Өнгөрсөн онд  дэлхийн бөмбөрцөгийн нөгөө хагаст буюу Америкт дуулиант  террорист халдлага болов. 14 хүн алагдаж 20 гаруй хүн шархдаж маш их эд материалын хохирол гарч хавийгаа байтугай дэлхийг донсолгосон үйл явдал болсон !! хохиролын хэмжээ нь өндөр боловч терроризмийн шинжтэй гэмт хэргүүд Америкт бол байдаг л зүйл. Гэтэл нэгэн бүтэлгүй террорист нь хэргийн газар iPhone маркийн гар утсаа гээчихэж хэргийн халуун байтугай шатсан мөрөөр орсон Холбооны мөрдөх товчооныхон (FBI) утсыг халдлага болсон газраас олсоноо нийтэд мэдэгдэв. Холбооны мөрдөх товчоог манайхтай ойртуулж жишвэл унхайгүй TЕГ , бүдүүндүү ЦЕГ , овлигогүй АТГ гуравыг  нийлүүлж жишихэд ч ичмээр л дээ. Гэхдээ яахав үндэсний хэмжээгээр арай дөхөм нь энэ гурван агентлаг л юм даа. За энэ ч яахав гол үйл явдал одоо эхлэнэ. Мөрдөх Товчооны захирал Жеимс Комеи тэргүүтэй  агентлагынхан террористын алдсан утсыг цааш нарийвчилан шалгах юм бол алан хядагчидын сүлжээг илрүүлэх боломжтой гэж үзэн Аpple-н удирдлагууд , захирал Тим Күүкийг нь жаахан шахамдуулсан бололтой байсан. Нэг үгээр бол хэрэглэгчийнхээ мэдээлэлийг Холбооны мөрдөх товчооныхонд өг ! Бид Америкийн аюулгүй байдлыг хамгаалж байна. Та нар хувь нэмрээ оруул л гэж  Apple-н захирал Тим Күүк хариуд нь "Үгүй ээ" л гэж !

Холбооны мөрдөх товчооны захирал Жеимс Комеи гэж хэн юм бэ ?

Тагнуулын төв газрын тусгай ажилтан асан , Холбооны мөрдөх товчооны захирал (одоогоор) , өмнө нь  NSA-д дамжин ажилласан хүчирхэг тагнуулч , шилдэг мөрдөгч товчхондоо бол ийм

Харин түүнд Үгүй гэж хэлдэг Тим Күүк гэж хэн бэ ?

Ижил хүйстэн , IT-н талаар мэдлэгтэй л юм байгаа биз гэхдээ Apple-н бусад ажилчидтайгаа харьцуулвал дундаж нэгэн ! за товчхондоо бол ингээд л дуусах шивдээ
 
Нөгөөтэйгүүр iPhone-г үйлдвэрлэгч Apple гэж юу юм бэ ? Их Сургуулиа төгсөж чадаагүй ядарсан Стив Жобсын бүтээл ! үүсгэн байгуулагдаад 20 илүү жил ч өнгөрөөгүй. Хэдий тийм ч  энэ бол  дэлхийн хэмжээний компани олон улсад хэдэн тэрбүм хэрэглэгчидийн мэдээлэлийг багтаасан Аварга гүрэн гэсэн ч Америкийн цахиуртын хөндийд бол 1 аппликашн хийгээд бүтэлгүйтэх юм бол тэр дороо дампуурах нигууртай  технологийн цөөн акул компаниудын л нэг ! Цахиуртын хөндийн хэвшсэн хуулиар бол өдөрт 65.000 компани шинээр бий болж байхад төдий хэмжээний компаниуд дампуурдагийн л адил нэгэн компани. Америкийн хувьд бол татвар төлдөг хөлөө олчихсон бусадтайгаа л адил !

Харин Холбооны мөрдөх товчоо гэж юу юм бэ ?

