Энэ 7 хоногт
-
Даваадорж
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
ХХ зуун, ХХI зууны эхэн үеийн Армонголын түүхийн гол үйл явдлуудын олон ургалч товчоон
Оршил
ХХ, ХХI зууны Армонголын гол үйл явдлуудын голыг нь хамгийн товчоор, ганц хоёр үгүүлбэрт багтаан ойлгомжтой бөгөөд хялбар байдлаар гаргаж хэлэх, тэдгээрийг социализмын үеийн зөвлөлтжсөн коммунист үзэл сурталжилтаас ангид буюу яг үнэнээр нь үгүүлэх, тэдгээр үйл явдлуудыг хооронд нь олон ургалч үзлийн үүднээс харьцуулж үзэх, анализ хийх, дүгнэж бодоход нь хувь хүнд дөхөм үзүүлэх, санаа өгөх зорилгоор энэхүү “ХХ зуун, ХХI зууны эхэн үеийн Армонголын түүхийн гол үйл явдлуудын олон ургалч товчоон”-ыг бэлтгэв. Уншигчид дор бүрнээ санаа, бодлоо илэрхийлнэ гэдэгт итгэж байна.
1. ХХ зуун гарав
- Манж Чингийн хаант ёс сульдаж, бослого, хөдөлгөөнүүд гарч, мөн, Орос, Япон зэрэг орны түрэмгийлэлидэвхижсэн нь түүнд үндсэн хуульт ёсд шилжиж “баруунжих”, хань үндэстнийг үл хязгаарлах зэргээр нийгэм, улстөр, эдийн засгаа шинэчлэхийг шаардав. - 1901 оноос Манж Чин Улсын “засгийн шинэ бодлого” боловсрогдож, хуучин хуулиудаа өөрчилж, 1906 оноос Ар, Өвөр Монголыг жирийн хятад муж болгон, хятад хүмүүсийг Монголд оруулан суурьшуулахыг хязгаарлахыг больсон нь монгол ноёдод таалагдсангүй.
2. Монгол Улс дахин бий болов
- 1911 онд Гадаад Монголд Манж Чин Улсын эсрэг үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн өрнөж, армонголчууд Богд Жибзундамба хутагтын удирдлага дорМанжийн эсрэг босов. - 1911 оны эцсээр Армонгол Манж Чин Улсаас салан, тусгаар тогтнож, дэлхийн газрын зураг дээрээс арчигдсан байсан Монгол Улс 1911.12.29-нд дахин мандан байгуулагдаж, Шашин, төрийг хослон баригч Богд хаант (Ар) Монгол Улс дэлхий дээр бий болов.- 1911-12 онд Манж Чин Улсд гарсан синьхайн хувьсгалаар эзэн хаант Манж Чин Улс нуран унаж, оронд нь Бүгд Найрамдах Дундад Иргэн Улс (Хятад Улс)байгуулагдав. -1912 онд Хаант Орос, Богд хаант Монгол хоёр Найрамдлын гэрээ байгуулав. Гэрээгээр Орос нь Баргамонгол,Өвөрмонголыг оролцуулсан Монголын тусгаар тогтнолыг зөвшөөрөх Армонголын хүсэлтийг Хятад зөвшөөрөхгүй учир зөвшөөрч чадаагүй ч,Армонголыг өөрийн хаантай, засгийн газартай, цэрэгтэй, Орос, Хятад, бусад улс оронтой гэрээ, хэлэлцээ хийх эрхтэй автономит орон байлгах, үүнд нь Орос Улс дэмжиж туслахаар болов.