Нийгэм, улс төр 8,185 нийтлэл байна

Улаан орос

Оросуудыг өмөөрөхдөө монголчууд галзуу. Яаж ч мэднэ. Тиймээс “Улаан орос” нийтлэлдээ би орос эрдэмтдийн судалгаа, орос алуурчдын тайлан, орос сонины зах цухаас эшэлбэл оросуудад үнэнч монголчууд тогтож хайрлаж юу магад агаад хал балгүй гэж болгоомжлов.

Шударга ёс, Хувьсгал бас Ард түмэн

Он солигдох зааг дээр төрийн гурван өндөрлөгийн хэлсэн үг дээр товч дүгнэлт хийх гэж оролдов.
#ерөнхий сайд #ерөнхийлөгч #уих-ын дарга #шинэ жил #илтгэл #үг

Мухар сүсэг

Магадгүй өнөө үе бол монголчуудын хамгийн их мухар сүсэгжсэн цаг үе. Нийтээрээ боловсролгүй, бичиг үсэггүй, унхиагүй, ажилгүй учир ямар нэг зүйлд итгэж сатаарч, тархиныхаа тэр их бяр тэнхээгээ ундаалдаг юм байлгүй дээ. Шинэ жил бүрээр Жүр Үрийн гадаа соц үеийнх шиг очер үүсдэг. Монголчуудын бялууны хөгжил дэвшил дөнгөж эхлэж буй, бялуу хийж чаддаг нь цөөхөн байгаагийн л шинж биз. Харин бялууны зах зээлийн тухай Харвард Кэмбрижийн “энтэрпэрээнэршийп”, ковидын үеэр ингэж дугаарлаж болохгүй талаар номлон бичих “эерэг хандлага”, ер нь бялуу мэтийн жижиг зүйлс хийж амьдрахгүй гэдэг “омогшил” бүгдийн зүрхэнд дүүрэн аж. Байгааг бодитоор нь харж чадахгүй мухар сүсэг л юмдаа.

Цахим хөгжлийн яам байгуулах тухай яригдаж байна

Технологийн дэвшил ашиглан хэдэн $100 саяын үнэлгээтэй компанийн эзэд болж,хэдэн арван сая $ гадаад, дотоодоос босгон, төр, хувийн хэвшлийг холбон, Цахим үндэстнийг цогцлоож буй залуусын 7 дахь цуврал.
##4thindustrialrevolution #digitaltransformation #enation #emongolia #covid19

Дүн өвлийн нүүрсний хүхрээс зайлах мэргэн арга

Түүхий нүүрс түлүүлэхгүйн төлөө, шахмал түлш түлүүлэхийн төлөө тэмцэж байгаа Засгийн газрыг би буруутгах гээгүй, харин ч хоёр гараа өргөн дэмжинэ. Тууштай, зоригтой дайрч хийгээч ээ, бүү дүлэгнээч хэмээн он солигдож буй мөчид уриалан дуудаж байна. Шинэ оны эхний өдөр амны билэггүй юм ярилаа гэж харааж зүхэхийг чинь тэвчиж хүлцэж чадна. Гэвч хэргээр энэ цаг үеийг тоочиглож байгаад эл нийтлэлээ гаргачихья гэж шийдлээ. Олон хүнд хүрэг, боож үхэх нь боож үхэг, бас санаж сэрэг!

Дилова хутагт АНУ-д “Судар номын доктор” (Doctor of Sacred Literature)-ын зэрэг, “Хамба” (Abbot) цол хүртсэн тухайд

Барууны ертөнц түүнийг нууцлаг дорнын чинад хязгаараас ирсэн “амьд бурхан” хэмээн үзэж, шүтэн бишрэх, зэрэг цол олгох, зөрүүлээд ивээлд нь батах гэх мэтийг хүсэж байсан боловч Хутагт харин үргэлжид шашны үнэн номлолыг сургаж, ид шидээс ангид тайлбар өгч, зэрэг цол, хүндэт өргөмжлөлөөс зугтаж байжээ.

Босго

​“ХОРЬ ХОРИН НЭГЭН” оны босгыг яаж зөв элээх вэ? Хариулт нь: - Гагцхүү оюун сэтгэлгээ, үзэл санааны босго өндөр саруул ухаантай, эрүүл хараатай байж – Ёо! гэх өвчингүй Яанаа! гэхийн гачлангүй эрх чөлөө эрхээ хүн бүр бүрэн дүүрэн эдэлж, аз жаргалтай, орлоготой, ашигтай байх ёс зүйт тогтолцоог даллая. Харин ковидизм, ковидистууд далд ор. ТОНИЛ ЦААШАА!

2020 оны онцлох тэмдэглэлүүд

оны онцлох

Үндэсний бүтээн байгуулалт ийм байдаг юм уу, ҮАБЗ-ийн тэргүүн ээ!

Эрүүгийн хуулийн 22.1.3-т юу гэж заасныг эртнээс судал!
##үабз

Тусгаар тогтнол амь нэхдэг

Монголын тусгаар тогтнолын үйл хэрэгт оройлогч язгууртан, хувьсгалч, ардчилагч гурван үеийн төлөөлөгчид учир битүүлэг үхсэн, учир шалтгаантай алуулсан, учир шалтгаангүй хоригдсон.

З.Энхболд С.Батболд нарыг Монголын улс төр мартаж болно гэж үү?

З.Энхболдын зөвлөснөөр А.Гансүх, С.Батболд хоёрыг баз гэдгийг мартсан нь
##сонгууль

Ардчилсан Үндсэн хуультай Дарангуйлалын дэглэмд шилжихүйг Б.Энхбаяр гишүүн зогсоож чадах уу?!

Одоо УИХ дээр шүүхийн хуулийг өөрчлөх асуудлыг хэлэлцэж байна. Хараад байхад, шүүх бол хэнээс ч хараат бус байж, иргэнийхээ шударга шүүхээр шүүлгэх эрхийг хангах байгууллага хэмээн ойлгож, уйгагүй нотлон үзэлцээд байгаа нэг гишүүн бол Б.Энхбаяр аж. Бид ийм нэг гишүүнтэй нь яамай даа! Гэхдээ мань эр ганцаараа дийлдэг болов уу? ҮАБЗ-ийг дийлдэг болов уу? Хуулийн тухай социалист ойлголт хэвээрээ хууль тогтоогчдод шударга шүүхээр шүүлгэх эрхийн утга учрыг ойлгуулж дийлдэг болов уу? Үндсэн хууль нь хуулиудаа конституцалдаг (захирдаг) болохыг ойлгуулж дийлдэг болов уу? Ардчилсан Үндсэн хуультай Дарангуйлал бол ердөө л фашизм гэдгийг ойлгуулж дийлдэг болов уу даа? Харцгаах л үлдлээ!

ОЧИР БҮТЭЭГЧ хэмээх үзэгдэл

Энэхүү багахан мөхөс бичвэрийг Архангай аймгийн Хашаат сумын харьяат, Монгол улсын Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Цэндийн Доржготовын уран бүтээлд зориулав. ДОРЖГОТОВ-Төвдөөр дорж, санкритаар базар, монголоор очир хэмээн дуудагддаг энэхүү нэр нь хамгийн сайн чанарын чулуу, чулууны дээд буюу алмааз эрдэнэ агаад готов нь бүтээгч гэсэн үг. Тэгэхээр Доржготов гэдэг нэр нь монголоор очир бүтээгч хэмээн буумой.

Сэвэлт

У.Хүрэлсүх фракцуудаа нухчин дарж байна. Хотын намын хороог Сумъяабазар, Амарбаясгалангийн зөрчилдөөн дээр торгоон барьж байна. Хоёр ч удаа ялалт авчирсан генсекээ энэ зөрчлийн улмаас “мартсан”, тэр мартах эрхтэй хаан. Яг Н.Энхбаяр МАСЗХ, “Улаан сарнай”-н зөрчил дээр залуучуудаа барьж байсан шиг аргаар...

Путин Брежнев биш

Наад захын жишээ. Хойд хөршид коронавирүсийн халдвар гаарч байна, тэндээс халдвар ороод ирлээ. Гэтэл монголчууд түүнд санаа зовинохгүй, бараг л “найрамдлын вирүс” гэхийн наагуур эерүүлэн эелдэгээр хүлээн авна, энэ талаар элдэв юм яривал “хужаа”, “хятадын эрлийз”-ээрээ дуудуулна. Гэтэл өмнөд хөршөөс нөгөө гайт вирүс нь орж ирдэггүй. Хэрэв Хиагтаас биш Эрээнээс энэ зэргийн халдвар орж ирээд, Замын-Үүд халдварлачихсан бол юу болж дуусах байсан бэ, ёстой “аюул болно”, тэнгэр газар нийлнэ, төсөөлшгүй.

Эдийн засгийн эрх чөлөө

Өөрийгөө бодох ухаантай сонголтоор холыг харсан ашиг сонирхлоо эрэх үнэ цэнийг сайн сайхан гэж бадраан гийгүүлсэн үед л эдийн засгийн эрх чөлөө батжин бэхжинэ.

