Энэ 7 хоногт
-
Даваадорж
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!

Зүүд тайлагч
...Тэр зүүдэнд би уулын бэлээр сарлаг тууж байсан, бас чиг байгалийн сайхныг бахдан биширч, аанай тэрхүү гайхамшигт өвөрмөц тогтоцод бараг согтоод гуйван явах юм. Бас болоогүй баруун гартаа гэрэл зургийн аппаратаа харин нөгөө гартаа бортогтой ус барьчихсан алхсаар л байлаа.
...Тэр зүүдэнд би уулын бэлээр сарлаг тууж байсан, бас чиг байгалийн сайхныг бахдан биширч, аанай тэрхүү гайхамшигт өвөрмөц тогтоцод бараг согтоод гуйван явах юм. Бас болоогүй баруун гартаа гэрэл зургийн аппаратаа харин нөгөө гартаа бортогтой ус барьчихсан алхсаар л байлаа. Байгалийн өвөрмөц дүр төрх, цэнхэрлэн харагдах тэнгэр, хөвөн үүлс, тохой толгодыг бүгдийг нь гэрэл зургийн хальсанд буулгаж явлаа гэтэл тэртээ алсад тэнгэр баганадсан өндөрт цасан малгайтай мөнх өвгөн уул, цэнхэр тэнгэртэй ханьсан үүлсийн дундаас зэрэглээтэн байх нь үнэхээр үзэсгэлэнтэй харагдсан. Ухаандаа тэр бол нөгөө миний бодон бодон зүүдлэгдсэн Эверест оргил байх юм гэж хэн мэдэх билээ. Үүгээр миний адал явдал эхэлсэн гэж хэлж болно.
... Энэ бол миний зүүдэндээ бас бодитоор харсан олон гайхамшгийн нэг нь юм. Бас миний цээжинд оршдог цагаахан мөрөөдөл байсан гэж хэлж болно. Би өөртөө “Зүүд, зүүдний тайллаар аялагч” гэж нэр хайрлаад аян замын фото тэмдэглэлээ уншигч олон та нартайгаа хуваалцмаар санагдлаа. Илүү чимэг, чихэрлэг үгээр хачирлахыг хүсэхгүй байна. Юун түрүүнд миний фото тэмдэглэл, дотоод ертөнцийн зураглалаар аялах гэж буй аялагч таны энэ өдрийн амар амгаланг айлтгая. Дээрх өгүүлбэрт би өөртөө “Зүүдлэгч” гээд нэр хайрлачихсан. Магад надад ахадсан томдсон нэр байх.Гэвч миний энэхүү фото аян замын цуврал тэмдэглэлээс та аялалын сонирхолтой адал явдлыг сонирхох боломжтой. Нэгдүгээрт би мэргэжлийн зурагчин биш хоёрдугаарт сэтгүүлч бол бүр ч биш. Би ердөө л аялах дуртай, фото зурагт дурлан сонирхогч, нийтлэгч.Миний аян замын тэмдэглэлээс уншигч та уран цэцэн үгсийг тэр бүр уншихгүй болов уу гэж эмээхийн сацуу мэргэжлийн түвшний дуу алдам зураг харахгүй ч байж мэднэ. Би энд зөвхөн өөрийн мэдрэмж, сэтгэл хөдлөл, байгалийн өвөрмөц зураглалаа уншигч таны сэтгэлд тань дүрслэгдтэл, зүүдлэгдтэл буулгахыг зорьж байна.
Аян замын фото тэмдэглэл Ариун газар Төвөд орон, Дэлхийн дээвэр Эверестэд очсон тэмдэглэлээр эхлэх юм. Цаашид олон газар орноор аялж тэр бүр дээ фото мэдээлэл, адал явдалт аян замын тэмдэглэлээр уншигчиддаа бэлэг барьж зүүдний тайлал ертөнцөөр хамтдаа аялах юм.
Үргэлжлэл бий.
Аялалын талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг https://www.facebook.com/alexsphototour
www.alextumee.com хаягаар.

Дээрх зургууд зохиогчийн эрхээр хамгаалагдсан тул зѳвшѳѳрѳлгүйгээр ВЭБ САЙТ, СОНИН, СЭТГҮҮЛ, РЕКЛАМ, ТЕЛЕВИЗ, ҮҮСМЭЛ БҮТЭЭЛ зэрэгт ашиглахгүй байхыг хүсье.
А.ТҮМЭНЖАРГАЛ
1998
1998
bagi
Зочин
Зочин