Сайн мэдээ: Монгол хүний тархи дунджаар 1382 грамм бөгөөд энэ нь дэлхийн дээ дрекорд хэмжээ юм. Тэгвэл, оройн дээд - суут гэж бидний бараг 100 жил шүтсэн Ленин 1340 грамм, цэвэр цусны европчууд 1330 грамм, халуун орныхон 1280 грамм тархитай аж. Монголчууд дэлхийн үндэстэнүүдийн IQ уралдаанд айргийн тавд жагсдаг.  Иймээс дэлхийн хаана ч МОНГОЛ–ыг оюуны төрмөл өндөр IQ- тэй шилдэг үндэстэн гэж хүндэтгэдэг.

Муу мэдээ: 2017 – 2018 оны Global Competitiveness Report– д Монгол улсдээд боловсролын чанараар дэлхийн 137 орноос 110 – д, авъяас чадварыг тогтоон барих багтаамжаар 127 – д, шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн чанар - аар 107 –д оржээ Монголын дээд боловсролын чанар МУУ, нийгэм бүхэлдээ билиг авъяастаныг өөрөөсөө түлхэж байх аж. Монголын ШУА – н( МОН ШУА ) хүрээлэнгүүд сүйрлийн ирмэгт тулжээ. ОЮУНЫ ШИЛДЭГ ҮНДЭСТЭН болсон монголчуудыг ийм арчаагүй болгосны буруутан нь МАНАН. МУУ төрийн МУНХАГ бодлого ийм АЮУЛТАЙ ажээ. Ц.Дэмбэрэл. Монголын дээд боловсролд1930 –д оны хамтрал коммуны завхрал нүүрлэлээ. Өдрийн сонин.2001. № 229 ( 792 )

Судалгааны их сургууль (СИС ) байгуулах сураг гарлаа. Уг нь энэ чухал ажлын суурь болох шинэчлэлүүдийг 26 жилийн өмнө эхлүүлэх ёстой байсан. (Ц.ДэмбэрэлЭдүгээ монголд их сургууль бий юу?, Ардын Эрх.1993. № 186. ( 685 ). Тэр үед МУИС тэргүүтэй хэдэн их сургууль, ШУА – н хүрээлэнгүүд дээр ОЮУН УХААН төвлөрч, төлөв байдал ерөнхийдөө гайгүй байв. 

Судалгааны их сургууль анхлан байгуулж байгаа орнуудын туршлагаас харагддаг нэг том сануулга бол ямар ч нөхцөлд тухайн орны шинжлэх ухаан – дээд боловсролын удирдлагын орчин ЦЭВЭР - ЭРҮҮЛ байх ёстой. Ийм учраас ЗХУ –ын харъяанд байсан азийн болон зүүн европын орнууд1990 –д онд багтаан шинжлэх ухаан – дээд боловсролын удирдлагын орчинг эрүүлжүүлэх ДӨРВӨН ШИНЭЧЛЭЛ (4 Ш ) - ийг хэрэгжүүлэхээр чармайжээ.

  1. Шинжлэх ухааны судалгааны хууль зүйн үндсийг шинэчлэх,...• Reform of thelegal basis of scientific research
  2. Санхүүжилтийн зарчмуудыг шинэчлэх.• Reform of the principles of financing 
  3. Байгууллагын бүтцийг шинэчлэх • Reform of the institutional structure
  4. Шинжлэх ухааны судалгаа баих сургуулийн боловсролыг нэгтгэх • Merging of scientific research and university education,...зэрэг ажлыг хам хэрэгжүүлдэг байна.

Анхаарах нь:

Монгол улсын хувьд эдгээрийн эхний1 ба 2 - г нь хагас оромдсон, удаахь 3 ба 4 –г орхисон байдалтай өдий хүрлээ. Тодруулбал, Байгууллагын хуучин бүтэцтэй, Шинжлэх ухааны судалгаа баих сургуулийн боловсрол нэгдээгүй, бас Санхүүжилтийн зарчмууд болон Шинжлэх ухааны судалгааны хууль зүйн үндэс бараг хуучнаараа, зарим нь энэ цаг үетэйгээ зөрчилдсөн байдалтай байна. Байгууллагын бүтцийг шинэчлэх гурав дахь зорилтоор шинжлэх ухаан технологийн удирдлагын улстөржсөн, хатуу, үр нөлөөгүй, гаж буруу бүтцийг өөрчилдөг. Энэ нь МОН ШУА – г МАНАНТ ТӨР – ийн өврөөс гаргаж, дээш нь нэг шат дэвшүүлж, эрдэмтдийн эрх ашгийн төлөө тууштай зогсдог ХААН ШУА (эрдэмтдийн THINK TANK хэлбэртэй, ROYAL юмуу UMBRELLAroyal ) болгох, улмаар тийм ХААН ШУА – д төсөлт судалгаанд мэргэжлийн ЭКСПЕРТ хийх эрхэм үүргийг өгнө гэсэн үг. Орчин үед ЭКСПЕРТГҮЙ СУДАЛГАА БОЛ СУДАЛГАА БИШ, ТЭРЭЭР ХӨРӨНГӨ УРСГАХ ӨВӨРМӨЦ АРГА гэх болов. Энэ нь ҮНЭН болохыг бид манай ШУТ –ын САН –гийн үйл ажиллагаанаас харлаа. Энэ САН зүгээр л мөнгө тараадаг, төсөл хөөцөлдөгч докторуудыг эвлүүлж найрдаг газар болсон. 4 Ш- ийн 1, 2 –г оромдож, 3 –г нь орхисны уршиг нь энэ. 

