Хувьсгалч намаас ангич нам руу
Сүүлийн жилүүдэд намуудын нэр хүнд унаснаас өнөөгийн нэр хүндээс илүүтэй өнгөрсөн үнэт зүйлсээ чухалчлан сурталчлахыг эрмэлздэг болжээ. Нийгэмд болж үйл явдал бүхэн ямар нэг шалтгаантай байдаг.
Сүүлийн жилүүдэд намуудын нэр хүнд унаснаас өнөөгийн нэр хүндээс илүүтэй өнгөрсөн үнэт зүйлсээ чухалчлан сурталчлахыг эрмэлздэг болжээ. Нийгэмд болж үйл явдал бүхэн ямар нэг шалтгаантай байдаг. Жишээ нь өнөөдөр МАХН-тай холбоотой бүхэн "тусгаар тогтнол" нэртэй болж байна. Саяхан шатсан цагаан ордон нь дахин сэргэхдээ "Тусгаар тогтнолын ордон" нэртэй болох юм байна. Гэтэл Монголын иргэд "Эрх чөлөөний талбай" гэж нэрлэдэг ганц талбайг хотын даргын санаачилгаар "Тусгаар тогтнолын талбай" болгон сайжруулж байх юм. Үзэл суртлын үнэ цэнэ нь талбайг засахад гаргасан хөрөнгө. Талбайн нэрийг булаацалдаж болохгүй, учир нь ямар газрыг юу гэж нэрлэх нь эрх баригчдын эрх гэж олон нийт ойлгож байна. Чухам иймээс "Эрх чөлөөний талбай"-г засахдаа яагаад заавал нэртэй нь хамт "засах" ёстой юм бэ? гэж хэн ч асуухгүй байна. Иргэдээс санал асуусан ч үгүй. Коммунистууд үзэл сурталд мөнгө хайрладаггүй тэр л араншин давтагдаж байгаа ба Ардчилсан хувьсгал ч, иргэний хөдөлгөөнүүдийн жагсаал ч адлагдахаараа ахин бадамладаг тэр талбай МАХН-ынх болж байна.
Жагсаал хийх бол хуучин Лениний музей, одоогийн нийслэлийн МАХН-ын байрны өмнөх хуучнаар эрх чөлөөний талбай албан ёсоор тусгаар тогтнолын талбайд цуглана уу гэж зарлах нь л дээ. Талбай бол коммунистуудын үзэл суртлын маш чухал хэсэг агаад тэдний архитектураар бол талбайн голд заавал нэг хөшөө байх учиртай. Монголын томоохон хот суурин бүр захиргааныхаа өмнө талбайтай, дунд нь ямар нэг хөшөөтэй, хойморт нь дарга нар зогсох индэр, эсвэл довжоотой байгаа нь Улаан талбайн жижиг хувилбар агаад зөвхөн Монгол ч бус ертөнцийн тэн хагас иймэрхүү хот суурин байгуулахаар ХХ зууны хоёрдугаар хагасыг ханцуй шамлан ажиллаж өнгөрөөсөн юм.
Ардчилсан хувьсгалаас хойш Монголын зарим "Улаан талбайд" жижгэвтэр өөрчлөлт орсон. Жишээ нь Сүхбаатарын талбайн хойморт Их эзэн Чингис хааныг залсан бол Ховдынхон төв талбайнхаа зүүн хатавчинд байгаа Ард Аюушийн хөшөөний ач холбогдлыг бууруулсан Галдан бошигтын хөшөөг талбайн хойморт босгожээ. Басхүү энэ талбайнуудад урьд өмнө өөрөө колони мөртлөө "Империализм, колоничлолыг эсэргүүцсэн бүх нийтийн цуглаан", "ЗХУ, Монголын хувьсгалын ойн баярын сүрт жагсаал" болдог байсан. Ийм л зориулалтаар анх байгуулсан авч 1990 онд өнгөрсөн хувьсгалын бус ирээдүйн хувьсгалын жагсаал цуглаанууд өрнөж, ялалтанд хүрсэн юм. Иргэний хөдөлгөөнүүдийн жагсаал цуглаан ч бэлэн талбайд өрнөсөн, хэрэв эрх баригчдын сүнсийг зайлуулах шахсан "Өнгөт хувьсгал" ялсан бол Монголд жинхэнэ утгаараа улс төрийн гуравдагч хүчин бий болох байсан.
