Энэ 7 хоногт
-
Даваадорж
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!

Мэргэжлийн боловсрол, сургалтын хөгжлийн хоёр дахь давалгаа эхэлж байна
Технологийн дэвшил, мэдээллийн нэгдмэл орон зай, чанартай амьдралд тэмүүлэх хүний үндсэн хэрэгцээ нэгдэж шинэ зууны дэлхий нийтийн хөгжлийн шинэ чиг хандлагыг тодорхойлж байна. Энэ нөхцөлд улс орнууд тогтвортой хөгжлийн чиглэлийг гол болгож байна.

Эрдэмтдийн судалгаанаас үзэхэд дэлхийн хөгжил цаг хугацаанаас хамаарах тогтвортой байдлын индекс 1910 онд 0.36 байснаа аажим өсөж 2000 онд 2.1 болсон байна. Тэгтэл цаг хугацаанаас хамааран дэлхийн дахины эдийн засгийн тогтвортой хөгжлийн хэмнэл алдагдах индекс 1913 онд 11 байснаа огцом өссөөд 1997 онд 74 болсон байна. Одоо ч энэ индекс өссөөр байгааг эрдэмтэд дурдсан байдаг. Дэлхий даяар улс орнуудын улс төр, нийгэм, эдийн засгийн харилцан хамаарал улам өсөж байгаа энэ үед тогтвортой хөгжлийг тэтгэх нэг чухал хүч нь хүн амын боловсролын түвшин гэдэгтэй санал нэгдэж байна.
Шинжлэх ухааны хөгжил, өсөлт, технологийн дэвшил нэг орон, үндэстний хүрээнээс хальж нийтийг хамарсан үйл явц боллоо. Үүнээс үүдэж хөдөлмөрийн зах зээл дэх ажиллах хүчний хэрэгцээ, шаардлага эрс өөрчлөгдөж байна.
Мэргэжлийн боловсрол, сургалт хөгжсөн орнуудын туршлагаас харахад мэргэжилтэй ажилтан бэлтгэх загварыг дараах гурван чиглэлд хувааж болохоор байгаа юм. Үүнд:
Нэгдэх нь: Худалдааны хэлбэрийн загвар буюу үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид өөрсдийн хөрөнгөнд тулгуурлах буюу арилжааны хэлбэрээр бусдад төлбөр төлж ажилтнаа бэлтгэх;
Хоёрдахь нь: Ажиллах хүчнийг бэлтгэх нийгмийн халамж-төлөвлөлт-хуваарилтын шинжтэй загвар
Гуравдах нь: Үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжсэн ажиллах хүчний нөхөн үйлдвэрлэл-хөрөнгө оруулалтын загвар
Өнөөгийн монгол улсад мэргэжилтэй ажиллах хүчнийг бэлтгэж байгаа байдал, туршлага, арга хэлбэр нь үндсэндээ төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед байсан нийгмийн халамж-төлөвлөлт-хуваарилалтын загвар хэвээр үйлчилж байна. Энэ загварыг хэрэгжүүлэх явцад сургалтын талаас ямар асуудал үүсч байна вэ?
Монголын эдийн засгийн харилцааны хүрээ бүс нутгийн болон дэлхийн нөхөн үйлдвэрлэлийн хүрээнд орж чадаагүйтэй адил мэргэжлийн ажиллах хүчнийг бэлтгэх асуудал өөрийн орны ажил олгогчдын хэрэгцээг хангах төдий хэмжээнд тусгаарлагдмал шинжтэй байна.
Манай улсын мэргэжилтэй ажилтан бэлтгэж байгаа сургалтын орчин, агуулга нь дэлхийн стандартын түвшингээс доогуур, хөдөлмөрийн зах зээл дээр өрсөлдөх, хөрвөх чадвар сайтай тийм ажилтныг бэлтгэх хэмжээнд хүрээгүй байгааг нуух хэрэггүй юм.
Өнөөдөр монгол хүүхдүүдэд олгож байгаа мэргэжлийн боловсрол, сургалтын агуулгад мэдээллийн технологи, мэдлэгт түшиглэсэн үйлдвэрлэлийн процессыг явуулахад шаардлагатай мэдээллийн агууламж бага байна.