20-р зууны үед бол Америк иргэдийн талаарх бүх нарийн , нууц , хувийн мэдээлэлүүдийг хүссэнээрээ олдог байсан байгууллага. Америкийн нийгмийн бүх салбараас хүссэн мэдээлэлээ авдаг агентлаг. Холливүүдийн алдартангуудаас л гэхэд домог болсон Эррол Флинн , үндэсний баялаг Ширлеи , Чарли Чаплин , алдарт Walt Disney гээд тэдний талаарх материалууд хэдэн мянган хуудастай байх ба хуудас нэг бүр нь маш баялаг мэдээлэлтэй байна. Шинжлэх ухааны эрдэмтэдээс жишээ дурьдахад цөмийн зэвсэгийг бүтээгч Оппеинхаймер , Алберт Эйнштеиний өөрсдийнх нь мартсан зүйлсийг хүртэл Холбооны мөрдөх товчоо он , сар , өдөр , минут , секундээр нь санаж байх жишээтэй. Үүгээр зогсохгүй Франклин Рузьвелт , Харри Трумен , Видро Вилсон , Линдон Жонсон , Двайт Эйзенховер , Жон Кенниди , Ричард Никсон гээд дэлхийн хувь тавиланг шийдэж байсан ерөнхийлөгчидөө үүрэг гүйцэтгэж байх хугацаанд нь тэднийхээ талаарх төрсөнөөс нь эхлээд , хорвоод сажилж байх үеийнх нь талаарх бүх таагүй мэдээлэлүүдийг чөлөөтэй олдог арга технологитэй газар ингээд дуусахгүй шүү ! Дэлхийн 1 , 2-р дайны үед олон улс орныг хамарсан сая сая нууц ажиллагаа явуулж байсанаас гадна Гитлерийн Нацист Герман , Сталины Зөвлөлт Улс , Аракигийн Японы дээд командлалд хүртэл өөрсдийн нууц туршуултай тэднээсээ тогтмол мэдээлэл авна. Британы ерөнхий сайд асан Черчиллийн шууд нууц захиргааны SOE-н талаарх бүх мэдээлэлийг хүртэл ХМТ(FBI) өдөр тутам авна. Америкийн ерөнхийлөгчид дэлхийн хувь заяаг шийддэг бурхан нь байсан байх л даа. Гэхдээ Америкийн ерөнхийлөгчидийн хувь заяаг таалдаг бурхад нь холбооны мөрдөх товчоо байсан юм. Тэр нь яахав өнгөрсөн зүйл гэхдээ улам л хүчээ авч буй байгууллага. Нэг үгээр ойлголт өгөхөд Холбооны мөрдөх товчоо бол Америкийн засгийн газар бас Ерөнхийлөгч ! Харин америкийн засгийн газар гэдэг бол өнөөгийн дэлхий ертөнц !

Apple-н гүйцэтгэх захирал Тим Күүк өнөөгийн дэлхий ертөнцийн өөдөөс  "Үгүй" хэмээн татгалзсаныгаа бид өөрсдийн хэрэглэгчидийнхээ нууцлал , мэдээлэл , эрх ашгыг хамгаалж байна. Хуулийн хүрээнд ч бидний зөв хэмээн тайлбарлажээ. Хууль , шударга ёс зөв хэрэгжиж байгаа газар бол гүйцэтгэх захирал нь түүний өмнө нь хэн ч байсан бай ! хэрэглэгчидийнхээ эрх ашгийн төлөө бол хаанахын хэн бугай нь ч  байсан үүнийгээ хуулийн хүрээний үүрэг нь хэмээдэг байх нь. Асуудлыг анхааралтай ажиглаж байсан ажиглагчид , судлаачид , улс орнууд ч хүртэл явцдаа Тим Күүкийг бишрэх шиг болно лээ.

Энэ бүхэн ч яахав дээ ? Соёлтой газар цаанаа сайхан байдаг биз , хуулиа дагаж мөрддөг улсад бол хэн нь ч эрх , үүргээ ухамсарладаг биз ! Харин манай монголд яадаг юм бол оо ?

Манайд Apple-тай жишчихмээр газар байхгүй ч гэсэн за яахав дэээ гээд ичиж байсан ч хамаа байж уу ? Мобикомыг л жишдэг байх даа. Тэрнээс гадна манайд ямар террор үйлдэл болох биш зэрэглэл дэндүү доогуур ч амьдралд ойрхоноор нь утсаар бие , биенээ хараадаг байдлаар жишээ авчия л дааа. Манайхан хэрэгт дуртай юм болохоор Баянгол дүүргийн 2-р хэлтэс дээр нэгэн иргэнд тохиолдсон бодит жишээн дээрээс сийрүүлэе. Нэг иргэнд тохиолдсон ч цаана нь өөр бусад хэрэглэгч , иргэдийн эрх ашиг хөндөгдөх болов уу ?

