Энэ 7 хоногт
-
Даваадорж
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
Шадар сайд Ө.Энхтүвшин “Говийн чоно-2018” сургуулилалтыг нээлээ
Монгол Улсын Шадар сайд, Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин өнөөдөр (2018.06.04) Ховд аймагт зохион байгуулагдаж буй “Говийн чоно-2018” олон улсын сургалт, сургуулилалтын үйл ажиллагааг нээж үг хэллээ.
Монгол Улсын Шадар сайд, Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин өнөөдөр (2018.06.04) Ховд аймагт зохион байгуулагдаж буй “Говийн чоно-2018” олон улсын сургалт, сургуулилалтын үйл ажиллагааг нээж үг хэллээ. Тэрбээр “Монгол Улсын Засгийн газар, Онцгой байдлын ерөнхий газар болон АНУ-ын Элчин сайдын яам, Номхон далайн цэргийн командлалтай хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Говийн чоно” арга хэмжээ нь газар хөдлөлтийн болзошгүй аюул, техногенийн гаралтай ослын хор уршгийг арилгах, гамшгаас хамгаалах төлөвлөлтийг сайжруулах, улсын албад, мэргэжлийн ангийн хүч, хэрэгслийг тулгарсан бодит нөхцөлд уялдуулан ажиллуулах, улс орны гамшгийн бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэхэд чухал үр дүнтэй” хэмээн онцлов.
Шадар сайд Ө.Энхтүвшин долоо дахь удаагаа зохион байгуулагдаж буй “Говийн чоно” сургалтын хүрээ жилээс жилд өргөжиж, гадаад улс орон, олон улсын байгууллага, оролцогчдын тоо өсөж байгаад баяр хүргэлээ. Энэ удаагийн сургалтад Монгол Улс, АНУ-аас гадна Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагууд, Франц, Балба,Шри Ланк, Англи, Австрали, Канад,Япон, Солонгос, Тайланд улсын Элчин сайдын яамдын 650 гаруй төлөөлөгч оролцож байгаа юм.
“Говийн чоно-2018”сургалт, сургуулилалтыг энэ удаа газар зүйн байрлал, тогтоц, тохиолддог гамшиг, аюулт үзэгдлийн онцлог нөхцлийг харгалзан Баруун бүсийн төв Ховд аймагт “Гамшгийн үеийн бүсийн төвийн удирдлага зохион байгуулалт, хамтын ажиллагаа” сэдэвтэйгээр зохион байгуулж байна. Монгол, Америкийн аврагчид ширүүн урсалт уснаас болон уулын нурангиас эрэн хайх, аврах ажиллагааг эрэлч нохой ашиглан явуулах,гамшигт нэрвэгдэгсдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх чиглэлээр цогц сургалтыг зохион байгуулж туршлага солилцож байна. Мөн энэ удаагийн сургуулилалтын гол онцлог нь гамшиг, онцгой нөхцөл байдлын үед эмэгтэйчүүдийн манлайлал, оролцоог хангах, хамтын ажиллагааг дэмжих асуудлаар сургалт,семинар зохион байгуулна.
Шадар сайд Ө.Энхтүвшин үгийнхээ төгсгөлд энэхүү дадлага сургуулилалтыг зохион байгуулахад хамтран ажиллаж буй АНУ-ын Элчин сайдын яам, Номхон далайн цэргийн командлал, Аляскийн үндэсний гвард болон оролцогч бусад талуудад талархлаа илэрхийлээд, Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа амжилт хүслээ гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээлэв.