Энэ 7 хоногт
-
Даваадорж
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
Нобелийн шагналтан ИВАН БУНИН
Санта Моникагийн наран шарлагын газар агуу Номхон далайн хөвөлзөх давалгаа эрчлэн зөөлөн долгион нь гуниг төрүүлж эх орноосоо алс хол насаа элээсэн их зохиолч Бунины тухай бичмээр боллоо.
Санта Моникагийн наран шарлагын газар агуу Номхон далайн хөвөлзөх давалгаа эрчлэн зөөлөн долгион нь гуниг төрүүлж эх орноосоо алс хол насаа элээсэн их зохиолч Бунины тухай бичмээр боллоо. Энэхэн зуурын амьдралын агшинд Энни Морриконегийн яруу төгөлдөр сонгодог аяз эгшиглэн найрсаж энэхүү төрсөн санааг минь бас хөглөж байх шиг ээ.
Их Монгол үндэстний өв соёлын хамаг үр шимийг агуулсан утга соёлын охь дээд, хэрэглэхэд хамгийн амттай тос нүнжигтэй, айзам хэмнэл, аялгуу хөг нь зохицож найрссан сонсвортой, цээжилж тогтооход амар хялбар, санаж сэдэх ухаан нэмсэн, сурган хүмүүжүүлэх аяс голлосон, сургаалын үг хэллэг их байдгаараа онцлог нэгэн хэл бол монгол хэл , суурин нүүдэл хосолсон эртний монголын соёл минь билээ. Монголчууд сайн саруул ухаан , эрдэм ном боловсролыг шүтэн биширч, хүн хүнээ хайрлан хамгаалж, сурган хүмүүжүүлж ирсэн эртний сурвалжит номлолтой.
Хайрлан хямгадахын ухаан, дэмжин дэлгэрүүлэхийг уламжлуулахын ухаан, сонжиж шүүмжлэхийн ухаан, сонсгож таниулахын ухаан, сургаж заахын ухаанаар үеэс үед үр хүүхдээ үе дамжин хүмүүжүүлсээр иржээ. Ингээд их зохиолч яруу найрагч Нобелийн анхны шагналт Иван Бунины амьдралын зарим баримтыг цээжилж тогтооход амар хялбар, санаж сэдэх нэмсэн бодлоо солилцъё .
Иван Бунин их зохиолч - "Арсеньевын амьдрал", "Хараалт өдрүүд", "Сан Францискогийн ноёнтон", "Наранд цохиулахуй", "Тосгон", Чеховын тухай "Дуусаагүй симфони", "Шувууны сүүдэр", "Лика", "Каземир Станиславович", "Харанхүй мухар гудамжууд", "Уянгын шүлгүүд" гэх мэт дэлхийн олон сая уншигчийн хүртээл болсон шилдэг роман, богино өгүүллэг, хайрын шүлэг, дурсамж дуртгал бичин туурвисан байдаг билээ .
Миний бардам удамд Орос үндэстний бахархал болсон яруу найрагчид, эрдэмтэн сэхээтэн байсан, харь элгийн язгууртан, дайчин Турк Салмаа (Сэлмээ) ч байсан юм хэмээн тэрбээр хэлсэн байдаг.
1917 - Хувьсгалаас өмнө Бунин А.Пушкины шагнал хоёр удаа хүртсэн. Тэрбээр мөн Пушкины Алтан медальиаaр шагнагдсан.
• 1909 онд зохиолч Эзэн хаант Орос улсын ШУА-ийн хамгийн залуу академич болж, Санкт-Петербургийн Шинжлэх ухааны академийн хүндэт гишүүнээр сонгогджээ.
• Бунин хувьсгалаас хойш гадаададад гэр бүлийн хамт гаран амьдран зохиол бутээлээ туурвидаг цагаач нүүдэлчин хүн байсан.
- Зохиолч хуучины язгууртаны гэр бүлээс гаралтай бөгөөд хүмүүнлэгийн болон урлагийн салбарт олон алдартай сэхээтэн эрдэмтэн хүмүүсийн (түүний гэр бүлд нэрт яруу найрагч Василий Жуковский харьяалагддаг) үр удам байлаа.
- Ах Юлий түүнд бага дүүгийнхээ яруу найргийн чадварыг эрт ажиглаж, түүнд түүх, гүн ухаан, уран зохиолын үндсийг заасан.
- Анхны шүлэг бяцхан Иван Бунин долоон настайдаа бичсэн.
- 1881 онд Бунин их сургууль төгсөөгүй бөгөөд зөвхөн таван жил дунд сургуульд сурсан Тэрээр албан ёсны боловсрол олж чадаагүйдээ маш их сэтгэл дундуур байдаг байжээ . Хэдий зөвхөн 4 анги сургууль төгссөн боловч алдартай зохиолч, яруу найрагч болоход энэ нь саад болоогүй .
- Бунин 16 настайдаа анхны шүлэгийн цоморлиг нь хэвлэгдсэн бөгөөд тэр цагаас хойш үүрд уран зохиол түүний хувь заяа холбоотой болжээ .
- 1895 онд Санкт-Петербург хотод ирж 5 жилийн дотор 20 зуун дөнгөж гарахад аль хэдийн хэд хэдэн ном бичсэн алдар нэртэй залуу зохиолч болсон байсан юм.
- 1896 онд тэрээр H.W. Longfellow " Хайватийн дуун"-д маш дурлан орчин цагийн орос уран зохиолын хэлнээ орчуулгыг нь нийтэлсэн .( Бунин түүгээрээ анх А. Пушкин шагналыг авсан). Зөвхөн энэ ажилд зориулж Иван Бунин англи хэл сурсан .
- Бунин хувь заяанд хоёр ахуй амьдарлын нөхцөл байдал ул мөр үлдээн тэмдэглэгдсэн байдаг - Тэрбээр язгууртан гэр бүлд Төрсөн нэгэн боловч дунд сургуулийн боловсрол олж аваагүй бөгөөд дэвэн дэлхийгээр тэнэн нүүдлэн явахдаа хэзээ ч өөрийн хувийн гэр орон байр байсангүй . Тэрбээр зочид буудал, түрээсийн хувийн орон сууц, меценат - тэтгэн ивээгчдийн ивээлд амьдран явсаар Нобелийн шагналын сая ам доллартай тэнцэх мөнгөөрөө вилла орд Францад авч болох байсан авч тэгсэнгүй байдаг .. Тэрбээр хэзээ нэгэн цагт төрөлх эх орон Оросдоо буцан очиж амьдрана гэж дотроо мөрөөдөн байсан байсан болов уу .
- Амьдралынхаа ихэнх хугацааг тэрээр ОХУ-ын гадна амьдарч байсан төдийгүй гадаадад Оросыг сэтгэл булаам дотно дурсахуй нь тод өнгөөр сонгодог төгөлдөр бичсэн нь гадаадын олон уншигчидад Оросыг ойлгох , сонирхох шалтгаан болсон байдаг.
- Байгалийн төрөлхийн авьястай Бунин маш сайхан бүжиглэж хөгжим тоглодог байжээ.
Бунин үргэлж биеийн сайн галбир хэлбэртэй, маш уян налархай хөдөлгөөнтэй тэрбээр маш сайн морь унадаг , моринд хайртай уяч байсан бөгөөд т аливаа үдэшлэгд "гоцлол" бүжиг хийдэг байсаныг нь найзууд нь гайхан бахдан шагшин , гоо бүсгүйчүүдын харцыг татдаг нэгэн байжээ .
- Бунинд мөн жүжигчний авьяас байсан юм. Агуу найруулагч , театрын урлагийн онолч алдарт
К.Станиславский түүнийг Москвагийн Уран сайхны театрд уриж , түүнд Гамлетын дүүрийг санал болгосон байx ..
Үнэ бүх баримтаас дүгнэхэд үнэхээр авьястай хүн бүх юманд авьястай гэх хэлц үнэн ажээ .
Дэлхийн алдар нэрийн алтан титэм болсон эрхэм дээд шагнал Нобелийн нэрэмжит шагналыг 1933 оны 12-р сарын 10-нд Шведийн хаан V Густав уран зохиолч Иван Бунинд Оросын зохиолчдоос анхлан хүртээсэн байх ажээ. Дөнгөж 1933 онд л Иван Бунин Нобелийн шагналт гардсан булган сүүлээр 20 зууны Оросын дөрвөн хүчирхэг оюуны түүчээ өвөрмөц ертөнц нэрт зохиолчид уран зохиолын салбар дахь Нобелийн шагналтанууд болсон билээ - Б. Пастернак, М. Шолохов , А.Солженицын , И. Бродский гэсэн дэлхийн дэвжээний айргийн таван аргамаг зохиолчид Нобелийн шагнал хүртжээ.
1833 онд тэсрэх бодис зохион бутээсэн газрын тосны магнат үйлдвэрлэгч инженер тэрбумтан бизнесмен Альфред Бернхард Нобель санаачлан түгээж, түүний нэрээр нэрлэгдсэн нэр хүндтэй шагналын хорийн нэгийг нь Оросууд авчээ. Тэдний тав нь дээр дурдсан зохиолчид уран зохиолын салбарт дэлхийн нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн учраас шагналын эзэд болжээ.
1933 онд арван хоёрдугаар сард Парисын хэвлэлд "Иван Бунин бол сүүлийн жилүүдэд Оросын утга зохиол, яруу найргийн хамгийн хүчирхэг зохиолч болсон нь эргэлзээгүй" гээд Нобелийн шагнал авсныг нь "уран зохиолын хаан тэрбээр өөртэйгээ адил Шведийн хаантай нэгэн ширээнд залран гар барилцав" гэж бичиж байжээ. Түүнээс хэдхэн хоногийн өмнө Францын хөдөөх нэгэн тосгонд Бунин амьдарч байжээ. Нэгэн өдөр түүнийг тосгоны харилцаа холбооны газарт утсаар ярьж гэж байна гэсэн дуудлага иржээ. Бунин тоосон ч үгүй. Гэртээ утастай айл тосгонд байхгүй тул тосгоны төвийн холбооны газарт л очиж ярьдаг үе байж дээ. Дараа нь дахин дуудахад хэн нэгэн орос л байх даа гэсээр очтол Шведээс ярьж байна гэсэн үгс утасны цаанаас сонсогдон түүнд Дэлхийн алдар нэрийн алтан титэм болсон шагнал олгосон тухай мэдэгдэж байжээ .
Октябрийн хувьсгалаар хувьсан өөрчлөгдсөн Оросooc эрхэмсэг язгууртан нэрт зохиолч Иван Бунин цагаачлан одсоноос хойш гэнэт ингэж Дэлхийн хэмжээний шагнал авсан нь үнэхээр гайхамшиг байлаа. Гэтэл хатуу коммунист сурталтай ЗХУ тэр дор нь эх орноосоо урвагч хэмээн Иван Буниныг зарлаж орхив.
Иван Бунин 1917 оны үйл явдлыг хэзээд сөргөөр үзэж байснаа нуудаггүй байв. Тэр ч байтугай В.И.Ленинийг дэлхийн хамгийн том зандалчин хэмээн нэрлэж нийтлэл, ярилцлага бүхэндээ онцлон тэмдэглэж байжээ.
Нобелийн шагналын асар их мөнгийг (өдгөөгийн нэг сая гаруй америк доллартай тэнцэхүйц) хэрхэн зарцуулахаа шагналын эзэн өөрөө шийдэх эрхтэй байдаг. Шагнагдагсад голцуу бизнест юм уу шинжлэх ухааны дэвшил, энэрлийн үйлсэд, банк санхүүгийн хадгаламж, хуримтлал, үл хөдлөх хөрөнгө, боловсрол, урлаг соёлын хөгжилд хөрөнгө оруулалт хийсэн байдаг. Харин Бунин цэвэр уран бүтээлч шигээ хар ухаанаар тунгаасан ч юмгүй шагналынхаа мөнгийг зоргоороо зөнд нь үрэн таран хийжээ хийжээ. Нобелийн шагналын цэвэр алтаар урласан медаль аа өөрийн найздаа бэлэглэжээ .
Яруу найрагч, уран зохиолын шүүмжлэгч Зинаида Шаховская дуртгалдаа: Төрөл бүрийн цагаач Оросуудын холбоо, нийгэмлэг, олон нийтийн байгууллагыг дэмжих санд хандив өргөх, хөрөнгө тэтгэмж хүссэн цагаачдад тусалсаар ихэнх хэсгийг үрэн таран хийсэн. Иван Бунин ямар эргэж мөнгө тоолох биш , найр наадам зохион байгуулж, олон хүнд түгээж эхэлсэн. Эцэст нь тэр архичин гэж хэлж болох найз нарынхаа зөвлөснөөр үлдсэн бүх мөнгөө "Ялалт-ялалт бизнес" гэсэн зарчимтай мөрийт тоглоомын газарт нэг төрлийн хөрөнгө оруулалт хийж юу ч үгүй хоцорсон юм" гэжээ. Уран бүтээлчид нь муу луйварчин тэнэгүүдийг урдьчилан танихын аймаг ухаан дутаж, цагаан итгэлийн сайхан сэтгэл дээр луйварчид хэзээ ямагт тоглож байсан бас нэг гашуун сургамж юм даа .
Цагаачлан одогсдоос ОХУ-д бүтээл нь анхлан нийтлэгдсэн орос зохиолч бол аргагүй л Иван Бунин юм. Гэсэн ч тийнхүү хэвлэгдэж эхэлсэн тавиад оны сүүлчээр эзэн нь аль хэдийн мөнх бусыг үзүүлсэн байлаа. Түүний товч намтар, зарим зохиол нь гарч байсан боловч өөрчлөн байгуулалтын шинэ үеийг авчирсан 1985-1990 онуудад гол гол зохиолууд нь эх нутагтаа хэвлэгдсэн байна.
Тэрбээр ийн шүлэглэсэн байх :
Хайрлан нигүүлсэгч Бурхан чи юуны төлөө бидэнд
Хүсэл эрмэлзэл, бодол санаа, ой ухааныг өгөв өө.
Хайр дурлал, алдар нэр, ая тухыг уу?
Зэрэмдэг хэдий ч бүтэн нэгэн, аялдан гүйгч тэнэгүүд
Жаргалтай бүхэн бүгдээрээ уяман өвчтэй билээ.
Иван Бунин 1953 оны 11 сарын 8-нд (таашааж үздэггүй байсан октябрийн хувьсгалынхаа 36 жилийн ойн маргааш өдөр) 83 насыг зооглоод замбутивээс халин оджээ.
Амь биеэ авьяас бутээлээ Орос эх орондоо зориулан эргэн очиж ажилах бүтээх талаар тэр нэг биш удаа бодсон байх. Оросын томоохон нэртэй үйлдвэр завод, нийтийн тээврийн метроны буудлыг хүртэл Буниний нэрэмжит болгоё гэсэн коммунист засгийн амлалт ирж байсан гэдэг. Нэрт зохиолч М. Горький . К. Паустовский , А. Толстой , А. Франс нар түүнийг буцан ирэхийг уриалан дуудаж дэлхийн 2-р дайны дараа Парисд А. Толстой бүүр ажил болгон урин авчирхаар очиж уулзаж байжээ .
Гэтэл нэрт яруу найрагч Анна Ахматова , зохиолч Зощенко нарын бүтээлийг хориглож буруутгасан коммунист намын тогтоол 1946 онд гарсан нь түүнд таалагдсангүй. Иван Бунин өөрийн үзэл бодолдоо үнэнч үлдэхээр шийдсэн байжээ. Чин зориг, оюун ухаанаа хослуулан бичсээр, бүтээсээр энэ хорвоог орхижээ.
Насан өөд болохын үест гар дээр нь Оросын агуу зохиолч Лев Толстойн "Сэхээрэлт" роман дэлгээстэйгээ байжээ. Сэхээрлийн зүг тэмүүлэл түүнийг алдар нэр, агуу бүтээлүүдийн эзэн болгосон нь цагийн жам .
Монголын эртний суу билигт гэгээн Говийн догшин хутагт Данзанравжаагийн “Цагийн жамыг тодруулагч Цаасан шувуу” хэмээх сургаалаар үдэшлүүлье.
Тэрбээр сургахдаа:
Ямар юм муухай вэ? гэхэд - Үл мэдэгч муухай гэв.
Юу сайхан бэ? гэхэд - Саруул ухаан сайхан гэв.
Юу хортой вэ? гэхэд - Өст сэтгэл хортой гэв.
Юу тустай вэ гэхэд? - Сайхан сэтгэл тустай гэв
Юу худал вэ? гэхэд - Энэ нас худал гэв.
Юу үнэн бэ? гэхэд - Гурван эрдэнэ үнэн гэв.
Юу муу вэ? гэхэд - Хүний номгүй нь муу гэв.
Юу сайн бэ? гэхэд - Чин зориг сайн гэв.
Энэ бүхнийг дэлхийн хүмүүн оросын цагаач, эртний түрэг зоригт эрийн удам суут зохиолч Иван Бунин амьдралаараа баталсан.
Та бид ч хичээсүү.
Hэрт яруу найрагч О.Дашбалбарын тарни "Сайн үйлс дэлгэрэх болтугай!" Ерөөлөөр бологтун.
Хайнзангийн ЖАМБАЛЖАМЦ
Санта Моника хот
Санта Моника хот
BatchukaB
Зочин
boogii
boogii
Зочин
зочин