ИОГИЙН ШИНЖЛЭХ УХААН
Ихэнх иогийн анатомийн номууд яс-булчингийн системд төвлөрдөг боловч иог хийснээр хүний биеийн бүх системд нөлөө үзүүлдэг гэдгийг судалгаанууд олж тогтоогоод байна. Номын энэ хэсэгт иог хүний биеийн систем тус бүрд ямар гол нөлөө үзүүлдэг, ямар ач тустайг тайлбарлана. Эхлээд орчин үеийн биологийн тодорхойлдог аргаар хүний биеийн анатомийн системүүдийг судлаад дараа нь иогийн үүднээс харах гэж өөрийгөө сориорой. Гайхамшигтай бие махбод тань хоорондоо холбоотой нэг л бүхэл цул зүйл юм шүү дээ.
Иог хүний биед хэрхэн сайнаар нөлөөлдөг тухай баримтуудыг эдүгээ шинжлэх ухааны судалгаануудаар нотолсооор байна.
Иогийн шинжлэх ухаан номд хүн иогийн байрлалд орж, хөдөлж, зогмох үед цусны урсгал, амьсгалын шинж чанар хэрхэн өөрчлөгддөг болон иог хийх арга зүйг бодит баримт, тайлбар зургуудаар нэг бүрчлэн тайлбарлажээ. Дасгалаа төгөлдөржүүлж, иогийн ач тус оюун санааг, бие махбоддоо мэдрэн хүртэхэд тань энэ ном хамгийн шилдэг гарын авлага болно.