Энэ 7 хоногт
-
Даваадорж
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
Хангалттай удаан “Тэнэг ТУРБАА” байлаа
Орост сурсан улсууд хэдэн жил борш идлээ гэж яриад байдаг юм. Тэрэн шиг харилцаа холбооны үр шимийг олон жилийн турш хүртэж яваа хүний хувьд хэдэн зүйл хэлмээр санагдлаа.
Орост сурсан улсууд хэдэн жил борш идлээ гэж яриад байдаг юм. Тэрэн шиг харилцаа холбооны үр шимийг олон жилийн турш хүртэж яваа хүний хувьд хэдэн зүйл хэлмээр санагдлаа.
“Dumb pipe” гэж нэг ойлголт дэлхийн үүрэн холбооныхоны дунд байдаг юм. Ухаалаг утас application, content хөгжсөнөөс болоод Apple, Samsung, Google-ийн мөнгийг цуглуулж өгдөг “Тэнэг Турбаа” гэсэн үг л дээ. Дата сүлжээгээ нэмээд л их хэмжээний хөрөнгө оруулалт хийгээд байдаг дийлэнх мөнгө нь гадагшаа урсаад байдаг. “Тэнэг Турбаа” болохгүйн тулд Монгол улс, компаниуд хийх, бодох юм бас их байгаа. Netflix Монголд орж ирэх сайхан гэхдээ нэг ч ажлын байр бий болгохгүй, 1 ч ₮ татвар төлөхгүй. Монголын интернэтийн үйлчилгээ үзүүлэгчдийн л дата урсгалын өртөг нь нэмэгдээд таарна ЖИВҮҮН үү! Өнөөдөр захын утас 5-10 megapixel зураг авч HD видео бичиж байна. Монголын интернэт урсгал жил бүр өсч байгаа. Үнийн өсөлт үүнийгээ дагаж өсөхгүй байгаа. $-р төлбөр тооцоо хийдэг. Аж ахуйн нэгж алдагдалтай яваад байгаа бизнесийн дамжлагаа хаах эсвэл өртөг үнийн зохистой харьцааг олох хоёр сонголт л байдаг.
Ер нь технологийн дэвшил дараа дараагийн шинэ зүйлд хөрөнгө оруулалт хийхгүй хямд үнэгүй зүйлд дурлаад байвал хэдэн жилийн дараа 8К ТВ үзэж чадахгүй, iPhone 7, 8 гэж барихгүй, 3G-ээрээ л интернэт ороод явах болно гэсэн үг. Санаж байвал нэн шинэ түүх гэдэг шиг 3, 4-хөн жилийн өмнө үүрэнгийхэн хязгааргүй интернэт гээд гүй ээ мөн их рекламдсан даа. Тэгээд болохгүйгээ мэдээд бас чимээгүйхэн дор бүрнээ хэрэглэгчийн гомдлоо үүрээд тэдгээр багцаа зогсоосон. Би бол эерэг өөрчлөлт гэж харж байна. Ялангуяа технологийн компани гадны benchmark-г хурдан нэвтрүүлж явбал асуудлыг томрохоос өмнө цэгцлээд байна гэсэн үг. Монгол хүнийг би эрүүл хөрсөнд төмс сайн тарьдаг, цагаан архийг бол муу биш хийдэг гэж бодоод энэ 2 дээр дотоодын үйлдвэрээ дэмжих талдаа.
Яг харахад бага багц нь энгийн хэрэглээнд бол боломжийн юм татахад бол мэдрэгдэхгүй. Харин их хэмжээний татан авалт хийж bottle neck үүсгэж бусад хүмүүсийн хурдыг сааруулдаг гаруудад бол мэдрэгдэнэ. Тийм хэрэглэгч нийт хэрэглэгчийн 10% орчим байдаг мөртлөө 90% ачаалал үүсгэж байдаг юм. Иймээс гэрээт хэмжээнээс давсан үед Threshold буюу датаг хаахгүй хурдыг хязгаарлах үйл ажиллагааг хийдэг дэлхийн жишиг байдаг. Ер нь бол Америк зах зээл бараг ийм болсон. Германд T-Mobile лав тийм юм байна лээ. Манай гэрийн интернэт хэрэглээ жишээ нь 100GB-с 50 хүрээгүй байна. 1 сарын 21 буюу өнөөдрийн байдлаар.
Манайхан гэрт PC, notebook, 3 smart утас ашиглаад 2 хүү YouTube үздэг. Би видео монтаж хийх шаардлагатай учир видео татдаг. 3-4 чат байнга 24/7 онлайн байдаг. Манайх шиг айлд бол 100 GB бол их юм шиг байна. Харин ч нэмж өөрийн хоббигоор авсан видео, зургаа upload хийх боломжтой болох юм байна.
Монголд яагаад нэмж IPTV гарахгүй байна вэ?
Яг жилийн өмнө шинээр 2 лиценз олгогдсон. Төрөөс лиценз өгчөөд байхад компани ажиллаж чадахгүй байна гэдэг нь үнэ шалдаа буусны шинж. Шинэ хүн ашигтай ажиллаж чадахгүй болоод хөрөнгө оруулалт хийхгүй байна гэсэн үг.
Хямдыг нь сонгоно уу? Хэрэглээндээ таарснаа сонгоно уу? үнэтэйг нь сонгоно уу ёстой хэрэглэгчийн таалал мэдэх асуудал. Сошиалаар агсан тавьж тавьчаад Мобиком 20 жил шуллаа гээд л дугаараа бариад байдаг хүмүүс зөндөө байдаг даа манайхан дунд чинь.
Г. БАТ-ЭРДЭНЭ
guest
Зочин
Irgen
Irgen
Зочин
Axii
Мэдэмхийрэхээ л байчих л даа
Зочин
Зочин
Mongol Zaluu
zochin
t1 turbagaas
Зочин
munguu