Энэ 7 хоногт
-
Оргилмаа
Л.Оюун-Эрдэнэ “тооноор оруулсан гийчид”-дээ ноцуулж, галзуу шийдвэрийнхээ горыг амсаж байна

“Халзан бүрэгтэй” төслийн талаарх Засгийн газрын байр суурийг дахин тодотгохыг хүсэж байна, Ерөнхий сайд аа!
Харийхны халдлага
Харийн шашин монголчуудын оюун санааны нэгдлийг задалж,монгол омогшлыг устгаж байсан гашуун бөгөөд үнэн, Манж Чин улсад эзлэгдэн шарын шашинжсан 300 жилийн түүхээ бид мартаж болохгүй.Оюун санааны дархлаагаа алдвал мөхөж сөнөдөг гэдгийг бидний түүх гэрчилнэ.
Харийн шашин монголчуудын оюун санааны нэгдлийг задалж, монгол омогшлыг устгаж байсан гашуун бөгөөд үнэн, Манж Чин улсад эзлэгдэн шарын шашинжсан 300 жилийн түүхээ бид мартаж болохгүй.Оюун санааны дархлаагаа алдвал мөхөж сөнөдөг гэдгийг бидний түүх гэрчилнэ. Орчлон ертөнц сансарын хязгааргүй орчин зайд түг түмэн од, эрхсийн дунд огт амсхийлгүйгээр мөнхөд орчиж байдаг учир өвөг дээдэс маань мөнх тэнгэрийн шашин буюу бөө мөргөлийг олон мянган жил амьдрал ахуйдаа хэрэглэж иржээ. Бөө мөргөл нь соёл иргэншил, гүн ухаан,үндэсний үзэл,монгол зан үйлийн нэгдмэл цогц үндэсний шашин юм. Америкийн индианууд,ацтекууд, абригэнууд, Африкийн жунгли тэр ч байтугай соёл иргэншсэн Европт ч бөө бөөлж л байдаг. Эцэг, өвгөдийн сүнс, онгод сахиус шүтээнээ өөрийн биедээ дуудан, татан оруулж далд ертөнцтэй шууд холбогдон ярилцдаг гайхамшигт холбоосыг зөвхөн монголчууд бид л мянга мянгаараа хийж чадна. Бөө мөргөлийг шашин болтол нь хөгжүүлж, төрд үйлчилдэг, цэрэг дайны үйл хэрэгт ашигладаг байсан олон баримтуудыг бид “Монголын Нууц Товчоо” болон түүхийн олон сурвалжуудаас харж болно.13-р зуун бол Монголд бөөгийн шашин хамгийн өндөр хөгжсөн үе. Монгол төр, овог аймгууд, айл өрхүүдэд бөө нар баттай суурилсан байсан ба төрийн томоохон шийдвэрүүдийг гаргахдаа ч бөө нараасаа асуудаг байсан. Бөөгийн шашин нь бүх шашны дотроос хамгийн эртний шашин юм. Манайд бөөг мөргөл төдийхнээр ойлгодог хүмүүс олон байдаг. Онгод сахиусаа буулган, тэнгэртэй, газар, лусын эзэд, өвөг дээдсийн сүнстэй харьцаж өнгөрсөн, одоо, ирээдүйг таньж мэдэж байгааг харвал дэлхийн хэмжээний гэгддэг 3 том шашнаас хол давсан ухагдахуун юм. Бид хүн төрлөхтний урт хугацааны түүхийг эргэн харж, өвөг дээдэс маань хэрхэн сэтгэж, юу хийж байсныг анхааралтай судлан үзвэл бид оюун сэтгэлгээгээ баяжуулж, ямар ч юмыг ерөнхийд нь, бүхэлд