Иргэн Т нь утсаар ярьж байх даа нэгэн танилыгаа доромжилж л дээ. Манайхан яадаг билээ Пи , Мигээ урсгадаг даа харин иргэн Т бол ерөөсөө тэгээгүй байж харин харилцагч хүнээ жаахан даапаалж , шоолж л дэээ харин нөгөөх нь төрийн тусгай хамгаалалтанд байдаг болтой байсан тагнуул хүчнийхэнээр арга хэмжээ авхуулна гэж занажээ. Иргэн Т нь  "Метр 60 хүрэхгүй шахуу чи үсрээд л дүүргийн цагдаа орно биз ? Хэд хоног алхаж байж очих юм байгаан яахав очихоороо залгаарай л" гэж үйл явдал болдогоороо болоод гомдолорхуу зүйл нь манай Баянголын 2-р хэлтэсийн цагдаа дээр иржээ. Баянголын цагдаа нар нь тэр дороо иргэн Т-гийн Мобикомын дугаар луу залгаад дарамталж эхэлжээ. Ирэхгүй бол ингэнэ тэгнэ гээд л....... Иргэн Т нь хариу хэлж "1-рт Миний хэлсэн ярьсан зүйлс ач холбогдолгүй ,  гэм хорын зэрэг ч байхгүй 2-рт иргэд хоорондоо бухимдаж хэрэлдэж намайг энэ ингэж хэллээ гэх болгонд цагдаа нар оролцдог юм уу ? Би очихгүй хүсээд байвал та нар олоод ирээрэй л" гэж харин Баянголын 2-р хэлтэсийн цагдаа нар ч Мобикомын дугаартай хэрэглэгчидийн мэдээлэлийг олохдоо гаршчихсан юм уу ? эсвэл Мобиком ийм хариуцлагагүй байдаг юм уу ? Баянголын 2-р хэлтэсийнхэн Иргэн Т-гийн дугаар , мэдээлэл , орсон гарсан дуудлага , бичсэн мессэж гээд бүгдийг олоод авчихжээ. Үүндээ ч харин Холбооны мөрдөх товчоог  дагуулахгүй юм болтой байна лээ шүү. Иргэн Т нь ч хэд хоног өнгөрсөний дараа Баянголын 2-р хэлтэсийн цагдаа нар дээр нь өөрөө очиж гэтэл дуудсан цагдаа нь өөрөө байдаггүй ээ. Сүржигнэж дарамтлаад байсан цагдаа нь цагаа тулахаар ажил дээрээ байдаггүй иргэн Т ч цагдаа руугаа утасдаад уулзахаар ирлээ гэж л дээ. Хүлээлгэж нилээд удсаны эцэст нэгэн дэд ахлагч иржээ. Амарыг ирье ч байхгүй өөрийгөө ч танилцуулалгүй гарыг нь ард нь гавлаж байгаад тусгай хэрэгсэл буюу цахилгаан болон төмөр бороохой зэргийг ашиглан цаг гаруй зоджээ. Иргэн Т нь ч яахав хөөрхийс нэг муу дэд ахлагч л байна. 45 хоногын курсээ арайхийж төгсөө биз гээд юм бодолгүй өнгөрүүлсэн юм гэнэ. Харин Т-г маань эрүүддэг цагдаа нар нь тэр дороо барьж аваад албадан саатуулна гэжээ. Иргэн Т нь ч яахав таслан сэргийлэх өөр бусад хойшлуулашгүй тохиолдолд уг нь дарга , прокурорынхаа зөвшөөрлийн дагуу л сааатуулдаг юмсан гэхдээ яахав хуулийнхаа дагуу 72 цаг биз дээ гэхэд цагдаа нар нь бие , бие нь рүүгээ харсанаа "Үгүй шдэ хэд байдаг билээ" хэмээн бие биенээсээ асуулдаж нэээх зузаан номыг жигтэйхээн олон цагаар хараад суучихаж иргэн Т нь залхааад "За албадан саатуулагдаж л байя. Та нар хугацааг нь мэдэхээрээ хүрч ирж аваарай л" гэж гуйж , Иргэн Т маань  72 цаг тэвчээртэй нь аргагүй саатуулагдаж харин гарсаных нь дараа Баянголын 2-р хэлтэсийн цагдаа нар нь 4-лээ болж аваад 2 цахилгаан бороохойгоор 2 цаг гаруй цахилгаандаж жаал эрүүдсэн болтой байсан тусгай хэрэгсэл ашиглах журмандаа яадагыг мэдэхгүй юм. Ямар ч байсан иргэн Т-гийн нүүрэн дээр цахилгаан бороохойгоо гүйлгэж эмзэг газруудаар нь нөгөө талд баахан тог цохисон болтой байсан ингээд бүх зүйл дууссангүй ээ. Дахин ирж байцаагд гэснээс гадна ирэхдээ түүнийг эрүүдсэн цагдаа нарын гарыг хүндрүүлэх жаал зүйл авчир гэж захиж мөн дээр нь өлөн юм шиг идэж уух гоймон нэхэж шаналгаж иргэн Т нь утсаа аваад "Би танай Улаанбаатарын ёс журамд энэ талаар мэдэгдэнэ" хэмээтэл бас л хүч хэрэглэн утсыг нь шүүрч аваад Ёс Журамынхаа дугаарыг нь устгачихаж иргэн Т нь "Би танай даргад энэ тухай мэдэгдэнэ" хэмээхэд цагдаа нар нь харин ч нэг  хээвнэг инээлдсэнээ  "Манай дарга бол Баянголын 2-р хэлтэсийн цагдаагийн дарга хурандаа Цэ....тиймээс бидэнд айх зүйлгүй" хэмээж Аа яа яа ... Баянголыг чинь Эрдэнэ Вангийн хувийн эзэмшил гэж сонссон юмсан. Харин 2-р хэлтэсийн дарга , хурандаа Цэ нь Эрдэнэ Вангийн харъяаны томилгоотой Улиастайн цэргийн жанжин хавьцаа юм уу дааа гэж ойлгогдомоор эсвэл удирдлагийнх нь цагдаа нар дураараа авирлаж буйг бодоход энэхүү дүүрэгт хууль сахиулагчид нь өөрсдөө хуулийг уландаа гишгэн ар дахь хүнээ хоёргүй нэг утгаар илчилж буйг бодоход Баянгол нь гэмт хэрэг хэрэг зөрчилөөрөө бол Америктай жишихэд Сайнт Луйс хавьцаа юмдагуудаа. С.Эрдэнэ Ван өөрийгөө дээр өөрийгөө Чингис хаантай зүйрлэн ярьж байх шиг харагдсан хэрэв үүнд нь үнэмших юм бол өнөөх цагдаагийн дарга хурандаа Цэ нь түүний шадар хишигтэн цэргийн дарга Илжигдэй ноён байх нь ээ дээ ? гэхдээ Чингис хааны шадар хишигтэний дарга Илжигдэй чинь нэг түм хоёр мянган шилмэл цэрэгтэй байсан ш дээ өнөөгийн тоогоор шилжүүлвэл 12.000 юмдагуудаа. Гэтэл Эрдэнэ Вангийн шадар хамгаалагч болох Баянголын хоёрдугаар хэлтэс чинь ердөө л зуугаар л тоологдох албан хаагчидтай шүү дээ.   