- 1913 онд Монголын асуудлыг Хятад, Орос хоёр хэлэлцэв. Монголыг тусгаар тогтнохыг Хятад огт зөвшөөрөөгүй ба удаан хэлэлцсэний эцэст, Дундад Улсын Гадаад Монголыг Орос хэмжээтэй эзэрхэх, Гадаад Монгол дахь Дундад Иргэн Улсын эзэн (сюзеренитет) эрхийг Монголоор Орос Улс хүлээн зөвшөөрүүлэх, харин, хоёр орны аль аль нь Гадаад Монголд өөрсдийн цэргийг оруулахгүй, иргэдээ оруулж суурьшуулахгүй байхаар тохиров.-1915 онд Хиагтад Монгол, Орос, Хятадгурван улсын сунжирсан хэлэлцээр явагдав. Армонгол нь мөн л тусгаар тогтнолоо баталгаажуулах, өөртөө Баргамонгол,Өвөрмонголоо хамааруулах гэсэн ч, Орос, Хятад хоёр Армонголыг ятган,1913 оны өөрсдийн хэлэлцээний дагуу Оросын нөлөөллийн, Хятадын сузерен эзэмшлийн автономит орон болгож чадав.- 1917 онд Орос оронд пролетарийн хувьсгал гарч, коммунист засаг, төр тогтов.- 1918, 1919 онд өөрийн сузеренитет эрхийн Гадаад Монголыг Оросын улаан хувьсгалаас хамгаалах хятад цэргүүд Армонголд орж ирж, улмаар, өөрийгөө хамгаалах чадваргүй автономит Гадаад Монголыг Хятадын бүрэн ивээлд авах нэрийн дор 1919 оны эцсээр Армонголын автономыг мөхөөж, Армонголыг Хятадын бүрэн эзэмшлийн орон болгов.-1919 оны хаврын эхээр Буриадмонголын хэсэг үндсэрхэг сэхээтэнӨвөрмонгол, Баргамонголын зарим ноёдтой үгсэн нийлж, цагаантны Чита хотод хуралдаж, нийт монгол угсаатныг нэгтгэсэн Нармай Монгол (Их Монгол) Улсыг Японы дэмжлэгтэйгээр байгуулах оролдлого хийв. Хожим зөвлөлтүүд, Монголын тэдний гар хөл бологчид Орос, Монголын буриадмонголуудыг 1930-аад онд панмонголистууд, Японы тагнуулууд болгон хядав.
3. Хятад цэргийн эзэгнэлийн эсрэг бослого
- Хятадын цэрэг Армонголын автономыг устгасны эсрэг хөдөлгөөн Армонголд 1920-21 онд өрнөв. -“Монголчууд даллан ирүүлэв” гэж хятад цэргийнхний хэлэх Оросын цагаантан генерал Барон Унгерний удирдлага дор 1920 оны намар,1921 оны эхээрАрмонголд хятад цэргийн эсрэг бослого гарч, босогчдын монголын талыгтэргүүн тайж Г.Лувсанцэвээнудирдав. - 1921 оны 2-р сард Барон Унгернээр удирдуулсан босогчид ялж, тэд Нийслэл Хүрээгээ чөлөөлж,Шашин, төрийг хослон баригч Богд хаант Монгол Улсаасэргээн мандуулав. - 1921.03.01-03-нд Зөвлөлт Оросын Тройцкосавск (Хиагт) хотод Монголын Монгол Ардын (пролетарийн) Нам анхдугаар их хурлаа коминтернийхэн болон большевикуудтай хамтран хийж, Ардын журамт цэргийн штаб байгуулж, МАН-ын Төв хороог сонгож, ”МАН-аас Гадаад Монголын ард түмэнд тунхаглан зарлах бичгийг” (намын программыг) баталж, МАН-ын Төв хороонд Коминтерний байнгын төлөөлөгчийг суулгахаар тогтож, тийнхүү, МАН нь, хэрэг дээрээ, Коминтерний байнгын заавар дор байхаар болов.