Зах зээлийн эдийн засагт шилжих үед байгууллагын хуучин бүтэцтэй байх аваас эрдэмтдийнхээ оюуныг шударгаар уралдуулж, тэднийхээ эрдмийн эрх ашгийг хамгаалах боломжгүй. Ингэхлээр, эрдэмтэд нь тухайн ажиллаж буй газрынхаа хөлсний ажилтан хэвээрээ үлдэж, байгууллагынхаа явцуу эрх ашигт захирагдан зар сурталчилгааны хэрэгсэл, өрсөлдөөний зэвсэгболдог. Ийм үед их сургуулиуд нэгдэх нь бүү хэл улам задарна. Өнгөрсөн жилүүдэд МУИС –д хоёр ч дээд сургуулийг нэгтгэх гээд чадаагүй нь үүний нотолгоо. 

МАНАНТ ТӨР одоо хүртэл эрдэмтэй хүнийг БООЛ –ын зиндаанд үнэлж, докторуудаар ЮУ дуртайгаа ХИЙЛГЭЖ болно гэж үзсэн хэвээрээ байна. Үүнийг МОН ШУА эсэргүүцэх ёстой атал харин ч эсрэгээрээ. Мон ШУА манант ТӨР –ийг эрдэмтдээс хамгаалдаг ХЭРЭМ болжээ. Ийм ШУА – нь эрдэмтдээсээ улам л тасран холдоно. МОНШУА залуу докторуудын уурыг барж дууслаа. 4Ш – н 3 –г хэрэгжүүлэхгүй бол бид цааш ахих ямар ч боломж үүсэхгүй ээ.

Цэргийн болононцгой зорилтот төслөөс бусад ( иргэний гэх ) судалгааг их сургуулиас ангид, сургалтаас хөндий хүрээлэнгүүдээр хийлгэнэ хийнэ гэдэг нь цаагуураа тухайн судалгааны шинжлэх ухаанч бие даасан байдлыг үгүйсгэдэг. Төр захиалга өгөөд өөртөө тохирсон дүгнэлтийг эрдэмтдээр хүчээр гаргуулдаг. Өөр дүгнэлт гаргасан судлаач хохирдог. Ингэхээр, шинжлэх ухаан нь шинжлэх ухаан биш, эрдэмтэд нь эрдэмтэн биш болдог. Зөвлөлтийн Сталинч дэглэмийн энэ аргаулс гэрээ хөмөрсөн билээ. ОХУ одоо чиргэний судалгаагаар өндийж чадахгүй байна .Үүний сүүдэр Монголыг нэвтэд нь бүрхсэн. Сөхвөл их юм бий, түр азная. 

4Ш –н дөрөв дэх зорилтыг хэрэгжүүлэхгүй аваас их сургууль, хүрээлэн хоёр эсрэгцлэн зогсоно. Монголд ийм болсон. Энэ юунд хүргэв? ТӨСӨЛ нь ТӨСӨВ болов. Төр, Хүрээлэн, Их сургууль, ТББ, Хувийн секторын хооронд тасралтгүй хэрүүл, сүрдүүлэг, гуйлга, хахууль, авилга,.. эцэст нь төсвийн хөрөнгийг харилцан буулт хийсэн дотоод нууц тохиролцоогоор хуваарилна. Энд үр ашиг огтоос яригдахгүй. Хэрэгтэй эсэх нь эргэлзээтэй олон жижиг сэдэв рүү хөрөнгөө дусал дуслаар нь жигд тараан цацна. Ажлыг ингэж БУРУУ хийсээр байгаад манай докторууд үүндээ бүр ижил дасал болчихжээ. Монголынхоо төлөө биш, өөрийнхөө төлөө,..?. Үүнээс улбаалан, бодол – санаа, үг - үйлдэл нь зөрдөг зүй бус ёс суртахуун газар авч, эрдэмтний нэр төр, үнэлэмж эрс уналаа. Шударга үнэний төлөө дуугардаг доктор цөөрөв. АЙМХАЙ ХУЛЧГАР нь яана. Бүр цэл залуугаасаа шүү.

Бид өнгөрсөн 30 жилд ДӨРВӨН ШИНЭЧЛЭЛ –ийн ядаж нэгийг нь ч гүйцэд хийсэнгүй. Хийх гэж оролдох бүрт ШУА –н зүгээс эсэргүүцдэг. Эсэргүүцлийг төрийн хүчтэй дэмжлэг, эрдэмтдийн эрүүл сэтгэдэг тэр хэсэг, голдуу залуу докторуудын шахалтаар давах учиртай. Харамсалтай нь, манай залуу докторууд хэтэрхий үхээнц болжээ. Бид өнгөрсөн жилүүдэд эрдэмтний шинжгүй докторуудыг бэлтгэсэн биш биз. ОХУ энэ тухайд ШУА – н зүгээс ирэх эсэргүүцлээ бүрэн давж чадаагүй учраас хагас дутуу шинэчилж, ингээд янз бүрийн хүндрэл ихсэж, инноваци нь яриа төдий болж, ОЮУН гадагш урссан хэвээрээ аж.Саяхнаас эрдэмтэд нь 4 Ш- г бүр анхнаас нь дахин эхлүүлэх саналыг хэлдэг боллоо. Энэ нь бидэнд сургамж. 

АНУ –ын Харвард, Стэнфордын их сургуулиудын хамтарсан судалгааны багхүний аливаа амжилт ололтын 85 %- нь оюун сэтгэлгээнд тулгуурласан ЗӨӨЛӨН чадамжаас, үлдэх 15 %-нь мэдлэг мэдээлэлд түшиглэсэн ХАТУУ чадвараас хамаарч байгааг тогтоожээ. Манай эрдэмтэд үндсэндээ ХАТУУ ЧАДАМЖ- г түшдэг, нийгэм ч тэгж хүлээн авдаг, төр нь бас тэтгэдэг. Гэтэл барууны судлаачид бол өөр. Тэд сэтгэлгээ, хандлага –г түлхүү чухалчилна. Тэд бүтээлчээр ургуулан сэтгэх, гүн логиктой эрэмбэ цэгцтэй сэтгэх, тунгаан бодож шүүж сэтгэх, багаар хамтран ажиллах зэрэг оюун сэтгэлгээний дээд эрэмбийн чадварт гаршжээ. Боловсрол нь ч тийм болсон байна. Харамсалтай нь, манай бүх шатны боловсрол яг үүний эсрэг, бараг 100% хатуу мэдлэгт суурилдаг. Хатуу мэдлэг шүтэгсэд хамтардаггүй, улам л холдоод байдаг. Гэтэл СИС бол чухамхүү зөөлөн чадамжийн орон зай юм. Үүнийг мөшгөвөл, бидэнд БОДОХ, ХИЙХ юм мөн ч их байна даа. 

Монголд 4 Ш – г орхисон учраас бэрхшээл, саад нэмэгдэж, цаашид байдал улам дордох нь илэрхий боллоо. Мухардлаас гарах арга саам хайж байгааг хүндэтгэнэ. Гэхдээ СИС байгуулаад ганцхан далайлтаар бэрхшээлээс гарчихна гэх нь дэндүү хялбарчилсан ГЭНЭН бодол. Яагаад ч болохгүй, ЧАДАХ Ч ҮГҮЙ.ДӨРВӨН ШИНЭЧЛЭЛ нь Судалгааны Их сургуулийн СУУРЬ нь болдог. Ийм учраас СИС нь 4Ш – н дараа хэрэгждэг зүй тогтолтой. Өөрөөр байх боломжгүй. Байшин барихад эхлээд СУУРИА тавьдаг. Хамгаас чухал нь тэр суурь ЗӨВ БАТ байх учиртай. 