Энэ ч яахав дэээ ? Угаас Баянголд хуульд хэрэгждэггүй болтой байна лээ. Сайн цаг ирээд дарга нар нь солигдоод , албан хаагчид нь 35 үсэгт тайлагдаад жаахан гэгээрч чадвал хууль ёс хэрэгжих биз ! Авлигачин , том дарга , бүдүүн бөх , дээрэмчидийг дуудах байтугай нүдэн дээр нь хууль зөрчиж байхад нүдээ тас аниад өнгөрдөг юм байж эсвэл эрүүгийн элементүүд нь Баянголын 2 луу утас цохихоор бага гарын панзчидаас дээрэлхэж авсан архи , тамхиа барьж очоод цугтаа гударч бөөлжсөндөө хутгалддагаа мэдэхгүй байж ядарсан муудаа их дээрэлхүү тэгж байгаад.

Иргэн Т нь ч Баянголд хууль хэрэгждэггүй юм байна. Энэ янзаараа өөрөө хохирох нь гээд цагдаа нарын захисан зүйлсийг нь тоо ёсоор нь авчирч өгөөд гарыг нь чадахаараа л хүндрүүлмэр болсон юм.

Энэ бол бичигч миний танилд тохиолдсон явдал түүний дугаарыг нь шалгадаг цагдаа нь ч цагдаа нь дүүргийн биш хорооны байцаагч  , мөрдөн байцаагч биш хэрэг бүртгэгч , цол нэмж байгаагүй харин цол хасагдаж байсан нэгэн , хууль эрх зүйгээ мэддэг хууль сахиулагчийг бол хэрэг бүртгэгч гэхсэн харин улайм цайм ийм байдал дээр ажиллаж буй нэгнийг хэрүүл бүртгэгч гэвэл арай магтсан болчихдог юм бол уу ? Дуудсан хороог нь очоод сонирхвол шивэр , хулмас үнэртсэн , хог новшиндоо дарагдсан эмх цэгцгүй хогын пүнкэр ! Дайны үед үхлээ хүлээж байсан Гитлерийн хоргодох байр хажууд нь хааны ордон хавьцаа юмдаг уу даа. Харин найзыг маань дуудаж байсан хэрэг бүртгэгч маань эмэгтэй юм байна. Яриа эхлүүлэн ярилцвал амнаас нь өмхий үнэртээд хүн гэхэд оноосон нэр олдомгүй нэгэн байх. За яахав дэээ энэ бүгдийг соёлтой хүмүүс ойлгодог юм. Тэр байтугай уучилдаг юм чаавас даа цаанаа ямар ч амьдралтай юм билээ ? Ингэж байхаар хуулийн ном уншиж жаахан мэдэж байж ажилаа хиймээр юм. Цаана нь сайн албан хаагчид , үүргээ ухамсарладаг тусч нэгэн байх л даа гэхдээ иргэд энэ мэтээр л дүгнэнэ. Харин хор хохирол мууг нь цагдаа нар л гэж нийтээр нь гэм , мууг нь нялзааж муугаар бодож жигшинэ хэмээн бодоод хэдэн зүйл тодруулаад салав.

Болсон явдалыг цааш нь сурвалжилж үзвэл Баянгол дүүргийн 2-р хэлтэс дээр иргэн Т-д хаягласан гомдол ирээгүй бөгөөд харин маргалдагч этгээдийн хамаатан нь тухайн дууддаг өнөөх эмэгтэй цагдаа байсанаас гадна дур мэдэн энэ бүгдийг хийж л дээ. Үүнчлэн Мобикомын зүгээс албан ёсны тайлбар өгөхийг хүсэхэд албаны хариуцлагатай ажилтанууд нь таны дээрх дугаар дээр мэдээлэлийг нь өгөхийг хүссэн ямарч цагдаагийн газрын албан тоот бидэнд ирүүлээгүй байна хэмээн албан ёсоор хариу өгсөн юм.
Харин эрх зүйн хүрээнд үүрэн холбооны опетарууд зөвхөн прокурорын зөвшөөрлөөр хэрэглэгчийн мэдээлэлийг хуулийн байгууллагад өгөхийг зөвшөөрдөгийг хэлэх нь илүүц биз ээ ? Одоо харин нэг зүйл сонин байгаа юм. Хувь хүний мэдээлэлийг холбогдох газраас нь , зохих сувгаар нь аваагүй хууль зөрчсөн энэхүү бусармаг ажилаа хэрхэн яж ? зөвтгөх юм болоо.

Цөвүүн цаг айсуй
Цөхөрч доройтоод унах нь эээ
Цагдаагийн хууль мэдэхгүй юм
Цаад хэдэн Баянгорхины 2-р хэлтэс чинь
Ухаан алдаж унах нь ээ
Урагшгүй ноёнд
Ухаангүй албат гэдгийг бодохоор

Үргэлжлэл бий...

Амаддай Чонос