2020 оны Mонгол
Та 2011 оны эхний энэ өдрүүдэд Монгол Улсаа, өөрийн байгууллагаа, хувийн амьдралаа ирж буй арван жилийн эцэст хэрхэн төсөөлж байна вэ?
Та 2011 оны эхний энэ өдрүүдэд Монгол Улсаа, өөрийн байгууллагаа, хувийн амьдралаа ирж буй арван жилийн эцэст хэрхэн төсөөлж байна вэ? Хүн бүрт өөр өөрийн төсөөлөл байгаа. Харин тодорхой төсөөлөл байхгүй, түүнийгээ тоймтой илэрхийлж чадахгүй байгаа бол алсын хараа муу, эсвэл байхгүй гэсэн үг. Мөн тодорхой зорилго байхгүй гэсэн үг. Зөвхөн тодорхой зорилготой байж л хүн аян замд гардаг. Ирээдүйн төсөөлөл буюу алсын хараа бол эхлэх цэг.
Өнөөдөр нийгэм, эдийн засагт нэгэнт гараад ирчихсэн чиглэл хандлагуудыг тооцон, ялангуяа тодорхой зарим хандлагыг зогсоох арга хэмжээ авахгүй бол бид ямар их бэрхшээл туулж, эрсдэл хүлээж байж бодит өөрчлөлттэй зохицох бол. Зарим хүн болдог юм болдогоороо л болно гэнэ. Тэд усан дээр байгаа зомгол шиг амьдрахыг санал болгож байгаа хэрэг, эсвэл тэд болохоо байвал өөрсдөө зугтаад явахад бэлэн гэсэн үг.
Жишээ нь, Монгол Улсын бүх нийтийн боловсролын систем, түүний дотор тусгай мэргэжлийн болон их, дээд сургуулийн боловсрол нь бизнесийн өнөөгийн шаардлагыг хангаж чадахгүй, улмаар ажиллах хүчний улам өсөж буй ойрын ирээдүйн бодит хэрэгцээнд нийцэхгүй байвал тэднийг хаанаас, хэнээр орлуулах вэ? Арван жилийн дараа Монголын ажиллах хүчний дийлэнхийг Хятадаас оруулбал хүн ам зүй, нийгэм, эдийн засаг, улс төр, гадаад харилцааны ямар асуудлууд ээлж дараалан үүсэх вэ?
Бидний өнөөгийн алсын хараанд их мөнгөтэй том түрийвч, түүнийг нь дуустал хэрэглэх хүсэл хоёр л тодорч байна. Үүний буруутан нь засгийн эрх барьж буй улс төрийн намууд. Тэд энэхүү дүр зургийг анх 2000 оны сонгуулиас эхлэн гаргасан юм. Хэтийн хараагаа бий болгож, эх орноо манлайлах үүрэгтэй боловч тэр үүргээ гүйцэтгэхийн оронд Монголын улс төрийн хүчнүүд зөвшилцөл нэрийн доор харилцан бие биеэ өршөөсөн, ээлжлэн бүүвэйлсэн улс төрийн тогтолцоог бүрдүүлээд байна. Ирэх арван жилд ч энэ хоёр нам ээлжлэн ялж, дахин дахин зөвшилцлийн Засгийн газар байгуулан ажиллахаас өөр аргагүй болжээ.
Нэгэнт л улс төрд тэргүүлэх хүчин гарч ирж чадахгүй байгаа болохоор Монголын иргэд сөрөг хүчингүй улс төртэйгөө л үлдлээ. Албан тушаалаа харилцан наймаалцаж, эрх мэдлээ хуваалцсан статус-кво зарчмаас өөрөөр энэ хоёр нам ажиллаж чадахгүй болжээ. Аль нэг нам дотроос нь гарч байгаа зарчмын шаардлагыг ч хоёр намын удирдах зөвлөл хамтран ярилцаж шийддэг болжээ. Монгол Улсад ганц намын ноёрхол эргэн тогтлоо. Монголын Ардчилсан Ардын Нам (МААН) бий болов.
Гэхдээ хүний эрх, эрх чөлөөний амтыг нэгэнт мэдэрсэн иргэдийн зүгээс засаглалыг ил тод байлгахыг улам бүр шаардаж байгаа хүчний доор Монголын төр, засгийн үйл ажиллагаа бага багаар сайжирахаас өөр арга зам үгүй. Харин энэ хэмжээгээр төр засгаас тэдний өсгөн бойжуулж байгаа хувийн компаниуд руу эрх мэдэл шилжих болно. Тийм хувийн компаниудын улс төр, эдийн засгийн ноёрхол улам бүр өсөж, тэр хэрээр улс төрд төлөөлөл нь түрэн орж, зөвхөн өөрт нь ашигтай шийдвэр гаргадаг машин ажиллаж эхэлнэ. Өрсөлдөөн үндсэндээ агуулгагүй болно.
Мөн энэ оноос орон нутгийн засаглал санхүүгийн эрх мэдлээ авч эхэлж байгаа бөгөөд яваандаа аймаг, сумын нутгийн зөвлөлүүд гэх хуульд байхгүй “төлөөлөл” аймаг, сумын Иргэдийн хурлаас ч хүчтэй болж, тэдгээрийг санхүүжүүлэгч хувийн компаниуд тухайн орон нутгийн байгалийн баялгийг аажмаар хяналтдаа авна. Аймгийн зөвлөлүүд эдүгээ хамгийн хүчтэй, хөрөнгө, нөлөөтэй институц болсныг бид харж байна. Тэнд багтан ороход тухайн хүн аль намын гишүүн байх нь ямар ч хамаагүй, зөвхөн тухайн нутгийн уугуул, эсвэл тэдний үр хүүхэд байхад л хангалттай. Афганистанд яг ийм орон нутгийн ахлагч төр засгаасаа хүчтэй байдаг.
Эгэл жирийн иргэд арван жилийн дараа Монгол Улсаа хөгжилтэй, хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг, ажил хийж сайхан амьдрах боломжтой, сайн дэд бүтэцтэй, Улаанбаатар хотоо хар утаагүй, бүх оршин суугч нь тохилог орон сууцанд амьдардаг болгохыг хүсэж байна. Ийм амьдралыг бүрдүүлж чадах эдийн засгийн чадвартай болохыг хүсэж байна. Үүнийг ил тод, ухаалаг, жижиг овортой төрийн механизмыг зах зээлийнхтэй оновчтой хосолж хийх ёстой. Энэ бүтээлч үйл ажиллагааг дэмжихүйц нөхцөлийг л бид төр засгаас хүсэж байна. Дэмжиж чадахгүй бол саад болохгүй байхыг бас хүсэж байна. Зөвхөн тэгж байж л бид хөгжинө.

oyutan
one piece
B.MUnkhzaya
B.Munkhzaya
boldoo
Ц.Зориг
Зочин
Зочин
Зочин
Jargal
Computershop.mn АНУ-гаас ирсэн бүх төрлийн зөөврий
Зочин
зочин
Noyon
tumur
Зочин
manangiin salhi
Сонгууль
Стандарт
duuchin hulgaich altantsetseg
duuchin hulgaich altantsetseg
Orgil
Зочин
Эрхэмбаяр
Зочин
smine
VIRUS
Зочин
Computershop m n АНУ-гаас ирсэн бүх төрлийн зөөври
Зочин