Энэ 7 хоногт
-
Даваадорж
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
Каземир Мейрхольд
ХҮН ТӨРӨЛХТНИЙ ТҮҮХЭНД 20 ЗУУН ШИНЖЛЭХ УХААН, УРЛАГ СОЁЛ, САНСАР СУДЛАЛ, цөмийн зэвсэг нээсэн, биологи, физик, химид цоо шинэ нээлтүүд гарсан хувьсгалын зуун гэж тэмдэглэгдэх болов уу?
ХҮН ТӨРӨЛХТНИЙ ТҮҮХЭНД 20 ЗУУН ШИНЖЛЭХ УХААН, УРЛАГ СОЁЛ, САНСАР СУДЛАЛ, цөмийн зэвсэг нээсэн, биологи, физик, химид цоо шинэ нээлтүүд гарсан хувьсгалын зуун гэж тэмдэглэгдэх болов уу?
Астронавт - сансрын нисэгч хэмээx гайхамшиг бахархал төрүүлэн гарч ирсэн цоо шинэ мэргэжлийн адил эртний уламжлалт театр, цоо шинээр гарч ирсэн синематограф буюу кино урлагт Найруулагч гэх мэргэжил мөн л 20 зуунд гарч ирлээ.
20 зуунд Эртний уламжлал улиг болон класицизмийн тоосонд хөгцрөн навсайж нуурээ будан хиймлээр алиа салбадайн шог гараагаар зугаацуулах хөгжөөхөөс илүүг бутээж чадах байсан хуучинсаг театрын урлагт шнэчлэлийг авчирсан хоёр агуу бутээлч байдаг .
Түүний нэгэн Москвагийн уран сайхны театрыг ундэслэгч К. С. Станиславcкий.
Түүний талаар манай алтан уe- ээс эхлэн шүтэн биширч түүний сайн бодож боловсруулсан систем уран сайхний арга барил тогтолцоог Монголын театрд нилээдгүй нэвтрүүлсэн сурагсан нь байдаг билээ .
Гэтэл Театрын найруулагчийн мэргэжлийг жинхэнэ утгаар нь шинэчлэж ,театрд абсурд , символизм , реализм бүх уран зохиол , уран зураг , гүн ухаанд гарсан шинэ оюун санааны урсгалыг оруулаж ирсэн театрын онолч , агуу уран бутээлч Мейрхольдын талаар мэдэх нь бага.
Тэрээр Оросын Пенза хотод амьдарч байсан Герман бизнесмен хүний гэр бүлд 1874 оны 1-сарын 28 нд төржээ. Түүний жинхэнэ нэр нь Каземир Мейрхольд. Түүний аав нь архиний үйлдвэр эзэмшиж, хатуу чангараа зартай нэгэн байсан хэдий боловч хүүхдийн боловсрол хүмүүжлийн зардлыг үл хянаж, халаасны мөнгөнд ч хэзээд өгөөмөр нэгэн байсан ажээ. Ээж нь тогтмол хөгжмийн үдэш зохион байгуулж, хүүхдүүдээ театр дуртай болгосон тэрээр бяцхан Каземир Мейрхольд болон түүний ах дүүсийг сонирхогчдын жүжиг найруулуулан тоглолт зохион байгуулдаг байжээ .
Мейхорльд 1895 онд gumnasuim төгсөж, Москвагийн улсын их сургуулийн хуулийн ангийд оржээ. Мөн тэр жилдээ тэрээр гэр бүлээ цочирдуулсан хоёр зүйлийг хийсэн нь тэр Оросын үнэн алдартны сүмд орж Казимир нэрээ Всеволод нэрээр сольсон байлаа . Энэ дашрамд дурьдхад Всеволод Мейрхольдийн багш болох хувь тавилантай байсан Константин Станиславский ч мөн ялгаагагүй зохиомол овог нэр бөгөөд түүний жинхэнэ овог нь Алексеев билээ . Всеволод Мейрхольд одоогийн ГИТИС буюу Москвагийн Театр Урлагийн Их сургуульд тэрбээр жүжигчний ангид шилжин Немирович-Данченко багшийн ангид оржээ .
