Ихийг үзсэн хүн ихийг мэднэ
Авдар дүүрэн алт ч дундардаг, аварга цуутай бөх ч өтөлдөг нь ертөнцийн жам. Аваргын төрсөн бие нь өтлөвч, авсан цол, арга мэх, хурааж хуримтлуулсан туршлага нь өтлөхгүй.
Авдар дүүрэн алт ч дундардаг, аварга цуутай бөх ч өтөлдөг нь ертөнцийн жам. Аваргын төрсөн бие нь өтлөвч, авсан цол, арга мэх, хурааж хуримтлуулсан туршлага нь өтлөхгүй. Өтөл аварга өөрөө зодоглоод олон давахгүй ч өрөөлийг яаж давахыг хэнээс ч дутахгүй зааж сургаж дөнгөнө. Аварга болтлоо өгссөн зам, туулсан бэрхшээл, хичээсэн зүтгэл, хуримтлуулсан туршлага нь далай мэт их. Ихийг үзсэн аварга ихийг мэдэх нь тодорхой. Ихийг мэдэх хүнээс ихийг сурах хэрэгтэй. Өтөл аваргыг үл тоон орхивол их аваргын эрдэм түүнтэй хамт дуусна. Аваргын арга туршлагаас хэдийчинээ олон залууст зааж сургана, тэр хэмжээгээр шинэ аваргууд шил даран төрнө. Ахмадаа танихгүй бол адгуус малаас дор гэх гүн утгат үг байна. Энэ нь тэдний зүс царайг таних танихгүй тухай үг ердөө биш. Ахмадуудын бүтээсэн амьдралын арга ухаан, хуримтлуулсан оюуны их баялгийг ашиглахгүй байгаа хүмүүсийн дорой ухаан адгуус малаас ч дор гэж зүйрлэж хэлсэн үг. Хүмүүс хэдийчинээ бага мэдлэгтэй байна, өөрсдийнх нь мэдлэг төдийчинээ өргөн санагддаг гэдэг. Ахмад үеийн хураан цуглуулсан мэдлэг, хуримтлуулан арвижуулсан туршлага яндашгүй дундаршгүй баялаг мөн. Энэ их яндашгүй баялаг хөгжил дэвшилд ашиглах ширгэшгүй ундаргат булаг, хүчит хөдөлгүүр болж байдаг билээ. Дутуу ашиглавал дутуу хөгжинө.
Өвгөдийн үг өв, хуучны үг хууль. Хөдсөн дээлтэй, хөх царайтай өвгөдийн үлдээсэн өв тэнгис далайн ус мэт шавхагдашгүй. Өвийг үл тоон хэрэгсэхгүй орхивол зөвийг ололгүй төөрөлдөн, буруу замаар хадуурна. Өвгөд ирвэл үг нэмнэ, хүүхэд ирвэл хүч нэмнэ. Өвгөдийн нэмж байгаа үг амьдралын ухааны торгон шүүлтүүрээр дамжаад ирсэн учир хаях юмгүй цэвэр, өөлөх юмгүй үнэн. Тунгаан бодсон өтгөсийн үг тулхтай бөгөөд тууштай. Зөвд хүч нэмнэ, бурууд хаалт болно. Залуу хүн хүчтэй, настай хүн ухаантай. Хүч, ухаан хоёр нэгдэн цогцолбол гайхамшгийг бүтээх шидийг олдоггүй юмаа гэхэд гайхалтай үр дүнд хүрэх замыг засна. «Хүч чадлын өмнө сөгдөж болох авч, гагцхүү оюун ухаанд үг дуугүй бууж өгцгөөдөг». Оюун ухаан бол оргилын оройд нь орших агуу хүчтэн мөн билээ. «Ухаан дутагдсан газарт бүх юм дутагдана». Ухаан дутсан газарт олон оймс илээсэн өвгөдийнхөө тунгаамал оюуныг ашиглавал дутууг гүйцээж, дундуурыг дүүргэх ухаалаг шийдэл болно. Үнэт эрдэнэ зүлгэх тутам өнгө орно, үнэнч албат зүтгэх тусам ухаан сууна. Үнэнчээр зүтгэсээр ухааны