“Дарга нарын хүүхэд яагаад зээлээр сурчихав, миний хүүхдэд яагаад зээл олдсонгүй вэ” гэж хэрэлдэхээсээ өмнө суурь боловсролоо л сайжруулах ёстой. Тэрний нэг чухал хэмжүүр нь англи хэлний боловсрол, англи хэлийг аль болох эрт үзэх явдал юмаа гэдгийг эцэг эхчүүд ойлгох ёстой.
Л.Гантөмөрийн хувьд намынхаа бүх фракц, бүлгүүдийг цуглуулж байгаад сонгууль явуулсан, олонхийн саналаар намын дарга болсон ганц хүн нь. Үүнийг хэн гуай нь ч өөрчлөх гээд өөрчлөх боломжгүй юм.
Улс төрийн намуудыг жинхэнээсээ өөрчилье, шинэ түвшинд гаргая гэвэл МАН-ын түүх 1990 оны хувьсгалаар бий болсон Ардчилсан Монгол улсын түүхээс эхлэх ёстой. Нэг намын тогтолцоо, нам төвтэй төр бий болсон социалист Монголын түүхээс эхлэх ёсгүй.
Яг үнэндээ бол, нүүрсний хулгайн хэргийг ингэж их улс төржүүлэх нь МАН-д өөрт нь л хохиролтой. Магадгүй, улс төрийн сөрөг намуудын ярих ёстой, сэвэх ёстой сэдэв мөн. Харин эрх баригч намаас иргэдийн хүсч байгаа зүйл бол улс орноо хөгжүүлэх, ард иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэх сайн бодлогыг л хүлээж байгаа.
Үндсэн хуулийн өөрчлөлт хэлэлцэж байхад гишүүд “Хотын тойргууд дээр мандатын тоог яаж нэмэгдүүлэх вэ?” гэж асуухад ажлын хэсгийн дарга Н.Энхболд“Хотын тойргийн төлөөлөл намын жагсаалтаар ороод ирнэ” гэж хуцсан. Ингэж эргүүтэхгүй ээ, МАН-ынхаан!
Эмэгтэйчүүд 40 хувь, эрэгтэйчүүд 60 хувьд нэр дэвшинэ гэдэг чинь өөрөө хүйсийн маш том ялгаварлал. Эмэгтэйчүүдийг эрэгтэйчүүдээс дорд үзэж, ялгаварлаж буй хэлбэр. Өөрөөр хэлбэл, эрэгтэйчүүд нь биш, эмэгтэйчүүд маань өөртөө ийм ялгаварлал, жендерийн тэгш бус байдлыг бий болгож байна гэсэн үг.