Удахгүй өөр ямар байгууламж тусгаар тогтнол нэртэй болох бол? МАХН нэрээ Тусгаар тогтнолын нам болгох нь гэж бодмоор бэлтгэл хийгдсэн шүү. Харин АН 1990 оныхоо хувьсгалын ач холбогдлыг өндөр үнэлэх болжээ. Өнгөрсөн жилээс медалиар баталгаажсан шинэ тоолол эхэлсэн. Монголын хамгийн том хоёр хүчин "хувьдаа хувьсгалтай". Энэ хоёр хувьсгал нь хоёр намын амин сүнс юм. Монголд том нам байх хамгийн чухал үзүүлэлт бол "хувьсгал" юм.
Харин саяхнаас МАХН нэрээ богиносгох гэж байгаагаа мэдэгдлээ. Олон хүн солих нь гэж байна гэвч энэ бол сольж буй хэрэг биш ээ. Үг зүйн талаасаа нам гэдэг байгууллагынхаа мөн чанарыг илэрхийлж тодорхойлсон гурван үг МАХН-ын нэрэнд бий. Монгол гэдэг үг улс орныг зааж байна. МАХН гэдэгтэй адилхан нэртэй нам миний мэдэхээр ганцхан байдаг нь ЛАХН буюу Лоас дүүгийн нам. МАХН-ын "Хувьсгалт" гэдэг тодорхойлолтод тус намын коммунист шинж чанар хамгийн их агуулагдаж байсан юм. Тодорхой хэлбэл энэ тодорхойлолт нь тус нам коммунист хувьсгалаар бий болсон гэдгээ өнө удаан тунхаглаж байсан билээ. Харин хувьсгал нь 1921 онд биш 1924 онд ялсан ба ЗХУ-ын хоёр дахь үндсэн хуулийн холбооны улсуудад зориулсан коммунист үндсэн хуулийг орчуулан баталснаар баталгаажсан юм.
Үүнээс өмнө МАХН МАН нэртэй байсан. Түшмэдийн, Ноёдын намаас ялгарах "Ардын" тодотголтой анх байгуулагдсан, хожим бүгдээрээ нэгдсэн авч боловч "Ардын хэмээх" тодорхойлолтын ач холбогдол коммунизмын тунхагласны дараа асар өндөр болсон юм. Хэрэв 1924 онд коммунизмын мухар замаар эргэлт буцалтгүй явлаа гэж тунхаглаагүй бол, тэр үед олон намын систем тогтсон бол энэ нам хамгийн жижиг нам болох байсан. Богд хаант улсын доод хурлын хэмжээний. Гэвч коммунизм ялснаар "Ардын" тодотголыг улам бадраасан, учир юунд хэмээвээс энэ үг нь коммунист хувьсгалын суурь онол ангийн тэмцлийг хамгаас тод илтгэж байжээ. Ардын гэдэг тодотголд ач холбогдол өгөөгүй бол Монголын хувьсгалт нам болох байсан биз.
