МЕНЕЖМЕНТ ХЭРХЭН ХИЙХ ВЭ?
Энэхүү ном нь менежментийн хувьсан өөрчлөгдөж буй ертөнцийг энгийн, график аргаар тайлбарлана. Мөн менежментийн онолын үүсэл гарлыг өгүүлж, төрөл бүрийн арилжааны, ашгийн бус, төрийн байгууллагын жишээгээр дамжуулан менежментийн олон төрлийн үүрэг хариуцлагыг судална.
Менежмент бол хүний төрөлх шинж чанар юм. Тоглож буй хүүхдүүд өөрсдөө зохион байгуулалтад орж, үүргийг хуваарилдаг ба нэг нь ихэвчлэн удирдагч болдог. Бизнесийн ухааны хувьд менежмент нь үйлдвэрийн эзэд хүний нөөцөө томруулах шаардлагатай болсон Аж Үйлдвэрийн Хувьсгалтай зэрэгцэн гарч иржээ. Өнөөгийн бизнест ч амин чухал хэвээр хэдий ч менежерийн үүрэг хариуцлага өөрчлөгдөж байна. Менежер хүмүүсийг хамгийн сайнаар ажиллуулах ёстой хэвээр. Гэхдээ зааж зааварчлахын оронд ажиллах хүчнийг удирдах үйл явцад оролцуулж, бие даалгах хандлагатай болжээ. Үүний үр дүнд менежерт илүү олон төрлийн хувийн ур чадвар, мөн техникийн мэдлэг шаардлагатай болсон юм: Менежер боловсон хүчнийг үнэлэхдээ энэрэнгүй, харин төсөв гаргахдаа өршөөлгүй байх хэрэгтэй. Мөн компанийн үнэт зүйлийг ашгийн нэгэн адил анхаарах учиртай.
Эдгээр шалтгааны улмаас менежер байхад тэвчээр, дасан зохицох чадавх, ур чадвар шаардлагатай. Мөн сонор сэрэмж хийгээд аливаа төслийг хянахын зэрэгцээ гадаад үйл ажиллагааны орчиныг ажиглах чадамж хэрэгтэй. Учир нь эрэлт хийгээд өрсөлдөөний үр дүнд амжилт, бүтэлгүйтлийг шийддэг. Стратегийн менежментээс эхлээд (Ху.30-31-ийг үзнэ үү) загварчлах сэтгэлгээ (Ху.112-13-ыг үзнэ үү)хүртэл менежер хүн ирээдүйг төлөвлөхдөө ашиглаж болох олон арга бий. Гэхдээ тэдгээрийн аль нь ч зах зээлийг ажиглах, хэрэглэгчийн хэрэгцээг ойлгох, шаардлагатай үед дасан зохицоход бэлэн байх ухааныг орлож чадахгүй.
Энэхүү ном нь менежментийн хувьсан өөрчлөгдөж буй ертөнцийг энгийн, график аргаар тайлбарлана. Мөн менежментийн онолын үүсэл гарлыг өгүүлж, төрөл бүрийн арилжааны, ашгийн бус, төрийн байгууллагын жишээгээр дамжуулан менежментийн олон төрлийн үүрэг хариуцлагыг судална. Зорилго нь оюутан сурагч хийгээд хүсэл эрмэлзэлтэй хувь хүмүүст менежмент гэж юу болох, хэрхэн ажилладгийг ойлгоход нь туслах юм. Түүнчлэн менежерүүдэд бизнесийн ертөнцийг удирдан жолоодож, менежментийн хэв маягаа сайжруулахад нь туслах зорилготой. Бүлэг 1-т менежментийн онолыг тайлбарлах бол Бүлэг 2-т менежментийг хэрхэн практикт хэрэгжүүлэхийг харуулна. Цаашлаад Бүлэг 3-т хүмүүсийн менежментийг тайлбарлаж, Бүлэг 4-т харилцаа холбооны талаар, Бүлэг 5-д хувийн үүрэг хариуцлагыг авч үзэх болно.