ШИНЭ ЖИЛИЙН БЭЛЭГ
Шинэ жил... Хүүхдүүд, томчууд хамтдаа догдлон хүлээдэг хөл хөгжөөнтэй баяр. Сарын өмнөөс хотын гудамж талбай, дэлгүүр хоршоо гээд үйлчилгээний газрууд шинэ жилийн чимгээ зүүж хэн бүхний нүдийг баясган сэтгэлийг хөвсөлзүүлнэ. Энэ баярын бэлтгэл их эртнээс эхэлдэг. Байгууллага хамт олноороо тэмдэглэх баяр наадмын хөтөлбөрөө одоо ярилцаж хаана, хэзээ гэдгээ товлодог. Энэ бүгдтэй зэрэгцэн байгууллагын шилдгүүд хийгээд хамтрагч түншүүддээ өгөх бэлгийн тухай яриа ч өрнөнө. Шинэ ондоо шинэ ололт амжилт, олз омог дүүрэн байхыг бэлгэдээд энэ жил урьд урьдынхаасаа өөр шинэ бэлэг сонгох боломж байна.
ШИНЭ ЖИЛИЙН БЭЛЭГ
НЭПКО хэвлэлийн газар мэдлэг мэдээлэл агуулсан, хэзээ ч үнэ цэнээ алдаггүй, бүх цаг үеийн хамгийн шилдэг бэлгийг танд санал болгож байна.
Британника. Хүн төрөлхтний мэдлэгийн сан хөрмөг, гурван зууныг дамнан бүтээгдэж, дэлхийн хамгийн өргөн дэлгэр нэвтэрхий толь, 12 боть монгол хэлээр. Анх гурван ботиор хэвлэгдсэн Британника нэвтэрхий толь тухайн цагийн шинжлэх ухааны нээлт, шинээр тодорсон эрин үеийн баатрууд, үйл явдлаар үргэлж шинэчлэгдсэн баяжиж ирсэн юм. Энэ зуур хачин сонин явдал олон гарсан байдаг. Баба ханыг 1797 онд Фатх Али-шах нэрээр Персийн шах цол хүртэхэд тэр цагийн гурван боть Британника бэлэглэсэн юмсанжээ. Фатх Али-шах бүх ботийг уншиж дуусаад цолон дээрээ “Британника нэвтэрхий толийг эзэмшин эрхшээгч” хэмээх чимэг нэмсэн юм билээ. Танай ажилтан эсвэл түнш “Британника нэвтэрхий толийг эзэмшин эрхшээгч” чимэг зүүхэд болохгүй гэх газаргүй ээ.
Баабарын “Монголын түүх”. Үнэ цэнтэй формат, загвар дизайнаар дөрвөн ботиор бүтээгдсэн. Баабар 1996 оноос хойш монгол хэлээр дөрөвдэхээ хэвлэгдсэн энэ бүтээл агуулга болоод эх сурвалжаар үргэлж баяжсаар Монголын түүхэнд дүгнэлт шинжилгээ хийж өргөн дэлгэр өгүүлсэн хамгийн шилдэг бүтээл болжээ. Түүхийн дүн шинжилгээ хийх үйл явц нь "юу болсон", “яагаад ийм болсныг" тайлбарласан уялдаа холбоотой өгүүлэмжүүдийг бий болгох санаа, баримт, таамаглалыг судалж, дүн шинжилгээ хийдэг. Орчин үеийн түүхэн дүн шинжилгээ нь ихэвчлэн эдийн засаг, социологи, улс төр, сэтгэл зүй, археологи, генетик, антропологи, философи, хэл шинжлэл зэрэг бусад нийгмийн шинжлэх ухаанд тулгуурладаг. Мөн шинээр нээгдсэн эх сурвалж, сүүлийн үеийн судалгааг судлах, эсвэл археологи, антропологи, генетик зэргийг зэрэгцүүлэн судлах замаар өмнөх түүхэн баримтуудыг шалгах батлах эсвэл няцаадаг. Баабар эдгээр зарчмыг баримталжээ. Үнэндээ юу болоод өнгөрснийг хөндлөнгийн нүдээр харан дүгнэлт хийж, аль болох бодитоор өгүүлэхийг хичээсэн учир цагийн аясыг даах шинжлэх ухаанч бүтээл юм.
