NEPKO

@nepko
417
нийтлэл
12,279,507
уншигдсан
1,829
сэтгэгдэл

Роалд Дал: Сүүдэр дундаас гэрэл сүлжсэн үлгэрч

Роалд Дал төгс хүн байгаагүй. Зөрчилтэй, бүдүүлэг, бүр үзэн ядмаар үзэл бодолтой, өвчин зовлонд шаналсан, гэр бүлийн зовлондоо баригдсан хүн байв. Гэвч өөрийнхөө сүүдэртэй талыг хүүхдийн төсөөлөл, шидэт ертөнц болгон хувиргаж чадсан юм. Тэрээр бидэнд ертөнц аюулгүй газар биш гэдгийг сануулдаг. Гэхдээ тэрхүү аюултай ертөнцөд “ид шид” байгаа шүү гэдгийг ч бас хэлдэг. The Minpins номынхоо төгсгөлд “Эргэн тойрноосоо ид шидийг эрж хай. Яагаад гэвэл аугаа нууцууд үргэлж огт санаанд оромгүй газар нуугдаж байдаг. Ид шидэд итгэдэггүй хүмүүс хэзээ ч олж харахгүй” гэсэн байдаг.

Волтэр Айзэксон: Огтлолцол дээрх ажиглагч

Бид инноваци гэхээр зөвхөн шинэ төхөөрөмж, хурдан процессор гэж боддог. Гэвч Айзэксон инноваци бол хүмүүнлэг ёс гэдгийг сануулдаг. Яагаад гэвэл инноваци сониуч зан, ажиглах чадвар, өөр байх зоригоос төрдөг ажээ.

Хятадын нэвтэрхий толь

Хятадын нэвтэрхий толь нь эртний хийгээд орчин цагийн Хятадын тухай түүх, баримт, мэдээллийг зураг дүрсээр баяжуулан системтэйгээр танилцуулсан бүрэн цогц нэвтэрхий толь юм.

Робэрт Блай: Төмөр Жонсоны “адгууслаг” эцэг

Түүний 1962 онд гарсан анхны томоохон ном Silence in the Snowy Fields дээрхийг Америкт тунхагласан. Миннесотын цаст тал, өвлийн нам гүм, ганцаардлын аясаар дүүрэн энэ номыг уншихад бараг юу ч өрнөхгүй юм шиг атлаа хүний дотор асар их зүйл хөдөлнө. Блайгийн шүлэг сүржин биш. Уншаад “Пөөх, ямар мундаг хэлээ вэ” гэж уулга алдахгүй. Харин “Яагаад ч юм энэ мөр миний сэтгэлийн хөндүүр газрыг олчихлоо” гэдэг мэдрэмж төрүүлнэ. Тэр ч утгаараа Блай бол шүлгийг чамирхлаас салгаж, амьдралын анхны долгион руу аваачсан найрагч.

Робэрт Добэлли: Буруу сэтгэх урлаг ба мэдээ

Өөрийгөө хөгжүүлэх номын зах зээл бүхэлдээ ижил агуулгатай. Өглөө бүр эрт бос. Гүй. Бясалга. Витамин уу. Талархлын дэвтэр хөтөл. Ус уу. Тэмдэглэл бич. Дасгал хий. Сошиалаа хаа. Амьсгал. Инээ. Сунгалт хий. Хүйтэн шүршүүрт ор. Нэм, нэм, ахиад нэм. Эцэст нь амьдрал чинь хуваарьт боолчлогдсон сургалтын бааз шиг болно. Аз жаргалгүй байсан хүн аз жаргалгүй хэвээрээ үлдээд, дээрээс нь цагийн дарамтанд орно. Добэлли “Амжилт, аз жаргалд хүрэхийн тулд амьдралдаа юм нэмж чихэхээсээ өмнө юу хасах вэ гэдгээ бод” гэдэг чанх эсрэг зөвлөгөө өгдөг.

Хүржигнэх урлаг ба муурын зэвүүн чанар

Муурын энэ “зэвүүн” бөгөөд эрх чөлөөтэй чанар нь бидний зүүсэн баг, бусдад таалагдах гэж хичээсэн “Би”-г ичээдэг учраас монголчууд мууранд дургүй байж мэднэ. Бид нийгмийн хүлээлтэд автаж явахад, муур өөрийнхөө тааваар, хэний ч өмнө сүүлээ шарвалзуулахгүй амьдрах нь нэг бодлын атаархмаар, нөгөө бодлын “зэвүүн” харагдана. Муурын энэ зан чанараас бидний сурч болох “зэвүүн” атлаа хэрэгтэй гурван хичээл бий: