Ардчилсан нам гишүүдээ хамгаална гэдэг ардчиллыг хамгаална гэсэн үг. Ардчиллыг хамгаална гэдэг ард түмнээ хамгаална гэсэн үг. Тэр өдөр залгисан нулимс зангидсан гар болсон.
Подкастад орсон 600 гаруй хүн, түүний дотор Ерөнхий сайд асан С.Баяр энэ нотолгоог хоёр чихээрээ сонссон. Тиймээс нууц байхаа больсон гэсэн үг. Харин үлдсэнийг нь хэзээ ил болгож, иргэдийнхээ эргэлзээг тайлах вэ, эрхэм Ерөнхий сайд аа?
Н.Алтанхуяг шиг улстөрч Сонгиноос лав ганцаараа гарч ирэхгүй. Хажуудаа хоёрын зэрэг залуу хүнийг өлхөн хөтлөөд шинэ парламентад орж ирнэ.
ҮАБЗ-ийн гурван гишүүний нэг нь “Дэлхийн геополитик хурцадмал, хоёр хөрш дайнтай байгаа үед бид аль талд нь зогсох вэ гэдгээс Монгол Улс цаашид орших эсэх шийдэгдэнэ. Монгол Улс газрын зураг дээр байх эсэхийг шийдэхийн тулд МАН-ыг сонгох хэрэгтэй” гэж байна. Дуугүй байгаа хоёр нь далдуур дэмжиж байгаа гэсэн үг.
АН хэрвээ энэ хэргээс улс төрийн хожоо хайсан бол, Л.Гантөмөрөөс өөр хүн байсан бол магадгүй намынхаа гишүүдийг аваад “МАН-тай алалцъя” гээд талбай дээр гарах байсан биз. Зул биш, хүрз бариад очих байсан биз. Эрх баригч нам сурсан зангаараа цэрэг, цагдаагаа хөдөлгөнө.
Энэ улс орныг бүтэн найман жил эрхшээсэн, эрх мэдлийг хэрэгжүүлсэн нам өнөөдөр хийгээгүй ажлаа маргааш хийнэ гэж байхгүй ээ. Тэнэг хүний ухаан орох нь үдээс хойш гэдэгтэй л адил юм. Үдээс хойш гэдэг чинь үгүй л гэсэн үг байхгүй юу даа.