АН-ын хувьд цоо шинэ он цаг эхэлж байна. Л.Гантөмөр гэдэг хүн намын дарга болсондоо ч биш. Угаасаа цаг үе нь тэгж таарсан. Өнгөрсөн найман жил эзгүйрсэн орон зай, Ардын намын хийсэн ухралт буцалтууд АН-ыг улс төрийн тавцан дээр дахин гарч ирэхийг шаардаж байна.
Ингэхэд бид өөрсдийн төрийн эрх барих дээд байгууллагаа сонгох гээд байна уу, эсвэл Оросын төрийн тавиулууд, "эрх хүлээн авагч" нарыг сонгох гээд байна уу гэдгээ дахиад нэг бодох ёстой болж дээ.
Хулгайчид хүчээ нэгтгэхээр юунд хүрдэгийн бас нэг тод жишээ юм даа. Сурталчилгаа эхлээгүй байхад ингэж цагаандаа гарч, галзуурч байгаа эрх баригч хүчин үлдсэн хугацаанд юу хийж болохыг төсөөлөх гээд үз дээ.
“Авилгатай тэмцэнэ гэдэг чинь намтайгаа, нөхөдтэйгээ тэмцэнэ гэсэн үг” хэмээсэн МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн амлалт ингээд нохойн ам руу оров. Нөгөө авилгачдаа бүгдийг нь тэврээд сонгуульдаа орлоо.
Тэгсэн хэрнээ АН эрх барьж байсан, олуулаа гарч ирсэн үед л нийгмийн том том шилжилтүүд, шинэчлэлт өөрчлөлтийг хийсэн байдаг юм. Угаасаа МАН гэдэг нам өөрөө ардчилсан нийгмийн хэв ёс, дүрэм журмаас тэс хөндлөн оршдог юм хойно яаж ч урагш нь алхуулах вэ дээ.
Ирэх сонгуулиар МАН-ыг сонгохгүй байх мянган шалтгаан бий. Гэхдээ хамгийн эхний шалтгаан нь Л.Оюун-Эрдэнэ гэдэг намын дарга. Эрх мэдлийн төлөө ингэтлээ шунасан, ийм ёс суртахуунтай, цуу яриа, гүтгэлгээр нийгмийг удирдана гэж итгэдэг хүн энэ намын толгойд байгаа цагт лав болохгүй.