Энэ 7 хоногт
-
Даваадорж
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
Авлига Афганистаныг нэрмэж байна
Дайны хөлд нэрвэгдсэн Афганистаныг авлига нэрмэж байгааг НҮБ-аас явуулсан судалгаа харуулж байна.
Дайны хөлд нэрвэгдсэн Афганистаныг авлига нэрмэж байгааг НҮБ-аас явуулсан судалгаа харуулж байна. Төрийн байгууллагад бугласан авлига жирийн иргэдийг туйлдуулж, зэвсэгт бүлэглэл, хар тамхины наймаачдын гар хөл болгож байна гэж АНУ-ын албаны хүмүүс болон НҮБ үзэж байгаа юм. Олон нийтийн итгэлийг сэргээх, Ерөнхийлөгч Х.Карзайн засаг захиргаан нэр хүндийг өргөхөд ямар алхам хийх шаардлагатай байгааг тодруулахаар энэ судалгааг хийжээ.
Судалгаагаар насанд хүрсэн афган хүн жилд дунджаар 160 долларын авлига өгдөг гэнэ. Нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 500 доллар байдагтай харьцуулахад энэ нь бага тоо биш. Тус улсын иргэд жилдээ 2,5 тэрбум долларыг авлигад өгдөг нь дотоодын нийт бүтээгдэхүүнийх нь ¼ -тэй тэнцэж байгаа юм.
Авлига төрийн албаны бүх шатанд хавтгайрч, улс төрчид, прокурор, татварын байцаагчид, цагдаа, шүүгч, орон нутгийн түшмэдүүд гарыг нь хүндрүүлэхээс нааш огт хөдөлдөггүй байна. Тэр бүү хэл дунд сургуулийн багш нар, эмнэлгийн ажилтнууд, эмч сувилагчид иргэдээс авлига нэхдэг аж.
Ерөнхийлөгч Х.Карзай авлига байгааг хүлээн зөвшөөрдөг ч тус улсад үйл ажиллагаа явуулж буй олон улсын байгууллагууд үүнд бас буруутай хэмээн үздэг. Олон улсын байгууллагууд тусламжийн мөнгийг хайр гамгүй үрдэг, үйл ажиллагаа нь хэт өндөр өртөгэй байгаа нь авлигыг гааруулах шалтгаан болж байна гэж тэрбээр мэдэгдсэн.
НҮБ судалгаагаа өнгөрсөн оны наймдугаар сараас аравдугаар сар хүртэл Афганистаны 12 мужийн 1600 тосгоны иргэдийн дунд явуулсан байна. Жолооны үнэмлэхнээс авахуулаад төрсний гэрчилгээ авахад хүртэл авлига өгдөг байна. Арван долларын дэвсгэрт өгөхгүйгээр төрсний гэрчилгээ авах тухай саналтгүй гэнэ. Судалгааг удирдсан Антонио Мариа Коста “Афганистанд мөнгө босгож байгаа хоёр салбар байгаагын нэг нь авлига, нөгөө нь хар тамхины хууль бус наймаа. Өнгөрсөн онд хар тамхины наймаачид 2,8 тэрбум доллар олсон бол хүнд сурталтнууд 2,4 тэрбумийг хийсэн” хэмээн мэдэгджээ. Авлига, шударга бус байдлын улмаас иргэдийн төрийн байгууллагад итгэх итгэл улам бүр алдарч, зэвсэгт бүлэглэлд элсэхийг илүүд үзэх хандлага ажиглагдаж эхэлжээ. Шариатын хуулийг баримтлан уламжлалт шүүх ажиллагаа явуулдаг тосгоны ахмадын зөвлөлийн нөлөө сүрнээс цаашгүй болсон аж. Карзайн Засгийн газар авлигтай тэмцэж байгаа хэмээн үе үе зарлах боловч үр дүн харагдахгүй байна. Авлигатай тэмцэх газрынх нь өндөр албаны хүмүүс хар тамхины наймаанд орооцолдон АНУ-д хоригдсоноор үйл ажиллагааг нь зогсоон татан буулгасан бөгөөд шинээр байгуулагдсан агентлаг нь ажлаа эхлээд удаагүй байна. Transparency International төрийн бус байгууллагын судалгаагаар Афганистан авлигын түвшингээр дэлхийн 180 орноос 176-д бичигдсэн. Энэ орны ард Гаити, Ирак, Бирм, Сомали орж байгаа юм.
О.Тогоо