Панаал
2017 оны хоёрдугаар сарын 30. (Киодо Цусин). Эсэргvvцлийн жагсаал болов

Єчигдєр Токио дахь Монгол Улсын Элчин сайдын яамны гаднах давчуухан гудамжинд уурлаж хилигнэсэн япончууд жагсаал хийлээ. Тэд “Дархан аварга Ямота Накамураг барилдуулахыг шаардаж байна”, “Накамурагvй цагаан сарын бєх нь бєх биш”, “Арлын орны гарамгvй хєвгvvдийг гадуурхахаа зогсоохыг Монголын vндэсний бєхийн холбооны дарга Рэгжийбуугийн Нямдоржоос шаардаж байна” гэхчилэнгийн утга бvхий лоозонгуудыг мон-ариэл (кириллик) болон ханз vсгээр бичин барьжээ. Жагсагчдын дунд Японы парламентын гишvvн ”Тод манлай уяач” Ямамато Мишима харагдана. Япон vндэсний хоргой кимоно дээр жанжин малгай асаасан энэ эрхэм Японы “Монголын vндэсний бєхийн холбоо”-ны тэргvvний албатай билээ. Тэрээр “Япончууд Накамурагаа цагаан сараар боорцог, поончиг цацлан дэвэхийг харахыг мєрєєдєж байна. Бид ард тvмнийхээ энэ хvсэлтийг Монголын парламентад уламжлаад байна” гэж ярив.
Ямомато сан цааш хэлэхдээ, цуглаанд оролцогчид “Монголын тал нааштай хариу єгєхгvй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ. Нэрт vймээнч Ба сан-ыг урьж авчирна” хэмээн мэдэгдэж байна. Хэрэг явдал Монгол Улсын далай даяарч лалын аварга (?), трансконтиненталь (?) дуурьсагдах, массыг баясуулагч их аварга Ямота Накамурад Монголын vндэсний бєхийн холбоо арга хэмжээ авснаас vvдэлтэй. Сvvлийн таван жил дараалан улсын наадамд завсаргvй тав тvрvvлсэн Ямотагийн больчимгvй зарим vйлдэл монгол ёс заншил, vндэсний бєхийн ёс журамд харшилж байна хэмээн Монгол vндэсний бєхийн холбоо vзжээ. Ингээд Монголын бєхийн голлох байгууллага болох vндэсний бєхийн холбоо саяхан “Накамураг цагаан сараар барилдуулахгvй хэмээн” гэж мэ-дэгдсэн юм.
Салтаа уужим, ташаа єндєртэй цэвэр цусны япон хархvv Ямота Накамура монголчуудын бахархлыг эзэмдэж байсан цаг саяхан. Зургаан жилийн ємнєєс Монголын vндэсний бєхийн торгон ногоон дэвжээн дээр аманд гарч байсан энэ хvv алдар цуугийн оргил єєд цаг минутаар бус, секунд, доль-оор хурдлан єгсєж билээ. Монголын тєр, засаг ч гадаадын хєрєнгє оруулалтыг дэмжих хvрээнд тvvнд зохих хvндэтгэл vзvvлсэн гэдэг. Хамгийн гол нь монгол бєхийн зvлэг ногоон дэвжээг нэгэнт эзлээд байсан япон бєхчvvдийн тэргvvн Монгол Улсын дархан (state blacksmith & champion) аварга Ичихарагийн найраа голлох vvрэг гvйцэтгэсэн гэгддэг. Монголчууд бяр дагаж цол нэмэхгvй, харин цол дагаж бяр нэмнэ гэж ярьдаг, нэмvvлдэг ч билээ. Монгол заншлаар цолондоо эхлээд хvрсэн Накамура vнэхээр бяр нь нэмэгдэх мэт болоод удаа дараа тvрvvлж эхэлсэн билээ. Монголчууд барилдсаныг нь бус тvрvvлснийг нь хайрлан хvндэлдэг зангаараа Накамураг бvчин авлаа. Энэхvv оргил цагтаа Накамура “Монголд єнєєдєр Буддаг шvтдэгээс олон хvн намайг шvтэж байна” хэмээсэн алдарт афоризмаа хэлсэн удаатай. Тvvнийг монгол бvсгvйтэй гэрлэсэн явдал ч дуулианы гадна vлдсэнгvй. Нэгэн солиотой генетикч “хайран сайхан самуурайн цусыг тал нутгийн хоньчны цустай ээдvvллээ” хэмээн хашгичсан боловч олон нийт доог тохуу хийгээд єнгєрєєжээ. Тэрээр уул нь самурай ч байгаагvй, жирийн тариачин айлын хvvхэд билээ. Харин энэ бvхнийг нэгэн овжин бармен ашиглаж чадсан билээ. Тэрээр Токиогийн Гинза хороололд “Гоо хєєрхєн япон охидыг байсаар байтал гол гаргаж монгол хvvхэнтэй хуримласанд дургvйцсэн” гэх 10000 орчим бvсгvйг цуглуулж Накамурад гомдсон “Тvмэн охины мэгшилт” зохион байгуулаад Гиннесийн номд оруулсан байдаг. Vvгээрээ чамгvй мєнгє олсон гэдэг.
