дахин төрсөөр л аж.Тэр жингэр хар нохой бол түүний төрүүлсэн эх нь юм байна.Тэр эмэгтэй шуналын сэтгэлээсээ болж ганц ч удаа бусдад өглөг өгч байсангүй.Сахил сахиагүй тул гэртээ сэтгэл нь хоргодсоор байгаад нас бармагцаа жингэр нохойн төрөл авчээ. Дараа төрөлдөө ч дахин нохойн төрөл авах болно.Гэрийн эзний өвөр дээр байгаа тэр нялх хүүхэд бол түүний эхнэртэй нь садарлагч хажуу айлын эр байсан аж.Үүнийг мэдсэн гэрийн эзэн нэгэн шөнө түүнийг арга заль гарган амийг нь хороожээ. Гэвчтэр эр эхнэрт нь тачаасан тул дараа төрөлдөө гэрийн эзний эхнэрийнх нь хэвлийдтогтжээ.” хэмээн айлдсан гэдэг.
“Ламрим” сударт хорвоогийн зовлон гэмийг бичсэн байдаг. Энэ ертөнц маань магадлал үгүйн зовлонтой аж. Орчлонд хүмүүс бид тэнүүчлэн олон дахин төрөл авахдаа эрт нэгэн төрөлд эцэг эх , амраг садан явсан хүмүүс хойт нэгэн төрөлд хорлогч дайсан болж төрөх, эцэг нь хүү нь болж төрөх, баян хүн ядуу болж төрөх, тэнгэрт төрсөн нь бирд төрөл авах, муу заяаны амьтад тэнгэр, хүмүүний төрөл авах гэх мэтээр тогтсон магадлал үгүй аж.
Энэ ертөнцийн бас нэг зовлон бол үл ханахуйн зовлон. Энэ ертөнцөд хүн болж төрсөн тухайн нэг хүний эхийгээ хөхсөн сүүг нь хурааваас далай мэт арвин болох аж. Хүмүүс эзэн хаан болох, эд баялаг хураах, тансаг зоог идэх уух, тансаг хувцас өмсөх гээд элдэв юманд шунасан сэтгэлийг тоолох юм бол зүүний үзүүрт тогтох нэг ч зүйл энэ ертөнцөд алга. Үл ханах нь сансрын хамгийн муу гэм ажээ. Янаг садангаасаа хагацсан нулимсыг хурааваас далай мэт арвин болох аж. Харилцан тэмцэлдээд хяргуулсан хүний толгойг нэг газар овоолвоос Сүмбэр уулнаас ч өндөр болох аж. Өт хорхой болж төрөөд өлссөндөө болоод идсэнийг нь цуглуулах юм бол далайгаас арвин болох аж. Ийм учраас судар номонд хүмүүсийг “эдгэрдэггүй өвчтөн”, “суллагддаггүй хоригдол”, “зорьсон газраа хүрдэггүй аянчин” гэдэг аж.
Төрсөн биеэ ахин дахин орхихын зовлон. Сударт хэн боловч гурван мянган ертөнцөд урьд цагт төрж байгаагүй, үхэж байгаагүй гэх газар зүүний үзүүрийн төдий ч байхгүй хэмээжээ. Хүн болж төрөөд үхсэн ясыг нь цуглуулвал Сүмбэр уулнаас өндөр, цус нь далайгаас ч арвин болно хэмээжээ.Тиймээс хүний биеийг олж төрлөө, тэнгэрийн биеийг олж төрлөө хэмээн гайхуулан хөөрөмшөх явдал үгүй , энэ бүгдийнг орхих жамтай тул энэ бүгд сэтгэлд итгэмжтэй зүйл бус хэмээн сударт бичжээ.
Ахин дахин өөдлөн доройтохын гэм. Энэ ертөнцөд дорд муугаас өөдлөн дээшлэх нь маш ховор. Харин өндөр дээрээс уруудан доошлох нь үлэмж элбэг. Хүмүүний дээд Загарвардийн хаан гурван муу заяанд унах нь буй. Бясман тэнгэр болж төрөөд бирд төрөлд унах нь энүүхэнд. Товчилвоос Бурхан багшийн айлдсан:”Хураасны эцэст барагдана.Өндөрлөсний эцэст нурна.Учирсны эцэст хагацна.Төрсний эцэст үхнэ” гэдэг сургаал сансрын мөн чанарыг хэлжээ.
Сансарын бүх зовлон, хүний сэтгэлийн гэмийг хэрхэн арилгаж, Нирвааны зам мөрд хэрхэн орж,Боди сэтгэлийг хэрхэн олж, Хоосон чанарыг хэрхэн онож, зургаан билиг барамидийг хэрхэн эзэмшиж,Бусдыг боловсруулагч дөрвөн хураангуйд хэрхэн суралцаж,Нууц тарний үрийг хэрхэн олохыг энэхүү””Ламрим” сударт тодорхой бөгөөд дэс дараатай өгүүлжээ.
Дараа нь би “Ганжуур” судрыг уншлаа. Энэхүү Ганжуур судар нь “Дхаммапада – Аттхакатха номын бадгийн тайлбар” гэсэн нэртэй энэтхэг Ганжуурын нэгдүгээр боть юм. Хүмүүс Будда багшийн нэрийг нь мэддэг боловч ихэнхи нь ямар гаралтай, ямар эрдэмтэй, ямар ном сургаал айлдсаныгнь төдийлөн сайн мэддэггүй. “Ганжуур” сударт Будда багшийн тухай хэрхэн бичсэнийг товч дурдвал:
“Будда багш тоолшгүй дөрвөн галав хийгээд зуун мянган галавын өмнө Амарвати хотод Сумадха нэртэй бярманы хүү болон төрж бүх ухаандсайтар мэргэшсэн хүн болжээ. Эх, эцэг нь таалал төгссөний дараа тэр бээр олон зуун саяын хөрөнгөө бусдад өглөг болгон өгч, аршийн ёсоор хувраг болж,Хималайн ууланд амьдарч самадид илт мэдлийг олж огторгуйн замаар нисэн явж тэр үед Дивангар Бурхан Судассан хийдээс Амарвати хот руу явж байсан замыг цэвэрлэж байв гэнэ. Тэр бээр Бурханы явах замыг цэвэрлэж дуусаагүй байтал Бурхан хүрэлцэн ирэхийг хараад “Бурхан хийгээд шавь нар нь шавар шалбааг дээр гишгэлгүй миний дээгүүр алхаж яваг” хэмээн сэтгэж шавар шалбаагийг өөрийн биеэр далдлан хэвтэж үлдсэн газрыг гөрөөсний арьсаар бүтээжээ. Үүнийг харсан Дивангар Бурхан “Энэ хүн ирээдүйд тоолшгүй дөрвөн галав хийгээд зуун мянган галав өнгөрсний дараа Гоутам хэмээх Бурхан болж Замбуутивд төрнө” хэмээн эшийг үзүүлжээ. Дивангар Бурханаас хойш Конданя, Мангал, Сумана, Ривадо, Какусандху,Конагамано, Кассапо зэрэг хорин гурван Бурхан ертөнцийг гийгүүлэн залрах үед тэднээс эшийг үзүүлж арван паарами, арван дээд паарами, арван туйлын дээд паарами тэргүүтнийг төгс болгоож Весантарийн төрөлд байхдаа хүү, охидоо орхиж их өглөгийг өгч тэндээсээ насан өөд болж, Тушитатэнгэрийн оронд төрж тэнд насны хэмжээгээр аж төрөн сууж байтал мянган ертөнцийн тэнгэрүүд хуран цугларч “Энэрэнгүй их хүчит баатар Тэнгэр минь, Эхийн хэвлийгээс төрөх цаг нэгэнт болж Та өөрөө нирвааны амгаланг олон гэгээрч Тэнгэр сэлт биднийг зовлонгоос гэтэлгэгтүн. Төрөх цаг, төрөх нутаг, төрөх тив хийгээд төрөх гэр, төрүүлэх буянт эх тэргүүт таван зүйлийг таалан болгоосноор Та их Хүмүүн хүний төрөл авагтун” хэмээжээ. Ингэж л Будда Хүмүүний ертөнцөд Замбуутивд мэндэлжээ. Шакья удмын Шоддходан хааны агь Сиддхарта хан хүү зургаан жилийн турш их хатуужлыг үйлдэж, зуны эхэн сарын тэргэл сартай