Удалгүй шинээр байгуулагдсан Москвагийн Уран сайхны Театр -д түүний хоёр багш Немирович-Данченко болон Константин Станиславский тэргүүтэй Оросын сэтгэл зүйн тетрын алтан уеийн жүжигчидын дунд орон ажиллаж эхэлсэн юм .
Станиславский зохион бутээсэн систeм - жужигчний уран чадварыг зөв хөгжуулэх аргачлал дэлхийд алдартай болсон өдгөөгийн алдарт Холливуудын жүжигчдын уран чадвар тоглолтийн ундэс болсон метод - буюу сэтгэлийн гүн судалгаа, бодит жүжиглэх арга барил дээр тулгуурласан өөрийн жүжиглэх систем дээр ажиллаж байсан юм.
Москвагийн Урлагийн Театрын тайзан дээр 20 гаруй жужигт тоглож , түүний хажуугар суут Станиславский нь дагалдан найруулагч байсан Мейрхольд олон зүйл дээр сэтгэл дундуур явж , сайн бодсоны эцэст
Станиславский-ын арга барилаас нь татгалзсана зарласан өөрийн Групп театр байгуулаж , түүнийгээ удирдан чиглүүлэх ээр ажиллаж эхэлсэн байдаг. Түүний үүсгэн байгуулсан груп театрын анхны тоглолт хүмүүст цоо шинэ театрын хэв маяг, шинэ илэрхийлэх арга зам хайж, туршиж эхэлжээ
.
Станиславский ихэвчлэн жүжигчины сэтгэл зүйн талд хандаж байсан бол Мейрхолд жүжигчин үг , сэтгэл биш , харин жужгийн баатруудын өвөрмөц хурц илэрхийлэх зан характер , биеийн хөдөлгөөн дээр ажиллаж , буффонад болон Биомеханик хэмээсэн түүний арга барилыг жүжигчиндэд суулгаж юуны туруунд хамгийн энгийн хялбар бие хөдөлгөөний элементүүдийг багтаасан байх ёстой гэж чиглуулэж байсан юм. Мөн хөгжим ритм , гэнэтийн хувиралууд , узэгчдийг цочоон сэтгэл зүйн шоконд оруулах , зохиолын сюжет утга санаа таагдашгүй оньсoго мэт байхаар найруулан тавиж хамгийн хурц хэлбэрийн театр марионет , japan kabuki театp , шоу хэлбэрийн цоо шинэ хэлбэрээр гарган ирсэн юм .Москвагийн Уран сайхны Театрын анхны улиралд Мейрхолд алдарт Цахлай жужгийн шинийг эрэлхийлэгч оюутан Треплевын дурд тоглосон. Тэрээр Борис Годунов жужгийн боярин Шуйскийн дурд амжилттай тоглож байлаа. Тэгсэн хэдий ч тэрээр өөрийн театр байгуулаж уудам их Оросын Одессса, Киев , Херсон хотуудаар аялан тоглолт хийж жинхэнэ сенсаци тариж байв.
1906 онд алдарт жүжигчин Вера Комиссаржевскагийн Санкт-Петербург хотод театр байгуулагдсан бөгөөд ерөнхий найруулагчаар шууд Мейрхолдыг урьсан юм. Тэнд тэрээр бусад томоохон Эзэн Хаaны театруудад алдарт яруу найрагч Александр Блокийн жүжгийг найруулан тавьсан юм. 1908 онд Мейрхолд Санкт-Петербург хотод эзэн хааны бүх театруудын захиралaap мөн томилодсон байлаа. Түүний найруулсан жүжгийг А. Блок, Хауптман, М. Метерлинк, Германы алдарт найруулагч Макс Рейнхард, К. Станиславкий нар шагшин магтаж хулээн зөвшөөрж байсан юм. 1917 оны Октябрийн эргэлт - Xувьсгал болсны дараа Oросын томоохон сэхээтэн А. Луначарскийн ятгалгаар тэрбээр Ленин-Троцкигийн большевик намд элсэж 1920 онд Боловсролын Ардын комиссиартын театр хэлтсийн даргаap томилогдсон.