хярд гарсан ахмадуудыг хатаж хагдарсан цэцэг адил хаячихалгүй хашир егзөр ухаан, тус нэмэртэй туршлагыг нь түмний тусын тулд ашиглах хэрэгтэй. Мэдэх нь бага ч үзсэн нь их, мэргэжсэн нь бага ч туршлага их хүмүүсээс голж чамлалгүй суралц. Ухаан нь тэлсэн ахмадуудаас суралцах зүйл маш их. Тэд сурснаараа бусдад тусалж, сураагүйгээ бусдаас сурч ирцгээсэн. Ахмадууд аль эрт ухаан нь тэгширч боловсорсон хүмүүс. Залуус та нарыг ухаан цуглуулахаар хоосон богцоо үүрэн гэрээсээ гарч байхад тэд богц дүүрэн буцаж ирж байсан юм. «Олон зүйлийг биш, харин хэрэгтэй зүйл мэддэг хүн л мэргэн ухаантан байдаг». Манай ахмадуудын дотор хэрэгтэй зүйл мэддэг мэргэн ухаантан маш олон бий. Мэргэн ухааныг ашиглахгүй байна гэдэг адгийн тэнэг хэрэг. Ардын үгийг шинж, ахмадын яриаг чагна. Ихийг үзсэн хүн ихийг мэднэ. Тэднээс суралц. Ахмадуудын юм үзэж, нүд тайлснаас нь, ихийг сонсож, илүүг мэдснээс нь суралц. Эрдэм шингээх эсэх нь чиний ухаан, тэвчээр мэдэх хэрэг.
Сүүлийн үед харь орноос сайн дурын ахмадуудыг урьж залан мэргэн ухаанаас нь суралцах болжээ. Буруу нь юу байх вэ. Гэхдээ айлаас эрэхээр авдраа уудалсан нь амар. Алсын алтан малгайтаас өөрийн өвсөн малгайт дээр гэх ухаалаг үг байдгийг сана. Аливаа ялалт өөрийгөө ялахаас эхэлдэг. Өөрийгөө ялсан хүн хамгийн хүчтэй ялагч. Хэн нэгнээс зөвлөлгөө авахыг хүсч байгаа бол «өөрийгөө ялан дийлж чаддаг тэр хүнээс л зөвлөлгөө хүсээрэй». Сайн муу, ширүүн зөөлнийг ялгаж салгаж сонс. Сайн хүний үг ширүүн боловч ачтай, муу хүний үг зөөлөн боловч бачтай.
Аль ч хүн алдаанаас ангид биш. Алд дэлэм алдахгүйн тулд хий нь гарч, хашир суусан ахмадуудын тусыг ав. Хөгшин үнэг хавханд ордоггүй. Нэг удаа төөрснөөс хоёр удаа асуучих нь дээр. «Амар хялбар юманд найдах аваас асар олон бэрхшээл гарцаагүй учрах болно». Аргыг олбол бэрхийг давна. Ахмадууд бэрхийг давах аргыг мэднэ. Амьдралын хатуу хүтүүг биеэрээ амсан туулахдаа тэдгээр аргыг эзэмшин туршлагажсан байдаг. Туршлага шилдэг багш. Аргал түүхийн өмнө араг савраа, ажил хийхийн өмнө арга ухаанаа бэлдээд цагийн юмыг цагт нь амжуулах дадал туршлага эзэмшсэн ахмадуудаас сурах юм үнэхээр их бий. Аргалах аргагүй мэт хэцүү бэрх ажлыг найдаж даалгаад орхиход яаж ийгээд хийчих, эвдэрч хэмхэрсэн зүйлийг эвлүүлж зүүгээд ч болов бүтээчих сэргэлэн толгой, алтан гартай хүмүүс шагшин магтмаар урамтай. Тэдэнд итгээд даатгавал чулуунд ч хадаас хадаж чадна. Ажлыг аргаар, хэцүүг эвээр хийгээд сурчихсан эв дүйтэй хүмүүс сайн нэрийг олж, үе удам дамжин яригдаж, хотол олондоо хүндлэгдэн дээдлэгдэнэ.
