Гайхалтай ховор гэрэл зургууд. Хуучраагүй түүхийг гайхалтай хүүрнэжээ. Бахдан баяснам. Миний дуртай ном. "Ричард Гир"
Аливаа өвчин эмгэг өөрийг ч, өрөөлийг ч бие махбод хийгээд сэтгэл зүйн хүнд ачаа дарамтад оруулдаг. “Үхтэл үр харам” гэгчээр Кристина хүүгийнхээ төлөө ёстой л уулыг давж усыг гатлав. Гэтэл хүүгийнх нь аутизмд ингэний сүү 90%-ийн ач тустай, өвчнийг анагаах шидтэй болохыг олж нээв. Үүнд, монгол ингэний саам ч гэсэн ижил үр дүнтэй байлаа.
“Алхими гэдэг нь алив зүйлсийн бүтцийг ойлгож, түүнийгээ задлаад дахин бүтээдэг шинжлэх ухаан юм.”
Италийн Винчи хотноо төрж хорвоо ертөнцтэй анх танилцсан Леонардо “галзуу” мэт сониуч, есөн шид нь бүрдсэн хүү явжээ. Тэрээр бутач хүүхэд, ижил хүйстэн, ногоон хоолтон, солгой, анхаарал нь сарнимтгай, бас ч үгүй тэрслүү үзэлтэн, эрдэмтэн, математикч, инженер, зохион бүтээгч, анатомич, зураач, сийлбэрч, уран барималч архитекторч, хөгжимчин, зохиолч, өөртөө тугалын ихэс, матрын эрүү, тоншуулын хэл, нүүрний булчин, сарны гэрэл, сүүдрийн ирмэг судлах даалгавар өгсөн суутан байв.
Мүраками Харүки энэхүү романаа 1992 онд туурвисан байна. Уншигчдын тодорхойлсноор эр хүний дотоод сэтгэлийг уг углуургаар нь уудлан дэлгэсэн зохиол гэжээ. Үнэндээ энэ ном тэр чигтээ л хэн нэгэн чимээгүйхэн орж ирээд, нуруун дээр гараа тавихыг нь мэдэрсэн ч эгээ л амгалан, юунд ч адгалгүй, төсөөлөлдөө тэнгисийн гүн рүү эргэлт буцалтгүй уусан алдуурах шиг нам гүмхэн суусаар, дотогшоо чимээлсэн мэдрэмжид хөвсөлзүүлэх увдист хүүрнэл билээ л. Тухайлбал, арван дөрөвдүгээр бүлэгт: