Энэ 7 хоногт
-
Даваадорж
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
Анхны болзоо
...Явчихсанаас нь хойш зориуд нилээд удаж байгаад утастаж, анх удаа хамт кино үзье гэдгээ амлахад хүрлээ
Э.Бат-Үүлийн гэргий "Сонор рекордс" ХХК-ийн захирал Б.Дэлгэртуяа өөрсдийнхөө туулсан амьдралаар дурсамж ном бичжээ. Ном бүхэлдээ энэ хоёр хүний амьдарлыг хүүрнэх мэт боловч манай нэгэн үеийн, тодорхой хэлбэл, капитализмийг хараан зүхэх коммунист сурталаар хүмүүжиж, хожмоо чухамхүү өнөөх капитализмаа цогцлоон бүтээхээр шамдан яваа үеийнхний үүх түүхийг тэр чигээр нь өгүүлэх ажээ. Энэ ном хуучин нийгэмд өсөж өндийсөн хэн бүхний дурсамжийг сэргээхийн сацуу үнэн түүхийг өгүүлнэ. Харин өнөөгийн залууст үлгэр домог шиг санагдах ч магад. Гэхдээ энэ бол өвөө эмээ, аав ээжийнх нь туулсан бодит түүх билээ. Манай сайт Б.Дэлгэртуяагийн номын хэсгүүдээс цувралаар тавих бөгөөд Үүл бид хоёр номын Дөчин мянгатын довон дээр бүлгийн Танилцсан минь хэсгээс...
...Явчихсанаас нь хойш зориуд нилээд удаж байгаад утастаж, анх удаа хамт кино үзье гэдгээ амлахад хүрлээ. “Кино үзье гээд байл уу?” гэсэн чинь баярлаж байгаа гэдэг нь жигтэйхэн, бараг л утсан дотроосоо цовхрон гарч ирээд, дагуулаад явчих гэж байх шиг байна аа. “Хаана уулзах вэ?” гээд л сандчаад уналаа. Хоёр гэрийнхээ яг дундыг бодоод би “40-р цэцэрлэгийн урд уулзъя” гэчихэв. Орой долоо өнгөрөөгөөд яваад очсон чинь аль хэдийн ирчихсэн холхиж байна. Миний зөвшөөрснөөр анх удаа болзоонд ирж байгаа нь болоод ч тэр үү, их л тэвдэнгүй харагдана. Зэрэгцээд явлаа. Зам зууртаа юм яриад л байх юм, яриад л байх юм. Дээр дээрээс нь давхцуулаад л. Хаанаасаа ч тийм их юм олоод уншчихсан юм, хэнээсээ ч тийм их зүйл сонсоод авчихсан юм, бүү мэд. Маш өргөн мэдлэгтэйг нь би тэр орой анх удаа мэдсэн юм. Үүл маань тэгэхэд Их сургуулийн биологийн нэгдүгээр ангид сурч, “Павловоор өвдөөд” байснаа, хойтон жил нь гэнэт “Эйнштейнээр өвчлөөд” физикийн ангид орчихсон юмдаг.
Хамгийн сонирхолтой нь анхныхаа болзооны тэр орой Үүл, бид хоёрын амьдралын анхны инээдэмтэй явдал болж, ёстой “хөгөө хөлдөө чирнэ” гэгч нь болж билээ. Таалагдсан охиноо анх удаа кинонд дагуулаад явж байгаадаа тэнгэрт гартлаа хөөрсөн Үүлийн дэврүүн яриаг сонссоор алхаж явтал гудамжны гэрэлд нэг хөлийнх нь гутал гялалзаад, нөгөөх нь гялалзахгүй байх шиг харагдлаа. Ахиулаад хартал нээрээ л тэгээд байна аа. Зовох ч шиг, гайхах ч шиг. Тэгээд, яая гэхэв, асуулаа даа, “Наад хоёр гутал чинь яачихаад байгаа юм бэ?” гэж. Үүл ч дороо зогтусаж, гутал руугаа нэг бөхийснөө ичихийн дээдээр ичив бололтой, царай нь хачин болоод явчихлаа. “Яана аа, би яараад үүдэнд байсан аавын өрөөсөн ботинкийг андуураад, хоёр өөр гутал өмсчихсөн байна шүү дээ. Чи энэ элчингийн харуулын дэргэд зогсож бай, хаашаа ч хөдөлж болохгүй, яг эндээ байж байгаарай. Уучлаарай, чи битгий явчихаарай, би одоохон!” гэж хачин сандрангуй гуйснаа Оросын элчингийн хажууд намайг орхичихоод, хариу ч хүлээлгүй гэр лүүгээ эргээд чавхадчихав. Нэг хөлдөө өөрийнхийгөө, нөгөө хөлдөө үүдэндээ тайлаад тавьчихсан аавынхаа лакан хар ботинкийг санд мэнд углачихаад, хаалгаараа ухасхийн гарсан нь тэр юм санж. “Дөчин мянгатын атаман залуу” анхныхаа болзоонд тэгтлээ барьц алдан сандарч, олны нүдэн дээр ёстой өнөөх “шараа” гэгч нь болох шахсаныг бодохоор одоо болтол инээд хүрч, албаны цагаас хааяахан хумслах хомсхон мөчүүдэд өнийн тэр явдлыг дурсан, хоёр биеэ шоолон хөхрөлдөж суудаг юм.
Тухайн цагтаа их л нэр хүндтэйд тооцогдох Хөгжим бүжгийн сургуулийн охиныг тэгж олны дунд “түлэх” шахсаных нь хариуг би тэр дороо л авахаар шийдлээ. Ленин клубын кино эхлэхийн өмнө залуус хөнгөн зуушны мухлагт орж найз бүсгүйгээ амттанаар дайлах жишиг тогтсон байлаа. Кино эхлэхийн өмнө Үүл ч бас тэгэхээр шийдэж. Тэгээд мэгдсэндээ хөнгөн зуушны газрын орос нэрийг мартчихсан уу, яасан “Тэр зуушны газрыг юу гэдэг билээ?” гэж асуув. Би ч буфет гэхийнхээ оронд зориуд цаашлуулаад галт тэрэгний тасалгааны нэрээр “Купе гэдэг шүү дээ” гээд хэлчихлээ. Ленин клубийн орос эзэд тэр болгон монголчуудыг “Буфет”-руу оруулдаггүй байсан юм. Тэгсэн чинь Үүл орос үйлчлэгч рүү бардам нь аргагүй ойртож очоод “Нам нужно купе” гэчихдэг байгаа. Өнөөх авгайнх нь хоёр нүд духан дээрээ гараад ирэв. Би ч түсхийтэл инээд алдчихлаа. Тэгээд хажуунаас нь эвтэйхан залруулан хэлээд, буфет рүү орлоо. “Юу авах вэ?” гэж байна. Тэр үед “Юбилейный” гэдэг сайхан амттай жигнэмэг гардаг байсан, тэрэнд би хачин их дуртай. Тэгээд мөн л гуйвуулаад, “Любимая гэдэг печень авъя” гэчихлээ. Мань хүн ч оочерын урдуур дайран ороод “Мне нужна любимая” гэчихдэг байгаа. Худалдагч нь ч мэл гайхаад, би ч бас инээд алдаад. Тэгж л би анхныхаа болзооны орой Үүлийг хоёр ч удаа сайн гээчийн “түлж” аваад, бах минь ханасан юм даа.
Хожим нь Үүлээс анхны болзооны өдрөө ямар их сандарсныг нь асуухад “Би чинь бас эр хүн шүү дээ, үеийн залуусаас дутах юу байхав, тэдний адил охинтой үерхмээр санагдаж, нэлээн хэдийн хойноос гүйсэн боловч царай өгдөггүй ээ. Хамгийн анхны амжилттай болзоо минь чи байсан юм чинь сандралгүй дээ” гэж билээ. Киноноос тараад гэрт хүргэж өгөх замдаа Үүл маань нэг их сайхан романтик сэтгэлгээнд хөглөгдчихөж билээ. Өнөөх буруу зөрүү ботинк өмсчихөөд цочин гүйснээ ч ор тас мартчихсан бололтой. Евгений Киндинов* цэрэгт татагдаад танктайгаа усан дор орчихсон, дараа нь амьд гараад, Москвагийн төрөлх гудамжиндаа эргэн ирсэн нь сэтгэлийг нь ихэд хөдөлгөсөн бололтой, “Би ер нь цэрэгт явж Сулинхээрийн заставт очиж хилээ манана аа. Тэнд ёстой гоё шүү дээ. Би нэг удаа сургуулийнхаа амралтаар палеонтологийн шинжилгээний ангийнхантай явж үзсэн юм. Говьд очвол олгой хорхойтой ч таарч мэднэ. Чи олгой хорхой гэж сонссон уу? Гэрийн яндангийн дайтай, толгой ч үгүй, сүүл ч үгүй бүдүүн могой байдаг юм гэсэн. Элсэн дээр унтаж байхад нь цочоох юм бол биенээсээ радио идэвхит бодис цацруулаад, ойр хавийнхаа хамаг амьтныг устгачихдаг юм гэнэ лээ. Шинжлэх ухаан өнөөг хүртэл судалж чадаагүй сонин амьтан. Даанч би тэр зун олгой хорхойтой тааралдаагүй л дээ” гэснээ санаа алдаад:
- Тэгээд би улсынхаа торгон хил дээр гурван жил манаанд зогсчихоод, халагдаж ирэнгүүтээ гэртээ гүйж ороод л, бааниндаа ус дүүргээд хөөсрүүлж хөөсрүүлж байгаад, ёстой нэг шавайгаа ханатал сайхан усанд орно доо. Тэр үед миний хайртай хүүхэн намайг хүлээсэн чигээрээ л чин үнэнчээр сууж байвал ёстой гоё оо, Уснаасаа гараад шууд л гүйгээд очно. Гэхдээ намайг гадаа маань хүлээгээд зогсож байх ч юм бил үү... гээд л тойруу замаар нэг сонин юм яриад л. Киндиновыг амьд буцаад ирэхэд хайртай охин нь түүнийг үхсэн гэж бодоод, өөр хүнтэй суучихсан байсан нь эрх биш нэгийг бодогдуулсан байх л даа...
* Зөвлөлтийн “Романс о влюбленных“ киноны гол дүрийн жүжигчний нэр
Зочин
GANBAA
Зочин
Goddess
Zztop
ariun sanaa
Chehees
www.sotsializm.blogspot.com ene blogiig unshaa
Зочин
kadr
Nomin
Зочин
onon
Зочин
zochin