УКРАИНЫ ДАЙН ба ДЭЛХИЙ ДАХИН
Оросын зарим шударга сэтгүүлчид, тоймчид “Зөвлөлт Холбоот улсын үеийн Брежнев дарга бол цөмийн зэвсгийг хэзээ ч хэрэглэхгүй хүн байсан. Харин Оросын Холбооны ерөнхийлөгч Путин бол цөмийн зэвсэг хэрэглэж мэдэх хүн шүү” хэмээн үзэж байна.
Зарим хүмүүс Украины дайн бидэнд ямар хамаатай юм бэ хэмээдэг. Үгүй шүү. Хамаагүй юм гэж дэлхийд байхгүй. Бүх зүйл уялдаа холбоотой, бүх зүйл үйлийн үртэй. Саяхан л дэлхий даяар ковид цар тахал яаж дэлхийг сүйрүүллээ. Өнөөгийн байдлаар дэлхийд цар тахлаар 523 сая хүн өвчилж 6.2 сая хүн нас бараад байна. Украины дайнаас болжафрикийн зарим орнууд үр тариа, талхаа авч чадахаа больж, өлсгөлөн нүүрлэж, оросын нефть, газ, шатахууны үнэдэлхийн зах зээл дээр эрс нэмэгдэв. Хүн төрөлхтөний түүхэнд хамгийн их хохирол учруулдаг зүйл бол тахал өвчин, хөнөөлт дайн хоёр юм. Одоо болтол хүн төрөхлтөн хэдийгээр технологи хөгжсөн ч гэсэн энэ хоёр гамшгаас салж чадаагүй л байна.Тэгсэн мөртлөө цэргийн зардалд ямар их мөнгө зарцуулж байна аа. АНУ нэг жилд 750 тэрбум доллар, Хятад 350 тэрбум доллар, Орос улс 150 тэрбум доллар цэргийн зардалд зарцуулдаг ажээ.Энэ их мөнгийг хүний төлөө өвчин, зовлон, ядууралтай тэмцэх үйлсэд зарсан бол ямар их тустай вэ.
Украин улс руу Оросын арми гэнэт үүрээр довтолж дайн эхэлснээс хойш 2 сар 20 өдөр болж байна. Путины тушаалаар дайн эхлүүлсэн орос цэргийн дайралт улам хүчтэй үргэлжилсээр байна. Оросын арми украины олон хотуудыг пуужингаар харваж их буугаар буудаж танкаар дэвсэлж энгийн олон мянган иргэд, хүүхэд, хөгшид алагдав.
Мариуполь хотын дарга Вадим Бойченко ярихдаа: Хагас сая хүн амтай манай хотыг оросын харгис цэргүүд өдөр шөнөгүй пуужингаар харваж их буугаар буудаж хотын орон сууцны хороолол болон дэд бүтцийн 90.0 хувийг газартай тэгшилсэн. Орос цэргүүд манай хотын цахилгаан, газ, ундны ус, холбоог тасалж,хотоос дүрвэж гарч чадаагүй 100 000 хүмүүсийн амьдралыг там болгосон.Оросын агаарын цэргийн хүчин манай хотыг хагас цаг тутам бөмбөгдөж, их буугаар 30 хоногийн турш буудсан. Гитлерийн германий цэргүүд 80 жилийн тэртээ 1943-1945 онуудад тус хотыг эзлээд 2 жилийн хугацаанд 10 000 хүнийг хөнөөсөн байдаг юм. Тэгвэл өнөөдөр Путины цэргүүд манай хотын 20 000 энгийн иргэдийг хоёрхон сарын дотор хөнөөлөө.Тэхлээр Гитлер, Путин хоёр хэн нь илүү харгис вэ гэдэг нь тодорхой харагдаж байна. Манай энэ хагас сая хотын тал хувь нь орос хэлтэн хүмүүс амьдардаг юм шүү дээ.” гэж байв.
Эдүгээ Украины Мариуполь хотын металлургийн том үйлдвэр Азовстальд байгаа украин цэргүүд болорос цэргийн бүслэлтэд орсон ч гэсэн эцсээ хүртэл тулалдаж байгаа эрэлхэг дайчин цэргүүд юм. Оросууд “Азовсталь” руу хамаг хүчээрээ дайрч тасралтгүй бөмбөгдөж суман мөндөр буулгаж байна.Фосфорын бөмбөг хаяж, Смерч пуужин харваж байна. Тэнд 600 шархадсан украин цэрэг байна.Тэнд ундны ус олдохгүй, техникийн ус ууж байна.Эм, тариа, наркоз олдохгүй болж, шархадсан украин цэрэг наркозгүйгээр хөлөө тайруулж байна. Оросын арми баруун украины Львов муж болон Одесс хотыг “Х-55” пуужингаар тасралтгүй харваж байна.
Эдүгээ орос цэргүүд Харьков орчмын газраасаа ухарч украины цэргүүд хил дээрээ хүрч очжээ. Оросын арми Киев, Черниговский, Сумский мужид дайран орж ирсэн боловч гол хүч, сэлбэг, шатахууныхаа агуулахаасаа 200 км алслагдаж цаашид байлдах боломжгүй болж аргагүйн эрхэнд эдгээр газрыг орхин ухарчээ.Энэ дайнд оросын арми зэвсэг техникээ үлэмж ихээр алдаж их хохирол үзэв. Оросын арми украины дайнд одоогоор 25100 цэргээ алдаж, 75300 цэрэг нь шархдаж, 1000 гаруй орос цэрэг олзлогдож, 1122 танкаа устгуулж, 508 их буугаа алдаж, 199 нисэх онгоцоо алдаж, 155 нисдэг тэргээ хөнөөлгөж, 11 далайн хөлөг онгоцоо живүүлжээ.
Энэ дайны балгаар украины 5.5 сая иргэд голдуу хүүхэд бүсгүйчүүд эх орноосоо дүрвэж Польш улсад очжээ. Харин Орос улсаас Путины дэглэмээс зугатааж 3 сая 800 мянган орос иргэд гадаад руу дүрвэжээ. Оросын иргэд яг л живж байгаа “Титаник” хөлөг онгоцннос зугатааж байгаа юм шиг Путины дэглэмээс зугатааж байна. Оросын иргэд Польш, Герман, Израиль, Гүрж, Казахстан руу олноороо дүрвэж байна.
Оросын шударга иргэд Путины дэглэм болон Украины дайнд дургүйцэж байна.Оросын тоймч, улс төр судлаач Пионтковский: “Путины ялалтын баярын өдөр хэлсэн үг түүний хамгийн сүүлчийн үг болов уу. Тэр бээр Украинд хийсэн дайныхаа дүгнэлтийн талаар юү ч хэлсэнгүй. Түүний санааг украины дайн зовоохгүй байна. Түүний санааг Кремль доторхи тойрон хүрээлэгчдийнх нь зөрчил зовоож байна. Украин оросуудыг Киевт ялсан. Зөвлөлтийн үеийн хуучин зэвсэгтэй оросын армийг украйнчууд зогсоож чадсан. Одоо орчин үеийн америкийн зэр зэвсгээр зэвсэглэсэн украины цэргүүд орос цэргийг ялах нь гарцаагүй”хэмээн мэдэгдэв.
Орост тогтсон ганц хүний дарангуйллын тогтолцоо үнэхээр аймшигтай юм. Украины дайныг цэргийн тусгай ажиллагаа биш, энэ бол дайн гэж үнэнийг хэлсэн оросын иргэдийг баривчилж 15 жил хүртэл хорих ял гаргасан хууль гаргаад тэрийгээ хэрэгжүүлээд явж байдаг нь үнэхээр эмгэнэлтэй гутамшиг юм. Энэ бүгдийг би харааддараах онош тавьж байна. Орос орон бол өвчтэй хүн. Орос орон 70 жил коммунизмаар өвчилсөн. Өдгөө 30 жил шовинизмаар буюу их гүрний дээрэнгүй үзлээр өвчлөөд байна.Хөөрхий оросын оросын ард түмэн зомби болж дуусаад байна даа.
Путины талаар өрнөдийн хэвлэлүүдэд “Путин украинаас цэргээ гаргахгүй,харин дайныг улам шатлан өргөжүүлнэ. Путин цусны рак өвчтэй. Тагнуулчдын мэдээгээр Путины ухаан нь солиорсон.Энэ оны 8-р сард украинчууд Орост алдсан Крым, Донбассаа чөлөөлж буцааж авна. Путиныг ард түмэн нь эсэргүүцэж өөрчилж магадгүй. Эсхүл Путин Оросын Үндсэн хуулинд өөрөө өөрчлөлт хийсний дагуу тэр өөрөө 2036 он хүртэл буюу 86 нас хүртлээ Орос улсын ерөнхийлөгчийн суудалд суухыг санаархана.” хэмээн бичиж байна. Гадаадын хэвлэлүүдэд “Украин Оросын дайн нь Иран Иракийн 10 жилийн урт дайн шиг удаан хугацаагаар үргэлжилж уг хоёр орны эдийн засгийн хамаг хүч чадлыг нь шавхаж дуусах байх даа” хэмээн бичиж байна.
Оросын зарим шударга сэтгүүлчид, тоймчид “Зөвлөлт Холбоот улсын үеийн Брежнев дарга бол цөмийн зэвсгийг хэзээ ч хэрэглэхгүй хүн байсан. Харин Оросын Холбооны ерөнхийлөгч Путин бол цөмийн зэвсэг хэрэглэж мэдэх хүн шүү” хэмээн үзэж байна.
Оросын төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Думын депутат, 1997-1998 онд Оросын Засгийн газрын Эрчим хүчний сайд, Засгийн газрын орлогч даргаар ажиллаж байсан Борис Немцов алуулахаасаа таван сарын өмнө буюу 2014 оны 9-р сард хэвлэлд дараах ярилцлагыг өгчээ.
Б.Немцом өгүүлэхдээ: “Путин Украйнтай дайн хийх нь мэдээж. Гэхдээ энэ асуудал маш хүнд хэцүү юм. Путин цаашдаа бүх дэлхийтэй дайн хийж болохгүй. Оросын эдийн засаг өрнөдийн эдийн засгаас 16 дахин бага байна. Орос орон маш том уудам газар нутагтай, өөрөөр хэлвэл үлэг гүрвэл мэт том биетэй, харин толгой нь маш жижигхэн. Путины гол мөрөөдөл бол эрх мэдлээ яаж насан туршдаа хадгалан үлдэх вэ гэдэгт оршдог. Путин цаашдаа улам их харгис болно, улам их ёс зүйгүй болно. Хүмүүс өтлөхдөө сайн болдоггүй. Улам л мууддаг. Өрнөдийн орнууд Путины эсрэг эдийн засгийн элдэв хориг тавиад ч нэмэргүй. Путиныг гагц оросын ард түмэн л зогсоож чадна. Хэн Орос орныг дэлхийгээс тусгаарлаж, хямралыг дэвэргэж, хөрш орнуудтай зөрчил мөргөлдөөнд хүргэж байгааг оросын ард түмэн ойлговолПутин алга болно. Өөрийнхөө дарангуйллыг аз жаргалтай төгсгөсөн нэг ч дарангуйлагч байдгийг би л лав мэдэхгүй юм байна” гэжээ.Борис Немцов дээрхи ярилцлагыг өгснөөс хойш 5 сарын дараа буюу 2015 оны 2-р сарын 17-ны оройн 23 цат Моссква хотын нэгэн гүүрэн дээр ар нуруундаа болон толгойдоо 6 удаа буудуулан 56 настайдаа харамсалтайгаар алагджээ. Алллагыг гардан зохион байгуулсан, аллагыг захиалсан эзнийг нь одоо болтол олоогүй гэдэг. Гэхдээ олон нийт “Чечений Кадыровчууд Немцовыг амь насын хөнөөсөн” хэмээн үздэг юм.
Чечений удирдагч асан, генерал Жохар Дудаев1999 онд “Путин Украйнтай дайн хийж ялагдах болно” хэмээн хэлжээ.
Саяхан оросын нэгэн зөнч“Путин найман сарын дараа алга болно” хэмээн хэлжээ.
Дэлхий дахин Путины өдөөсөн дайныг хүчтэй эсэргүүцэж байна.Оросын өдөөсөн энэ дайныг дэлхийд Беларусь, Хойд Солонгос хоёр л дэмжсэн. Бусад нь эсэргүүцсэн. Монгол, Казахстан, Хятад, Энэтхэг зэрэгулс түтгэлзсэн. АНУ Украинд 40.0 тэрбум долларын тусламж үзүүлэхээр Конгресс нь шийдвэрлэжээ. Их Британи, Франц, Герман, Польш, Балтийн орнууд Украинд маш их дэмжлэг үзүүлж байна. Германий канцлер Олаф Шольц оросын ерөнхийлөгч Путинтай телефон утсаар ярьж Украинд хийж байгаа дайнаа нэн даруй зогсоохыг шаарджээ. Казахстан хүртэл украинд цэргээ илгээхгүй, украины дайныг эсрэгүүцэж байна хэмээн мэдэгджээ.
Саяхан Оросынялалтын баярын өмнөхөн гадаад орнуудад Оросын өдөөсөн дайныг эсэргүүцэж Оросын Элчин сайдын яамны өмнө олон цуглаан жагсаал болжээ.
Польш улсад суугаа Оросын элчин сайдыг Варшав хотод польшийн жагсагчид улаан будгаар цацаж орхижээ. Жагсагчид оросын элчинг болон оросын элчингийн ажилтнуудыг хараад “фашистууд” хэмээн хашгиралдаж дайрч байлаа. Тэднийг польшийн цагдаа нар арайхийж тогтоон барьж байлаа.Ер нь польшийн ард түмэн 1940 онд оросууд олзолж авсан 22 000 польш офицерийг бүгдийг нь Смоленскийн ойд буудан хөнөөж нүхэнд булсан гэдгийг яаж мартахав дээ. Орост дургүйцэх нь мэдээж. Польш болон Европын олон орнууд Оросын дипломатуудыг хөөн гаргаад байна.
АНУ оросын олигархиудын өрнөдөд байрлуулсан үл хөдлөх хөрөнгө, усан онгоц зэрэг нийт 30 гаруй тэрбум долларын хөрөнгийг царцааж, уг мөнгийг Украинд өгч туслахаар шийджээ.
Харин өнөөдөр Монголд суугаа Оросын элчин сайд гэртээ байгаа юм шиг огт өөр байдалтай байгаа. Тэр бээр оросын украинд хийсэн дайныг дэмжсэн ажиллагаа Монголд явуулж, дайныг эсэргүүцсэн монгол иргэдэд анхааруулга өгсөн шигээ сууж байна. Оросын Украинд хийсэн түрэмгийллийг дэмждэг ямар олон монгол хүн байдаг юм бэ. Гурил цацдаг Бээжингээс эхлээд Гадаад явдлын сайд асан Эрдэнэчулуун хүртэл оросын түрэмгийллийг ихэд дэмждэг ажээ. Монголчууд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөтэй болоод гуч гаруй жил болжээ. Оросын ард түмэн бол баатарлаг сайн ард түмэн. Харин тэднийг сүүлийн 70 жил удирдаж байсан большевикууд болон сүүлийн гучин жил удирдаж байгаа ганц хүний дарангуйллын авторитари дэглэм бол муу зүйл шүү. Магтаал хэрэггүй.Үнэнээр нь хэлэх хэрэгтэй.Тэдний сүүлийн 100 жилд монголчуудад учруулсан үлэмж их хохиролыг бид мартаж болохгүй, харин мэдэж байх хэрэгтэй.
Ганц жишээ хэлэхэд: 1978 оны 3-р сарын 8-ны орой Улаанбаатар хотод ажлаасаа тараад автобустай явж байсан 20 ажилчныг зөвлөлтийн том ачааны машин хүчтэй мөргөөд зугатаагаад явчихжээ. Автобус галд шатаж 20 хүн ухаангүй байжээ. Энэ үед Содномжамц гэдэг 19 настай залуу ухаан орж өөрийнх нь толгойноос цус гоожиж байсныг ч үл тоож тэдгээр мөргүүлж, угаартаж, ухаан алдсан 20 хүнийг нуруун дээрээ үүрч шатаж байгаа автобуснаас гаргаж алтан амийг нь аварчээ. Харин Содномжамц эмнэлэгт дөнгөж очоод шархаа даалгүй нас баржээ. Энэ баатарлаг явдлын тухай сэтгүүлч Жамьян сонин хэвлэлд бичиж радигоор олон түмэнд ярьжээ. Жамьян баатарлаг гавьяа байгуулсан монгол залуугийн тухай “Гавьяа” хэмээх нийтлэл бичсэнээс бус, автобус дайраад зугтсан зөвлөлтийн армийн согтуу гурван офицерийн тухай бичсэн ч үгүй, мэдсэн ч үгүй. Гэтэл гэнэт Зөвлөлт улсаас Монгол улсад суугаа Элчин сайдын яамны ажилтнууд энэ тухай сонин хэвлэлээс мэдэж зөвлөлт монголын найрамдлыг сэвтээж гутаалаа хэмээн Улс төрийн Товчоонд мэдээлж бөөн хэрэг мандуулжээ. Ингээд монголын төр засаг тэрхүү нийтлэлийг бичсэн шударга сэтгүүлч Жамьянг арван жил хөдөө цөлж бага цалинтай ажилд томилж арга хэмжээ авав. Энэ нийтлэлийг хэвлэсэн редактор, сонины ажилтнууд нийт 20 ажилтанг ажлаас нь чөлөөлж хөдөө нутагт цөлжээ. Тэр үед Зөвлөлт Монголын найрамдлын үнэ цэнэ ийм л гутамшигтай байдаг байлаа. Оросын цэргүүд хэрхэн монголын байгалийг сүйтгэж, монгол залуу охидыг хүчирхийлдэг байсан тухай,оросууд хэрхэн монголыг баялгийг зөөж, орос комиссаруудын тушаалаар35 000 монгол хүнийг хэрхэнбуудан хөнөөсөн тухай яривал бүр ч их эмгэнэлт түүх болно.Энийг ярихаа болъё.