4. Монголд коммунист хувьсгал экспортлогдов
-Ардын (пролетарийн) намынхан монголд нэвтрэн орсон цагаантныг устгуулах нэрээр Зөвлөлтийн улаан цэргийг дагуулан 1921.07.06-нд Нийслэл Хүрээнд орж ирж , Шашин, төрийг хослон баригч Богд хаант Монгол Улсын сэргээгдсэн төрийг 1921.07.10-нд Улаан цэргийн сүр хүч дор түлхэн унагаж, зөвхөн шарын шашны хэргийг эрхэлдэг Богд хаантай, коммунист засаглалтай Монгол Улсыг байгуулж, үүнийгээ 1921.07.11-нд түмэнд тунхаглан зарлав. Ийнхүү,Армонголд Зөвлөлт Оросоос коммунист хувьсгал экспортлогдон, тэрээр Зөвлөлтөөс бүрэнхараат, түүний дагуул коммунист орон болж эхлэв. - 1921 оны 7-р сард тэргүүн тайж Лувсацэвээн нарын олон арван хүнийг, намар нь Богдын торгон цэргийн жанжин Жамъянданзан нарын 48 хүнийг баривчилж, Армонголд улстөрийн коммунист хэлмэгдүүлэлт ч экспортлогдов. Армонголд улстөрийн коммунист баривчилгаа тийнхүү явагдаж эхэлсэн нь коммунист орон болж эхэлсний нь бас нэгэн нотолгоо байв. - 54 настай Богд хаан 1924 онд учир битүүлгээр нас бармагц, Ардын намын 3-р их хурлыг бэлтгэн хуралдуулж, хаант ёсыг халж, коммунизд орох хатуу чиг баримтлалтай буюу коммунист БНМАУ-ыг байгуулж, Армонголыг Зөвлөлт Оросын бүрэн дагуул орон болгов.- Хятад, Зөвлөлт Орос хоёр1924 онд Монголоос нууцаар Бээжинд хэлэлцэж, Армонгол дахь Хятадын эзэн (сузеренитет) эрхийг нотолж, БНМАУ ньde faсto бол Зөвлөлт Оросын дагуул орон,de jureбол Хятадын Гадаад Монгол гэдэг бүрэлдүүн хэсэг хэвээрүлдэв.- 1928 онд Ардын намын 7-р их хурал коминтернийхний оролцоотойгоор хуралдаж,баяжих, чинээлэг амьдрах, Швейцар адил төвийг сахьсан орон байх гэсэн “баруунтнуудыг” бутцохиж, хурал дээр хөдөөгийн “зүүнтэн” коммунистууд ялж, тэд коммунизмд дэвшин орохоор 1924 онд баталсан “Ардын намын жанжин шугамыг” батлан хамгаалав.-1929 онд Х.Чойбалсангаар удирдуулсан “Феодалын хөрөнгө хураах комисс” байгуулж, улмаар, хамтрал, коммун байгуулагдаж, Армонголд социализм байгуулах ажил эхлэв. -1930 онд МАН-ын 8-р их хурал хуралдаж, социализм байгуулах “зүүний нугалаа” гаарч, феодал, лам нарыг 1931 оны дотор устгах, дараа нь, МАН-ын 9-р их хурлын өмнө устгаж дуусгах тухай НТХ-ны онц тогтоолууд гарч,1931-32 онд 625 феодал,197 ламыг баривчлав. - 1931 онд Япон бүх Зүүн Хойд Хятадыг, Манжуурын төмөр замыг эзэлж, 1934 онд Өмнөд Манжуурт Манжгоо гэж тусгай улсыг байгуулж, тэр нь Зөвлөлтийн дагуул БНМАУ-тай шууд хил залгах болов. Хятад, Хятадын коммунист хувьсгалчид Зөвлөлтөөс таслагдав. - 1932 онд БНМАУ-д Монголынсоциализмын эсрэг бослого гарч, иргэний дайн болов. - 1932 онд МАН Сталин ба Коминтерний заавраар бодлогоо өөрчилж, юу юугүй хөрөнгө хураах, хамтрал, коммун байгуулахаа больж, “шинэ эргэлтийн бодлого” гэгчийг явуулав. -Хятадын эрхшээлээс гарах тэмцлийг байнга явуулж ирсэн Өвөрмонголын ноёд 1930-аад онд энэ тэмцэлдээ Хойд Хятадыг эзэлсэн япончуудаас дэмжлэг хүсэх болов. Япончууд Хятадаас салсан Манжгоогийн Хянган мужийн монголчуудыг бүр “Дорнод Монгол Улс” хэмээн нэрлэж, мөн, Япон-Хятадын дайны эхээр1937 онд Японд эзлэгдэж Хятадаас салсан монголчуудаар тэд 1938 онд Мэнжаан (Өвөр Монголын Хязгаар) Улс байгуулав. -Мал, тариалангийн яамны сайд болон буураад байсан Х.