Энэ 7 хоногт
Хүссэн ажилдаа ороход тань туслах 3 зөвлөгөө
Эргэн тойронд минь ажил хайсан хүмүүс олон. Гэтэл ажилтан хайсан сонины зарууд түүнээс ч олон байх.
Эргэн тойронд минь ажил хайсан хүмүүс олон. Гэтэл ажилтан хайсан сонины зарууд түүнээс ч олон байх. "Ажил олдохгүй байна, амьдрал кэцүү байна шүү" гэж ирээд л гомдоллох залуусыг хараад би амьдралд биш харин тэд нарт илүү гомддог. Чи хайхгүй байгаа юм чинь яаж олдохов дээ. Хайсан ч бүр сайн хайгаагүйм чинь яахав дээ. Хэрвээ та энэ хүмүүсийн нэг бол үгүй ядахнаа ийм ганц нэг найз байдаг бол доорх зөвлөгөөг тэдэнд хэлж өгөөрэй. Хэрэг болно.
- Эхний зөвлөгөө: АЛЬ БОЛОХ ОЛОН ГАЗАРТ ӨРГӨДЛӨӨ ӨГ. Би нэг залууг мэддэгийн. Америкийн хамгийн шилдэг сургуулиудын нэгийг 2 жилийн өмнө төгссөн. Мань хүн сургуулиа төгсчихөөд өөртэй нь адил мэргэжлээр тухайн сургуулийг төгссөн (alumni) 500 хүн рүү надад туслаачээ би ажил хайж байна гэсэн утгатай э-мэйл бичсэн байна. Тэдний 50 нь хариу өгч, яг цагаа тулахад 5 нь л туслахаар болжээ. Ингээд тавуулангийх нь хэлсний дагуу ажлын ярилцлагад ороод нэг л ажилтай болсон. Үнэндээ энэ түүхийг сонсоод би ичсэн. Ажил олдохгүй гэдэг үгийг ахиж хэлэхгүй байхаар шийдсэн. Тэр том сургуулийг төгсчихөөд тэр залуугийн хувьд ажил гэдэг толгойны өвчин биш байхад илүү дээр ажил олж өөрийн хүссэнээрээ амьдрахын тулд тэгж л хөдөлмөрлөж байгаан. Энэ бол тооны тоглоом. Олон газар луу өргөдөл явуулах тусам ажил олох боломж тань нэмэгдэнэ. Тэгээд олон гэдэг нь хэдэн газар юм гэж үү. Та таван газар өргөдлөө өгөөд үз. Хариу өгөхгүй байна уу? Тэгвэл олон биш л байна гэсэн үг. 10-д өгөөд үз. Бас л хариугүй юу? 20-д. 30-д. 40-д. Хэзээ нэгэн цагт хариу өгч л таарна. Тэр үед та болсон байна гэж бодоорой.
- Удаах зөвлөгөө: НЭН ТҮРҮҮНД ӨӨРИЙХӨӨ ХҮСЭЛ ЭРМЭЛЗЛИЙГ ХАРУУЛ. Олон газар өргөдлөө өгөхөд аль нэг нь ажлын ярилцлагад дуудаж л таарна. Аль болох жижиг газраас нь эхэлбэл таны аз. Учир нь эхний хэд дээрээ нүүр хагараад ярилцлага хийх сайхан дасгал болчих тул хэрвээ жижиг компаниуд нь таныг түрүүлж дуудвал боломж гэж бодоорой. Ярилцлагын үеэрх таны хамгийн эхний даалгавар бол ХҮСЭЛ ЭРМЭЛЗЛЭЭ ХАРУУЛАХ. Учир нь хүнийг ахин хөгжүүлэхэд амархан ч, дахин хүмүүжүүлэхэд хэцүү. Чадварыг суулгаж болноо, гэхдээ сэтгэлийг суулгаж чадахгүй. Тиймээс "ХИЙЕ ГЭСЭН ХҮСЭЛ, ЭРМЭЛЗЭЛ ТАНД БАЙГАА ЭСЭХ" -ийг л хүний нөөцийнхөн танаас хамгийн түрүүнд харахыг хүсэх болно. Ажил хийх хүсэлгүй хүнийг хүсэлтэй болгох шиг хэцүү ажил байхгүй.
- Гурав дахь зөвлөгөө: ЧАДВАРГҮЙ ХАЛУУН СЭТГЭЛҮҮД ХОРВООГООР ДҮҮРЭН БИЙ. Дараагийн даалгавар бол та тэдний нэг биш гэдгийг л баталж харуулах. Бусдад тусалчъя гэх сайхан сэтгэл бий ч усалчихдаг хүмүүс зөндөө. Том зүрх, жижиг тархи гэдэг бол зөв харьцаа биш. Их хүслийн хажуугаар, тодорхой хэмжээний чадвар бас байх л ёстой. Тиймээс ярилцлага хийж буй хүмүүст өөрийнхөө мэргэжлийн чадварын талаар өнгө будагтай сайхан ярьж өг. Хийж байсан том ажлуудынхаа жижиг деталь бүрийг ярьж өгөхөд тэр хэмжээгээр таны яриа итгэл үнэмшилтэй болдог.
За ингээд дараагийн алхам бол хүлээх. Хүсэхэд хясна гэдэг шиг хариу гартал нь өнгөрч өгдөггүй цагийг яаая даа байз гэх өдөр ирнэ. Энэ үед та өөртөө итгэлтэй байж, цаг хугацаанд тэвчээртэй хандаарай. Магадгүй тэвчээр алдрах тэр үед утасдаад асуухад гэмгүй үе гэж байдаг. Зарим хүний нөөцөд таны бууж өгдөггүй шаргуу зан таалагдах ч юм бил үү. Ингээд хүссэн ажилдаа орох аялалд тань амжилт хүсье.
Ц.БАРХАС
zochin
hi
uuganbold
Зочин