Тухайн улсад дэлхийн тэргүүлэгч түвшний СИС хэд байх нь зохимжтой болох тухайд, шинээр эхэлж байгаа бол 13 сая хүн ам тутамд 1 гэсэн жишиг (жишээ нь, БНХАУ –д 100, ОХУ – д 10 ) барихыг судлаачид зөвлөдөг. Тэгэхлээр, Хонголд дэлхийн түвшний СИС онолын тооцоогоор 0,23 байх нь. Бид тэргүүлэгч түвшний СИС гэхээсээ өмнө монголдоо тохирсон цомхон СИС яривал ононо. Тийм СИС – н жишээнд Эстонийн ТАРТУ Их Сургуулийг нэрлэе. Эстони 1,3 сая орчим хүн амтай жижиг орон. Эстони 4 Ш – г оновчтой хэрэгжүүлсэн. СИС –г зорьж буй бидэнд Эстонийн туршлага зүг чиг болох байх шүү. Эстонид ерөнхий ( Public comprehensive) 3, мэргэжлийн ( Public specialized )10 их сургуультай, бас хувийн 8 дээд сургуультай. Дэлхийн их сургуулиудын чансаанд 14000 орчим оюутантай Тарту Их Сургууль 2012 онд 501 –д байсан бол энэ онд 301 - д жагсжээ. 30000 гаруй их сургуулийг эрэмбэлдэг гэхээр 301 нь оройн 1 % ( TOP1 % ) юм. ТАРТУ –тай төсөө бүхий ( 18000 орчим оюутантай ) манай МУИС 2962 -д, ШУТИС 4340 –д , Улаанбаатар их сургууль 11650 –д, ХҮДС 27237 –д тус тус байна. Молекулын биологи ба генетикийн салбарт ТАРТУ дэлхийд 52 –д, ОХУ –ын Москвагийн Их сургууль ( манайхан МГУ гэх ) 183 –д оржээ. ( 27237 –д буй ХҮДС 2962 –д буй МУИС –д нэгдэхгүй гээд арагшаа зүтгээд байгааг ойлгох хүн монголчуудаас өөр бий болов уу ? ) 

СИС- нь МЕРИТ буюу ЧАДАХУЙН ЗАРЧИМ – ыг хэрэгжүүлдэг. Олон жил МАНАН ТӨР манай улсын шинжлэх ухаан -дээд боловсролын хүрээг бусниулсны харгайгаар өдгөө энэ салбарт мерит зарчим бүрэн алдагдсан. Чадалтай нь бус арга зальтай нь ахиж дэвшдэг болов. Эрдэмтэд судалгааныхаа хажуугаар сул үг, заргад сүрхий гаршив. Залуу докторууд үүнийг зүй тогтол мэтээр ойлгодог болж, дасан зохицож, бас дажгүй суралцаж байгаа нь бүр ч гайхалтай. Тэд аргаар АКАДЕМИЧ, залиар ЗАХИРАЛ болно гэнэ. 4 Ш – г хэрэгжүүлбэл их сургуулиуд МЕРИТ зарчимд шилжинэ, оюун ухааныг өмнө барина, ингээд ОЮУНЫ ТАТАХ ХҮЧ болж хувирна. Тийм СИС-иуд оюуны хүчэ энэгтгэх талаар өөрсдөө санаачилна. Ингэж их сургуулиудын механик бус органик нэгдэл үүсдэг. Хамгаас чухал нь ЭРҮҮЛ ЦЭВЭР орчин бүрдүүлэх. Зөв ажил ЗӨВ –д хүргэдэг нь ЖАМ бөлгөө. Бид ажлыг жамаар нь, ЗӨВ хийж сурах цаг болсон баймаар,.. 30 жил мунгиналаа, одоо болоо биш үү ? 

Эцэст нь, одоогийн манай нөхцөлд СИС – руу дөхөхийн тулд юуны өмнө 4Ш – г хэрэгжүүлж, шинжлэх ухаан дээд боловсролын удирдлагын орчингоо цэгцлэн эрүүлжүүлж, зах зээлийн горимд оруулах ёстой. Ажил хийхийн эхлэл нь АЛДАА – гаа хүлээн зөвшөөрөх. Үүнийг дахин давтан сануулъя.

Жич: Их сургуулийн багш нарын дунд УИХ – н “хорчин“ гишүүд төрийн харъяалалтай СИС – д дан магистр, докторын сургалтыг судалгаатай нь өгөөд, ард нь бакалаврыг нь үлдээж, түүнийгээ өөрсдийн хувийн их сургуульдаа авах юм байна л даа... гэсэн АЙДАС тархжээ. Монголын одоогийн нөхцөлд бакалавраасаа тасарсан эрдмийн сургалт ньих биегүй өнчин ганц толгойтой адил болж дампуурах магадлал маш өндөр. Сүүлд нь ганц ч их сургуульгүй хоосон хоцрох вий. Иймд манай нөхцөлд СИС – них биеийг одоогийнхоос нь илүү томсгож байж л эрсдэлээс зайлсхий хёстой гэж үзэж байна. 


Монголын Ирээдүй Судлалын Нийгэмлэгийн тэргүүн,
доктор, профессор, МУГБ Ц.ДЭМБЭРЭЛ