өдрийн өглөө Сужатагийн өгсөн сүүтэй будааг зооглоод Ниранзана голд алтан бадар аягаа урсгаж орхиод Ниранзаны ойд гуш өвсийг боди модны доор дэвсэж “ Би хүсэл тачаалаас үүдсэн хир буртгаас сэтгэлээ огоот гэтэлгэх хүртэл энэ суудлаасаа босохгүй” хэмээн тангараг үйлдэн наран ургах зүг харан сууж наран гарахаас өмнө үүр гийх цагт шуламсын хүчийг огоот ялан дийлж, шөнийн эхний хагаст өөрийн өмнөх 555 төрлийг харах билгүүн, шөнө дундын хагаст бусдын үхэл төрлийг харах билгүүнийг олж, шөнийн сүүлийн хагаст учир шалтгааны билгүүнийг онож, наран мандах үед арван хүч, дөрвөн их төгс итгэл тэргүүтэн бүх хосгүй чанар төгөлдөр бүхнийг илт мэдэгч Бурханы хутгийг олж гэгээрчээ. Монголчууд босоо монгол бичгээрээ “Үлгэрийн далай” хэмээх судрыг уншдаг байсан даа. Тэр судар чинь Буддагийн өмнөхтөрлийн тухай өгүүлдэг юм шүү дээ. Будда долоон долоо дөчин ес хоног Боди модны дор нээсэн ариун номынхоо гүн утгыг тунгаан бясалгав. Энэ үед арван мянган ертөнцийн хүрдний их Эсрүн тэнгэрүүдээр хүрээлүүлэн Сахамбати Эсрүн тэнгэр хүрэлцэн ирж сургаал номоо заахыг хүсэн уламжилсанд хүлээн авч “Би эхлээд хэнд ном сургаалиа айлдах вэ?” гэдгийг болгоон хараад хан хүү Сиддхарттай хамт бясалгаж байсан таван хуврагуудын ач тусыг санаж суудлаасаа өндийн босож Каши хотын зүг явав. Зуны сүүл сарын шинийн арван таванд Иссипатанид таван хуврагийн амьдарч байгаа газар очиж тэдгээр таван хуврагт ном айлдаж Аннят Кондания тэргүүтэй зуун наян сая Эсрүн тэнгэрүүдэд мөнхийн рашааныг уулган Номын хүрдийг эргүүлэв. Зуны сүүл сарын шинийн хорин гэхэд тэдгээр хуврагууд дайснаа дарахуйн үрийг олж гэгээрэв” хэмээжээ.
“Ганжуур” сударт Ном сонсогчийн тухайсургаал байдаг. Энэ сургаал ном сонсогч эгэл сүсэгтэн бидэнд их чухал сургаал юм.Будда Жетаван хийдэд залран байхдаа “Орчлонгийн чанадад хүрэгч нь ховор” хэмээх сургаал айлдав. Нэгэн удаа Саватти хотод хэсэг энгийн хүмүүс хамтран нийлж, Бурханы шавь нарт өглөг өгч, ганц шөнийн турш ном сонсох гэсэн боловч чадсангүй.Учир нь зарим хүмүүс хуял тачаалд автаж гэртээ очиж гэргийтэйгээ унтав, зарим нь залхуу нь хүрч нойрондоо автав, зарим нь элдэв бодолд автаж сэтгэл нь ер тогтож өгсөнгүй. Дараа өдөр нь хуврагууд цугларч энэ явдлын тухай Буддад айлтгав. Будда: “Хуврагууд аа. Хорвоогийн амьтад ихэнхидээ энэ хорвоод төрөл авч энэ л хорвоодоо шунаж тачаадаг болой. Энэ хорвоогийн чанадад хүрч чаддаг хүмүүн ховор цөөн билээ”хэмээн айлдаж дараах сургаал шүлгийг хэлэв.
“Орчлонгийн эгэл хүмүүсийн дундаас
Орчлонгийн чанадад хүрэгч нь ховор болой.
Энэ орчлонгийн мунхаг хүмүүс эндээ л
Эгэл хүслийн эргийг даган гүйлдмүй.
