Энэ бол баатарлаг биш, баатарлал. "Баатарлаг" гэдэг чинь юунд зорьж байгаа, юу алдахаа тооцоолоод, зорьсон зорилгодоо хүрэхийн тулд амиа зориулахыг хэлдэг юм. Бас санамсаргүй осол ч биш. Энэ бол мэдлэггүй, мэдээлэлгүйн улмаас үүдсэн эмгэнэлтэй, гомдолтой үхэл. Тэр гомдлыг нь өнөөдөр гурван өрөө байраар төлж байгаа юм.
Айлын зуух онгичиж, бичлэг цацсан Байгаль орчны сайдыг огцруулсан. Иргэдээ “улны” гэж нэрлээд Нийгэм хамгааллын сайд нь огцорсон. Нүүрсний хулгайд холбогдоод Т.Аюурсайхан огцорсон. Одоо Онцгой байдлын сайд нь агентлагийн даргатайгаа нь огцрох болзлоо хангачихлаа. Л.Оюун-Эрдэнэ өөрөө хэзээ огцрох вэ?
“Ардчилал монголчуудад тохирохгүй” гэдэг үгийг аль нэг нам, улстөрч хэлсэнд бус, иргэд өөрсдөө түүнд нь итгэж үнэмшсэнд учир байна. Тэр итгэл үнэмшлийг өөрчилж чадах эсэхээс АН-ын ялалт, ялагдал шалтгаалах болж байна.
2016 оны сонгуулийн АН эрх барьж байхад УИХ-ын дарга З.Энхболд яг ийм тооцоогоор сонгуулийн хуулиа өөрчилсөн. Гэсэн ч сонгуулийн дүн эсрэгээрээ гарсан. "Тавьсан сумандаа оногдох" гэж юм улс төрд бий.
Нийслэлийн АН-ын дарга Т.Батцогт "Хотын даргыг огцруулахаар Ерөнхий сайдад шаардлага хүргүүлнэ" гэсэн байна лээ. Л.Оюун-Эрдэнийн оролцоогүйгээр ийм шийдвэр гарсан гэж бодож байна уу? Үгүй шүү дээ.
Нэг зүйлийг сануулахад, ноён Козлов хэлэхдээ “Одоохондоо хязгаарлахгүй ээ” л гэсэн. Үргэлж энэ хэвээрээ байгаарай гэж хэлээгүй. Энэ удаад сануулга байсан бол дараачийн удаа бодитой болоод ирж ч магадгүй.