Энэ 7 хоногт
-
Даваадорж
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!

Хоцрогдлын суурь
“Нийгэмд доод байгууламж ба дээд байгууламж гэж байдаг, доод байгууламж нь дээд байгууламжаа тогтооно“ Маркс ингэж тодорхойлжээ.
“Нийгэмд доод байгууламж ба дээд байгууламж гэж байдаг, доод байгууламж нь дээд байгууламжаа тогтооно“ Маркс ингэж тодорхойлжээ. Товчхондоо, нийгмийн доод байгууламж өөрчлөгдөхгүй байхын хэрээр дээд байгууламж ба нийгмийн ухамсар хувирахгүй гэсэн үг. Доод байгууламж нь эдийн засгийн механизм болж, дээд байгууламж нь дэг журам, улс төр, хууль хяналт зэрэгт зохицуулалт хийж өгнө.
Мөн үүнтэй адил ухамсар бол оршин тогтнолоор илэрхийлэгдэж төлөвшнө. Өөрөөр хэлбэл хүн оршин байх ба ухамсар нь нэгдмэл зүйл бөгөөд оршин байх нь ухамсраа бий болгож, ухамсар нь түүний тусгал болдог гэсэн үг юм. Энэхүү уялдаа холбоон дотор, нийгмийн дүрэм журам, шашин шүтлэг, хорио цээр, тогтсон ёс зэргээр тодорхойлогдох нийгмийн норм ба нийгмийн бүлэг сэтгэлгээ, хувь хүний нийгмийн ухамсар бүрэлдэж, үнэн шудрага шийдвэрт ёс явагдна.
Үнэндээ бол доод байгууламж нь дээд байгууламжаа, оршин байх нь ухамсраа бий болгодог гэдэг ч цаг үеийн хоцрогдол гэх ухагдахуун байсаар л байдаг. Доод байгууламж, оршин тогтнол нь өөрчлөгдөөд ч түүнээс үл харгалзан, дээд байгууламж ба ухамсар нь үжирч хуучирсан зан төрх шинж байдал, үйл хэргээ хадгалж уламжлагдаж ирсэн зарчмаараа үргэлжилж байдаг гэсэн үг. Тэднээс маргаашийн тухай асуувал хариулт тун товчхон.
Харин эсрэгээр оюуны чадавхитай, дэвшилтэт хүн мөн урнаар үнэний хувьтай байхуйц зөгнөж чадагчид нь доод байгууламж, оршин тогтнолын өөрчлөлт хувьслыг урьдчилан хэлж анхааруулж байдаг бол, мөнөөх хуучинсаг үзэлтэн консервативчууд нь өв уламжлагдаж ирсэн тогтолцоогоороо явдаг.
Өөрчлөлт, хувьсгалыг амжилттай хийгчдийн дийлэнх нь дэвшилтэт хүн байх ба магадгүй гажууд тогтолцоог мэдэрч чаддаг нь тэд л байдаг байх, харин үр дүн нөхцөл байдалд нь таашаал авагч нь консервативчууд болох хандлага байж болох юм.
Гадныхны шүүмжлэл, үнэлгээнд ажиглагдах түвшнээс хамаараад дэвшилтэт хүн болохуу, консервативчууд болохуу ч гэж ерөнхийд нь тодорхойлж болдог байна. Тухайлбал бодит байдал дээрх нэг жишээ, “Зах зээлийн өрсөлдөөнд тэргүүлж буй ажил хэрэгч бизнесменүүд хоёроос гурван жил, сонгуулийн шүүлтүүрээр хэмжигдэх улс төрчид таван жил, албан байгууллага конторын тэргүүлэгч хүнд суртлын эзэд цаг үеэсээ арван жилээр хоцордог” гэсэн тооцоолол байна.
Бүх нийтийн цаг үеийн хоцрогдлын хувьд, глобалчлагдсан дэлхийн эдийн засаг, интернет, мэдээлэл харилцаа холбооноос хэт тасарч холдохын зэрэгцээ хоцрогдлыхоо үндэс суурь дээр буй улс үндэстнүүд байсаар байна. Шинэ цагийн нийгмийн дээд байгууламж маань доод байгууламжаа зөрчигч зүйл болсоор байна.

Б.Батсайхан
www.1000zahia.com
www.1000zahia.com
www.1000zahia.com