Сурагчид зөвхөн энгийн ажиллабар гүйцэтгэх сургалтын агуулгыг шаардлага султай, сургах арга зүйн дор харьцангуй урт хугацаанд судлах технологи ноёрхсон хэвээр байна.
Мэргэжлийн боловсрол, сургалтын ийм гажуудалтай загварыг өөрчилж дэлхийн орлого бүрдүүлэх болон хуваарилах боломж бүхий шинэ техник, технологийн нөхцөлд ажиллах чадвартай үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжсэн ажиллах хүчний нөхөн үйлдвэрлэл-хөрөнгө оруулалтын хэлбэртэй техник мэргэжлийн сургуулийн загвараар солих хэрэгтэй байна.
Манай улсын экспорт, импортын ихэнх үйлдвэрлэл нь дэлхийн стандартын түвшнээс доогуур өрсөлдөх чадвар султай техник, технологиор үйлдвэрлэсэн түүхий эдийн болон хагас боловсруулах шинжтэй бүтээгдэхүүний үйлдвэрлэл, үйлчилгээ зонхилж, бид ийм үйлдвэрлэлд зориулсан сургалтын агуулгаар мэргэжил олгож байгаа учир мэдлэгийн шингээц ихтэй орчин үеийн үйлдвэрлэлд зориулж мэргэжилтэй ажилтан бэлтгэх асуудал нилээд төвөгтэй болох төлөвтэй байна.
Мэдлэгийн зуунд нийгмийн үйлдвэрлэл, үйлчилгээний салбаруудын зааг ялгаа багасаж, салбар дундын үйл ажиллагаа өргөжиж байна. Иймээс монголын мэргэжлийн боловсрол, сургалтад техник, технологийн суурь мэдлэгийг мэргэжлийн хүрээнд явцуурахгүй гүнзгий олгох замаар өргөн хүрээнд ажиллах чадвартай мэргэжилтэй ажилтан бэлтгэн гаргах шаардлага мэдэгдэхүйц өслөө.
2011 оны байдлаар манай улсын хүн ам 2.7 сая байгаагийн 1.5 сая илүү нь хөдөлмөрийн насных бөгөөд эдийн засгийн идэвхтэй хүн ам 1 сая орчим үүний дотор ажиллагсад 968,3 мянга байгаа нь монголын хөдөлмөрийн зах зээл дээр хөрвөх чадвартай ажилтны хэрэгцээ их байгааг харуулах нэг баримт юм.
Төвөгтэй асуудал байгаа хэдий ч монголын мэргэжлийн боловсрол, сургалтын салбар хөгжин дэвших шинэ хандлага руугаа орж байна.
Өмнө дурдсан асуудлыг шийдвэрлэхэд ямар давуу тал бид нарт байгаа вэ? гэвэл:
1. Эдийн засгийн өсөлтийг дэмжих мэргэшсэн ажиллах хүчний хэрэгцээ тасралтгүй өсөж байгаа;
2. Ажилгүйдэл, ядуурлыг бууруулахад мэргэжлийн боловсрол, сургалтын гүйцэтгэх үүрэг улам бүр нэмэгдэж байгаа;
3. Суралцагчдын мэргэжлийн боловсрол эзэмших сонирхолын өсөлт;
4. Үйлдвэрлэл, үйлчилгээний техник, технологийн шинэчлэл;
Нэгэнт бий болсон нааштай ийм өөрчлөлтөд тулгуурлан улс орны тогтвортой хөгжлийг хангах чиглэлээр мэргэжлийн боловсрол, сургалтад хийгдэж байгаа шинэчлэлийн шинжтэй зарим асуудлыг авч үзье.
Монгол орны хувьд бизнесийн орчны хөгжил сул хөдөлмөрийн зах зээл хязгаарлагдмал нөхцөлд мэргэжлийн боловсролын сургуулиудыг хөгжүүлэх нэг ирээдүйтэй хэлбэрийг бизнесийн байгууллагууд, мэргэжлийн холбоод, төрийн болон төрийн бус байгууллагууд, ерөнхий болон их, дээд сургуулиудтай хоршсон корпаратив тогтолцоо хэмээн үзэж байна.
Одоогийн байдлаар ерөнхий боловсролын сургууль, их, дээд сургуультай хоршсон сургалт явуулж мэргэжилтэй ажилтан бэлтгэж байгаа 10 гаруй мэргэжлийн сургууль ажиллаж байна.
Ийнхүү мэргэжлийн боловсрол, сургалтын олон хувилбартай, олон хэв шинж бүхий байдлыг одоо хэлэлцүүлэгт бэлтгэж байгаа мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулинд тусгаж баталгаажуулах нь зүйтэй юм. Мэргэжил олгох сургалтын ийм хоршсон хэлбэр нь мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлэх чухал нөхцөл болно гэж үзэж байна.
Мэдлэгт суурилсан өнөөгийн нийгэм дэх хөдөлмөрийн зах зээл дээрх арван ажлын захиалгаас ес нь ерөнхий дунд боловсролоос дээш боловсролтой ажилтан байх шаардлага тавигдаж байна. Ийм нөхцөлд мэдлэгт суурилсан экспортын баримжаатай эдийн засгийг хөгжүүлэх бодит шаардлагад нийцүүлэн мэргэжлийн боловсрол, сургалтыг шинэчлэх хэрэгцээ бий боллоо.
Дээр дурьдсанаас үндэслэн өнөөгийн Монголын мэргэжлийн боловсрол, сургалттай холбогдсон хэдэн асуудлыг авч үзье. Манай мэргэжлийн сургууль анх байгуулагдаж эхэлсэн 1960-аад оны эхэн үед Монголын эдийн засгийн салбаруудын ажиллах хүчний хэрэгцээг хангах үүргийг түлхүү анхаарч байсан бол 1990-ээд оноос энэ чиглэлийн сургуулиудад ажилгүйдэл, ядуурлыг бууруулах нийгмийн үүрэг давамгайлах хандлагатай болж ирсэн.
Үйлдвэрүүд сэргэж, хүний хөгжилд анхаарах боломж бүрдэхийн хирээр мэргэжлийн сургуулиудын ажил олгогчдын эрэлт, суралцагчдын сонирхолыг хангах хэрэгцээ нэмэгдэж байна. Мэргэжлийн боловсролын сургуулиудын үүрэг ингэж өөрчлөгдөхийн хирээр түүний мэргэжил, боловсрол олгох зорилго нь ч өөр өөр байдлаар тодорхойлогдох болсон нь илэрхий юм. Тэгвэл өнөөгийн Монгол орны тогтвортой хөгжлийг хангах техник мэргэжлийн боловсролын зорилго юунд чиглэж байна вэ?
Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагууд нь суралцагчдад зөвхөн мэдлэг, чадвар эзэмшүүлэх төдийгүй мэдээллийн эрэнд үр дүнтэй ажиллах чадвар эзэмшүүлэхэд оршиж байна. Ийнхүү манай улсын мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудад сүүлийн хоёр жилээс эхлэн хийгдэж байгаа шинэчлэлийн чанартай нэг томоохон ажил бол мэргэжлийн боловсрол, сургалтын агуулга, сургах арга зүйг:
* Суралцагч өөртөө хэрэгтэй мэдээллийг хайж олох;
* Олсон мэдээллээ мэдлэг болгон хувиргаж сурах;
* Өөрийн бий болгосон мэдлэг, ур чадвараа хэрэглэж сурах гэсэн загвараар боловсруулахыг хичээж байна.
Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үеийн (1990 оноос өмнө) Монголын мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын мэргэжилтэн бэлтгэх бодлого төлөвлөгдөх бололцоотой байсан учир тэдэнд хэнийг юунд сургаж, хэрхэн ажил хөдөлмөрт хувиарлах нь нэг их сонин биш байв. Харин өнөөгийн мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын үйл ажиллагааны үр дүнг төгсөгчдийн хэдэн хувь нь ажлын байртай болсон гэхээсээ илүү тэдний хэд нь өндөр шаардлагатай, шинэ технологитой ажлын байранд орж чадав гэсэн үзүүлэлт чухал болж байна.
Сүүлийн арав гаруй жилийн хугацаанд Үйлдвэрлэл-урлалын сургууль төгсөгчдийн ажил эрхлэлтийн явцад хийсэн ажиглалтаас харахад тэдний олонхи нь дараах ажлын байруудад ажил эрхлэж байгаа бөгөөд эндээс төгсөгчдийн ажлын байрны урсгалын дөрвөлжинг урьдчилан тодорхойлох бололцоо бүрдэж байна. (1 зураг)
Зураг 1 Ажил эрхлэлтийн урсгалын дөрвөлжин
Тэгвэл өнөөдөр бидний хэрэгжүүлж байгаа сургалтын хөтөлбөрүүд энэ дөрвөлжний аль хэсгийн хэрэгцээг хангаж байгаа нь сонирхол татсан асуулт юм. Магадгүй манай сургалтын хөтөлбөрийн олонхи хөлсний ажилчинд зориулсан хөтөлбөр ч байж мэдэх юм. Бас бидний хийсэн судалгааны явцад мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын үндсэн үйлчилгээг хүртэж байгаа Монголын ажил олгогчдын талаар бид тодорхой ойлголттой болсоныг тэмдэглэж байна. Бид өөрийн орны ажил олгогчдыг дотор нь:
* Оюуны мэдрэмжтэй ажил олгогч;
* Ур чадварын мэдрэмжтэй ажил олгогч;
* Цалингийн (зардлын) мэдрэмжтэй ажил олгогч гэж ангилж болохоор байгаа юм.
Энэ судалгааны явцад манай ажил олгогчдын олонхи нь цалингийн мэдрэмжтэй ажил олгогч байсныг хэлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл тэд бага зардлаар илүү ихийг хийлгэх сонирхол нь давамгайлж байсан гэсэн үг. Гэтэл бид улс орныхоо хэтийн тогтвортой хөгжлийг хангахын тулд ямар мэдрэмжтэй ажил олгогчид үйлчлэх чиглэлийг барих вэ?
Өнөөгийн Монголын мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагууд нь хямд зардалд тулгуурласан зардлын мэдрэмжтэй ажил олгогчдод зориулсан мэргэжилтэн бэлтгэх стратегийг удирдлага болгож ирсэн нь үнэн юм. Өнөөдөр Монгол улсын мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудаар бэлтгэж байгаа 200 шахам мэргэжлийн чиглэлд судалгаа хийж үзэхэд сургалтын хөтөлбөрийг дараах үндсэн хоёр төрөлд хувааж болохоор байв. Үүнд:
* Мэдлэгийн шингээц давамгайлсан сургалтын хөтөлбөр
* Биеийн хүчний хөдөлмөрийн шингээцтэй хөтөлбөр
Дээрх сургалтын хөтөлбөрүүдийн зөвхөн 20 илүү хувийг л мэдлэгийн шингээцтэй гэж үзэхээр байгаа нь бид өнөөгийн мэдээллийн зууны ажлын байрны хэрэгцээг бүрэн хангаж байна гэж үзэхэд төвөгтэй байгааг дурдах хэрэгтэй.
Монголын нийгэм өнөөдөр эдийн засаглалаас оюуны засаглал руу шилжих тухай төсөөлөл ойлголт төдий байгаагийн нэг адил манай одоогийн мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагууд зөвхөн эрэлтийн шаардлагад л хариу өгөх төдий ажиллаж байна. Уг нь зах зээлийн буюу орчин үеийн менежментийн шаардлагаар бол бид эрэлтэд хариу барихын оронд эрэлтийг хайж олох юм уу, өөрсдөө эрэлтийг бий болгож сурмаар байгаа юм. Эндээс мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын менежментийн шинэ хандлага гарч байгааг та бүхэн анзаар ч байгаа байх.
Монголын мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагууд мэдээллийн зуун дахь өөрийн орны тогтвортой хөгжлийн чиг хандлагад нийцүүлсэн сургуулийн бодлого, төлөвлөлт, зорилго, зорилтыг тодорхойлох хэрэгтэй байна. Энд одоохондоо бидний хийж эхлээд байгаа цаашид үр дүнд хүрч болох бодлогын чанартай хоёр санааг дурдая.
Нэгдэх нь: мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагууд ажил олгогч, суралцагчдын эрэлтийг илүү өндөр хэмжээнд хангадаг байхын тулд дотоодын ажиллах хүчний эрэлт хэрэгцээг өндөр шаардлагатай болгох, өрсөлдөөнийг илүү өндөр түвшний өрсөлдөөнд чиглүүлсэн сургууль, аж ахуйн нэгжийн харилцан хамааралтай төвлөрсөн бүлэглэл (түншлэл)-ийг бий болгохыг эрмэлзэх;
Хоёрдахь нь: Баялагийг бүтээх эх үүсвэр нь мэргэжлийн боловсролын сургуулиудын төгсөгчдийн хувьд мэдлэг үү, аль эсвэл түүнийг хэрэглэх ур чадваруу хэмээн аль нэг тал руу туйлширсан хандлага түгээмэл байгааг эргэж үзэх;
Нэг үе бид сурагчдад илүү ихийг мэдүүлэхийг хичээж байснаа дараа нь мэдлэг гол нь биш аливаа зүйлийг хийж сурах нь чухал гэж мэтгэлцэж байсан. Харин өнөөгийн эдээр засаглах засаглалааас, мэдлэгээр засаглах чиглэлтэй болсон мэдээллийн нийгэмд мэргэжлийн боловсролын сургуульд сурагчдад “мэдлэгжсэн ур чадвар”–ын тухай санааг өргөн хүрээнд авч үзмээр байна.Мэргэжлийн боловсрол, сургалтын агуулгын мэдлэг буюу ур чадварын аль нэг талыг дөвийлгөн авч үзвэл тэр нь тухайн хүнд ажил эрхлэхэд хэрэгтэй харьцангуй давуу тал төдий зүйл байх юм. Харин мэдлэгжсэн-ур чадвар нь хүнд өрсөлдөх давуу талыг бий болгоно хэмээн үзэж байна. Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багш нарын сургах үйлийн технологи, арга зүйн шинэчлэлийг дараах дарааллаар хэрэгжүүлэхийг санал болгож байна. Багш өмнө нь юуг мэдэх хэрэгтэйг заадаг байсан бол өнөөгийн багш, сурагчдынхаа юу хийж сурахыг зааж байна. Харин, багш мөдхөн сурагчид юуг илүү үр дүнтэй хийж сурахыг заахад бэлтгэгдэх хэрэгтэй болно.
Дээр дурдсан гурван зүйлийг Монголын мэргэжлийн багш нарын сургах үйлийн технологийг шинэчлэлийн үе шат гэж болох юм. Өнөөдөр Монголын мэргэжлийн боловсрол сургалтын салбарт ажиллагсдын хувьд илт анзаарагдаж байгаа нэг авууштай сайн талд өндөр ач холбогдол өгч байна. Энэ нь манай багш нарын хувьд дэлхийн болон өөрийн орны мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт бий болж байгаа шинэ ойлголт, шинэ хандлагыг хүлээж авах хүсэл, эрмэлзэл мэдэгдэхүйц өсөж байгаа явдал юм. Тэднийг ийм эрмэлзэлтэй болгоход хүргэсэн гол хүчин зүйл нь мэргэжлийн боловсрол, сургалтын нэр хүнд, эрэлт урьд байгаагүй хэмжээнд өсөж байгаагаар юуны өмнө тодорхойлогдоно.
Багш нарын нэр хүнд, цалин хангамж мэдэгдэхүйц нэмэгдэж, суралцагчид нь тэтгэлэгтэй, сургууль нь хөрөнгөтэй, төгсөгчид нь ажлын байртай болж байгаа нь тэдний урам зоргийг төрүүлсэн гол хүчин зүйлүүд юм. Мөн АНУ-ын Мянганы сорилтын сангаас буцалтгүй туслалцаа авах Монголын цөөн байгууллагуудын нэгээр Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагууд шалгарч одоо энэ туслалцаа үр дүнтэй хэрэгжиж байна. Монголын мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт хийгдэж байгаа дотоод, гадаадын энэ их хөрөнгө оруулалт, нэр хүндийн энэ өсөлт нь манай улсын мэргэжлийн боловсрол, сургалтын хөгжлийн хоёрдахь давалгааг эхлүүллээ хэмээн бид тодорхойлж байна.

Жигж овогтой Юра
Техникийн болон мэргэжлийн сургуулиудын холбооны тэргүүн, Үйлдвэрлэл-Урлалын сургуулийн захирал

zochin
chamd
zochin