Сайтарайлдсан ариун номыг
Сахин дагаж оносон хүмүүс л
Эрлэг эзэгнэсэн бэрх далайг гатлан
Эгэлгүй нирвааны чанадад хүрмүй” хэмээжээ.
Буддагийн сургаал шүлгийн утгыгтайлвал: “Ховор” гэдэг нь цөөн гэсэн үг. “Чанадад хүрэгч” гэдэг нь нирвааны их амгаланд хүрэгч гэсэн үг. “Энэ орчлонгийн мунхаг хүмүүс эндээ л” гэдэг нь бүх энгийн хүмүүс өөрийн “би” хэмээх буруу үзлийн эргийг даган гүйлддэг гэдгийг хэлж байгаа юм. “Сайтар айлдсан” гэдэг нь Бурханы төгс зарлиг гэсэн үг.”Сахин дагаж оносон хүмүүс” гэдэг нь Бурханы ариун номыг сонсоод Бурханы зам мөрийг дагаж явсаар зам мөрийн үрийг илтэд онохыг хэлж буй. “Эрлэг эзэгнэсэн” гэдэг нь нисваанис хэмээх эрлэгийн орон болсон гурван ертөнцийн хүрдийг хэлж буй. “Бэрх” гэдэг нь Бурханы номын мөрөөр явагч хүмүүс энэхүү хэцүү бэрх эрлэгийн далайг гатлан нирвааны чанадад хүрдэггэсэн утга болой хэмээжээ.
Бурхан багшсансрын зовлонгоос хэрхэн ангижирч, гэгээрэлийн хутгийг хэрхэн олохыг хүмүүст заасан. Авралт Бурхан багшийн сургаалийг эдүгээ цагт ачит Лам багш нар үргэлжлүүлэн хүмүүст заасаар байна. Богд лам маань мөрийн гурван эрхэм замыг заасан. Энэ бол Ертөнцийг огоорох, Боди сэтгэлийг олох, Хоосон чанарыг онох юм. Бурхан багшийнүлдээсэн авралт гурван эрдэнэ нь хүмүүст оюуны гэрэл гэгээ болсоор байна. Сүсэгтэн биднийамьдарч байгаа орчин үеийн энэ цаг үе бол хамгийн сайн цаг юм. Учир нь сүсэгтэн бидний гарт “Ганжуур судар”, “Ламрим судар” байна. Богд ламын бүтээсэн “Ламрим” судар, гэлугвагийн ёс бол буддын шашны охь манлай юм. Будда багшийн заасан үлэмж үзэхүйн бясалгалыг хүмүүс хоёр мянган жилийн турш огт мартсан байлаа. Энэхүү гайхамшигт бясалгалыг орчин үеийн хүмүүст Бирм улсын их багш Саяжи У Ба Кин болон Гоенка багш орчин үеийн хүмүүст заасан. Одооноос 1500 жилийн тэртээ өмнөд Энэтхэгийн брахман хааны хүү, буддын шашны их хөлгөнийг баримтлагч Бодидарма гэгээнтэн / 470-543 / Энэтхэгээс Хятад оронд 475 онд далайгаар аялан ирж, Суншань ууланд 9 жилийн бясалгал хийж, Шаолинь сүмийг байгуулж, зэн буддизм болоншаолины сүмийнушу-г үндэслэж,“Цигун дамо ицзиньизин” хэмээхбие хийгээд сэтгэлийг эрүүлжүүлэх, амьсгалын дасгал, өөрийгөө хянах арга, зөв хооллолт, ухамсрыг зохицуулах гайхамшигт сургаалийг хүмүүст зааж үлдээжээ. Буддын шашны эдгээр гайхамшигт сургаалиудыгорчин үед хослуулан эзэмшвэл төгс буддист болно доо хэмээн эгэл сүсэгтэн би вээр бишрэн бодном.Бурхан багш,Лам багш нарынхаа буян, номонд даган баясъя.
Хамаг амьтан Бурхан багшийн сургаалтай учирч, Гэгээрэлийн хутгийг олох болтугай.
DR. PRADHAN
DR. PRADHAN
DR R J
Erdene
Батболд