Чойбалсанг 1933, 1934 онд 6-7 сараар Москвад 2 удаа аваачиж “эмчилсний” дараа, Сталин түүнийг 1934 оны эцсээр гэнэт Ерөнхий сайдын 1-р орлогч болгуулж, 1935 онд ганц түүнд20 ш. суудлын машин бэлэглэж, 1936 оны эхээр маршал цол олгуулаад, Монголын Дотоодыг хамгаалах газрыг ДЯЯ болгуулж, сайдаар нь Чойбалсанг хавсруулуулж, “ЗХУ-ын хүндэт чекист” болгов.- 1937 оны намар Зөвлөлтийн улаан арми Армонголд 2-дох удаагаа орж ирж, Армонголын хуучин феодал, тайж нарыг, бас, лам нарыг, мөн, “Гэндэн-Дэмидийн талынхныг“ Сталины ивээл дор хайр найргүй устгах Х.Чойбалсангийнгеноцид, түүнийих хядлага эхлэв. Х.Чойбалсан БНМАУ-ын насанд хүрсэн эрэгтэйн 20 хувийг “хувьсгалын эсэргүү”, “Японы тагнуул” нэрээр баривчилж, 15 хувийг устгаж, ийм “дэлхийн рекорд” яргалал үйлдсэнд, зөвлөлтүүд түүнийг 1939 онд Лениний одонгоороо шагнаж, “Зөвлөлтийн Дотоод яамны гавъяат ажилтан” болгов.Тийнхүү, 1937-39 онд армонголчууд дайнд бус, Халхын голын байлдаанд бус, До яамдаа, маршал Х.Чойбалсандаа хядагдан хиарлаа. Х.Чойбалсангийн энэ хядлага бол юугаар ч цайруулж үл болохМонголын түүхийн хамгийн том геноцид гэмт хэрэг, Монголын ард түмний мартаж хэзээ ч үл болох хамгийн том эмгэнэл байв.- 1939 онд Японы өдөлтөөр БНМАУ-ын зэлүүд,бөглүү хил дээр Дэлхийн 2-р дайны хуурай газрын байлдааны бэлтгэлээ шалгах Япон-Зөвлөлтийн Халхын голын байлдаан болов. Энэ дайнд шилдэг танк, их буу, нисэх онгоцуудыг ашигласан 2 талын 130-150-аад мянган хүн оролцож, 5-6 хүн тутмын 1 нь үрэгдэж, Япон ялагдав. Монголоос 237 хүн амиа алджээ. -1939.09.01-нд Польшид Хитлерийн Герман довтолж, Польшийг өмөөрсөн Их Британи, Франц хоёр 1939.09.03-нд Германд дайн зарлаж, дэлхийн 2-р дайн эхлэв. Зөвлөлтийн цэрэг БНМАУ-ын Мана-уул, Бүрд-овоо зэрэг нутгийг чөлөөлөлгүй хаян, 1939.09.16-нд Халх гол дахь байлдаанаа зогсоож, 1939.09.17-ндЗөвлөлтийн улаан арми Польшийн нутгийг Хитлерийн Германтай хуваан эзлэхээр Польш руу яаран довтлов. - 1941 оноос БНМАУ монгол үндэсний уйгаржин монгол бичгийг халж, орос буюу кирилл үсэг (шинэ үсэг) авч, Монголд орос, европсоёл нэвтрэх болов.- Сталины хэлснийг биелүүлж, БНМАУ-ын малыг 200 сая толгой болгох гэсэн Чойбалсан-Цэдэнбалын хийрхэл 1940-өөд онд өрнөв. Мал өссөнгүй, төлөвлөгөө биелсэнгүй, харин, Армонголын мал төлөвлөгөө биелүүлээгүй эзнээ шоронд хийдэг“ялтай мал”нэр зүүв.-Монголын коммунист удирдпагч Х.Чойбалсан, Ю. Цэдэнбалнар өөрсдийн тусгаартогтносон гэх, хэрэг дээрээ бол, ЗХУ-ын сателлит (дагуул) орон болох коммунист БНМАУ-ыг (de jure бол, Хятад Улсын сюзерен эзэмшлийн Гадаад Монгол орныг) ЗХУ-ын бүрэлдүүнд оруулах асуудлыг 1944 онд Сталин эзэндээ тавиад, сөрөг тайлбар сонсов.- 1945 оны 8-р сард Өвөрмонголыг Японоос чөлөөлөх дайндБНМАУ оролцов. Дайнд БНМАУ-аас 10 хүн амь үрэгдэв. Нэгдсэн хүчинд Япон бууж өгч, дэлхийн 2-р дайн дуусав.
