Сэмүүн

@semuun
524
нийтлэл
38,174,313
уншигдсан
10,890
сэтгэгдэл

Хямралын үеийн төлөвлөгөө: Төрийг цомхон, чадварлаг болгож, төсвийн зардлыг бууруулъя

Төр их олон сайн зүйл хийх гэхээсээ илүү ганц хоёрхон зүйлийг сайн хийгээд сурчих хэрэгтэй юм. Тэр нь төрийг цомхон, чадварлаг болгох, төсвийн зардлыг бууруулах явдал. Энэ л хямралыг ашиглаад Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын хийх ёстой гол зүйл, давах ёстой даваа болж байна.

Х.Баттулгыг УИХ-д оруулж ирэх МАН даргын төлөвлөгөө ба золиос

МАН дотор М.Энхболдын, У.Хүрэлсүхийн гэдэг хоёр бүлэглэл байсан бол одоо Л.Оюун-Эрдэнийн гэдэг гурав дахь бүлэг гарч ирж байгаа юм байна. Олуулаа байхын зовлон юм даа.

Ерөнхий сайдын хэлсэн болон "нуусан" үг

Ерөнхий сайд өөрийн амаар хэлээгүй боловч түүний хэлсэн баримтууд “төр өмчтэй байх нь буруу юмаа” гэдгийн бас нэг нотолгоо. Үнэхээр шилжилтийн 30 жилийг ардаа үлдээгээд шинэ 30 жилийг эхлүүлэхийг хүсвэл төр өмчтэй байх ёстой юу гэдэг дээр бас нэг шилжилт хийх цаг нь болсон.

Хөгжлийн банкны зээлдэгчид ба Хотын дарга асны хэрэг

Төсвийн мөнгөөр сан байгуулаад түүнийгээ өөрсдөө ээлжилж тоноод, татвар төлөгчдийн нуруун дээр ачааг нь буулгаад явах нь зөв үү? Э.Бат-Үүл, Б.Чулуудай нар шиг хийгээгүй хэргийн ял үүрээд, шоронгийн тав болоод суух нь дээр үү? Хуулийн байгууллага, шүүхийн систем маань яг ямар схемээр ажиллаад байна аа...?!

Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй. Өдөр унасан махыг авдаггүй...

УИХ өөрөө ийм хоёр үзүүртэй зүү шиг хууль баталсан байна. Одоо ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байгаа Ц.Нямдорж, УИХ-ын даргын зөвлөх Д.Лүндээжанцан гээд МАН-ын толгой хуульчид бүгд л Цэцэд тал засах гээд нүдээ ухаж өгөхөөс буцдаггүй байсан үе. МАН-аас бусад нь томилж болдог гэж бодоо ч үгүй байсан байх.

Э.Бат-Үүлд баярлах ёстой

Э.Бат-Үүлийн хорих ангид зарласан энэ удаагийн өлсгөлөн бол биднээс өдөр өдрөөр алдагдаж буй хүний эрх, эрх чөлөөг хамгаалж үлдэх, хоёрдугаарт үүнд дайсагнаж буй хууль, хүчний байгууллагуудын дур зорго, хуулиас давсан эрх дархыг хязгаарлахын төлөө хийж буй тэмцэл. Ядаж үүнийх нь төлөө Э.Бат-Үүлд баярлах ёстой. Хэр баргийн "шударгуу" улстөрч ийм нөхцөлд тийм зүйлийн төлөө явдаггүй юм.