ШИЛЭЭР БАЯЖСАН ХЯТАД БҮСГҮЙ
Үйлдвэрийн жирийн нэгэн ажилчин бүсгүй тэгээс эхэлж тэрбумтан болсон түүх дэлхийд зөвхөн Хятадад гарсан. Түүний нэрийг Жоу Цюньфэй /Zhou Qunfei /гэдэг. Энэ хятад бүсгүй бол дэлхийд алдартай “Lens Technology” компанийг үндэслэгч, Хонкогт 27 сая долларын үнэтэй өргөө ордоны эзэн билээ.
Бүсгүй хүн тэгээс эхэлж тэрбумтан болсон түүх дэлхийд байхгүй. Азийн хамгийн өндөр хөгжилтэй Япон оронд ч гэсэн тэрбумтан бүсгүй төрөөгүй. АНУ, европд бүсгүйчүүд өвөг дээдсээсээ уламжилж авсан өв хөрөнгө, эсхүл нөхрөөсөө өвлөж авсан хөрөнгөөрөө тэрбумтан болсон байдаг. Тэгвэл үйлдвэрийн жирийн нэгэн ажилчин бүсгүй тэгээс эхэлж тэрбумтан болсон түүх дэлхийд зөвхөн Хятадад гарсан. Түүний нэрийг Жоу Цюньфэй /Zhou Qunfei /гэдэг. Энэ хятад бүсгүй бол дэлхийд алдартай “Lens Technology” компанийг үндэслэгч, Хонкогт 27 сая долларын үнэтэй өргөө ордоны эзэн билээ. Тэр өөрийн хувийн нисэх онгоцоор Америкт Кремниевийн хөндийд очиж, эсхүл өмнөд солонгосын Сөүл хотод нисэж очоод дэлхийн алдартай “Apple” болон “Samsung” компаний удирдагчтай уулзалт хийж гэрээ байгуулдаг хүн. Тэрбээр БНХАУ-ын дарга Си Жинпинийг өөрийн компаний байрандаа хүлээн авч уулзаж байсан хүн. Бяцхан охин Жоу амьдралын хүнд бэрх замыг хэрхэн даван туулж амжилтанд хүрсэн гайхалтай түүхийг товч өгүүлье.
1970 онд хятадын төв нутгийн Хунань хэмээх мужийн бөглүү тосгоны ядуу гэр бүлд нэгэн охин мэндэлжээ. Тэр охины нэрийг Жоу гэдэг. Бяцхан Жоу охины ээж нь түүнийг тавхан настай байхад нь гэнэт нас барж охин хагас өнчин хоцров. Эцэг Цюньфэй нь цэргээс халагдаж ирээд жараад онд нэгэн үйлдвэрт ажилчнаар хөлсний ажил хийж байгаад үйлдвэрлэлийн осолд орж хуруугаа тасдуулсан ажээ. Удалгүй эцгийнх нь хараа муудав. Бараг сохорсон эцэг нь хоёр охин, нэг хүүгээ өсгөхийн тулд хамаг хүчээ дайчилж чадан ядан ажиллаж өл залгуулж байлаа. Эцэг нь хулсаар сандал, сагс хийж, дугуй засварлаж тав арван зоос олж арайхийж амьдралаа залгуулж байв. Энэ айлын отгон охин бяцхан Жоу охин хар багаасаа л гэрийнхээ ажилд тусалж, дүү нараа асарч,гахай, тахиагаа өсгөн арчилж тэжээж байлаа. Тэр үеийн хятад тосгоны охидууд гэрийн ажилд тусалж бүх насаараа тосгондоо амьдарч, нөхөрт гарч хүүхэд төрүүлж , гэрийн эзэгтэй болдог байлаа. Харин Жоу охин өөр замыг сонгосон юм. Тэр бизнесийн замыг сонгосон. Эцэг нь гурван хүүхдээсээ ганц Жоуг сургуульд оруулсан юм. Бяцхан Чжоу сургуульд идэвхтэй сайн сурч байлаа.Гэрийн ажлын хажуугаар хичээлээ давтаж даалгавраа хийж амжуулдаг байлаа.Түүний багш нь дурсахдаа:“Жоу их авьяастай, их хөдөлмөрч охин байсан. Түүний бичсэн “Миний ээж” гэдэг зохиомжийг би ангийн сурагчдад уншиж өгөхөд бүгд л нулимс унагаж байлаа” гэсэн байдаг. Жоу охин удалгүй түүний амьдралыг орвонгоор нь эргүүлсэн нэгэн зоримог шийвэр гаргалаа.Тэр 16 насандаа сургуулиа орхихоор шийдэв. Учир нь тэр үед сургууль төгссөн хүн дээд сургуулийн дипломтой байсан чсайн цалинтай ажил олж чадахгүй байлаа.Учир иймд тэр хот газар очиж сайн цалинтай үйлдвэр дээр ажиллахаар шийдэв.1986 онд хятадын хөдөө нутагт ажилгүйдэл их байлаа. Хөдөө нутагт ажил олох хэцүү байв.Хятадад тэр үед хөдөөнөөс хотод орж ирсэн ажилчид 270 саяд хүрч байлаа. 16 настай жаахан охин сургуулиа орхиж хамгийн өндөр хөгжилтэй эдийн засгийн тусгай бүс Гуандун мужийн өмнөд хотод очлоо. Тэнд тэр бээр нагац ахындаа түр амьдарч байв. Жоу Шэньчжэнь хотод цагны шил үйлдвэрлэдэг нэгэн жижигхэн үйлдвэрт ажилд орлоо.
Жоугийн анхны ажил бол үйлдвэрийн дамжлага дээр зогсож бугуйн цагны шилийг угсрах ажил байлаа. Цагт 1 доллар орчим хөлстэй ажил байв. Ажиллах нөхцөл хүнд байлаа. Нэг хоногт 16 цаг тасралтгүй ажиллаж байв.Өглөөний 8 цагаас ямарч ээлжгүй шөнө дунд 24 цаг хүртэл, заримдаа шөнийн 02 цаг хүртэл ажиллана.Тэр сарын 180 юаний цалингаа гурван удаа л авсан юм. Гурван сарын дараа Жоу ажлаас гарах өргөдлөө даргадаа өгөв. Тэр өргөдлөө бичихдээ сургуульд байхдаа “Миний ээж” гэсэн эссе бичсэн шиг чин сэтгэлээсээ бичсэн юм. Ажлаас яагаад гарах болсон шалтгаанаа маш сайн ойлгомжтой бичжээ.Тэр өргөдөлдөө ажлын өдрийн норм тэнцүү биш байгаа тухай, ажлыг сонирхолтой бус болгож байгаа тухай, яаж үйлдвэрлэлийнүйл ажиллагааг сайжруулах саналаа хүртэл бичээд төгсгөлд нь үйлдвэрийн даргад “намайг ажилд авч туршлага суулгаж өгсөнд танд баярлалаа” хэмээн бичжээ. Үйлдвэрийн дарга түүний өргөдлийг анхааралтай уншиж өргөдөл дээр нь цохолт хийж ажлаас халагдахыг зөвшөөрсөнгүй, харин түүнд хэлтсийн даргын албан тушаал санал болголоо.
Ингээд Жоу тэндээ үлдэж 3 жил ажиллахдаа албан тушаал улам дэвшив. Түүний ажилладаг үйлдвэрийн ойролцоо Шэньжэний их сургууль байдаг байсан тул тэр ажил, сургууль хоёрыг хослуулахаар шийдэв.Тэр Шэньжэний их сургуулийн оройн эчнээ ангид сурч эхлэв. Тэр өөрт хэрэгтэй байсан салбарыг сонголоо. Их сургуульдтэр компьютерийн хичээл заалгаж, нягтлан бодох, гаалийн салбарыг судалж, хүнд ачааны автомашин жолоодох эрх авав. Тэр ганц зүйлд харамсдаг. Англи хэл сурсангүйдээ харамсдаг. Үйлдвэр дээр Жоу үйлдвэрлэлийн ажиллагааг сайн судалсан юм. Энэ туршлага нь түүний дараагийн алхам хийхэд их тус болсон.Түүний нэг сайн чанар нь Жоу амжилтанд хүрээд хэзээ ч нэг байрандаа зогсдоггүй, сэтгэл нь ханадаггүй, үргэлж урагш тэмүүлж байдаг.
1993 онд үйлдвэрт ороод, жилийн дараа тэр 22 настайдаа хувийн бизнесээ нээхээр шийдлээ. Түүнд гэр бүл нь тусалж бүгд нийлээд 3000 ам доллар цуглуулав. Үйлдвэрт ажиллахаар түүний ах,эгч, үеэл хоёр дүү нь ирж бүгд л түүний 3 өрөө байранд орцгоов. Хүн 22 настайдаа голдуу их дээд сургуулиа дөнгөж төгсөж байдаг цаг. Энэ үед Чжоу хувийн компаниа байгуулан удирдаж ямар ч хүнд ажлаас огт айдаггүй байв.
Тэр үед хятадын эдийн засаг өсөж хувийн бизнес хөгжих таатай нөхцөл бүрдэж байлаа. Энэ алтан боломжийг Жоу алдалгүй ажиллалаа. Түүний компани бусад үйлдвэрээс илүү чанартай цагны шил үйлдвэрлэж эхлэв.Тэр энэ хэдэн жилд нийтдээ 11 хувийн үйлдвэр байгуулсан боловч бүгд дампуурав. Тэр ажилчдынхаа цалинг өгөхийн тулд хоёр ч удаа хувийн байшингаа хүртэл зарлаа. Гэвч Жоу бүсгүй бэрхшээлийн өмнө сөгдөн бууж өгсөнгүй, бизнесээ ч орхисонгүй.
Удалгүй Жоу бүсгүй мобиль утасны дэлгэц нийлүүлэх ашигтай гэрээг дотоодын том компани болон гадаадын томоохон компанитай байгуулж чадлаа. Түүний шинэ захиалагч бол хятадын телевизорь, техник үйлдвэрлэдэг “TCL Corporation” хэмээх том компани байлаа. Энэ чухал гэрээг тэр 2001 онд байгуулсан юм. 2006 онд Чжоу өөрийн төрсөн нутаг Хунаний Сянсян хотод хувийн үйлдвэрээ нээж компаниа “Lens Technology Co.,LTD” хэмээн нэрлэлээ. 2003 онд америкийн алдарт “Motorola Solutions Inc” компани өөрсдийн үйлдвэрлэх гэж буй шинэутасны шилэн дэлгэцийг хийж өгөхийг түүнд санал болгов.
2000оны дэлхийн гар утаснууд ихэнхи нь пластик дэлгэцтэй байлаа. Тэд зурагддаггүй шилэн дэлгэцтэй утас хийхийг мөрөөдөж байв. Америкчууд түүнтэй утсаар ярьж “Та ийм дэлгэц хийж чадах уу?” гэхэд тэр “чадна” хэмээн итгэлтэй хариулсан юм. Хэлснээ ч тэр биелүүлсэн юм. Америкчууд дахин утсаар ярьж “Хэрэв манай утас дэлхийд алдартай болоод байтал дэлгэц нь зурагдаад , хагараад байвал яах вэ?” гэхэд Чжоу:“Та нар санаа зоволтгүй, бид зурагдах, үгүйг нь ямагт ажиглаж харах болно” гэжээ. Чжоу хэлсэндээ хүрчгар утасны хамгийн чанартай дэлгэц хийж чадсан юм. Түүний 2004 ондүйлдвэрлэсэн дэлгэцтэйгар утас сүүлийн 4 жилд дэлхий даяар 130 сая ширхэг зарагдсан юм.Дараа нь удалгүйтүүний компанид“HTC”, “Nokia”, “Samsung” зэрэг дэлхийн томоохон компаниуд гар утасны дэлгэц хийлгэх захиалга өгч эхлэв.2007 онд америкийн алдарт компани “Apple” их хэмжээний захиалга өгөв. Дэлхийн томоохон компаниудын захиалгын ачаар Жоу технологио сайжруулахаар хөрөнгө оруулж,хамгийн чадварлаг мэргэжилтнүүдийг хөлсөлж ажиллуулав. Дараагийн таван жилд тэр Хятадад шинээр гурван хотод үйлдвэрээ байгуулав. 2015 онд хөрөнгийн бирж дээр гарч компанийх нь анхны хувьцааны арилжаа түүнийг тэрбумтан бизнемэн болголоо. Тэр бээр эдүгээөөрийн байгуулсан компанийхаа хувьцааны 87.9 хувийг эзэмшиж байна.Одоо түүний компаний харьяа 32 үйлдвэр дээр 90 000ажилчин ажиллаж байна. Толгой компаний захиргаа нь хятадын Хунань мужийн Чаншад ажиллаж байна. Төрсөн нутагт нь ажиллаж байгаа түүний үйлдвэр 800 акргазрыг эзэлдэг. Үйлдвэр нь өдөр шөнөгүй ажилладаг юм. Түүний үйлдвэр АНУ-ын “Corning” , Япон улсын “Asahi Glass” компаниас хамгийн чанартай шил авдаг. Авсаншилээ эхлээд дэлгэцний хэмжээгээр нарийн зүснэ, дараа нь шилээ улам тунгалаг болгоно. Дараа нь шилээ кали, ионы уусмалд хийж улам батжуулна. Дараа нь будна, илэрсэн дутагдлыг арилгана. Хамгийн сүүлчийн шатанд хамгаалалтын шилийг цэвэрлэнэ, бохироос хамгаалах болон зураасаас хамгаалах плёнк наана.Ингээд дэлхийн хамгийн чанартай гар утасны дэлгэцийн шил бэлэн болно.
Жоу захирал санаа нэгтэй хүчирхэг чадварлаг баг бүрдүүлж чаджээ.Тэр үйлдвэрлэлийн бүх дамжлага, ажлын бүх явцыгнэг бүрчлэн сайн мэддэг тул ажиллахад амар, бүх ажилчид түүнд ихэд сайн ханддаг, тэр бүх ажилчидаа сайн мэддэг,тэдэндээ иххаламж анхаарал тавьдаг ажээ. Хамт олонтойгоо тэр хэзээ ч зөрчилддөггүй, тэднийг маш сайн анхаарч, эв найртай нэггэр бүл мэт хамт олныг бүрдүүлж чадсан ажээ. Жоу захирал ажилчиддаатогтвортой өндөр цалин өгч, жилийн эцсийн үр дүнгийн их шагнал олгож, халуун устай ваннатайорон сууцанд ажилчдаа үнэгүй байрлуулж, өндөр мэдлэгтэй мэргэжилтэнүүддээ хөнгөлөлттэй орон сууц олгож, ажилтан бүрт нийгмийн даатгал төлж , ажилчдаа үнэгүй сургаж байдаг юм.
Түүний компани “ Нийгмээс авна, нийгэмд буцаан өгнө” гэсэн зарчмаар ажилладаг. Жоугийн компани Сычуаны газар хөдлөлтөд өртсөн хүмүүст хандив туслалцаа үзүүлэв. Энэ газар хөдлөлтөөс болж Сычуанд 70 000 хүн нас барсан байдаг. Түүний үйлдвэрүүд ядуу гэр бүлийн оюутнуудад тэтгэлэг олгодог юм. Түүний компани 100.0 хувь бүтээгдэхүүнээ гадаадад экспортолж гаргадаг. Компанийхаа орлогын гуравны хоёрыг америкийн “Apple”, өмнөд солонгосын “Samsung” компаниас авдаг юм .