1924 оны Үндсэн хуулинд ангийн ялгааг тод тусгасан ба эр, эм ардын эрх ашгийг эрхэмлэж, мөлжигч этгээд, хуучин феодал баяд, ноёдын эрхийг шууд хязгаарлан хаасан заалт орсон юм. Ангийн эвлэршгүй хатуу тэмцлийн дүнд 1939 он гэхэд Чингис хааны угсааны язгууртан феодалуудыг толгой дараалан нарийн бүртгэн хядсанаар чухамхүү "цэвэр ардын" улс бий болсон билээ. Монголын язгууртнуудад Хятадын язгууртнууд шиг дүрвэн гарах Тайвань арал байсангүй. Гэхдээ урагш амиа хоохойлон зугтан гарах оролдлого байсан, түүний тод жишээ нь Түвдэнгийн Борын хөшөө. Дүрвэн гарагсдыг зам зуурт сүрдүүлэн буцаах, алан хядах, айлган сүрдүүлэх томоохон ажлыг цоо шинээр онолын түвшинд бэлтгэгдсэн залуу коммунист-эвлэлийнхний хүчээр, армийн оролцоотой хийсэн ба зугтан гарагсдыг мөшгиж, Алшаад хүртэл орж дүрвэсэн олныг хүүхэд хөгшидгүй хядаж байсныг Дилав хутагт бичин үлдээсэн байна. Тухайн үед өнөөгийн албан ёсны хил тогтоогүй байсан, тэгээд ч монголчуудын оршин байгаа нутаг дэвсгэрт явагдсан иймэрхүү хядлагыг хэн ч анзаараагүйгээс түүх бичлэгээс хол үлджээ. Зугтан гарагсдаас гадна зугтан ирэгсэд энэ ангийн онолоос болж хэлмэгдэн хохирсон. Монголд дүрвэн орж ирсэн Буриадын насанд хүрсэн эрсийг бүгдийг хядсан ба Сэлэнгийн Ерөө сумын насанд хүрсэн эрсээс ердөө хоёрхон хүн азаар амьд үлдсэн гашуун түүх ч бий. Октябрийн хувьсгалаас зугтсан хуучин сурвалжит этгээд хэмээх ангийн онолын суурь ийм байдалд хүргэжээ.
Ингэж бодвол "Хувьсгалт" гэдэг тодорхойлолтоос огт ялгарах зүйлгүй "Ардын" хэмээх тодотголыг авч үлдэх гэж байна. Тиймээс "ясны коммунистууд" намын нэр өөрчилсөнд нэг их санаа зовох хэрэггүй байх. Онол чойр нь үлдсэн байна, намын тань нэрэнд. Тэгээд ч "Ард түмэн" гэдэг үг моодноос гарах болоогүй байна, учир нь коммунист сэтгэлгээ өөрийн үетэйгээ арилж баларна уу гэхээс хорьхон жилд алга болчихдоггүй юм байна. Бүр либерализмын ялалтыг дэлхий нийтэд авчирсан хувьсгалыг гардан хийсэн Ардчилсан намынхан. коммунизмын үед энхрий хайрт намынхаа буянаар боловсорсон дунд үеийнхэн хүртэл зүүнчлэгдэж байхыг бодоход.
Гэвч энэ "Ардын" гэдэг үг ангийн тэмцлийн онолыг хүчээр импортлохоос өмнө намын нэрэнд орсон нь үнэн. Хятадын цэргийг эсэргүүцсэн тусгаар тогтнолын төлөөх нууц бүлгэмүүдийн нэг гарцаагүй "Ардын нам" нэртэй байсан билээ. Ард гэдэг бол язгуур угсаагүй, хар толгойт хүмүүс гэсэн утгатай байсан. Боржигин овогт язгууртнууд хар толгойт ардаасаа арай өөр байсан тухай зарим сурвалжийн мэдээг үзэхэд энэ үгний утга илрэх байх.
Сүүлийн үеийн түүх бичлэгүүдэд 1921 оны хувьсгалыг "Үндэсний ардчилсан хувьсгал" гэж тодорхойлдог болсон юм. Үүгээрээ МАХН 1924 оноос Коминтерний нөлөөгөөр "Хувьсгалч" шинж чанартай байгууллага болсон гэсэн санааг тодруулах оролдлого хийж байсан хэрэг. Өөрөөр хэлбэл хуучинсаг "коммунист школтой" түүхчид оросуудын зохиосон Монголын түүхийн гурван ботийг таван боть болгон шинэчлэхдээ ердөө ийм л агуулгын өөрчлөлт хийснийг анзаарч болно. Хүмүүс түүхийн ботиудыг анх гарахад үнэтэй худалдан аваад "Томоохон өөрчлөлт ороогүй, яг хуучнаараа байна" гэлцэж эхэлсэн, дараа нь түүхийн таван боть номын дэлгүүрийн лангуун дээр гандаж хэвтдэг болсон. Чухам иймээс өнгөрсөн жилээс "Улс тунхагласны баярын" ач холбогдлыг бууруулах зорилготой нэр бүхий эрдэмтдийн "үзэл суртлын дайралтанд" МАХН маш хүлээцтэй хандан буулт хийсэн юм.
Гэвч түүхийн үнэн тодрох тусам шинэ шинэ асуудлууд урган гарч байна. Тусгаар тогтнолыг 1911 оноос тоолох үзэл санаа нийгэмд нэвчиж байна, ирэх жил энэ тооллоор тусгаар тогтнолын 100 жилийн ой болно. Үүнээс харвал МАХН тусгаар тогтнолын анхдагч биш, хоёрдогч хүчин болох болно. Нөгөө талаас шинэчилсэн түүхэнд дурдсан "Үндэсний ардчилсан хувьсгалд" оролцогч түшмэдийн, ноёдын намын богино түүхийг Ардын нам өөртөө хамаатуулах эрхтэй юу? гэсэн асуулт ч гарч ирнэ. Бодоо, Данзанг хороосноор эхэлсэн цуст хядлагынхаа төлөө уучлал гуйх тулгалтаас "Хувьсгалт" гэдэг үгийг авч хаяснаараа мултран гарах болов уу?
Нийтэд тараасан тунхгийг үзвэл МАХН-ын үзэл санаа нь "Үндэсний ардчилсан" үзэл байх болно гэдэг нь түүхийн энэ үеийн шинэ нэршилтэй яг тохирч байна. Ямар "үндэсний социалист" гэлтэй биш. Тэгвэл ч фашистууд хэмээн цоллуулах болно. Үзэл санааны томъёоллыг Б.Даш-Ёндон гуай гүн ухааны үүднээс маш зөв томъёолж өгчээ. Түүнээс өөр энэ талаар нарийн ойлголттой хүн МАХН-ын удирдагчдын дотор ховор. Улс төрийн утгаар нь С.Баяр томъяолж чадна, гагцхүү Б.Даш-Ёндон гуайн томъёоллыг наадуул нь тайлбарлахдаа яаж хөгөө чирч, бантан хутгах бол. "Социальный" гэдэг үгийн утгыг буруу ойлгоод, махчлан орчуулж "Нийгмийн ардчилал" хэмээн дэлхийд байхгүй цоо шинэ Монголын онцлогтой шинэчлэл ярьж яваа нөхөд шүү дээ.

huwisgalt namiin gishuun
Natsist namiin gishuun
huwisgalt namiin gishuun
huwisgalt namiin gishuun
mongol
zewvvn zaluu
Өрөвдчихлөө
Зочин
Зочин
ajilchin zaluu2
Ajilchin zaluu
zochin
zochin
зочин
зочин
зочин
engiin zaluu2
jiriin zaluu
Зочин
Зочин
Hi
Зочин
Зочин
Аналитик
Зочин
he he
bi
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
МУ-н 3 дахь ерөнхийлөгч бас МАХН-н дарга Н.Э2 мину
Зочин
Зочин
Áÿìáàà
Болдоо
Зочин
Зочин
Зочин
Áÿìáàà Ë
zochun
Зочин
Зочин
Зочин
Баяраа