5. БНМАУ de jure тусгаар тогтнов
- Гадаад Монголд сузеренитет эрхтэй байсан Хятад Улс, 1945.10.20-нд Гадаад Монголд явагдсан тусгаар тогтнох, эсэх тухай бүх нийтийн санал асуулгын дүнг үндэслэн, Гадаад Монголыг Хятад Улсын бүрэлдүүнээс гарчбие даасан, тусгаар улс болохыг нь Сталины шахахлтаар 1946.01.06-нд зөвшөөрөв.Ингэснээр, БНМАУ (Армонгол орон) саяde jure тусгаар тогтнов.Гэвч,de factoбол Зөвлөлтийн дагуул (сателлит) орон хэвээр үлдэв. - Дэлхийн2-р дайны дараадэлхийкапиталист, социалист хоёр лагерьтхуваагдаж, БНМАУЗХУ-аар толгойлуулсан социалист лагерийн үнэнч бүрэлдүүн хэсэг болов. - 1948 оноос БНМАУ мал өсгөх Таван жилийн төлөвлөгөөнд оров. Гэвч, мал өссөнгүй, мал өсгөх төлөвлөгөө нэг ч удаа биелэгдсэнгүй. - Хятадын сюзерен эзэмшлээсээ гарч de jure тусгаар тогтносон БНМАУ (Армонгол) хэрэв Өвөрмонголтойгоо нэгдээд бүх монгол орон тийнхүү Хятадын нутаг биш болчихвол, Монгол Улс “аяндаа СССР-ийн бүрэлдүүнд орох уу” гэж Х.Чойбалсан 1949 онд Сталинаас дахин асууж, хэрэг дээрээ, Монголыг СССР-ийн бүрэлдүүд авахыг түүнээс дахин гуйв. - 1949 онд Наушка-Улаанбаатарын төмөр зам нээгдэж, улмаар, БНМАУшинээр бий болсонкоммунистБүгд Найрамдах Хятад Ард Улстай төмөр замаар холбогдов. - 1952 онд Х.Чойбалсанхорт хавдраар нас барж, БНМАУ-д Ю.Цэдэнбалын эрэн эхлэв. - 1950-аад онд БНМАУ-д насанд хүрсэн хүн амын бичиг үсэг үл мэдэх явдал устав. - 1950-аад оноос БНМАУ-ын шилдэг марксист, тэргүүн коммунист Ю.Цэдэнбал БНМАУ-д социализм байгуулах үйл ажиллагааг өрнүүлж, хувийн өмчийг устгах, малыг нийгэмчлэхажиллагаа явуулав. 1959 онд БНМАУ-ын мал үндсэндээ бүрэн нийгэмчлэгдэв.
6. БНМАУ НҮБ-ын гишүүн болов
-1961.10.27-нд БНМАУ-ын тусгаар тогтнол дэлхийд хүлээн зөвшөөрөгдөж, тус улсde jure тусгаар тогтносноосоо хойш, ийнхүү, 15 жил болж байж, сая НҮБ-ын гишүүн орон болов.-1960-аад онд Дарханы аж үйлдвэрийн цогцолбор босов. Дарханхот бий болов. - 1970-аад онд, ялангуяа хөдөө аж ахуй зогсонгобайдалд орж, мал өссөнгүй. -1980-аад онд Эрдэнэтийн зэс-молибдений баяжуулах үйлдвэр босч, Эрдэнэт хот босов. - 1980-аад оноос Цэдэнбалын бие муудаж, марксист Ю.Цэдэнбалын дарангуйлал төгсөв. - 1980-аад оны эцсээр дэлхийд коммунизм ганхаж, социалист лагерь задарч эхлэв.