нь авч үзэж чаддаг болно. Ялангуяа орчлон ертөнц гэж юу юм бэ, хүмүүс бид юу юм бэ гэдгийг нарийвчлан судлах явдал хамгийн чухал. Монголчууд бид соёлжсон өрнө ч бай, судар ном онолыг сохроор бүү даган бишир. Хэлбэрийн төдий гадны ягшмал шашны үзэл санаанд бүү авт. Өөрсдийнхөө язгуурын уг гарвал, эцэг, өвгөдийн сүнс шүтээн, эзэн Чингис Хааныхаа ариун сүнс сүлдэнд хэзээ ямагт үнэнч яв. Монгол үндэстний, язгуурын үзэлгүйгээр бид хол явж чадахгүй. Олон хүн янз бүрийн шашны харилцааны эрхээр учраа мэдсэн мэдээгүй алин боловч хүсэл сонирхолынхоо эсрэг амьдралын эргүүлэгт автсан байдаг. Харийн шашны золиос болж, өөрийнхөө огт дур хүсэлгүй харийн шашны ажил төрлөөр амь зуухчаан болж явдаг хүмүүс ч бас олон байна. Орчин цагийнхан тэр дундаа идэр исгэлэн залуус бодит хүчин зүйл, туршлагыг юманд бодолгүй харийн шашны өрөөсгөл онол, ном хөөж байна. Онол сургаал, учир шалтгааны ухааныг цээжлэх амархан. Харин бодит зүйл болгох гэдэг тун хэцүү. Орчлонд буй бодит болон далд ертөнц, ялангуяа туршлагагүй идэр залуу хүний хувьд нэн ээдрээтэй, нарийн төвөгтэй. Аливаа шашныг сайн, муу гэж ялгах үнэмлэхүй баримтлал байдаггүй ч Их эзэн Чингис хааныхаа алтан сургаалыг дагахаас өөр зам бидэнд байхгүй. Монгол үндэстний уламжлалт Бөөгийн шашин жинхэнэ утгаараа хөгжин цэцэглэх учиртай. Шашин болгон өөрийн үндэснээс л ургана. Түвдүүд Бурханы шашинаа,Оросууд Үнэн Алдартны шашинаа, Хятадууд Күнзийн Сургаалаа л шүтдэг. Өөрийн юм өөртөө зөв гэдэг шүү дээ. Монгол улс шашны тал дээр чихрийн цуглууллага шиг байж болмооргүй санагдана . Бидэнд элгэмсэг ханддаг Оросын алдарт эрдэмтэн Л.Н. Гумилёв “Түүх, соёлоосоо тасарсан ард түмэн амархан мөхдөг. Байгаль орчноо бүрэн мэдэхгүйгээр түүхээ бүрэн мэдэхгүй. Түүхээ бүрэн мэдэхгүйгээр байгаль орчноо бүрэн мэдэхгүй.” гэжээ. Манай зарим нэг ухамсар, сэтгэлгээгээ ажин шинжддэггүй хүмүүс бөө мөргөлийг бүдүүлэг, эртний мэтээр ярьж, бичих юм. Мөнхөд орших хөх тэнгэрт хальж, газарт мөнхөрсөн эцэг,өвгөдийн гүн ухаан, ариун сүнс, сүлд, уул усаа шүтэн бишрэх бүдүүлэг зүйл баймааргүй юм. Өөрийгөө ажин шинждэггүй хүмүүс даан ч хөөрхийлөлтөй. Өөрийгөө ажин шинжихгүйгээр юуг ч ухаарч ойлгож чадахгүй. Оюун санаанд гарч буй өөрчлөлт, бодит байдлыг ч ухаж ойлгож сур. Өчүүхэн сэтгэлийн боол бүү бол. Энэ бол сэтгэл, оюуныг өөд татах цорын ганц уриа дуудлага мөн.
Монголын төр, засаг бөө мөргөлийн томоохон хэмжээний төвтэй болох асуудлыг ярих цаг хэдийнээ болжээ. Хэсэг хугацааны дараа урагдаад алга болдог зурсан зураг, гуулиар хийсэн хүн, загалмайд хадуулж алагдсан цусанд будагдсан харийн хүн, хаанаас хэн олж хадгалсан нь мэдэхгүй харийн хүний чандруу, үхсэн хүний шүдэнд мөргөдөггүй, зүүд нойрондоо ч цус, шүд зүүдэлвэл эвгүйцдэг ард түмэн. МАНамын Буддын шашиныг улайран дэмждэг хэсэг лидерүүд 2012 оны УИХ-ын сонгуулийн өмнөхөн бурхны шүд гээч юмыг авчирч бөөндөө мөргөж байлаа. Өндөр дээд үзэл бодлын үүднээс бол хүний хувь заяа тэнгэрийн мэдэлд байдаг хэдүй ч хүн хувь заяагаа өөрөө л гардан бүтээж байдаг. Сэтгэл зүрхнийхээ угаас сайшаан дэмжээгүй юмаар бүү оролдож ноцолд. Ялангуяа шашин шүтлэгийн хувьд албадаж, тулгаж огт болохгүй. Үнэн сэтгэлээсээ ойлгож,ойшоож буй юмандаа л итгэж байна гэдэг үнэн амьдрал мөн. Хүн дотоод сэтгэлийнхээ хамгийн гүнзгий нарийн шаардлагыг эс хайхран хажуу тийш нь түлхэж орхиод,итгэл үнэмшлээ сөрөн харийн шашныг өргөмжлөн явах нь зүйрлэн хэлбэл өөрөө аль хэдүйн үхчихээд араг яс нь хөдөлж байгаатай ялгаагүй. Багший нь үг,үйл бага сургуулийн хүүхдэд ямар их нөлөөтэй байгааг хараад та, номтой эрдэмтэй гэгддэг хүмүүсйн учирлал, тайлбар эгэл жирийн олон түмэнд хичнээн амархан нөлөөлж болохыг мэдэж аваарай. Ялангуяа шашныхан бол амьд бурхан мэт бишрүүлчихдэг. Хүн гэдэг их сүслэмтгий амьтан. Олны магтсан юм руу л хошуураад байна. Олны гайхан биширсэн юмыг бол бодож санах ч юмгүй л даган баясана. Одоо цагт эрх мэдэлтэй.баян чинээлэг хүнийг зусардан бялдуучлах явдал газар авч ядуу даржин л бол эрдэмтэн мэргэдээ тоохгүй болжээ. Хүний сэтгэл оюун, мөнгөнөөс эрхэм гэдгийг л санах хэрэгтэй. Сэтгэл оюуныг эрхэмлэж дээдлэн үздэггүй газар сайн сайхан үр дүнд хүрдэггүй. Мөнгө бол материаллаг зүйлийг төлөөлдөг учраас оюун санаатай сөргөөцөлддөг. Ойр дотныхондоо, нам, үндэс яс нэгтэн, зэрэг хүмүүстээ асар их хайртай мөртлөө өөртэй нь ямар нэгэн ашиг сонирхолгүй хүмүүсийг болохлээр дайсан мэт үзэн ядаж явдаг хүн олон байна. 130 гаруй Буддын сүм хийд, гаднаас асар их санхүүгийн дэмжлэгэтэй бодлогоор орж ирсэн 120 гаруй Христийн сүм, байгууллага, 40 гаруй шашны янз бүрийн урсгалууд ил далдаар үйл ажиллагаа явуулж байна. Бөө мөргөлд тусгай сүм хийд шаардлага байдаггүй ч тэнгэрийн буулт бууж бөө болж байгаа мянга мянган улаачдыг нэгтгэхэд Монгол төр, засаг эцэг хүний ёсоор анхаарч, язгуурын шашнаа дэмжин туслаж бөөгийн томоохон төвтэй болгомоор байна. Эх оронч хүн гэж элэг нэгтнүүддээ тусалдаг хүнийг хэлдэг шүү дээ.
Монголд шинэ маягын колончлол ардчилалын жилүүдэд загалмайн шашинтай хамт орж ирсэн. Дэлхийн өндөр хөгжилтэй улсуудад эдийн засгийн хямрал газар авч тэдгээрийн анхааралд байгалийн баялаг бүхий бага буурай улсууд өртөх боллоо. Улс төр, эдийн засгийн үйл явц гадны шашны нөлөөлөлтэй шууд холбоотойгоор өрнөх боллоо. Далай ламын удаа дараагийн айлчлал, Америкын Төрийн Нарийн бичгийн дарга асан Борис Бейкерийн доншуучлал, НАТО-гын түшмэлүүдийн явууллага, Америкийн Соко компани Тамсагийн нефтийн орд газрыг Хятадын компанид зараад зугтсан луйвар, Бороогийн орд газрын алтыг гадагшаа зөөсөн хуйвалдаан , алдарт Оюу Толгойн авилга нэвт үнэртсэн гэрээ, Чалко кампанид нүүрсний орд газар зарах гэсэн ородлого, уран болон болон бусад том лицензүүдийн ард харийн шашинтнууд болон монгол төрийг бизнес болгосон луйварчид, харийнхнийг дэмжигчид харагддаг. Монголын түүхэнд хүндтэй байр эзэлдэг, бид үеийн үед шүтэж ирсэн Тэнгэрийн Босго Хайрхан буюу Ноён уул нь Канадын Сентерра Гоулд компаний мэдэлд очоод удаж байна. Тус алтны орд газар нь УИХ-аас гаргасан урт нэртэй хууль байсаар байтал одоо хүртэл төрийн эрх мэдэлтэнгүүдийн оролцоотойгоор зууралдсаар л байна. Дэлхий ээжийнхээ уушиг,зүрхийг их онгичвол, хиртэй хувцсаа усанд угааж байсандаа харамсах цаг удахгүй ирнэ. Өвөг,дээдсийн сургааль,захисан бүхнээс суралцагтун.Сургасан захисан бүрийг нь гарын авлала болгож, бодит байдалд туршин, хэрэг явдлыг дэс дараалан сорьж сонжоод, тэр тоолондоо тунгаан бодож, тун сайн ухаарч явагтун. Үүнээс өөр замгүй. 1990-ээд оны эхээр Оросын ерөнхийлөгч Борис Ельциний ширээн дээр оросын газ, нефтийн том компануудын хувьцааг гадаадын компанууд худалдаж авах хүсэлтүүд цуглараад л байж. Гэтэл нэг өдөр щирээгээ алгадаж босч ирээд “Би Оросын ард түмний баялагыг гадны хэнд ч өгөхгүй” гэж хашгирчээ. Инээдтэй, ичмээр ч олон дурсамжууд байдаг ч оросууд одоо ч Ельциндээ хайртай байдаг. Хүн дээшээ тэнгэрт халихдаа сайн сайхан дурсамжуудаа л авч явдаг. Удирдагч хүний ард түмэндээ үлдээсэн дурсамж мянган жил болсонч балардаггүй. Манай үндсэн хуулинд байгаа Буддын шашин үндсэн шашин гэсэн заалт бидэнд огт тохирохгүй. Монгол төрийн алтан жолоог барилцаж байсан зарим нөхдүүд гадны, харийн шашны дайралтаас монгол түмнээ хамгаалж байхын оронд харинч бүүр эсрэгээр бурханы чандруу, шашны телевиз мөн.гадны санхүүжилтээр Христийн шашныг сурталчилдаг 2-ч телевиз үйл ажиллагаа явуулж байна.Монгол улсын Сангийн сайд асан Л.Баярцогт сангийн яаманд ажиллаж байсан бүх ахмадууд, өөрийн сонгогдсон Сэлэнгэ аймгийн бүх өрхүүдэд гуулин бурхан дээр өөрийн нэрээ бичин тараасныг юу гэж ойлгохов. Онгон дагшин байгальдаа байнга нүүдэллэн амьдардаг монголчуудын агуу их соёл, хүн төрлөхтний амьдарах хамгийн зөв арга байжээ гэдгийг дэлхий ертөнц их л хожуу ойлгож байна. Монгол үндэстний бүтээсэн түүхэн их соёл нь бусад үндэстэнд харуулах соёлын давтагдашгүй их баялаг юм. Пенницилин, уурын хөдөлгүүр, атомын гүнрүү нэвтэрч орсон зэрэг нээлтүүд нь агуу боловч 7 дүнчүүр хүмүүнийг байгалийн асар том гамшигуудын өмнө авчирлаа. Монголчуудын хийморь сүлдэнд муу суваргыг уул,овоо бүхэн дээр босгох болжээ. Тэр ч байтугай төрийн ордны урд байрлах их хаадуудын хөшөөний дотор талд харийн шашны эд зүйлс нууцаар аравнайлж хийсэн гэвэл та үнэмшихүү. Төрийн тахилгат уулсыг тахихдаа лам нараар тангад ном уншуулж тахиж байна. Харийн хүнийг бүү гарга, харийн хэлээр бүү яриуп гэсэн эцэг, өвгөдийн захиасаа мартавуу. Үеийн үед монголчуудтай тэрсэлдэн тэмцэлдэж ирсэн Тангад улсыг мөхөөгөөд буцах замдаа их хаан маань тэнгэрт хальснийг бид мэднэ биздээ….Тангад улс мөхөөгүй гэдгийг өглөө бүр сануулж бай….гэсэн алдарт үгийг бид мартлаа гэжүү. Түүх бол хүмүүжлийн хамгийн чухал хичээлийн нэг юм. Хүн бүр үндэстнийхээ төдийгүй дэлхий нийтийн түүхийг заавал мэддэг байх хэрэгтэй. Ингэснээрээ бид элэнц дээдэс маань яаж бодож сэтгэж, юу хийж, юуг шүтэж ирсэнийг мэдэж авахаар үл барам хүний амьдралын талаар гүн гүнзгий нарийн мэдлэг олж авна. Бид түүх уламжлалаа сэргээн Монгол төрийн 9 хөлт цагаан туг,хар сүлдээ монгол зан заншлаар амилуулмаар байна. Чингис хаан хар сүлдээ тахиад дайн байлдаанд явахдаа ялагдаж үзлүү. Хаан аавын сэнтий хар тортгоо гүвэн, хатан ээжийн голомт бузар буртгаа гүвэн, ард олны санаа бодол омогшиж сайн цаг ирж байна. Монгол үндэстэн бид,үндэсний гэсэн болгоноо дэмжих цаг болжээ. Биднийг аврах, хөгжих цорын ганц зам энэ. Болгарын алдарт зөнч Ванга тэнгэрээс гучин мянган монголын төмөр хөх цэргүүд бууж ирнэ гэж зөгнөж байжээ. Нострадамус ч монголчуудын тэнгэрлэг оюун санаа дэлхийг аварна гэжээ. 2013 оноос далд ертөнцийн оюун санааны эрин зуун буюу Бумбын эрин эхэлнэ. Орчлон ертөнц төгс төгөлдөр чанар өөд дөхсөөр л байна.
Манжууд Түвдүүдийн тусламжтайгаар Бурхны шашны хамгийн бүдүүлэг урсгал болох шарын шашныг Монголын газар шороонд хамгийн хорт аргаар монголчуудыг хооронд нь алалдуулж байж суулгажээ. Харийн шашнаас болж үүссэн аймшиг зовлон, цус нулимсаар бялхсан монголчуудын түүх хичнээн урт удаан ямар их цар хүрээтэй үргэлжилсээр ирсэнийг идэр залуу хүмүүст заавал мэдүүлэх хэрэгтэй. Залуу хүмүүсийн нийтлэг ерөнхий хандлага бол хашир сууж, хэрсүүжиж хараахан амжаагүйн улмаас эхэн үедээ хүний хийгээд орчлонгийн тухай мэдлэг арга буюу дутагдаж, балчирдаад хоосон мухар баримтлал руу халтиран орох нь олонтоо үзэгддэг. Буддын шашны нөлөөгөөр монголчуудыг номхон хүлцэнгүй байлгаж, упамжлагдан ирсэн ёс заншилыг мартуулж, монголыг хүчгүй болгоё гэвэл бөөгөөс нь салга гэсэн хорт нарийн бодлогыг явуулж байсан түүхийг бид мартаагүй. Халхын Автай сайн ханы \1554-1588\ үед 700 бөөг нэг дор алж байжээ. Галдан бошгит, Өндөр гэгээн Занабазар зэрэг олон ноёдууд Буддын шашны хэргэм зэрэгтэй