Ерөөлжүүлсэн хараал
Завханы Дєрвєлжин сумын хvvхнvvд соёлын довтолгооны хоёр жилд хараалыг тэвчих vvрэг авч байсныг бид дуулсан. Харин юу гэж хараадаг болоод тэрийгээ тэвчсэн хэрэг бол оо?

Олонхи vндэстний хараал зvхэл нь хvний ёс суртахуун, мораль руу чиглэгддэг. Иргэншсэн ертєнцєд хамгийн золгvй хvн бол нийгэмдээ гадуурхагдсан хvн. Ёс суртаалгvй хvн нийгэмдээ гадуурхагдаж таарна. “Ёсон бусын байдлаар эр эмийн харилцаанд ормор” гэдгээс эхлээд, “эцэг эцэг лvгээ хурьцахыг бэлгэдсэн” муу муухай vгсийн эцсийн зорилго цаад хvнээ нийгмийн дайсан, хуулиас гадуур этгээд болгон гадуурхуулахад чиглэнэ.
Харин иргэншин суурьшаагvй нvvдэлчин ард тvмэнд ийм мэдрэмж бага байсан бололтой. Нvvдэлчид бусдын адил нэр тєрєє эрхэмлэх боловч гадуурхагдахын зовлон нь хот суурингийнхнаас бага. Тэртэй тэргvй бие биеэсээ уулын цаана, усны тэртээд алслагдан малаа мал маллаж аж тєрєх хvмvvс нэг нэгийгээ гадуурхаад ч яах юм билээ. Ингээд нvvдэлчид єєрсдєд нь хамгийн их тохиолддог гай зовлонгийн нэг болох шархдах, бэртэх, тэдгээрээс vvдэн золгvйгээр амь алдахыг “санал болгосон” хараалуудыг сонгож авчээ. Монгол хараал дотор “Хvvр” ихээхэн нєлєєтэй том байр эзлэх ба “vхсэн хvvр”, “яс нь цайсан хvvр” , “єгєр хvvр”, “хєсрий хvvр” болон задарна. Хvvрийн єєр нэг хvчтэй єрсєлдєгч нь “Цус” бєлгєє. Цус нь “ цус нь саагисан”, “цусаар тээглэх”, “муу цус” зэргээс бvрдсэн єєрийн гэсэн хамтлагтай.
Гэхдээ монголчуудын дунд ёсон бусын секс орсон хараал огт байхгvй биш, байгаа юм аа. Говь нутгийнхан, мєн баруун монголчууд “эхийгээ v...мор(яамар)” гэж бол хэлж байнаа. Ялангуяа баруун монголчууд илvv хvчтэйгээр “экээнэ (эхийгээ) долоо (ганц биш!) о...мор (яамар)” гэх тул иргэншилтэй зарим орон тухайлбал оросуудын ижил утгатай хэллэгээс даруй зургаан vйлдлээр давж байгаа vзvvлэлт юм аа.
Иргэншсэн орнуудад чєтгєр, шулам гэхчилэнгийн хараал элбэг. Монгол хэлнээ Чєтгєр гэдэг нь хараал гэхээсээ илvv ерєєсєн бахадсан утгатай. Аливаа юманд адтай, авхаалжтай сэргэлэн, аливаа ажил тєрлийг бvтээж байж л санаа амардаг хvнийг “чєтгєр шиг” хэмээн єхєєрддєг билээ. Шинэ монголын музейн анхны зvтгэлтний нэг “Чєтгєр” Дэндэв гэдэг хvн байжээ. Єєрийнх нь дурсамжид єгvvлснээр, Дэндэвийг Эрдэнэзуу хийдэд байдаг чухал шvтээний нэг Автай сайн ханы зургийг хуулбарлуулахаар 1920-иод оны дундуур явуулжээ. Судар бичгийн хvрээлэнд уг зvйлийг хуулан хадгалах хэрэгтэй гэж vзсэн бололтой юм. Овжин сэргэлэн Дэндэв ажлаа амжилттай гvйцэтгэн ирсэнд баярласан профессор Цэвээн Жамсрано “vvнийг авах гэж хичнээн оролдоод чадаагvй. Гэтэл Дэндэв маань олоод ирлээ. Чи ёстой чєтгєр шиг хvн байна”4 хэмээн бахархсанаас vvдэн мєнєєх хvн “Чєтгєр Дэндэв” хэмээн алдаршжээ. Нэр агч энэ хочийнхоо тvvхийг их л бахархалтайгаар хуучлан тэмдэглvvлснээс vзэхэд “Чєтгєр” гэдэг vг хараал биш магтаал болж таарч байна.
Мєн иргэншсэн ертєнцийн тvгээмэл хараалын нэг “тэнэг” гэдэг муу vг монголд бий. Гэхдээ энэ vгийг хараалын журмаар биш vнэхээр тэнэг зvйл хийсэн тохиолдолд л хэрэглэнэ. Тэр ч байтугай “тэнэг” байхыг сайшаахгvй юм аа гэхэд тєдий л муушаагаагvй тал харагдана. Монгол ардын зvйл цэцэн vгэнд “Тэнэг хvн тэг дундуур нь” гэсэн хэллэг байна. Энэ бол хvн тэнэг байхын хэрээр юмыг голоор нь, дvн нуруутай шийддэг гэсэн санаа билээ. Vvнийг “сэхээтний тєєрєгдєл” гэсэн хэллэгтэй холбон эргэцvvлээд vзэхээр утга нь бvр тодорно. Эрдэмтэй, боловсролтой, сэхээтэн байх тусмаа тєєрч, эрдэмгvй тэнэг байх хэрээрээ алдаагvй голыг нь олсон зvйл хийдэг байх нь.
Буддын шашинт монголчуудын ойлголтоор бол хараал хэлэх нь амаар vйлдэх нvгэл бєгєєд арван хар нvглийн нэгэнд ордог. Ахмад vеийнхэн хvн юм болсон хойно юухан хээхэнд уур нь хvрдэг, ямар нэг “хатуу тарни” хэлж баймаажин стресс нь гардаг байж таараа. Ингээд хараах эрхээ хааж боогдуулахгvй, бас нvгэлд унахгvйн тулд сонин эерvvлэл хэрэглэдэг. Энэ нь хараалын оронд хэлдэг “Тосоор гоож”, “Алтаар урс”, “Насаа нэм” гэхчилэнгийн ерєєлийн сайхан vгс юм. Хєдєє нутагт vнээ тугал нийлэх vеэр “ээ насаа нэм гэж”, “яадаг муу тосоор гоожмор вэ”, “Алтаар урсмар минь, бушуу гvйгээд наад тугалаа бариад аваач” гэхчилэнгийн нэг дуу газарт, нєгєє дуу тэнгэрт хадааж таягаа гозгонуулан уулгалах эмгэд хєгшид бишгvй байдагсан. Харин хажууд нь охин бололтой авгай “Цусаар тээглэ гэж”, “ яадаг муу чонын хоол вэ”, “хvvр минь, наад мєч чинь татчихаагvй юм бол хурдан гvйгээд тугалаа бариач” хэмээн цэцэн цэлмэгээр зvхэн явах нь бас байна аа.
Сонирхолтой нь Богд Зон¬хов энэ нvглийг тайлбарлахдаа чиний хэлсэн хараалыг цаад хараалгуулагч объект єєрєє ойлгон уурлаж эсвэл гомдсон байх ёстой. Хэрвээ цаад хараалгуулагч муу муухай vгний утгыг ухаж гомдоогvй тохиолдолд дэмий чалчсан нvгэл болох тухай заажээ. Vvнийг бодолцсон ч юм уу монголчууд хараалынхаа ихэнхийг “vгийн утгыг эс ухах” малдаа зориулжээ. Нэг ч мал хараалын утгыг ойлгохгvй тул эзэн нь хожим эрлэгийн ємнє “Малын дэргэд дэмий чалчсан” тєдий асуудлаар л шvvлгэдэг байх даа.
Монгол хараал малынхаа мораль талыг мэдээж хєндєхгvй. Иймээс ямааг эхтэйгээ эсвэл хуцтай явалдуулах сэдлээр хараахгvй. Мєн л хvнийхээ нэгэн адил малд тохиолдож болох золгvй vхлийг нэрлэн “чонын хоол”, “зудын банш” зэргээр хэлнэ. Мєн тухайн мал амьтныг олноор нь vхvvлдэг аймшигт євчин тахлын нэр “малын хараал”-д хамгийн хvндтэй байр эзэлнэ. “Ям”, “гувруу”, “мялзан”, “хорхироо”, “годрон” зэрэг малын хараал бол адуу, тэмээ, vхэр, хонь, ямааг хиаруулж єгдєг євчний нэрийн цэс болой.
Харин хvнийг “хорт хавдар”, “хий, шар, бадгана” гэхчилэн євчнєєр дуудан хараах нь vгvй. Дайнч, нvvдэлчин хvн осолдож, бэртэж, шархдаж алагдалгvй євдєж байгаад vхэх нь зvй зохистойд тооцогддог ч байж мэднэ. Нээрээ бодоод байхнээ, мал чинь хvнд алагдаж vхэх учиртай, харин хvн євдєж vхэх нигууртай шvv дээ. Аливаа хараал нь зvй бус юмыг л “зєгнєн” нэрлэх учиртай. Иймд мал хvнээс єєр амьтан, тухайлбал чононд идvvлэх, эсвэл євчин тусч єєрийн vхлээр vхэх нь зvй бус. Харин хvн євчин тусалгvй осолдох мэтээр vхэх нь зvй бус хэрэг. Монгол хараал vvнийг хэлээд єгч байна.
ХХ зуунд монгол орон оросын нєлєє ба эрхшээл дор иргэншихийн хэрээр эхээрээ болон эрхтнээрээ оролдсон “Пи....”, “На..” “ ёо..твой....ть” гэхчилэнгийн “боловсон хараал” сурлаа. Тал нутгийн хэний л бол хэний амнаас сад тавих энэ орос хараалын утгыг харин мэдэх хvн цєєн биз ээ. Орон нутгийн залуучууд эцэг эхийнхээ нvдэн дээр хамаагvй хэлээд байдаг юм ш дээ. “Малжсан хараал” ч бас боловсрон хєгжиж ердийн хєсгийг орхин авто тээвэр лvv шилжив. Ухаандаа “дєрєєндєє чиргvvлж, дєрвєн мєчєєрєє тасчуул” хэмээн морьтойгоо явган нь хараадаг байв.
Гэтэл явган зорчигч нь авто тээврийн хэрэгслэлээр зорчигчоо зvхэх “Дєрєв нь дээшээ, дєрвєлжин нь доошоо” хэмээх хараал бас гарчээ. Энэ бол машины дєрвєн дугуй дээшээ харж, дєрвєлжин кабин нь доошоо харан онхолдож осолдтугай гэсэн vг. Харин онгоцны ослыг оруулсан “хар ерєєл” хараахан гараагvй болтой. Уржнан жил нэг залуу нєгєєгєє “Яадаг муу шувууны ханиад вэ” хэмээн харааж байхыг vзээд манайхан “буруу ерєєл”-ийн салбарт ардынхаа уламжлалд vнэнч хэвээр явааг мэдэрсэн билээ

Зочин
Зочин
Зочин
Цэнддоо хөгшөөн
Зочин
Зочин
Зочин