Халуун ус ч хөрнө, залуу нас ч өтөлнө. Эрийг нас, уулыг цас дардаг нь тойрч болдоггүй, дайрч гарах алаг хорвоогийн жам. Хүн нэрээ, тогос өдөө гэдэг. Насны намар ирэхэд зөв өтлөх, ухаантай өтлөх тухай туйлаас эрхэмлэн бодох маш чухал үе хүний амьдралд тохионо. Буруу ишлэсэн сүх шиг буруу өтөлсөн хөгшин бусдад тээртэй. Хэрэгтэй хэрэггүй юманд хошуу дүрж, амаа аргатал үглэж, хавьтсанаа хажиглаж, ойртсоноо загнан, бүх зүйлд мөнхийн сэтгэл дундуур, ёвчуур нь хэтэрсэн хүн гуай болчихолгүй, намбатай өтлөхийг эрхэмлэх нь маш чухал гэнэ. Нүдэнд орсон хог, шүдэнд тээглэсэн мах шиг ад шоо үзэгдэж явахгүйн тулд зөв өтлөх хэрэгтэй. Гэхдээ зөв өтлөх, ухаантай өтлөх тухайгаа өтөлсөн хойноо бус, бүр эртнээс бодож явах учиртай. Өсөхөд сурсан зан өтлөхөд сүүдэр мэт дагана. Долоон насандаа ямар байна, далан насандаа тийм л байна. Залуудаа бий болоогүй ухаан өтлөхдөө буй болохгүй. Залуудаа ухаан суугаагүй бол өтөл насандаа ухаажихыг хүлээх ч хэрэггүй. Үс бууралтах нь мэргэн болохын шинж тэмдэг биш, хөгшрөлтийнх. Залуудаа эрдэм сурвал өтлөхдөө мэргэн болно.
Өмнө яваа нь ард яваагийнхаа гүүр болдог. Өвөөгийнхөө тарьсан модны сүүдэрт ач гуч нь тухлан сэрүүцдэг. Бид өмнөх үеийнхнийхээ бүтээн босгосон бат бөх гүүрээр нааш цааш холхиж байна. Тэд бидэнд асар ихийг өвлөж үлдээсэн, бид маш ихийг авсан. Ахмадуудынхаа тусыг авахын зэрэгцээ тэдэнд тусалж дэмжихээ битгий мартаарай. Авснаа мартах нь адгийн шинж, эргүүлж өгөх нь эрхэм шинж. Авахдаа алгаа тосно, өгөхдөө өрцөө татна гэдэг шиг байх нь зохисгүйгийн цаадах зохисгүй. Эцэг нь хүүдээ жимсний цэцэрлэг бэлэглэв. Хүү нь эцгээсээ ганц алим харамлав гэдэг шиг өчүүхэн байж болохгүй. Үхрийн нүдний бутнаас жимс түүж идэх тоолондоо энэ жимсний бутыг хэн тарьж суулгалаа гэдгийг санаж бай.
Өсөх цагт эцэг эхийн эрхээр, идэр цагт эхнэр нөхрийн эрхээр, өтлөх цагт үр хүүхдийн эрхээр гэх үг бий. Хөгжилтэй байхдаа урт наслах юмсан гэж, уйтгартай цагтаа маргааш ч болсон үхчих юмсан гэж бодох үе хүссэн хүсээгүй ирнэ. Чадал дордсон энэ үедээ сайн хүний эрхэнд байхыг хүсвэл үр хүүхдээ сайн хүн болгож өсгө. Үр хүүхэддээ тус болох өв үлдээ, ус болох өр битгий үлдээ. Өртэй эцэг хүүхэддээ дайсан гэдэг сургамжтай үгийг мэд.
Бууралтсан үс дахин харлахгүй. Нас ахисан үедээ өвчин эмгэггүй сайхан тааваар жаргая гэж хүсвэл залуу зандан наснаасаа эрүүлийг хүс. Өнөөдөр эрүүл мэндийнхээ төлөө цаг зав гаргахгүй бол маргааш эрүүл мэндээсээ болоод цаг завгүй болно. «Эрүүл мэнд нь амьдралын бусад бүх сайн сайхныг давж гардаг болохоор эрүүл гуйлгачин өвчтэй хаанаас үнэнхүү илүү аз жаргалтай». Өвгөдөө өргөж хүндэл.