Тvрvvлсэн бєхєє ухаан алдан хайрладаг монголчууд Накамурагийн хєлсийг хусан долоож, шээсийг нь хулгайлан ууж байлаа. Бєх хvний хєлсийг хусаж долоовол сайн бєгєєд гарах хvvхдэд эерэг нєлєєлнє гэж монголчууд итгэсээр яваа аж. Накамурагийн ид манддаг vед алмаазан гахай жил тохиосон сон. Гахай жил тєрсєн хvvхэд тарган цатгалан амьдардаг гэж итгэсэн монголчууд тэр жил олноороо жирэмсэлжээ. Жирэмсэн байхдаа бєхийн хєлс амсвал бяртай алмаазан гахай... гэнэ ээ хvvхэд гардаг гэж нот итгэсэн олон хvvхэн Накамурагийн хєлсєнд оочерложээ. Чухам энэ жил тєрсєн олон мянган хvн Японы Хоккайдогийн “Эгзээм сувилал”-ын байнгын vйлчлvvлэгч болсон аж. Накамура сан тєрєлхийн айхавтар эгзээмтэй, тэрийгээ Хоккайдогийн рашаанаар аргацааж явдаг байсан тухай болон Монголоор нэг тарсан “япон цистит” зэргийг энд ярих нь илvvц биз ээ.
Монгол бєхєд япончууд манлайлах болсон цагаас хойш “бєхийн фен”-vvд арлын орноор дvvрсэн юм. Монгол бєхийн япон фенvvд “Монголын алдартай хvмvvс заавал тєрийн цолтой байдаг” гэдгийг иш vндэс болгон Накамурад улсын ямар нэг цол олгохыг тєрєєсєє завсаргvй шаардаж билээ. Эзэн хаан зарлиг гаргаж тариачны хvv Накамурад “самурай” цол олгов. Монгол бєхийн засуул, морины уяач нараар дvvрсэн парламент vvнийг нь голсон билээ. Хаан зарлигаа шинэчилж “Япон улсын гавьяат самурай” цол бий болгоод анхныхыг нь тvvнд хайрласан удаатай.
Япончуудын зарим нь талын нvvдэлчид эхлээд Накамурагийн хєлсийг долоож, шээсийг ууж байгаад улмаар амтанд ороод идчих вий хэмээн айх болов. Хэтэрхий санаа зовомтгой зарим нь хvний махыг жигшvvртэй муухай амттай болгодог лосьон зохион бvтээснээ тvvнд явуулсан удаатай. Дээр нь японы нэрд гарсан хvний мах судлаач, єндєр настан Сагава сан “Хєлсний амтаар дамжин хvний махны амтанд ордгийг биеэр амссан” хэмээн Токиогийн зурагтаар ярьсан нь ёстой дайран дээр давс нэмсэн нь мэдээж.
Хамгийн гол нь Накамура сан амжилт гаргахын хажуугаар зан ааш нь монголжин эвдэрч эхэлсэн нь хоёр орны тvмнийг зовоож эхэлсэн юм. Уржнангийн цагаан сарын барилдаанаар нутаг нэгт бєх, улсын арслан (State owned lion) Номурад євдєг шороодоод, тахимаа єгєхийн оронд бєлдєгдєн ухаан алдуулсан юм. Энэ мэхийг Монголд хориглоод найман жил болж байгаа юм.
Ингээд зогссонгvй зуны наадмаар шал согтуу туг тойрсноо дэргэд нь зогсоод морь харчихжээ. Тэр vvнийгээ монгол хvн овоон дээр буугаад морь хардаг, тэрэнтэй андуурлаа хэмээн зvтгэсээр байгаад хэрvvлийг арайхийн намжаасан юм. Харин євєл Японд амралтаараа ирээд байхдаа “Гейша Эммануэль” гэдэг цадиггvй завхуул киноны гол дvрд тоглосон нь монголчуудын тэвчээрийг бvр баржээ. Ингээд Монголын vндэсний бєхийн холбооны дарга Р.Нямдорж арга буюу “Накамураг цагаан сарын барилдаанаар єнжvvлэх” шийдвэр гаргасан байна. Vvнээс vvдэн Япон даяар эсэргvvцлийн давалгаа дэгдлээ. Тэдний дунд “Монгол бєхийн холбоог япон хvн тэргvvлэх цаг болсон” гэсэн чиг шугам баримтлагчид ч бас байгаа юм.
* * *
2017 оны хоёрдугаар сарын 30. (Жи Жи Цусин агентлагийн тайлбар). Монгол бєх яагаад японжив
Монголчууд саяхныг болтол гадны хvнийг vндэсний бєхдєє хавьтуулдаггvй байлаа. ХХ зууны дундуур Зєвлєлтийн мэргэжилтэн, дасгалжуулагч нэг удаа барилдаад улсын начин (Someone state owned bird) цолонд хvрдгийн даваан дээр хуйвалдан зайлуулсан байдаг. Зєвлєлтийн дагуул улс байж, тэдний мэргэжилтний vг тэнгэрийн зарлиг байсан цагт болсон явдал шvv дээ.
Гэтэл шинэ мянганы эхээр монгол бєхчvvд дэвжээнээсээ илvv албан тушаал, бизнес сонирхох болов. Эхэн vедээ бєхийн цолыг дуудахдаа “Монгол Улсын парламентын гишvvн”, ”Монгол Улсын сайд” гэдгийг нь гуншингийн ємнє хийх vv, ард нь оруулах уу” гэдгээс vvдэн маргаан дэгдэж байсан нь гай зовлонгийн дєнгєж эхлэл. Удалгvй монгол бєх журмаа “яльгvй” єєрчилж “цолоор дээгvvр нь барилдах бєхєє амлана” гэсэн заалтыг “Албан тушаалаар дээгvvр нь бусдыгаа амлах” болгосон нь сvйрлийн єрнєл байв. Ингээд бєхєд амжилт олохын тулд эхлээд албан тушаал ахидаг болов. Улсын баяр наадам нь тєрийн албан хаагчдын ноцолдоон болон хувирав. Нэг удаа улсын заан (State owned elephant) цолтой, аймгийн засаг дарга бєх, дэд сайд бєхийн аманд очин барилдахдаа тэр vед ихэд дэлгэрсэн “бєлдєгдєх” мэхээр унагажээ. Гэтэл албан тушаалаар ахмад бєхийн нєхєн vржихvйн асуудалд хvндрэл учирсныг эмч нар тогтоосон байна. Тэд шvvхдэхдээ тулав. Шvvгчид хуулийн дагуу “албан тушаалаар ахмад заалдагчийн талд” хэргийг шударгаар шийджээ. Шударга явдалд дассан монголчууд хэл ам хийсэнгvй. Гэтэл шvvгчид ингээд зогссонгvй. “Тєрийн албан хаагчдын генофондод хохирол учруулж буй “бєлдєгдєх” мэхийг барилдаанаас хасах санал гаргасан нь тvймэр дэгдээжээ. Олон бєхчvvд vvнд дургvйцэж “бєлдєгдєхгvйгээр яаж барилдах юм”, “хулгар чихгvй, хугархай хуухнаггvй ямар бєх байдаг юм бэ” гэхчилэн заалджээ. Чухам энэ vеэс монгол бєхєд учраад байгаа сvйрэл, дампуурлыг олж харсан хэсэг хvн Японоос бєх авчирч барилдуулах санаачилга гаргасан юм. Хариуцсан ажлаасаа єєр юм руу ордоггvй, ажлаа гvйцэд сайн хийдэг япон хvний чанар монгол бєхийг аварсан гэхэд болно. Учир нь Монголын vндэсний япон бєхчvvд их хуралд нэрээ дэвшvvлэхгvй, зээл хєєцєлдєж давхихгvй, авлигад ороолдохгvй, хvний юмыг зvгээр авч байх учиртай гэж бодохгvй байв. Учир нь тэд зєвхєн барилдаж, бєхєєрєє л vлдэж байв. Учир нь тэд бусдыг мєлжихгvйгээр шударга хєдєлмєрєєрєє амьдрах ёстой гэж итгэдэг байв. Монголчууд япон бєхчvvдээ vлэмж халуунаар хvлээн авч, “vндэсний бахархлыг маань аварлаа” хэмээн мэхийж байсан цаг саяхан. Гэхдээ саяхан болтол шvv. Эхэн vедээ монголчуудын хайр халамжинд умбах тэднийг харсан олон мянган япон залуус сургууль соёлоо орхин хээр талыг зорьж, манай арлуудаар дvvрэн “монгол бєхийн фен”, “Монголд очиж морь уядаг уяач” нар тєрєн гарсан юм. Харин тэр vед ухаалаг, сонин дvгнэлтээрээ гоц ялгардаг, сэтгvvлч Нагасаки сан “Монголчуудад хорлогдоно гэж айх хэрэггvй. Тэд бусдыг хорлох гээд єєрийгєє хорлочихдог улс. Харин тэдэнд хайрлагдахаас ямагт болгоомжлох хэрэгтэй. Тэд хvнийг элийртэл дураар нь тавьж, ухаан нь сохортол эвийлдэг. Сохорсныг нь мэдvvтээ шидчихдэг” хэмээн бичиж байсныг тухайн vедээ анзаарсан нь юу бол. Арваад жил єнгєрєхєд хатуу чанд дэг журам, моралын кодекстэй єсч торнисон япончууд “тал нутгийн хайр” ба энхрийлэлд согтож єєрсдийгєє манай эзэн хаанаас дээгvvр тавьсан сагсуу, хєлчvv амьтас болсон. Тэдний нэг улсын харцага (Someone state owned bird) Конзэбурэ бээр NHK-гийн сурвалжлагчийн “Та жирийн загасчны хvvхэд биз” гэсэн асуултад “Би угаасаа заяа сайтай, хувилгаан хvн” хэмээн хариулсан удаатай. Ингээд эцсийн эцэст монголчууд єєрсдийн “Vндэсний бєхєє аврах”, япончууд єєрсдийн “Япон монгол бєхєє аврах” хоймсон асуудал босч иржээ. Дээр нь олон япон хvн Монголын vндэсний бєхийн “япон бєхчvvд эзэгнэх ёстой” гэж vздэг болсныг хэлэх vv?
* * *
2017 оны хоёрдугаар сарын 30. (Асахи Шимбуны спортын тоймч Кавабата). Сумод цолны ханш єсєв
Єнгєрсєн сард сумогийн тvvхэнд байгаагvй олон хvн магашира цол хvртлээ хэмээн Японы сумогийн холбооны дарга Цэрэнбатаа сан мэдэгдлээ. Сумогийн гол дэвжээ болох “Мєєгий аварга”, “Баагий аварга” хоёр дэвжээнээс нийтдээ дєрвийн дєрвєн уугуул япон бєх зодоглосон нь vнэхээр сонин vзэгдэл байлаа. Сvvлийн арваад жилд япончууд сумогоосоо хасагдаж, аажмаар монголчуудын мэдэлд шилжсэн билээ.
Олон хvн vvнд дургvй байдаг ч тэнд нь япончууд очиж барилдахгvй, монголчуудыг хєєх гэхээр башё тасарчих гээд яалт ч vгvй болсон хэрэг. Єєрєєр хэлбэл сумочид хєлєєрєє дэвэхээ болиод гараараа дэвж эхэлсэн, барилдах бєхєє єєрєє сонгодог болсон зэргийг япончууд тэвчихээс єєр замгvй болжээ. Нэг удаагийн барилдаанаар найман хvн шинэ цол авах боломжтой байсан уламжлалыг монголчууд єєрчилж 16 болгов. Илvv наймыгаа “хий мєргvvлэх” гэдэг монгол аргаар тєрvvлнэ. Цэрэнбатаа сан vvнийгээ “vнэхээр чадалтай хvн олшроод байхад танай vхширмэл дvрэм саад болоод бид дундын хувилбарыг олсон нь энэ” хэмээн байн байн тайлбарлана. Гэвч шар сонинууд “Нэг давааг 10-40 сая иенээр vнэлэн зардаг”,“Ноднингийн ёкvзона дєнгєн данган 40 кг жинтэй, тєрєлхийн рахиттай хvн байсан” гэхчилэн шуугисаар ирсэн ч япончууд чихнийхээ гадуур єнгєрєєнє. Гол нь сумо нэртэй, хэдэн хvн ноцолдсон газар нь байж байвал болох нь тэр. Энэ удаагийн Магаширагийн 66 шилдэг бєхєд багтагсад хэдийг тєлєє бол? Хий мєргєхєд 33 сая иен, аргагvйдэж барилдахад 22 сая иений ханштай байна гэж дуулдах юм. Хэрвээ vнэн бол ханш нь ноднингийн мєн vеийнхээс 25 хувиар єсчээ.

оссо
saruul
eebii