Орос улсын ард түмэнодоо болтол яагаад ядуу хэвээр үлдсэнийг би гайхдаг юм. Гэтэл энэ асуудлыг судлаад үзэхэд Орос улс өрнөдөөс үлгэр жишээ авч байхдаа хөгждөг байсан аж. Петр хаан болон Екатерина хатан хааны үед Орос орон өрнөдтэй харилцаа сайн байсан тул хурдан хөгжсөн байдаг. Орос улс сүүлийн 100 жилд олсон орлогынхоо бараг 50 хувийг цэрэг дайны зардалд гаргадаг байжээ. Эдүгээ Орос орон нэг жилд 150 тэрбум долларыгцэргийн зардалд зарцуулж байна.Хамаг орлогоо танк, их буу,нисэх онгоц,пуужин, цэргийн зардалд өгдөг улс яаж ард түмнээ хангалуун амьдруулж чадахав дээ. Украины эсрэг дайнд очиж байгаа тэнгэрээр дүүрэн цэргийн нисэх онгоц, газраар дүүрэн ногоон танкнуудыг хараад би Орос улсиргэддээ энэ олон танк шиг ийм олон автомашин, фермерүүддээ ийм олон трактор үйлдвэрлэж хангасан бол өдийд ард түмнийх нь амьдрал өндөр түвшинд хүрэх байж дээ хэмээн бодох юм.
Путин дайн эхлүүлэхийн өмнөхөн Украин улсын иргэдоросын цэргүүдийг цэцэг барин баярлалдан угтана хэмээн боджээ. Гэтэл украинчууд нэг хүн мэт эх орноо хамгаалж хүн бүр зэвсэг барин тэмцэнэ гэдгийг тэр огт бодсонгүй. Дэлхий нийт ялангуяа өрнөдийн ертөнц оросын түрэмгийллийг эрс эсэргүүцэж олон төрлийн эдийн засгийн хориг санкц тавьж оросыг дэлхийд ганцаардуулна хэмээн огт бодсонгүй. Путиныг тойрон хүрээлэгч генералууд түүнд “Манай оросын ялгуусан армиукраиныг 3 хоногийн дотор эзэлнэ” хэмээн буруу мэдээлэл өгчээ. Энэ л түүний хувьд хамгийн хамгийн том алдаа болов. Харин Путин алдаагаа засахыг огт бодсонгүй. Бодвол түүний их гүрний дээрэнгүй үзэл нь түүнийгтөөрөгдүүлдэг биз. Дайнд хэлмэгдсэн ард түмэн, дайнд үрэгдсэн цэргүүд, дайнд алагдсан энгийн иргэд, хүүхэд хөгшид,өнчирсөн хүүхдүүд, хүүгээ алдсан эхчүүд, бэлэвсэн хоцорсон залуу эхнэрүүдийн зовлонд хэн буруутай вэ. Мэдээж Путин буруутай. Хэдхэн жилийн өмнө дэлхийд нэр хүндтэй байсан ерөнхийлөгч Путин одоо дайны гэмт хэрэгтэн болжээ. Путин дайныг зогсоохгүй улам өргөжүүлж байгаа энэ үед дэлхий дахин улам нягтарч байна. Орос улсын хөрш Финлянд, Швед хоёр улс оросын түрэмгийллийн аюул заналыг мэдэрч ойрын үед нэн хурдан НАТО-д элсэхийг эрмэлзэж байна.Казахстан хүртэл саяхан Турк улстай цэргийн холбоо байгууллаа. Зүүн европын хуучин социалист байсан бүх улсууд болон Балтийн орчмын бүх улсууд Оросыг эрс эсэргүүцэж байна. Оросын аюул бол бодит үнэн гэдгийг дэлхий дахин ойлгоод байна.