Ёолк: Монголжсон шинэ жил

Гэхдээ л дурсамж сайхан, дураараа дурсаж болдог нь бүр ч гоё. Өчигдрөө мартсан бол “Би чамд хайртай”...

2021 онд нэмж 592 төрийн үйлчилгээ цахим болно

Технологийн дэвшил ашиглан хэдэн $100 саяын үнэлгээтэй компанийн эзэд болж,хэдэн арван сая $ гадаад, дотоодоос босгон, төр, хувийн хэвшлийг холбон, Цахим үндэстнийг цогцлоож буй залуусын 5 дахь цуврал.
##4thindustrialrevolution #digitaltransformation #enation #emongolia #covid19

Анхаар! Маргааш сонгогдох эрхийн халдлага “Хууль ёсны” болж болзошгүй!

-Захиалгаар хоригдсон нэр дэвшигчийн тоо зургаа биш 100 болох эрсдэл нүүрлэлээ-
##цэц

Үнэнээ ярихыг ковид-19 өдөөв

Ковидоор үнэ тэглэсэн цахилгааны хэрэглээ эрс ихэссэнээр эрсдэл нүүрлэж, нүүрсний 20 мянган машины 100 км-ийн түгжрэлтэй экспорт маань хумигдав. Цар тахалд барьц алдсан монголчууд олон жил гацсан төсөлдөө унтаж байгаад сэрсэн мэт гэнэт харамсаж, “төмөр замаа тавьдаг байж”, “эрчим хүчний үүсвэрээ амжуулдаг байж” гээд бузгай шийдэмгий шуугихад би урамшиж, энэ талаар урьд бичсэнээ нэмэрлэхээр зориглов.

Х.Нямбаатар: Шүүхийн эрх мэдлийг Ерөнхийлөгчөөс салгах амар улс төр биш шүү дээ

Миний энэ удаагийн зочин өнөөдөр ширүүн дайралтаар бичүүлж буй Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар. Мэдээж түүний тухай өөр танилцуулга илүүц.

Баян-Өлгийгөөс залуу академич төрж Казахстаны төрийн шагналыг хүртлээ

Баян-Өлгийгөөс залуу академич төрж Казахстаны төрийн шагналыг хүртлээ
##иргэн

Гаатай бохь, жинсэнд сөхрөөд уначихсан

“Соц нийгэм” бүрэн хаалттай нийгэм байсан юм. Нээчихвэл хамаг иргэд нь гадаадад дайжаад гоё тансаг ахуйд олзлогдчихно гэхээс дэглэм нь айж балмагдаад юун хилээ нээх, юун гадаад паспорт. Гадаад ертөнцийн (хөрөнгөтөн) тухай ам дамжин битүүхэн ярих ба тэндээс ирсэн, сонссон, үзсэн юм бүхэн үнэд хүрнэ. Сохроор шүтүүлнэ. Тэгэхдээ нэг их дээгүүр юм хүсэхгүй ярихгүй, бохь, жинс, трапец өмд, хөгжим, хожуухан өнгөт зурагт гэсгээд.

АН-ын дөрвөн шинэчлэл

АН-ын X хурал болох гэж байна. Хөл хорионы үед намын хурал урд өмнөхөөс намжуу болж байна. Ер нь энэ нь ч дээр.

“Экс”-үүд ээ! Хуулийн өмнө цэх зогс!

-Н.Энхбаяр, Х.Баттулга нарын дундах Ерөнхийлөгчийн хүсэлт тусыг олох уу?-
##хууль

ГХЯ Элчин сайд Р.Болдын гэнэтийн “баяр хүргэлт”-ийг зөвшөөрсөн үү?

ГХЯ ийм чиглэл өгсөн үү, Элчин сайд дур зоргоороо ажиллав уу гэдгийг ч олж тогтоох шаардлагатай
##зг

Чимээгүй ажиллах эрх

Сүүлийн хагас жил, ялангуяа сүүлийн нэг сарын хугацаанд ТВ –ээр хамгийн цөөхөн гарсан мөртлөө гамшигийн үеийг давахад хамаг ажлыг чимээгүйхэн нугалж буй нь уул уурхайн салбар гарцаагүй мөн. Цар тахлын энэ үед “төрийн аврагч” Эрдэнэс ТТ, Эрдэнэт ГОК муухан мэнэжмэнттэй, муухан ажиллаж байсан бол яанаа гэдгийг төсөөлөхөд хэцүү.

SOS: Мансуурагчдад хилийн хориг саад болохгүй байгаа нь түгшүүр төрүүлж байна

-Сэтгэцэд нөлөөлөх бодисын хордлого тайлах төв яаралтай шаардлагатай болжээ-
##хартамхи