Ард түмэн ч бөөн баяр, тэр дундаас эрчүүд бөөнөөс бөөн баяр. Яагаад гэж үү? Сперм нь Монгол үндэстний генфондыг бүрдүүлэгч учраас “стратегийн түүхий хүн” гэж нэрлээд эрчүүдэд түүнийхээ 49-өөс багагүй хувийг ард түмэнд хүртээж байх үүрэг ногдуулжээ.
Цаашлаад “Стратегийн түүхий хүн”-ийг гадаад хольцоос хамгаалахын тулд уламжлалаасаа суралцсан тактик баримтлана гэнэ. Хурдан морины уралдаанд эрлийз морь оруулж наадмаа бохирдуулахгүйн тулд сэрвээний өндрийг хэмжиж,илүү гарвал хасдаг даа. “Яг түүн шиг” гэлээ гэгчээр нанометр барьсан эмч нар бүхий л секст биечлэн оролцож, сперматизиод нь 0,04мм ээс урт бол “эрлийз түүхий хүн” гэж үзээд эмэгтэйн өндөгөн эс рүү хийх уралдаанаас хасч байх шийдвэр гаргасан байна. Хэрхэхийг Учрал л мэдтүгэй!
Амьдрал нь баахан түвэгтэй боловч зугаатай болсонд эрчүүд их л додигор байжээ. Гэтэл “бадарчин баярлах болоогүй” гэгчийн үлгэр болов.Эмэгтэйчүүд төрүүлсэн хүүхдийнхээ 49-аас багагүй хувийг ард түмнээс олсон байх учиртай болж гэнэ. Цаашлаад, хү
Монгол хүний наадахыг хэн ч хорьж чадахгүй, дайн дажин, өвөл тахал ч тэр. Тэр байтугаа “Путин ирсэн” ч наадмаа хийх л юм билээ.
Манай хөдөөнийхэн хөгжил, дэвшилд хүрэх, амжиргааны түвшингээ ахиулах гэхээсээ илүү зуд багатай өвөлжөөд, наадмыг нь аятайхан хийлгээд байхад нэг их өөр юм нэхээд байхгүй амар ч улс юм уу даа?
Яг нарийндаа бол Хулан энэ тэр яасан гэхээр, аравдугаар Богдыг Монголоос тодруулахгүй байх тал дээр Хятадын сонирхлыг төлөөлсөн бололтой юм шиг. Энэ бол, Монголд нарийн төмөр зам тавиулахгүй, нүүрс зөөх замыг Хятадтай холбуулахгүй байх Москвагийн сонирхлыг төлөөлөхтэй л төсөөтэй явдал. Гэтэл нэгийнх нь хэрэг 200 хувь бүтээд, одоо ч үргэлжлэн бүтээд байхад хөөрхий Хулан ажил нь ч бүтсэн юмгүй, өөрөө ч шоронд байх нь арай л, арай л санагдахгүй байна уу?
Оростой залгасан хилээр долларыг(төгрөг биш доллар) тав, арван саяар нь, нэг биш хоёр гурав биш дахин дахин оруулж ирээд яах ч үгүй байхад, хөөрхий Хулан чааваас 500 мянгыг авч чадсан юм уу? Нөгөөх нь оруулж ирсэн хэдэн арван сая сая доллараа чөлөөтэй хэрэглэж байхад, заяагүй Хулан буцааж төлж ч байх шиг.
Тэр Санждорж ч гэж Санждорж. Нэгэнтээ л “тагнуул болохгүй бол таван цаасны атгахгүй хорвоо юм байна” гэж үзсэн юм бол эргэн тойрноо жаахан харахгүй дээ. Хэний тагнуул бурзайж, хэнийх нь ярзайж байгаа нь нүдэнд илхэн байхад,
Нам, засгаас “Элбэгдоржийн толгойлсон намын эсрэг бүлгийн алдаа завхралыг засах” хүрээнд, “Элбэгдоржийн үед эрүүлжигдэн хэлмэгдсэн иргэдийг цагаатгах, шарыг нь нөхөн тайлах” арга хэмжээнд эдгээр нөхөд хамрагдах ажгуу. Тэд рестораны менежэрт “хэрхэн, цоо эрүүл байхад нь Элбэгдоржийн заавраар эрүүлжүүлэхэд хонуулсан ба өглөө шарыг нь тайлалгүй хүнлэг бус хандсан” талаархи жиргээ, лайваа шалгуулаад нэг, нэг лааз пиво үнэгүй уулаа.
Нэг. Эрлийзтэй дүйх байшин.
хоёр. Баярын долоон байшингийн “сүнс”.
Гурав. Байшинтайгаа нүүдэг сүнс: Баярынхаас Элбэгдоржийнд.
дөрөв.Московский артель “Женок и Чайник"
Манайд “дургүйцэл” бол хамгийн том үзэл бодол. Монголчуудын улс төрийн чиг баримжааг дур сонирхлоор нь биш, харин дургүйцлээр нь тодорхойлж болно. Чи АН-д дургүй бол МАН-ны гишүүнд 100 хувь тэнцэнэ. МАН-д гомдсон бол АН-ы гишүүний кондицийн шаардлага хангана гэсэн үг.