Компаний дараагийн алхам бол Япон, Өмнөд Солонгосын компаниудтай хамтран ажиллах явдал юм. Чжоу бол олон мянган хүнийг ажлын байраар хангасан буянтай бүсгүй. Түүний “Lens Technology Co.,LTD” компанид эдүгээ 90 000 хүн ажилладаг юм. Тэр 90 000 хүнийг ажлын байраар хангаж ажил, амьдралтай нь залгуулсан юм. Олон хүнийгажил, амьдралтай болгоно гэдэг хамгийн том буянт үйлсийн нэгшүү дээ.
Жоу хоёр хүүхдийн ээж. Хоёр удаа нөхөрт гарсан. Анхны нөхөр нь үйлдвэрт ажиллаж байх үеийн дарга нь байсан хүн байлаа. Жоу түүнтэй 6 жил хамт амьдраад түүнээс салсан. Дараагийн нөхөр нь хамтран ажиллагч Жэн Юньлун. Эдүгээ Жоу нөхөр, хоёр хүүхдийн хамт Хонгконгийн тансаг өргөөндөө амьдарч ажиллаж байна. Түүнд Америк, Солонгос руу ажил хэргээр нисдэг хувийн онгоц байдаг юм. Харин Жоу бол их даруухан энгийн бүсгүй. Тэр хэзээ ч өөрийгөө том захирал, бусдаас дээгүүр зиндааны хүн гэж үздэггүй. Тэрбээр маш их тэсвэр хатуужилтай, шаургуу дайчин зантай. Түүнд чадахгүй ажил гэж бараг байхгүй.
Жоу ганцхан гол зорилготой байсан.Тэр нь амжилт бүхний үндэс болсон суралцах явдал байлаа.Хятадын хөдөөний бөглүү тосгоны ядуу тарчиг амьдралаасаа болж сургуулиа орхиж үйлдвэрийн ажилчин болж байсан16 настай турьхан жаахан охин эдүгээ 10.0 тэрбум ам.долларын хөрөнгөтэй, дэлхийн хамгийн баян чинээлэг эмэгтэйчүүдийн нэг болжээ. Жоу дэлхийн хамгийн баян чинээлэг бизнесмэн болоход юу нөлөөлсөн бэ?
Миний бодлоор:
1.Жоу бол харахад турьхан жаахан бүсгүй ч гэсэн хамгийн их тэвчээр, хатуужилтай, зорьсон зорилгоо заавал биелүүлдэг, ялагдал хүлээсэн ч заавал дахин босож ирдэг, үйлдвэрлэлийн алхам бүрийг нарийн мэддэг, үйлдвэрийнхээ технологийг үргэлж сайжруулж байдаг, шинийг санаачилдаг, үр дүнтэй ажилладаг, хамт олонтойгоо эвсэг, багаар ажиллах чадвартай, алдаагаа дахин давтдаггүй, үргэлж суралцаж байдаг, их хөдөлмөрч шаргуу, дайчин чанартай ажээ.
2. Хятад орны эдийн засаг хорьдугаар зууны наяад оноос эхэлж дэлхийн хэмжээнд хамгийн том болтлоо өсөж, хувийн бизнес хөгжих таатай орчин буй болж, эдүгээ Хятадад 300 гаруй тэрбумтан төржээ. Энэ боломжийг Жоу бүсгүй чадварлагаар ашиглаж чаджээ.
Эдгээр үндсэн нөхцлөөс шалтгаалж бяцхан Жоу охин ийнхүү тэрбумтан болтлоо өсчээ. Тэр хүүхэд байхдаа хувцас загварын дизайнер болох мөрөөдөлтэй байсан. Дараа нь сайн бизнесмен болох мөрөөдөлтэй байсан. Жоу Цюньфей ийнхүү өөрийн хүсэл мөрөөдлөө биелүүлж,эдүгээ дэлхийн бизнесийн хатан хаан болж чаджээ. Үүнийг л “ Self-made” буюу “Өөрийгөө бүтээсэн хүн” гэдэг юм даа.
DR. PRADHAN
DR. PRADHAN
Зочин
utsolmon
zochin
Лха
Оноч