Энэ 7 хоногт
-
Даваадорж
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
Хот улс ба нүүдэлчдийн мөхөл…
Японы озэки Котошогикү энэ сарын башёд Монголын гурван их аваргыг дараалан давсанд Аса аварга “Ямар Чапаев тоглож байгаа биш, дараалж унаад балайнууд чинь” хэмээн ихэд бухимдав.
Японы озэки Котошогикү энэ сарын башёд Монголын гурван их аваргыг дараалан давсанд Аса аварга “Ямар Чапаев тоглож байгаа биш, дараалж унаад балайнууд чинь” хэмээн ихэд бухимдав.
Бид ч ер нь аархуу шүү. Манай үндэсний бөхөд хэдэн япончууд 10 жил тасралтгүй түрүүлбэл ер нь юу болох бол?...
Их аваргын жиргээг хараад нэгэн дурсамж сэргэв. Хакухо Даваажаргал сумогийн түүхэн дээд амжилтыг эвдсэн орой япон оюутнууд оройн хоолонд урьж, хамтдаа хэсэг жаалав. Тэд монгол бөхчүүд хүчирхэг, гишгэдэл сайтай байгаагийн нууцыг нүүдэлчин ахуй, хоол хүнс, тэр дундаа айрагны найрлагатай холбон үзэж байгаа нь сонирхол татсан юм. Нүүдлийн соёл иргэншил, нүүдэлчин ахуйг дэлхий улам л сонирхон судлах болсон нь эндээс анзаарагдав.
Харин манай төрийн бодлого өдрөөс өдөрт мөн чанараасаа дайжин холдож байгаа нь сэтгэл түгшээнэ. Хөрвөх чадвар бүхий удирдлагын онолыг үндэслэгч, профессор Рональд Хайфитз өөрийн судалгаандаа үндэслэж, “Дэлхий мөн чанар руугаа буцаж байна. Тиймээс ялгарлаа гээсэн үндэстэн мөхөх эрсдэлтэй” гэж хэлснийг бодууштай. Ерөөс дэлхийд нүүдлийн, суурьшмал гэсэн хоёрхон ахуй байдаг. Мэдээж энэ хоёр ахуй хоорондоо эрс ялгаатай, өөр өөрийн давтагдашгүй онцлогтой. Судлаач Д.Төмөртогоо, “Монголын өмчлөлийн харилцаа Европоос огт өөр. Хувийн өмч Европ дахинд газар өмчлөлөөр үүссэн бол, Монголд мал өмчлөлөөр үүссэн” гэж судалгааныхаа ажилд тэмдэглэсэн байдаг. Энэхүү ялгарал бидний зан чанар, сэтгэлгээ, үзэл бодолд нүдэнд үл харагдах сэжмээр шингэсэн байдаг. Монголын нууц товчоонд дурдагдсан ганцхан жишээг эшлэе. Жамух “Ууланд шахан бууя, адуучинд гэр болтугай, голд шахан бууя хоньчинд хоол болтугай” хэмээдэг. Тэмүүжин утгыг ухаж эс ядаад Өэлүн эхээс асуудаг нэгэн домог бий. Зөрөлдвөл нүүгээд явчихдаг энэ сэтгэлгээ зөвхөн л нүүдэлчин сэтгэлзүй. Суурьшмал соёлд ийм ойлголт байх боломжгүй. Хотоо аваад нүүчихгүй тул хөрштэйгөө найрамдах, эсвэл дайтахаас өөр замгүй.
Энэ сэтгэлгээ бидэнд өнөөдөр ч ажиглагддаг. Эрс тэс уур амьсгалд дөрвөн улирлаар нүүдэллэн амьдрах хэв маяг биднийг хөрвөх, дасан зохицох чадвартай болгосон байдаг. Шинэ зүйлийг сурахдаа, даган дуурайхдаа туйлын авьяаслаг. Сэтгэлзүйн хувьд баригдмал бус, аливаа зүйлийн арга эвийг нь олохдоо гаргуун. Ийм сэтгэлзүй нь цэрэг дайны тактикт ч харагддаг. Хоёр ахуйн цэрэг дайны тактик нь туйлын өвөрмөц, өөр байж. Суурингийн цэргүүд тулалдах газраа товлодог бол, нүүдэлчид гэнэт уулгалан дайрдаг. Суурингийнхан ухарвал ялагдсанд тооцдог бол, нүүдэлчин цэргүүд гэнэт бутран ухарч, дахин нийлж байршлаа солин довтолно. Суурин жанжин цэргийн хүчний ихээр ялна гэж тооцдог байсан бол Чингис хаан, “Олноос олон, цөөнөөс цөөн гарз” хэмээн сургадаг байжээ.
Сууринд дөрвөлжин соёл дотор амьдардаг бол, нүүдэлчид дугариг соёлын уламжлалтай. Нүүдэлчдийн гэр нь хүртэл дэлхийг дуурайсан дугариг.
Нийтлэлийн эхэнд дурдсан япон оюутнуудын гайхан шагшиж буй хүч чадлын ундарга энэ л ахуй дотор нуугдаж буй. Нүүдэлчин ахуй бол хоцрогдол биш харин нүдний цөцгий мэт хайрлан хамгаалах ёстой бидний үндэсний ялгарал, тусгаар тогтнолын баталгаа юм. Чингис хаан Сибириэс Энэтхэг, Вьетнамаас Унгар, Солонгосоос Балканы хойг хүрсэн Эзэнт гүрнийг байгуулах үедээ соёл иргэншлээ сольж, дулаан уур амьсгалтай, далайн хөвөөнд ордон барин тухлахыг зориогүй нь ч үүнтэй л холбоотой биз ээ.
“Хэл, хил, мал гуравтайгаа байвал”... гэж Зундуйн Дорж гуай зүгээр ч нэг хэлээгүй юм. Хоёр том гүрний дунд хиллэн орших Монгол Улс нэг хүнд ноогдох газар нутгийн хэмжээгээр болон малын тоогоор дэлхийд тэргүүлдэг. Энэ бол бидний бодит нөхцөл байдал, өвөрмөц онцлог. Төрийн бодлого ч үүнтэй яв цав уялдах ёстой. Аль ч улс орны төрийн бодлого үндэсний аюулгүй байдлаа хадгалж, ирээдүйд чиглэсэн байдаг. Харин манайд өнөөдөр л өөрт нь ашигтай бол юу ч хийхэд бэлэн эрх ашгийн кнопчид олширчээ. Маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушги гэдэг шиг өөрсдөдөө зориулж хууль баталж, дүрэм зохиосоор Роберт Мугабегийн үеийн Зимбабве эсвэл Хосни Мубаракийн үеийн Египет улс шиг болчих вий гэх айдас эрхгүй төрнө. Өөрсдөдөө зориулсан тоглоомын дүрэм нь явсаар 2000 оны нэгдүгээр сард Зимбабве Улсын Ерөнхийлөгч Роберт Мугабе 100.000 зимбабвэ доллар буюу улсынхаа нэг хүнд ноогдох орлогоос бараг тав дахин их мөнгийг төрийн өмчийн оролцоотой банк санхүүгийн байгууллагаас хожих хүртэл хөгжин цэцэглэсэн түүхийг бид мэднэ. Энэ жишээ ч дүүрч!
Харин манай эрх баригчдын өөрсдөдөө зориулсан тоглоомын дүрэм нь явсаар тусгаар тогтнолын баталгаа болсон нүүдэлчин ахуй, үндэсний ялгарал, мөн чанараараа оролдож эхэлж байгаа нь харамсалтай. Ууж болдоггүй архи, уурлаж болдоггүй ачтан, ухаж болдоггүй газар гэж байдаг юм гэдэг шиг улс төрд оролдож болохгүй үнэт зүйл, үндэсний эрх ашиг гэж бас бий. Энэ бол газар нутгийнхаа 97.7 хувийг манан суугаа малчид, хүнд хүчрийг үл тоон орон нутагт амьдарч буй иргэдийн эрх ашиг! Цаашдын ирээдүй юм. Монгол Улсын орон нутаг эзгүйрч, овооролдон шавааралдаж, ХОТ УЛС болсоор байгаа нь төрийн бодлогын л алдаа.
Нийслэлийн статистикт 1990 оноос хойш Улаанбаатар хотод 560.000 гаруй хүн буюу нийт хүн амын бараг 20 орчим хувь нь шилжин суурьшиж, жилээс жилд хүн амын нягтрал ихэсч байгаа тухай дурджээ. 2015 оны байдлаар 1.314.486 байнгын оршин суугчтай байгаа бөгөөд бүртгэлгүй иргэд, орон нутгаас суралцаж буй 90.000 орчим оюутнуудыг оруулбал хүн амын бараг 50 болон түүнээс дээш хувь нийслэл хотод амьдарч байна. Нийслэл ачааллаа дийлэхээ больж байгаа олон жишээ байгаа. Ганцхан жишээ дурдахад ДЭМБ-ын 2012 оны тайланд Улаанбаатар хот дэлхийн хамгийн их агаарын бохирдол, тоосонцортой хотуудын жагсаалтыг тэргүүлж, Пакистан Улсын рекордыг эвджээ. Үндэсний аюулгүй байдал урвуугаа явж буй ийм нөхцөл байдалд төрийн бодлого хориг арга хэмжээ авах ёстой. 1978 онд БНХАУ нэг хүүхдийн бодлого зарласан нь ч хүн амын өсөлт, эдийн засгийн уналтын солбилцлыг нарийвчлан тооцсонтой л холбоотой. Харин манайх бол бүр эсрэгээрээ гурван хүүхдийн бодлого гаргаж, эдийн засгаа унагах байж л дээ өнөөдрийнхөөр. Дэлхийд зам нэмж бариад замын түгжрэлийг шийдсэн хот нэг ч байдаггүй. Шийдэх арга нь нийтийн тээвэр, эсвэл татварын бодлого. Хүн амынхаа төвлөрлийг сааруулахын тулд орон нутгаа бодлогын гадна орхиж, хотоо улам төвлөрүүлэх бодлого барьдаг улс орон манайхаас өөр ер нь байдаг болов уу?
Хавар, намрын чуулган завсарлангуут худал үнэн тойрог руугаа гүйдэг байсан эрхэм түшээд, өнөөдөр чуулган завсарлангуут жагсаалтын 28+хотын 14 гадагшаа нисч, мөрийтэй тоглож, эмнэлэгт үзүүлдэг “соёл” тогтсон нь нууц биш. Түшээд түмний амьдралаас тасарсаар бодлого тодорхойлох битгий хэл өргөн хэрэглээний барааны үнээ ч мэдэхгүй хэмжээнд очжээ. Гэтэл одоо бүр нөгөө гишүүдийн чинь 50 хүн нь амьдралаас тасарч, хариуцлагаас мултран Хот Улсдаа тухлан, чуулганы завсарлагаанаар гадаалмаар байна гэнэ ээ. Орон нутгийн мандатаас суйлж Улаанбаатарынхыг нэмэгдүүлэх улстөрчдийн санааны цаад агуулга ердөө л энэ.
Мал үнэгүйдэж, амьдрал хүндэрснээс болж, боломж олдвол бараг бүх малаа хөлөөр нь урагш нь гаргачихаад хот бараадахыг хүсдэг малчын тоо улам бүр олширч байгааг, малын түүхий эдийн уналтаас болж малчдын 80 хувь орчим нь ХААН банкны зээлийн өмнө сөхөрч амьжиргааны эх үүсвэрээ алдах эрсдэлийн ирмэг ирчихээд байгааг ер нь Хот Улсынхан маань мэдэрдэг болов уу?
Сум бүхэн нь бараг хоорондоо 500 км-ийн зайтай алс баруун хязгаарын нэг мандаттай тойргоос гарагсдыг бараг “чөтгөр авмар” гэж хараамаар. Мөнгөгүй бол тийшээ зүглээд ч хэрэггүй. Энэ бодлого нь явсаар нөгөө улсын баатар Э.Бат-Үүлийн хэлснээр XIII зуун шиг овог ханлигаараа хуваагдаж, томоохон баячууд бизнесийн орон нутгаа сонгон авч ноён сууж, дөрвөн жил таг алга болчихоод сонгууль дөхөхөөр найр хөгжөөж, байр сугалуулж, утас тараадаг нөгөө Африк, Грек, Аргентин маягийн алдарт технологиуд хэрэглэдэг болох нь... Өнөөдөр эхлэл нь Өмнөговь, Дундговийн жишээнээс бэлээхнээ харагдаж байгаа биз.
Төлөөлөхгүй төлөөлөл нэмэгдэх тусам хот хөдөөгийн тэгш бус байдал нэмэгднэ. Хөгжлөөс хоцорсон хөдөөгийнхөн хотынхонтой боловсролоос эхлээд олон салбарт өрсөлдөх боломж жил ирэх тусам хумигдаж, Бразил Улс шиг хот хөдөөгийн боловсролын ялгаа нөхөгдөхгүй хэмжээнд ихэсч, Энэтхэг Улс шиг хот хөдөөгийн арилшгүй давхарга тогтож эхэлнэ. АНУ-ын Аризонагийн өмнөд хэсэгт Ногалэс гэдэг алслагдсан хот байх. Хүн амаас үл хамааран нутаг дэвсгэрийн нэгжээрээ конгресс, сенаторууд сонгогддог учир энэ хотын нөхцөл байдал өдөр өдрөөр өөрчлөгдсөн юм. Харин энэ хотоос ердөө 20 гаруй алхмын цаана Мексикийн Ногалэс хот оршино. Хүн ам цөөхөн гэж бодлогын гадна хаяснаас энэ хот улам бүр эзгүйрч, орон нутгийн удирдлага нь авлигад автаж, гэмт хэргийн үүр уурхай болсон. Нэг гараанаас гарсан ижил нэртэй хоёр хотын жишээ манай улсад бүү давтагдаасай. Улстөрч бүхэн түүхийн тавцан дээр өөрсдийн өвийг үлдээж, тэр нь бахархалт зүйрлэл, эсвэл цаазын индэр болон хойч үед үлддэг.
Нүүдэлчин ахуйг сүйдэлж, хязгаар нутгийг эзгүйдүүлэх харалган бодлого гаргавал түүх өршөөхгүй. Улсынхаа нэрээр зээл авч, бүлэглэлийн зарчмаар хувааж, өөрсдөдөө зориулж өршөөлийн хууль баталсан чинь л хангалттай!!!
Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Зочин
Зочин
jargal
С.Баяр
KHENTIIGEES- L. OYUN- ERDENE DYYD
Sainaa
Zochlov
Золоо
Золоо
zochin
aagii
Зочин
Оюунэрдэнэ. Х.
Шила
Шила
Зочин
Уншигч
jj
baagii
munkhuu
munkhuu
Зочин
Xodoonii xvn
Зочин
Шийдэмгий бай...
Иргүн
Сарангэрэл
NAZAR
Зочин
Tumee
Naraa
уншигч
Зочин
oyun
Зочин
baigal delkhii
Эрка
Yubo
Зочин