Гашуун баяр
Єнєєдєр ойн єдєр. Ой гэхээр манайхан яаж ийгээд идээ будаа, дайллага цайллага болгоод явчихдаг улс. Ой гэхээр баяр наадам vvсгэхгvй байж чаддаггvй ард тvмэн.
Єнєєдєр ойн єдєр. Ой гэхээр манайхан яаж ийгээд идээ будаа, дайллага цайллага болгоод явчихдаг улс. Ой гэхээр баяр наадам vvсгэхгvй байж чаддаггvй ард тvмэн. Тархай бутархай амьдардаг нvvдэлчин хvнд олонтой газар очиж, тvмэнтэй тvжигнэх хvсэл vргэлж оргилж явдаг. Хэдvvлээ нийлбэл унаж яваа мориороо уралдаж, ємссєн дээлээ хvvртэл ноцолдчихно. Ингэхийг л наадам гэдэг биз дээ. Амьдралын ийм єнгє тєрх нь уулзалдах, бєєгнєрєх боломж бvрийг наадам, цэнгээнээр тэмдэглэдэг уламжлал тогтоожээ. Чухам vvний vр дvнд намын хурлаас эхлээд ганц нэр дэвшигчийн тєлєє ганц саналаа єгєх сонгуулийг хvртэл найр наадмын єнгє аяс оруулж дєнгєжээ. Учир иймээс сайнаар ч, муугаар тэмдэглэх ямар єдєр, ойг манайхан мєнєєх баярын, наадмынхаа гольдрол руу чирч дєнгєнє.
Социализмын vед майн баяр гэж байв аа. Тавдугаар сарын нэгэнд тэмдэглэдэг. Олоон жилийн ємнє Чикаго хотод Америкийн ажилчин анги руу тэндхийн империалистууд гал нээсэн юм гэнэ. Тэрнээс хойш уг єдрийг тэмдэглэх болжээ гэж тайлбарладагсан. Майн баяраар туг лоозон барьсан баярын жагсаал хийж, концерт тоглоно. “Майн баяр мандтугай” гэсэн уухайг тэнгэр доргитол хашгирдагсан. Тэр ч бvv хэл социализм байгуулах ажлаа тvр завсарлан нийтээрээ амрах тул том багагvй баяр хєєр. Би бага ангийн сурагч байхдаа “Ажилчин анги гэдэг дайсныг буудаж алаад ялсны баяр юм байна” хэмээн ухаардаг байлаа. Тэгсэн чинь буудуулж vхсэн ажилчин ангийнх нь хойноос харамсах ёслол байсан гэж байгаа. Сэтгэл дэврэн хєєрсєн, баярын настрийнтэй, хvн бvхний царайд хєєр гэрэлтсэн хачин гашуудал байгаа биз?
Хэдэн жилийн ємнєєс монголчууд тєрийн геноцид бодлогын золиос болон хєнєєгдсєн хєвvvдээ дурсах єдєртэй болов. Тэр нь єнєєдєр тохиож байна. Жинхэнэ нэр нь Улс тєрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хvндэтгэх єдєр билvv дээ. Харин аман ярианд “дурсгал”, “хvндэтгэх” гэхчилэнгийн тодотгол нь гээгдэж “хэлмэгдэгсдийн єдєр” гэсэн хэллэг болжээ. Эмч нарын, багш нарын єдєр гэдэг шиг. Хараахан “Хэлмэгдэгсдийн баяр” болчихоогvй, ойн баярын хурал, хvндэтгэлийн концерт гэдэг рvv орчоогvй, “хэлмэгдэгсдийн ойг тохиолдуулан баяр хvргэж аз жаргалтай хэлмэгдvvлэлт ерєєсєн” ил захидал тарчаагvй л байна. Ер нь бол “хэлмэгдэгсдийн яруу алдарт баяр”-аар бєх барилдуулж, морь уралдуулахад манайхны хэн ч цэрвэн гайхахгvй биз. Учир нь бид баяр, найргvй л бол ямар ч юмыг тэмдэглэсэн болдоггvй учраас тэр.
Баабар саяхан хэлмэгдvvлэлт гэдэг нэр ХХ зууны эхний хагасын аллага, яргалалд таарахгvй байгаа тухай бичжээ. Тэрээр хэлмэгдvvлнэ гэдэг бол андуурал, алдаа эндэгдлийн улмаас бий болдог зvйл. Харин 1930-аад оны аллага хядлага нь андуурч, будилснаас болоогvй, зориудын санаатай, тєлєвлєгєєтэй vйл ажиллагаа байсныг иш vндэс болгосон байна. Ардын уртын дуунд гардагчлан “Зээрэн зээлтэй дvvгээ зэрвэс хараад намнасан” явдал бол алдаа эндэл, хулгайч хэнтэй андуураад тэрнийг далд хийчихвэл хэлмэгдэл мєн юм байна.
Улс тєрийн харгислалд єртєн хєнєєгдсєн vр хvvхдээ гашуудан санах єдрийг логикгvй болгоод байгаа хvчин зvйлvvд хэд хэд байна. Уг аллагын захиалагч Зєвлєлт холбоот улс тарж, Зєвлєлт холбоот улсын коммунист нам хаагдан хєрєнгєє хураалгасан. Харин аллагын гvйцэтгэгч МАХН єнєєдєр гэм, зэмгvй ажил албандаа хуучин хэвийн яваа. Шийтгэгдэх нь бvv хэл, буруугаа хvлээгээ ч vгvй. Хэрвээ алуурчин нь буруугvй юм нэг бол алагдсан хvн єєрєє гэм буруутай, эсвэл ерєєсєє алагдаагvй байх учиртай.
МАХН vнэхээр буруугvй байж болно. Хэрэв тийм бол 1930-аад онд насанд хvрсэн эрэгтэй хvн бvрийн нэг нь идэр залуудаа, “хоор”-оороо цус харвах мэтийн євчєєр нас барсан байж таарна. Мєн 30 шахам мянган хvн орон гэргvйн улмаас Дотоод яамны подвоол болон шоронд толгой хоргодсон ч байж мэдэх нь. Ингээд зогсохгvй дотоодыг хамгаалахын шорон гяндан руу єєрийн сайн дураар дайрч орсон тэдгээр орон гэргvйчvvдийн дунд мозахизм хэмээх биеэ тарчлаах ёсон гэнэт дэлгэрэн, єєрєє єєрийгєє улаан нялга болтол эрvvдсэн ч байж болох. Дээр нь тэр vеийн Монголын 700 гаруй сvм хийд архитекторчийн алдаа ба барилгын гvйцэтгэгч компанийн балгаар гэнэт нэг єдєр нураад унасан ч байж болох. Хэрвээ МАХН буруугvй бол шvv дээ. Ийм тохиолдолд хэлмэгдvvлэлт гэдэг томъёолол, цагаатгах ажиллагаа нь МАХН-ыг єєрийг нь хэлмэгдvvлсэн явдал болно. Ийм тохиолдолд бушуухан МАХН-аас уучлал гуйх тєдийгvй хvмvvст тvгээсэн хэлмэгдэгсдийн нєхєн олговрыг эргvvлэн хураах нь зохистой байна.
МАХН-ын талд ч, шударга vнэний талд ч харамсалтай нь аллага, таллага, аймаглан устгах геноцид бодитой болжээ. Гэм зэмгvй олон арван мянган монгол хvнийг санаатайгаар хоморголон хєнєєж эхэлжээ, тэр гаслант єдєр. Тэднийг хэн нэгэнтэй андуурч алаагvй, мєрдєн байцаагчийн алдаагаар хохироогоогvй, шvvхийн эндэгдлээр хэлмэгдvvлээгvй, ялын бодлого дээр алдаа гаргаагvй, харин санаатайгаар зориуд бодож тєлєвлєж хvн ардыг аймаглан устгажээ. Улс vндэстний эсрэг гэмт хэрэг далайцтай эхэлснээс хойш 70 жил єнгєрчээ. Ємнє нь алахгvй байсан юм биш. Бодоо, Данзангаас эхлээд єєрийн хvvхдvvдийн толгойг хувьсгал залгиж эхэлсэн юм. Цаг vеэ хэтэрхий олсон байдлаар, Бvгд найрамдах улс тунхаглахын ємнєхєн нас барсан Богд хаан хvртэл их хядлагын ємнєх vеийн нэгэн золиос гэлтэй. Харин 70 жилийн тэртээх энэ єдрєєс “ерєєсєє тэрийг тэрийг алъя” гэсэн жагсаалтын дагуу хяджээ.
Бидэнд “Гярмааны башийстийг баатарлаг улаан аарим ичээнд нь нухасны”, “Тээр жил Халхын голд єдгєє манай гол хандивлагч болсон Японы самуурай нарын толгойг Дандар баатар олноор нь чавчисны” гэхчилэнгийн баярлах учиртай, тэмдэглэлт єдрvvдийн уламжлал бол байгаад байдаг. Эмгэнэн санаж, гашуудан дурсах соёл, ёсон гэхээр нэг л хєндий болчоод байх аж. Нэг бол халуунаар тєєнєж, эсвэл жавраар хайрч байдаг эрс тэс уур амьсгал шигээ юмыг туйлшруулагч авиртай нvvдэлчид баяр болон уй гашууг тэмдэглэхдээ мєн хэтрvvлэмтгий. Шарын шашин дэлгэрэхээс ємнє, ухаандаа хааны хvv нас барлаа гэхэд мянга мянган нялхсыг алж, эхчvvдийг бєєнєєр нь уйлуулах аргаар “vндэсний гашуудал” зохиодог байж. Юм мартагддаггvй болтой юм. Маршал Чойбалсан нас барсан vетэй санаандгvй давхцсанаас болоод уламжлалт цагаан сарыг хориглож хvртэл байлаа. Аль аль нь vеэ єнгєрєєсєн тул єнєєгийн бидэнд гаслант, гашуудалт цагийг эргэн санах, хvндэтгэн дурсах уламжлал алга. Наад зах нь жирийн талийгаачийн хойлго, шарилыг эргэх ёсон нь нижгэр дайллага болж хувирчих гээд байгаа нь мєнєєх уулзах боломж бvрийг найр наадам болгодог ёсны улбаа ажээ.
Харин Буддизмын соёлыг даган дуурайж ирсэн уламжлалууд дотор дурсан санах єнє эртний жишиг, ул мєр vлджээ. Уламжлалт тооллын жилийн сvvлчээр “Зул сарын 25” хэмээх єдєр тохионо. Энэ бол шарын шашныг vндэслэгч, Буддизмын томоохон реформатор Зонховын нас барсан єдєр юм. Энэ єдрєєр хvмvvс нvглийг тэвчин буян vйлдэж, Буддагийн ном сургаалыг сонсож єнгєрєєдєг уламжалтай байж. Зул єргєж, хvж асаана. Тvvнчлэн Буддагийн мэндэлснээс гадна нас барсныг сvсэгтнvvд их чухалчлан vздэг. Нас барсан явдлыг нь баяр болгон тэмдэглэж байгаа ч юм биш. Хамгийн гол нь “Энэ орчлонд тєрсєн л бол хэнбугай ч байсан бvгдээр, чамайг оруулаад бvр гэгээрсэн Будда, Богд Зонхов ч байсан vхдэг. vхлийн тухай энэ vнэнийг ойлгон амьдралынхаа vнэ цэнийг ухаарч, сайн vйлсийг бvтээх учиртайг санах ухаарах нь чухал. Санан ухаарах зам нь болсон Буддын сургаалыг дагах” явдал. Гэгээрсэн бодисадва нарыг дурсах єдрийн логик ийм.
Гэмгvй атлаа хєнєєгдсєн олон арван мянган ах дvvсээ санан дурсах єдрийн логик ч vvнтэй тєстэй. Гэмгvй номхон хэнийг ч хєнєєж болохгvйг vvрд санамж болгон ой тойндоо хадгалах ёслол. Ардчилалгvй тєр нь ийм гай зовлонгийн эх гэдгийг vе дамжуулан сургамжлах зан vйл байлтай. Харамсалтай нь логикийг мэдээд байвч нэг талаас хэлбэрээ олоогvй, нєгєє талаас гэм буруутан нь хариуцлага хvлээгээгvй єнєєг хvрсэн нь “хэлмэгдэгсдийн яруу алдарт 70 жилийн баяр” хийж, морио уралдуулж, бєхєє барилдуулах нь холгvй бантан болгоод байна.
”Тvvх чиний гавьяаг мартахгvй”, “тvvний нvглийг тvvх єршєєхгvй”, “миний vнэн зєвийг тvvх шvvх юм чинь” гэхчилэнгийн догиосон, зуусан, басамжилсан хэллэгvvдийг та олонтаа сонссон байх аа. Vнэн хэрэгтээ тvvх юу болсныг л хэлж єгдгєєс, ял оноож, шийтгэж залхаадаггvй. Харин хvн тєрєлхтєн гэм буруутнаа бие биеийнхээ ємнє, єєрийн хуулиар цээрлvvлсээр ирсний хvчинд тэнгэрийнх, бурхных, тvvхийнхээс ондоо єєрийн гэсэн шударга ёсыг тогтоож ирсэн билээ

Зочин