Мэдээлэл хэр их цуглуулна тэр хэмжээгээрээ мөн чанараа тайлбарлах үр дүн нь үнэний өндөр хувьтай байдаг. Орчин үед бидний мэдээлэл солилцооны чадавхи асар өргөн цар хүрээтэй болсон бөгөөд хувь хүний өөрийн орчин, интернет ертөнц, телевиз радио, ном, сонин хэвлэл гэх мэт таны хүссэн мэдээллийг хангалттай өгч чадахуйц нөхцлийг бүрдүүлсэн аж. Нийгэмдэх байр сууриа олох үүд хаалгаа дөнгөж нээж буй залуус бид улсынхаа үүх түүх, соёл иргэншлийхээ үнэн бодит агууламжийг нь уншиж сонсч шууд хүлээж авдаг ч үл ойлгогдох харанхуйлаг бүдэг хэсгийг нь мэдээллийн цар хүрээгээр нь таамаглан тунгааж, хүлээж авдаг гэвэл оносон тайлбар болох болов уу. Үл ойлгогдох хэсэг гэхээр нэн тэргүүнд энэ нийгмийн бохир давхрага тэр дотроо цуст дайнаас ч аюумшигт авилга хээл хахууль, хортой ил далд бусармаг үйлдлүүд, түүнээс үүдэн гарах улс төрийн золиосууд, бослого үймээн самуунууд цаад үнэн утгаа нуун оршдог юм. Эдгээрийг бид үсрээд үсрээд хүрэхгүй талхаа авч чадалгүй  өлсөж үхэж байгаа хүн шиг хий харсаар амьдрах юм.
Дэлхий дахинд хамгийн их шуугиан дэгдээсэн удирдагчдын нэг гэгддэг Иосеф Сталины цуст дайны бодлого, их хэлмэгдүүлэлт, улс төрийн үзэл баримтлал өнөөг хүртэл энэ цагийн Орос улсын томоохон шүүмжит асуудлуудын нэг гэж тус улсын зарим хүний эрхийн төлөө тэмцэгч болон либерал үзэлтнүүд байр сууриа илэрхийлдэг юм. Түүний бодлогын үлдэгдэл өнөөдөр ч оршсоор байна гэж үздэг. Эрх мэдлийн оргилд байх хугацаандаа Манжийн дарлалаас салж яс амарч тусгаар улсаа тунхаглаж байсан үеийн Бүгд Найрамдах улсын маань улс төрийн амьдралыг ширвээд өнгөрсөн хүн.
Түүний үзэл баримдлал арга барилыг зарчмаа болгогч улс төрчүүд ардчилал гэгчээс хойш тодруулбал сүүлийн арван жилд их тодоор илрэн төрж байр сууриа бататгасан  бололтой. Цаашилбал эрх мэдлийг гартаа оруулах менежментийг гаргууд сайн эзэмшсэн суут Сталин шиг Нэг 2009 он хүртэл ардчилсан улсад минь ноёрхлоо тогтоосон юм. Сталинаас ялгаатай нь үхэн үхтэл нь, үндсэн хуульт манай орны хувьд боломжит хугацаагаа тулан тултал ноёрхол нь оршин тогтнож чадаагүй, тэрэндээ ч өнөөдөр сэтгэл дундуур байдгаа хэлээд явна нэмчихвэл шунал тачаал нь хэт давамгай чанартай байсан байх. Суут баатар маань өөрийхөө мөнгөн бетоноор босгосон хана хэрмийг бат бөх босгосон атал яагаад өндөрлөгөөсөө уначихаад нэхэл болон гүйгээд явнаа, үнэндээ бол a=xa ёсоор өөрийх нь л зарчим үйлчилсэн хэрэг зарчмаа сайн мэдэж байгаа хүн тэгээд тэрэндээ тонгоруулчихаар ёстой нойр нь хүрэхгүй шаналанд унадаг байлгүй. Ингээд үзэхээр түүнийг унагах энэ бүгдийг зохицуулсан бодлого дахиад л явагджээ дээ, сайн үйл боловч нийгэмд маань бугласан өнөөх завхарсан заваан үйлдлүүдийн нэг ёсоороо л болсон хэрэг шүү дээ.
“2008 оны 7 сарын 1” Энэ өдөр Эрх чөлөөт орныхоо жинхэнэ эрхийг эдлэж  эрүүл нийгмийг хүсэн цугласан хэсэг залуусыг яаж орхив доо, тавыг нь буудаж, талыг нь шоронд хийснийг хэрвээ Сталинизм-ын дэглэмийг туулж өнгөрсөн хэн нэгэн Орос буурал хөгшин харвал тэр цагаа дурсан санаж сэтгэлийн гажуудалд орох үйл явдал болсон.
Булхайн үүр болсон сонгууль гэгчдээ бүдэрсэн үнэндээ бол бас л шалихгүй хэдэн хувийн ашиг горилогчид “Бидний дуу хоолой” гэсээр АХ намыхаа үүдэн дээр очоод араасаа өшиглүүлж торны цаана амьдралаа өнгөрүүлэх шахаж бас болоогүй ээ одоо л боломж шүү гэж үзсэн жаахан бор цаастай ганц нэг луугарууд дэмжсэн болжийгоод бас л шоронгийн хадаас болчихоогүй. Асуудал иймдээ тулна гэж бодоогүй байх л даа зайлуул, иймд нь тултал найруулсан АХ намдаа баяр хүргэе гэхээс яахав дээ.  Нийтлэлч Баабар гуай нь сүүлд нэг өгүүллээ Зохиолын гол баатрууд өөрснөө юм биш үү? Юунд нь боож үхчих гээд байгаа юм бэ дээ?! хэмээн дуусгасан байсан, мэдээллийн сангаа асар их тэлсэн хүн үнэний хүвьтай зүйл бичдэг байлгүй, үнэхээр ч сүрхий зохион байгуулалттай, жүжиглэлт сайтай, үр дүнгээ хангалттай сайн өгсөн турхиралт байсан хэрэг. Нийгмийн ухамсар нь бат сууж өгөөгүй, амьдрал ахуй нь тэгшрээгүй гэвч эх орноо гэсэн тэмцэх сэтгэлтэй залуу үеийн маань хэсэг нь түүнд хохирогч болж үлдсэн юм даа. Тэдэн дээр Эх орноо гэсэн сэтггэлийг нь бадрааж, өөрснөө бий болгож өгсөн амьдралых нь нөхцлийг цаасан мөнгө эрх мэдлээрээ нөцөөж гаргууд тоглож чадсан юм.  Бид ярихдаа орос школ гэдэг дээ хоёр гуравхан нь тодоос тод харагдаад өнгөрсөн, аргагүй л мундаг Сталинистууд юм бишүү.
Эцэст нь, мэдээллийн эрин зуун гэдгийг тодотгоод болоод өнгөрсөн, болж байгаа, болох гэж буй явдал үйлд дүгнэлт таамаглал хийх нь өнөөгийн нөхцөлд дэндүү хялбархан болсон цаг үе биш гэж үү?! гээд бичлэгээ дуусгая.

Б.Батсайхан