Агнистын гэгээ. Байнга үржиж, үргэлж эрэлттэй байдаг бүтээл. НЭПКО хэвлэлийн газар П.Бадралтай хамтран эрхэлдэг цуврал 25 дэвтэрээр хэвлэгдсэн. Монгол хэлээр гарсан өөрийн уншигчдын хүй хамтлагтай цөөн бүтээлийн нэг. Буддын гүн ухааныг орчин цагийн монгол хэлээр яруу сайхан тайлбарласан Агнистын гэгээ цувралын шинэ хэвлэлтийг бэлгэнд авсан хүн гүнээ талархах нь дамжиггүй.
Түүхэн эрхмүүдийн цадиг. “Хүмүүн хорвоо” нийгэмлэг НЭПКО хэвлэлийн газартай хамтран эрхэлдэг цуврал. Монгол Улсын төр, нийгмийн түүхийг болон тухайн нийгэмд чухал үүрэг гүйцэтгэж байсан эрхмүүдийн цадиг дээр тулгуурлан Монголын ХХ зууны түүхийг үнэн зөвөөр нь сонирхолтой, уншууртай бичлэгээр илэрхийлсэн. Түүх намтар, тэр дундаа хувь хүний амьдрал хэзээд бидний сонирхлыг татсаар ирсэн. Энэ шинэ жилээр бэлэгт авсан хүн хойтон хүртэл хангалттай уншина. Жилээ даана гэж мэдээрэй.
НОМ. Төрийн шагналт зохиолч Б.Цэнддоогийн бүтээлийн чуулган, есөн боть. Номоо НОМ гэж нэрлэсэн уран бүтээлч Төрийн шагналгүй байлаа ч аяндаа анхаарал татна. Монгол нэг нийгмээс нөгөөд шилжиж, нийгмийн үнэлэмж чанх эсрэг эргэсэн ч өнөөг хүртэл “эх орон”, “хайр дурлал”-аас өөр сэдвээр туурвиад нэр хүндтэй яваа уран бүтээлч, тэр дундаа сэтгүүлч ховор. Б.Цэнддоогийн нийтлэл, бичвэр бүрээс монголчуудын байгалийн араншинг рентгенд харсан мэт уншиж болдог. Нүүдэлчин малчид бандаж өмсөж иргэншсэн түүхээс аваад дахиад бандажаа тайлсан эротик явдлыг зохиогч утга уран зохиол, нийтлэлийн бүхий л хэлбэрээр өгүүлсэн буй. Хэрвээ бүтээлийнх нь чуулганыг сонговол гарын үсгээ зурж өгөхөөс огт сийхгүй.
Арвин сонголт. НЭПКО дэлхийн олон шилмэл автор, хэвлэлийн газруудтай олон жил хамтран ажилладаг. Дэлхий дахинаа хүлээн зөвшөөрөгдсөн Dorling Kindersley хэвлэлийн газар танин мэдэхүй, нэвтэрхий толиор тэргүүлэгч. Эдний олон бүтээл дотроос Аугаа уран зураг, Аугаа барилгууд, Аугаа дизайн, Дэлхийн түүхэн товчоон, Анагаахын шинжлэх ухаан гээд л олон номууд байгаа.
Зохиогч, төрөл, жанрын түмэн сонголттой учраас захиалагч зоргоороо багц бүрдүүлэх давуу талтай бөгөөд www.nepko.mn сайтаас одоо худалдаанд байгаа олон нэр төрлийн номоос сонгон авах боломжтой.
Бэлгийн карт. НЭПКО хэвлэлийн газрын энэ удаагийн шинэ жилийн багц өргөн сонголттой байгаа. Тоочоод өнгөрсөн бүхнээс гадна 50, 100, 300, 500 мянган төгрөгийн үнэлгээтэй бэлгийн карт гаргасан. Энэ картаар дуртай номоо дээрх үнийн дүнд багтаах эс бөгөөс дээр үнийн дүнгээр хямдруулна. Ганц болзолтой. Бэлгийн карт зөвхөн НЭПКО хэвлэлийн газрын дэлгүүрт л хүчин төгөлдөр үйлчилнэ.
Манай хаяг: НЭПКО, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Стадион Оргил/17 011, Чингисийн өргөн чөлөө 33/2, Режис Плэйс оффисын барилга 9 давхар, 907 тоот. Улаанбаатар 14241, Монгол Улс.
Утас/факс:75339933, 88101714
И-мэйл: marketing@nepko.mn
Вэбсайт: www.nepko.mn