Энэ 7 хоногт
-
Даваадорж
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
Монгол Улсад Эрүүгийн хууль хэрэггүй
УИХ-аар хэлэлцэх асуудлын жагсаалтад эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг авч хэлэлцэхээр оруулсан байна.
УИХ дээр эрүүгийн хуульд оруулах өөрчлөлтийг хэлэлцэх болон долдугаар сарын нэгний хар өдрийн хоёр жилийн ойтой золгож байгаатай холбогдуулан таван халуун амь, эрх чөлөөгөө хязгаарлуулсан 200 гаруй залуугийн өмнө мэхийн өөрийн бодлоо хуваалцахийг хүслээ.
УИХ-аар хэлэлцэх асуудлын жагсаалтад эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг авч хэлэлцэхээр оруулсан байна.
Монгол улсын эрүүгийн хууль анх 1926 оны “Шүүх цаазын бичиг”-ээс үүдэлтэй. Шүүх цаазын бичиг нь Манжийн хуульд үндэслэн гаргасан бичиг баримт байсан бөгөөд үүний дараа Оросын хуулийг хуулбарлан авах явцадаа “Эрүүгийн хууль”-тай болжээ. Оросын гэмт хэргийн хуулийн систем нь социалист (олонхийн нэрийн өмнөөс дарангуйлах) үзэл суртал дотор бойжиж хөгжсөн бөгөөд түүний шууд хуулбар нь манай эрүүгийн хууль болсон гэж үзэх үндэслэлтэй.
Эрүүгийн хууль өдгөөг хүртэл 9 удаа өөрчлөлт орсон боловч түүнд хүнлэг, энэрэнгүй зүйлс улам хомс болсоор ирсэн юм. Мэдээж энэ л хуулийн хүрээнд гучаад оны аллага, тавиад оны эсэргүү, нугалаатан, улс төрийн хоригдол, нутаг заагдагсад, сүүлд 2008 оны сонгуулийн дараах эмх замбараагүй байдлыг шүүн таслах ажиллагаанууд явагдсан.
Эрүүгийн хуулийг англи хэлэнд “criminal law”, эрүүгийн байцаан шийтгэх хуулийг “criminal procedure law” эсвэл “criminal procedure code” гэж нэрлэнэ. Утгачлан авч үзвэл олон улсын эрх зүйн хүрээнд хуулийг иргэний болон гэмт хэргийн гэсэн хоёр ангилалд авч үздэг. Үүнийг манайд иргэний болон эрүүгийн гэж нэрлэж байна.
Монгол хэлний “эрүү” гэсэн үгийг тайлбар тольд 1)“хүн, амьтаны толгойн хэсгийн амнаас дооших хэсэг”(эрэү), 2) Гэмт хэрэг үйлдэгсдийг залхаах, гэмт хэрэгт холбогдогчдоос өчиг учрыг илтгэн гаргуулах ба цээрлүүлэхэд хэрэглэх банз, шаахай зэрэг хэрэглэл(эрэгү) гэж тэмдэглэсэн байна.
“Эрүү” гэдэг үгийг өчиг мэдүүлэг авахад ашигладаг банз шаахайг нэрлэхэд ашигласан нь санамсаргүй зүйл биш юм. Гэмт хэрэг үйлдсэн гэдгийг нь өөрөөр нь хүч хэрэглэн хүлээлгэхэд ашигладаг хэрэгслийг эрүү гэж нэрлэсэнийг бодоход амаар нь хэлүүлэх (эрүүг нь хөдөлгөх) гэсэн утга илэрхийлж байгаа бололтой. Эндээс Эрүүгийн хуулийг эрүүдэн шүүх, хүч хэрэглэн хэрэг хүлээлгэх хууль гэсэн утгатай нэртэй хууль байна гэж хэлж болох юм.
Олон улсын эрх зүйн хэм хэмжээнд сэжигтэн өөрийнхөө эсрэг, сэжигтэний гэр бүл сэжигтэний эсрэг мэдүүлэг өгөхгүй байж болох нөхцлийг бүрэн хангасан байхаас гадна сэжигтэн хэргээ хүлээсэн нь гэмт хэрэг үйлдсэн болохыг нотлохгүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэнийг зөвхөн хөдөлбөргүй нотлох баримтад тулгуурлан шүүх зарчим үйлчилдэг. Манай процедурын хуулинд ийм заалтууд нь байдаг боловч түүнийг “Эрүүгийн байцаан шийтгэх хууль” гэж нэрлэдэг. Гэмт хэргийг илэрүүлэхэд сэжигтэний хэлсэн үг хэрэг үйлдсэнийг нотолдог тогтолцоо нь түүнийг “байцаахаас эхлэх” утга агуулах аж.
Долдугаар сарын нэгний эмх замбараагүй байдлын үеэр зандалчилсан хэмээн өөрийгөө илчилсэн, баталгаажуулан гарын үсэгээ зурсан сэжигтэнүүд шүүхээр шийтгэгдэхдээ энэ тогтолцооны золиос болсон юм. Шүүгчид, хэрэг бүртгэгчид, мөрдөн байцаагчид хуулийг яаж уншсанаас шалтгаалан бөөнөөр нь яллах боломж олдсон байх л даа.
Шүүхийн шинэтгэл үндсэн хуулийн хүмүүнлэг, энэрэнгүй нийгмийг байгуулах, иргэн хүн шударга шүүхээр шийтгүүлэх эрхтэй гэсэн заалтад л чиглэгдэж байгаа байх. Шүүхийн шинэчлэлийг Эрүүгийн хуулиас, бүр түүний нэрээс эхлээсэй гэж хүсч байна. Бидэнд “эрүүгийн хууль” хэрэггүй, “гэмт хэргийн” хууль хэрэгтэй.
Төгсгөлд нь Ардын эрх сонин 2006, Г.Энхбаатарын нийтлэлээс нэгэн ишлэл зүүчихье:
...Тухайн үед шинэ эрүүгийн хуулийг ухуулан таниулах ажлыг хот хөдөөгүй өрнүүлжээ. Олонх хүн "Эрүүгийн хууль" гэдэг үгийн утгыг ухаж ойлгохгүй байсан гэдэг. Ухуулга сурталчилгаанд явж байсан зарим нэгэн хүн "Эрүүгийн хууль гэдэг чинь Эрүүг чинь заана гэсэн үг. Дуугүй бай" хэмээн зандарч байсан гэдэг. Үнэндээ ч үүнээс илүү тайлбар гэж юу байх билээ.
М.Чимэддорж, судлаач
Зочин
Зочин
Зочин
ганзориг
ганзориг
zochin
hahah
Зочин
а
Teneg
demjij bna