7. БНМАУ-д ардчилсан хувьсгал гарч, Армонгол бүрэн тусгаар тогтнов
- Зөвлөлт-Хятадын харилцаа муудахад, Ар Монголд 1967 онд орж ирж, энэ 3-дах удаадаа 22 жилАрмонголд байрласан Зөвлөтийн арми 1989 оноос Монголыг орхив. ЗХУ ч задрав. -1980-аад оны эцсээр БНМАУ-дардчиллын хөдөлгөөн өрнөж, 1990.03.10-нд коммунист намын улстөрийн товчоог огцруулж, коммунист дэглэмийг нурааж,ардчилсан хувьсгал ялж, Армонгол ЗХУ-аас хараат байдлаасаагарч, жинхэнэ ёсоор бүрэн тусгаар тогтнов. - 1990.03.10-нд Армонголд ардчилсан хувьсгал ялснаар, тус орон бүрэн тусгаар тогтноод, коммунизмаас татгалзаж, 1992.01.13-нд шинэ Үндсэн хууль баталж, хувийн өмч, хувийн аж ахуйг хүлээн зөвшөөрч, малыг хувьчилж, зах зээлийн тогтолцоонд шилжиж, ардчилал, шударга ёс, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх болж, парламентын засаглалд шилжив. - Армонгол марксизм-ленинизмаас татгалзаж, хүний эрх, эрх чөлөө, чөлөөт үзэл бодол, олон ургалч үзлийг хүлээн зөвшөөрч, олон намын тогтолцоотой болов. - Армонголчуудад гадаад орнууд нээгдэж, ганзгын наймаа, чөлөөт худалдаа эрчимжив.
8. ХХI зуун эхлэв
- Армонголд Оюутолгой, Тавантолгой зэрэг уул уурхайн дэлхийн хэмжээний том ордууд бий болж, гадаадын хөрөнгө оруулалт цутгаж, 2010-аад он болоход, Армонголын эдийн засаг 10 дахин томров. Гагцхүү, хялбараар хөлжих, хөрөнгөжих шунал, авилга, хээл хахуул цэцэглэж, эдийн засгийн хулгай, хуйвалдаанууд гаарав, хулгайн баячууд олшров. - Ардчилал, зах зээлийн нийгэмд хот, хөдөөгийн дийлэнхи олны амьдрал сайжирч, тэд социализмын үеийнхээсэээрүүл, ихэд чинээлэг болов. Армонголын хүн ам 3 сая болов. - Нийслэл Улаанбаатар хот агшин зуур барилгажиж, машин тэрэг нь хахаж, дэд бүтэц нь сайжирч, бүтээн байгуулалт нь нэмэгдэж, орчин цагийн саятан хот болов. Гагцхүү, утаанд баригдав. Бас, залуучууд нь ажил, мөнгө хайж, гадаад руу мянга мянгаараа дүрвэв. - Социализмын үед өсч өгдөггүй байсан Армонголын мал, нэг үе“ялтай мал” нэр ч авч байсан манай мал хувийн өмч болж зах зээлд шилжсэнээр, бараг 3 дахин өсөв. - Харин, Армонголд эсрэг тэсрэг угшил бүхий намууд төвтэй төрийн, парламентын олон толгойт засаглалын хямрал болж, улс оронд нь эзэн шиг эзэн үгүйлэгдэж эхлэв. Ингээд, хувийн эрх ашиг, эдийн засгийн шунал хүслийг бүрэн огоорсон, улс орон, ард түмэндээ өөрийгөө бүрэн зориулсан, намаас хараат бус, шинжлэх ухаанлаг,Чингис шиг ухаалаг бөгөөд шударга нэг сайн удирдагчийн нэг удирдалгадор улс орноороо нэгдэж нягтрахыг буюу тийм ардчилалтай Ерөнхийлөгчийн хүчирхэг засаглалтай болохыг олон хүн улам бүр хүсэмжлэх болов.
Судлаач Д.ДАШДАВАА
2018 оны 3-р сар
Зочин
Ulaanaa