байсан ба эрх мэдлийн төлөөнөөс болж өөр хоорондоо алалдаж нэгдмэл улсын хүч чадпыг бууруулж байжээ. Оюун санааны дархлаагүй, гартаа сэлэмгүй болсон монголчууд 1761-1921оны хооронд Манжийн бодлогоор Түвдээс 5 удаа лам залж монгол төр, шашны хаан ширээнд залж байжээ. Ердөө саяхан манай шарын шашны лам нар Түвдээс өтөлсөн өвгөн авчирч шашныхаа тэргүүнээр залж байх юм. Харийн бодлогоор 1937онд гэм зэмгүй 30000 орчим монголчуудаа бид өөрсдийн гараар буудаж алсан гашуун сургамжаа мартаж болохгүй. Харийн шашны сүм хийд, барималд хэдэн арван тэрбумаар нь зарцуулж байхад хэлмэгдэн хороогдсон гучин мянган эцэг өвгөдийн хөшөөг төрийн ордны баруун талд булангийн чимэглэл шиг юм хийчих юмдаа. Олон шашин, олон намын систем монголчуудын оюун санааны нэгдэл, монгол төрийн оюуны чадамжмйг саармагжуулж байна. Аралын Япон орны үсрэнгүй хөгжлийн нууц нь эзэн хаанаа, ахмад үеээ бие биенээ, уламжлагдан ирсэн ёс заншлаа гүнээ хүндэтгэн үздэгт оршино. Дунд сургуулийн хичээлийн хөтөлбөрд монгол ахуй ёс заншил, түүх, түүхэн сургамжууд, ёс суртахуун, хүмүүнлэгийн хичээлүүд түлхүү оруулмаар байна. Ардчилалын жилүүдэд шүтэн бишрэх эрх чөлөөтэй болсон сайн талтай боловч, дэлхийн 2 том Христ, Буддын шашин монголын газар шороо, монголчуудын нилээд хэсгийн оюун санаанд хэдүйнээ байр сууриа эзэлжээ. Бөө мөргөл нь монгол нутагт хүн үүссэн цагаас эхлэн үүсэн хөгжиж ирсэн. Бөө мөргөл, нүүдэлчдийн агуу их соёлоо түүхийн урт хугацааны хатуу ширүүн тэмцлийн дүнд хадгалан үлдэж, эх болсон байгаль дэлхийтэйгээ зөв харьцаж иржээ. Их засаг хуульд урсгал усанд хувцсаа угаасан хүнийг цаазаар авдаг байсан заалт бий. Унагны зэл татах гадсаа зоохдоо хүртэл дэлхий ээжээсээ гуйн аргадаж ёслол үйлддэг, монгол гэрийг барихад газар хөндөгдөдгүйг бид мэднэ. Бөө мөргөл, уртын дуу, хөөмий, морин хуур, Гэсэр Жангарын баатарлаг туульс, өнчин ботгыг ингэнд амлуулан хөөслөх гээд л нэрийг нь сонсоход өвөг дээдсийн гүн ухаан, байгаль дэлхийтэйгээ хамгийн ойр, харилцан шүтэлцээтэй амьдардаг тэнгэрлэг ард түмэн монголчууд бид билээ.

Хиад Боржигон овогт Б.Түмэнбаяр
ganaa dash
Зочин
Зочин
жамка
amarahuu
Зочин
hytad hun
hytad hun
ul itgegch
muu
teneguud
Зочин
Зочин
Зочин
TSEND
hamar
Boris ?
Зочин
Sudlaach Ganhuyagyin bichsen sanaa onoo
Bayarhuu
hariult
Asuult
Ali ni chuhal ve gej uu
tsooz
HUN ITGEL UNEMSHLEE UURUU SONGODOG YUM AA
zochin bnaa
Зочин
WORLD CONSTITUTION
Зочин
Tuurdug baishin - Tuurugdul
Зочин
zochin
Зочин
ineedemtei
shal demii
Ichij amidray
Unen gesendee l hun itgej unemshdeg yum sh dee
B. Tumenbayaraas asuuh asuult bainaa
Dugnelt
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Shashin gej yuu baidgiig ingej helsen baigaam
Зочин
Зочин
hehe
Зочин
Mongol
Зочин
MONGol
Номин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
amgaa
ggg
Зочин
юу вэ?
юу вэ?
TGT
Ajaa taij
Ajaa taij
Mongol
Urtbayar
б