Энэ 7 хоногт
-
Даваадорж
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!

ХАЛХАВЧИН ЦААНА...
Саяхан даа, өнгөрсөн сарын 22-нд Төрийн ордонд нэг ёслол болов. Албан ёсны нэр нь “Хамтын ажиллагааны гурван талт гэрээнд гарын үсэг зурах ёслол”.
Хэлбэр
Саяхан даа, өнгөрсөн сарын 22-нд Төрийн ордонд нэг ёслол болов. Албан ёсны нэр нь “Хамтын ажиллагааны гурван талт гэрээнд гарын үсэг зурах ёслол”. Ийм гэрээ байгуулах болсны учир шалтгааныг Ерөнхий сайд С.Батболд “Сүүлийн жилүүдэд манай улсын улс төр, нийгэм, эдийн засгийн амьдралд томоохон гэж хэлж болохуйц өөрчлөлт гарч байгаа боловч үр ашиггүй маргаан, мэтгэлцээнээс үүдэлтэй маш олон саад бэрхшээл хөгжлийг сааруулж, шийдлээ хүлээсэн асуудлууд хуримтлагдсаар байгаа”-гаар тайлбарлав. Хэн ч үгүйсгэхгүй, хачин зөв, эх оронч үгс.
Гэрээ гурван талтай тул гурван хүн үзэглжээ. Засгийн газрыг төлөөлж Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар, иргэний нийгмийн байгууллагуудыг төлөөлж “Иргэдийн Алъяанс Төв”-ийн захирал Ж.Занаа, байгалийн баялаг ашиглах чиглэлийн бизнес эрхлэгчдийг төлөөлж Ажил олгогч эздийн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар зурсан байна. Еслолын дараа МҮЭ-үүдийн холбооны ерөнхийлөгч С.Ганбаатар, “Үндэсний соёмбо” хөдөлгөөний Б.Лхагважав нарын хүмүүс “гайхалтай мэргэн шийдвэр хийгээд бодитой үр дүнтэй алхам” болж байгааг зурагт радиогоор онцолцгоов. Ерөнхий сайд ч түрүүнд хэлснээ үргэлжлүүлэн “...энэ зүй бус үйлдлийг таслан зогсоож, ил тод, нээлттэй, шуурхай, шударга, хариуцлагатай, ажил хэрэгч байдлыг хангах нэг алхам бол энэхүү хамтын ажиллагаа юм” гэж хэлээд индрээс буусан байх юм.
Агуулга
Гэрээний зорилгыг “байгалийн баялгийг эзэмших, ашиглахтай холбоотой аливаа үл ойлголцол, зөрчил, маргаан гаргахаас урьдчилан сэргийлэх” гэж томъёолжээ. Үүнийг жаахан ойлгомжтой болгох юм бол “уул уурхайн талаарх ашиг сонирхлуудыг нийцүүлэх” гэж хэлж болох юм. Энэ баримт бичгээр Засгийн газар “биелэлтийг хангуулах, баталгаажуулах, хяналт тавих зохион байгуулах, шийдвэр гаргах” үүрэг хүлээжээ. Үүгээр зогсохгүй төрийн албан хаагчид “шийдвэр, үйлдэл, эс үйлдлээрээ гэрээг зөрчсөн байвал тэрийг нь хүчингүй болгож, буруутай этгээдэд хариуцлага тооцох” шүүх, цагдаагийн үүргийг ч татан авсан байна. Тэгээд энэ гэрээг хэрэгжүүлэх бүх зардлыг улсын төсөвт тусгаж, санхүүжүүлэхээр тохиролцжээ…
Үргэлжлэлийг уншихыг хүсвэл энд дар