Коммунист он жилүүдэд Мейрхолд уран бутээлээ улам шаргуу улам эрч хүчтэй бутээсээр л байв. Тэрээр футурист яруу найрагч алдарт Маяковский, Оросын сонгодог зохиолч Н.Гоголь, орчин уеийн авьяслаг жүжгийн зохиолч Сухово-Кобылин, Николай Эрдман, нарын жүжиг, Улан талбай дээр болж байсан бүх цэрэг баярын парад ёслол болгоныг цоо шинээр найруулан хуучинсаг хэв маяг, гоо зүй, жүжиглэлт, найруулга тай тэмцэж Театрын Октябрийн Хувьсгал гэсэн өөрийн мөрийн хөтөлбөр хүртэл боловсруулан ажилаж байлаа.
Оросын Холбооны улсын Мейрхолдын нэрэмжит театр Оросын Засгийн газраас байгуулав . Тэрээр Театрын хамт Берлин , Парисд тоглолтуудаа амжилттай зохион байгуулаж хөгшин европын узэгчдийг ёстой жинхэнэ ёс оор нь сэтгэл санаагийн байлдан дагуулаж байлаа.
Тэр жилүүд дэлхийн театрын урлаг, онол, гоо зүй, урлаг болoвсролийн тотолцоонд түүний нэрийг алтан үсгээр сийлсэн он жилүүд байсан юм.
Гэвч 1939 онд тэрбээр хилс хэргээр Дотоод явдлын яаманд баригдаж 1940 онд цазааар авaxуулсан юм. Түүний гэргий алдарт жүжигчин Зинайдаа Райх түүнийг баривчлагдсаны дараа гэртээ зэрлэгээр алагдаж тэдний урлагийн музеи болхоор цуглуулагтай баян тансаг гэрт Сталины шадар Дотоод явдлын яамны сайд Лаврентий Бериагийн нарийн бичгийн дарга, түүний жолооч нар орон амьдрах болсон байв.
Мейрхолдын дэлхий хэмжээний агуу найруулагч, Октябрийн Хувьсгалыг халуунаар дэмжигч большевик намын гишүүн байсан нь ч түүнийг хатуу харгис хуарангийн захиргаа , хэвэнд цутгсан мэт сэтгэлгээг номлогч Сталинизмийн яргалал хэлмэгдлийн шуурга хэлмэгдэлтээс аварсангүй. Хувьсгал үр хүүхдүүдээ залгидаг хэмээсэн үг яг таалалаараа болсон юм.
Гэвч Түүний улдээсэн урлагийн их өв, ном, бичсэн өгүүлэл, жүжгийн постер, буклет, конструкцууд, жүжгийн задалгаа, тавилт дэлхийн театрын өнөөдөрт улам хүчтэй улам нөлөөтэй байгаа юм .Дэлхийн олон нэрт найруулагчид тухайлбал Макс Рейнхард, Валентин ээ. Плучек, Михайл Царев, Н. Охлопков, Валерий Фоки, Холливуудийн алдарт жүжигчин Ричард Гир голд дурд нь тоглосон Чикаго кино найруулагч алдарт Роб Маршал ( дашрамд дурдахад та нар тэр киноны Р. Гир сэтгүүлчдийг утсан хүүхэлдэй болгон хэвлэлийн бага хурал хийж байгаа хэсгийг дахин олж узээрэй тэр бол тэр чигээрэ Мейрхолдын Биомеханик тавилт ) Всеволод Эмильевич Мейрхолдыг Оюун санааны их багш хэмээн хулээн зөвшөөрөн түүнээс суралцсаар байгаа юм. Агуу уран бутээлчийн мөнхрөх гэдэг энэ билээ.
ЖАМБАЛЖАМЦ
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Сайхан байшин байна
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
D.Purevdorj
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
энхтайван
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Мейрхольд
Зочин
Зочин
20 зуун
Зочин
Зочин
Найруулагч
Зочин
Зочин
sain bodson hun
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Ноно 202.55.183.83
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Erdenebileg
Зочин
Зочин
Зочин
88.186.24.198 -d huduuni har durakaa
Зочин
Зочин
Зочин
Ноно
Ноно
bazar munhkundram
Unshigch
A.Pushkin
Зочин
Зочин
Зочин