Энэ 7 хоногт
-
Даваадорж
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!

БИД ба ТЭД бас ЭНЭ ба ТЭР
Дарамсалад ойролцоогоор таван мянган төвд амьдардаг гэнэ. Ламаа дагаж амьдраад сурчихсан улс. Дарамсалагийн нийт хүн ам 2001 онд 20 орчим мянга болсон гэдэг тоо байна.
Үргэлжлэл
4. Free Tibet ба парадокс
Дарамсалад ойролцоогоор таван мянган төвд амьдардаг гэнэ. Ламаа дагаж амьдраад сурчихсан улс. Дарамсалагийн нийт хүн ам 2001 онд 20 орчим мянга болсон гэдэг тоо байна. Чулуу болгон дээр өнгө бүрээр бичсэн маанийн зургаан үсэгнээс гадна Free Tibet гэдэг үг нүдэнд тусна. Энэ үг хана туурга бүхэн дээр харагдах юм. Юмс бодит байдал дээр биеллээ олох боломжгүй болохоороо уриа лоозонд хувирдгийг бид өнгөрсөн түүхээсээ мэднэ. “Орон бүхний пролетари нар...”, “Социализмын бүрэн төгс ялалт...” яалаа даа?! Төвдүүдэд ямар ингэж хэлэлтэй нь биш, гомдоно биз. Төвдийн далбааны өнгөтэй нэхмэл малгай, майк, футболка, тор, наадаг цаас гээд байж болох бүх хэлбэрт орсон Free Tibet гуниг төрүүлнэ. Мөнгөнөөс маань хороох гэнэ. Save Tibet гэж бас бий. Иймэрхүү үг, үсэгтэй бэлэг дурсгалын зүйлс нь болхи, чанар муутай. Free Tibet гэсэн ханан зурагны доор Free Tibet малгай нэхээд зарж суугаа эмэгтэй Free Tibet-ийн үр шимийг өөрөөр амсч чадахгүй л болов уу. БНХАУ-д нийт 2.5 сая төвд хүн амьдарч байгаа. Асуудал байдаг л байх.
Гэхдээ амьдрал нь өдөр өдрөөр дээшилж байгаа сурагтай. Далай ламын ордны дэргэдэх хийдэд ном уншуулахаар зогсоо түвдүүд төлбөрөө юаниар хийж байна. Сониуч зан дийлээд хүний өгч байгаа мөнгийг тоолж үзлээ. Найман мянган юань, илүү ч үгүй дутуу ч үгүй. Олимп ойртох тусам ханш нь чангарч яваа юань Маклеодганжид чөлөөтэй хөрвөнө. Хятадын төвдүүд ийшээ ирэхэд бараг саад үгүй болсон гэнэ. One world-One dream гэсэн үгтэй ирэх олимпийн эмблэм бүхий зурагт хуудас хаа сайгүй. Харин бэлгэдлийн таван амьтны ганцаас бусдыг нь тарчилгасан байдлаар дүрсэлжээ. Хөлөөс нь дүүжилж, амыг нь таглаж, гарыг нь гавласан харагдана. Гайгүй ганц нь төвд үндэсний хувцастай аж. Хажууд нь “One world-many dream” бичигтэй плакат алба юм шиг байна. Тэнд бичсэнээр цагаач төвдүүд 2008 оны тавдугаар сарын 15- 25-нд Дарамсалад өөрсдийн олимпийг зохионо гэжээ. Болтугай, болтугай. Дуулхнаа цагаач төвдүүд 2002 оноос Miss Tibet зохиох болсон гэнэ. Анхны тэмцээнд таван бүсгүй оролцсон бол энэ жилийнхэд хоёр хүн уралдаад Маклеодганжийн унаган охин түрүүлсэн байна. Улсын дайтай улс болох гэж байгаа хэрэг юм уу даа. Энэтхэгт “Дэлхийн мисс” зохиох гээд яаж баларлаа. Гэтэл түвдүүд яг тэнд мисс тодруулаад байхыг бодохоор бахархмаар ч юм шиг. Үзүүштэй Free Tibet. Made in China-Boycott. Ийм бичиг бүхий цайны газар орсон. Гадны хүн бараг ордоггүй бололтой юм. Хэдэн түвд банди буу халж сууна. Цэс нь бусадтайгаа яг ижил. Хоолны тал дээр Хятадын царай харахгүй байж дөнгөөд байгаа бололтой. Харин залуусын олонх нь Made in China-гаар гангарчээ. Ер нь Энэтхэгт гайгүй чанартайг нь эс тооцвол хятад, турк бараа хахчихсан. Дэлхийн аль ч дэлгүүрийн жишиг, даяарчлалын хишиг. Америк хүртэл ая талыг нь хардаг болсон Хятад эдний хувьд дайсан. Монголтой л адил. Маклеодганжийн хамгийн том ресторан нь Chinese&Tibetan cuisine гэдэг тодотголтой. Хүсэл мөрөөдөл, бодит ахуй хоёрын ялгаа. Байсхийгээд л Хятадын эсрэг, Ху Жинтаогийн эсрэг зултай жагсаал хийдэг юм байна. Энэ талын сурталчилгааны элдэв материалд өнөө найман мянган юань зарцуулагдах байх. АНУ, БНХАУ хоёрын хооронд Төвдийн тусгаар тогнолын тухай яриа байхгүй. Хүний эрх энэ тэр гээд “шалихгүй” юм бол бий. Саяхан Тайваньд Эх газрын талыг баримтлагчид төрд гараад ирлээ. Ганцаардсан Free Tibet. Гэвч төвдүүдийн сэтгэлийг сэргээх юм бас бий. АНУ энэ жил Конгрессын алтан медалиа Далай ламд гардуулжээ. Тухайн үеийн бичлэгийг DvD байдлаар зарах юм. Заримдаа “үнэгүй” үзүүлнэ. Шавж зогсоод, наминчлан үзэцгээнэ. Ангела Меркиль хатагтай бас Далай багшийг урьж уулзсан. Энэ бүхэн үнэндээ бол Хятадыг чимхэж байгаа хэрэг л дээ. Нобелийн шагналаар гараагаа авсан энэ мэт үзэгдэл Хятадад зориулагдсан нь хэнд ч илэрхий. Өөрийнхөө төлөө бусдыг зольдог америк зангийн үзүүр нь. АНУ 1964 онд Далай ламд 180 мянган ам.доллар өгчээ. Үүгээр ч зогсохгүй Төвдийн зэвсэгт хүчнийг бэхжүүлэхэд зориулан жил бүр 1.7 сая ам.доллар төсөвтөө тусгадаг байсан гэдэг. Одоо ч өгдөг байх. Янз бүрийн нэртэй сангууд зөндөө л байна лээ. Ер нь Дарамсалагийн олон газар бусдын хандиваар боссоныг хадсан пайз нь гэрчилнэ. Ахмадыг асрах газар, музей, сургууль, номын сан, дүрвэгсдийн байр, нийтийн халуун ус. Ричард Гирээс аваад АНУ дахь монголчууд ч хандив өгсөн байна. Дэлхий нийтээс дэм хүссэн Free Tibet. Гэхдээ төвдүүд сүрхий улс. Маклеодганжийн бараг бүх үйлчилгээний газар төвдүүдийн мэдэлд. Тэнд хар бор ажлыг энэтхэгчүүд л хийнэ. Ганц энд ч биш бүр Делид ч төвдүүд бизнесийн тодорхой хувийг атгадаг гэнэ лээ. Биеллээ олсон Free Tibet гэвэл ямар вэ?! Яадгаа алдсан төвд ганц нэг харагдавч тал нь шахуу гуйлга гуйдаг энэтхэгчүүдээс сондгой. Төвдүүд энд иргэний харьяалалгүй ч аргыг нь олбол баруун руу цагаачлах боломжтой. Бараг өрх бүрээс нэг хүн ийм шугамаар гадагшаа гарч бусдыгаа тэтгэдэг гэж хүн хуучилсан. Хайраараа ч юм уу, хачин сонин юманд татагдамхай араншингаар ч юм уу барууныхан төвдүүдтэй гэрлэх нь элбэг ажээ. Шар толгойтой хэд хэдэн хүүхэн жинхэнэ “natural” эр хүн сугадаад алхаж явна. Цаадах нь ямар чанар хүүхэнд таалагдаад байгааг гадарладаг бололтой. Урт хар үсээ задгай тавьж, дээлээ сугалдаргалан том том алхана. Найдлага сугадсан Free Tibet. Жавахарлал Неру 1960 онд Далай ламын хүсэлтийг хүлээн авч энэ газрыг Төвдийн дүрвэгсдэд зааж өгчээ. Тэд ч Дүрвэгсдийн засгийн газар байгуулж Далай лам түүнийгээ тэргүүлэх болсон байна. Парламентын гишүүдийг нь ардчилсан сонгуулиар сонгоно. Энэ нь Хятадад үлгэр дуурайл болох учиртай. Одоогийн Ерөнхий сайд нь 69 настай Лувсан Данзан хэмээх лам хүн. Тэрээр, 2001 онд болсон сонгуулиар 29 мянган санал буюу 84 хувиар үнэмлэхүй ялалт байгуулжээ. Энэтхэгт байгаа төвдүүдийн тоо хэдийнэ 100 мянга давсан гэнэ. Гэвч аль 1969 онд Далай лам өөрийнхөө институцийг БНХАУ-д байгаа төвдүүдийн хүсэл зоригоос бүрэн шалтгаална хэмээн албан ёсоор мэдэгдсэн юм. Нутагтаа үлдсэн хэд нь одоо ямар бодолтой болсныг бүү мэд. Энэ хооронд хүний нэг үе солигджээ. Хятадаас ирсэн төвд бүсгүй гэр рүүгээ утсаар ярихдаа хятад хэлээр ярихыг сонссон. Дүрвэгсдийн Засгийн газар долоон яамтай, гол нь төвдийн соёл, уламжлалыг сурталчлах. Энэ сувгаар дэлхий нийтийг өөртөө хандуулахыг хичээнэ. Харин соёлыг иргэншил хэдийнэ залгиад эхэлснийг Маклеодганж, Мажну Ка Тила (Дели дэх Төвд хороолол)-гийн амьдрал нотолно. Жамаараа яваа Free Tibet.

Үргэлжлэл бий
2007 оны 12 дугаар сарын 15-28
2007 оны 12 дугаар сарын 15-28
j
Lamanizm sonotugei
odno
Warta
Warta
ONE WORLD-ONE DREAM-FREE TBET
Зочин
www.1000zahia.com
www.1000zahia.com
Зочин
www.1000zahia.com
Warta
holyland
xxxx
hehe
uls
www.dalailama.ru
www.dalailama.ru
Зочин
daichin
mongol
санал