Өгүүлэн буй номын анхны хэвлэлт нэгэнтээ борлогдож дуусаад байтал зохиогчид нь 2024 оны Нобелийн шагналыг Эдийн засгийн сэтгэлгээнд хувьсгал хийсэн бүтээлээрээ хүртсэн нь баярт үйл явдал болов.
Буддын урлагийн цуглуулагч Рөүз Вүүдвордын анхны энэ бүтээл МЭ I зуунаас өнөөг хүртэлх буддын шашны урлагийн тансаг бүтээлүүдээс бүрджээ.
Хэрвээ та хуульч бол энэхүү ном Нийтийн эрх зүй (Common law)-д тулгуурлаж бичигдсэнийг шууд ойлгоно, иймдээ манай улс өөр эрх зүйн тогтолцоотой бөгөөд хууль, жишээ баримтууд нь биднийхтэй зөрөх, зарим нь тэс ондоо болохыг анзаарна. Үүгээрээ өөр гэдгийг сануулъя.
Монгол улсын төрийн шагналт зохиолч Цэндийн Доржготовын уран бүтээл, нийтлэлийн “Дэлхий даахгүй баян” түүвэр хэвлэгдлээ. Хувийн өмч нийтэд шилжив, Цайлган инээд цалгисан хөнгөмсөг насны яриа (1970-1984), Хэрсүүжих тусам хошигнол яргадаг (1976-2000), Шооч араншин нас дагаж уярдаг (1978-2005), Ёж егөө нулимсанд унтардаг (1992-2014), Хонгилын мухарт ёлтойх гэгээ (1992-2010), Үл алдрах итгэл (2010-2023), Түүх бол сургамж-багш бөгөөд залуурч-луужин (2010-2024), Шог зохиолч хулгай хийхээр гарлаа (2015-2024) гэсэн долоон хэсэгт сэтгүүл зүйн бүтээлүүдээ хуваан номдоо багтаажээ. Цэндийн Доржготов бол шог зохиолч огтоос биш. Харин та хэрхэн бодном?
Сэтгэцийн эмнэлгийн өвчтөн, хар тамхичин, тамлуулж тарчилж явсан зэрэг Коэльогийн намтрыг харвал тэр томъёог мэддэг болов уу гэмээр...
Мүракамигийн бүх зохиол нэг бол орчин үеийг, эсвэл хүн төрөлхтний ирээдүйн тухай өгүүлдэг. Үүнийгээ гайхалтай тодорхой харуулна. Зарим бүтээлийг нь нийгэмд өгч буй сануулга, бошго гэхэд хилстэхгүй.